📿 Ванга зөгнөл

Сул төгрөг | Эдийн засаг 2.8% | Трампын наргиа

POWERED BY

Morning!  Өчигдөр МХБ-ийн “Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв” үүд хаалгаа нээлээ. 🎊 Цаашид хөрөнгийн зах зээлд оролцогч, сонирхогч, оролцохыг хүсэж буй хэн бүхний мэдлэг, мэдээллээ хуваалцаж харилцан суралцах халуун цэг болох биз ээ.

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOND: Ирэх Лхагва гарагт ЗГ-ын купонтой болон хямдруулалттай 2 бонд ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэйгээр арилжигдаж, нийт ₮10 их наядыг татан төвлөрүүлнэ

IMF: ОУ Валютын сан энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.3%-иас 2.8% болгон буурууллаа

MNG: Төсвийн байнгын хорооноос Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг 64.3%-ийн саналтайгаар дэмжив

GOV: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг буцаан татаж, дахин боловсруулна.

Өчигдөр ЗГ-ын ээлжит хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа📝

  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ. 

  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн гэсэн 4 газрыг татан буулгана.

  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель буюу өрийн бичиг гаргана. Малчдын орлогыг бууруулахгүй байхын тулд 5,600 тн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай байгаа бөгөөд ноолуурын өрийн бичиг гаргахыг Монголбанканд зөвшөөрчээ. 

  • Сонирхуулахад, өнгөрсөн улиралд улсын төсвийн ₮102.5 тэрбумын хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр төлөвлөсний гүйцэтгэл 100%-д хүрчээ.

🔻 Суларсаар суларсаар түүх болов 

Төгрөгийн ханш ч баларч байна даа. Сулраад бүр сэхээнд орлоо гэж. 

📿 Ванга зөгнөл

Одоогоос яг 2 жилийн өмнө эдийн засагчид болон шинжээчид төгрөгийн ханш үргэлжлэн суларч 2023 оны эцэст $1=₮3,744-т хүрнэ гэж таамаглаж байв. Гэсэн ч геополитикийн нөхцөл байдлаас хамаарч 2023 онд нийт 22 валютын ханш төгрөгийн эсрэг суларсан билээ. Харин одоо Монголбанкны ханшаар $1=₮3,569 болж төгрөгийн ханш $-ын эсрэг он гарснаас хойш 4.2% буюу ₮149-өөр сулраад байна. Эмзэглэмээр нь төгрөгийн ханш 3 сарын 11-нээс хойш эрчимтэй суларч байна даа. 

😑 Бүхний өмнө хүчин мөхөстөв

Ганц $ ч гэлтгүй €1=₮4103.15 болсноор ₮-ийн сулрал түүх эвдээд байна. Угаас сүүлийн 10 жилд доллар, евро, иен, юань, вон гэсэн 5 валютын ханш ₮-ийн эсрэг дунджаар 64.9% чангарчээ. Энэ дундаа $-ын ханш 81.7% хүчирхэгжив. 

  • 🫙 Өөрөөр хэлбэл, 2015 онд Netflix-н стандарт сарын эрхийг ₮30,400 орчмоор авчихдаг байсан бол аравхан жилийн дотор бараг 2 дахин ихийг буюу ₮58,000-ийг төлдөг болжээ. Импортын барааны үнийн өсөлтөөс гадна ханшийн уналт халаас хоосолсоор. 

📉 Тааруухан, зүдрүүхэн

Гадаад валют хангалттай их, экспорт их, импорт бага, гадаадаас хөрөнгө оруулалт татаастай, инфляц нь хазаартай байж гэмээн төгрөгийн ханш чанга чамбай, хүчтэй байх билээ. Гэтэл одоо ГВУН нь оны эхнээс 9.3% унаад $5 тэрбум ч хүрэхгүй, экспортын орлого нь буурч, импортын үнэ нэмэгдээд байгаа болохоор ₮ сульдаад, унаад байгаа хэрэг. 

Эцэст нь… Уг нь нүүрсний үнээ шал арчуулчихгүй гэж индексжүүлсэн үнээр арилжаад, ГВУН-өө нэмэгдүүлчих гээд уул уурхайн хэдэн компанид үүрэг өгөөд байгаа харагдах юм. Үр дүн гарахгүй л байна даа. Ядахад улс төр, мега төсөл нь ихдээд, төсөв нь данхайгаад инфляцыг өдөөгөөд л. Нөөц багасаад ханш сулраад ирэхээр IShowSpeed-д хэдийг өгч явуулсан бол гэж хүртэл хардах юм даа.  

  • 👑 Дараагийн Пап лам Ази эсвэл Африкаас тодрох боломжтой юу? (CNN)

  • 🧧 Төгрөг нуурын ордыг зарсныг нотлох 3 хайрцаг баримт цугларч. (Ikon)

  • 📻 Instagram-н үүсгэн байгуулагч Meta-н талаар ам нээсэн нь. (TheVerge)

  • 🏆 AI-н тусламжтай бүтээсэн кино оскарын шагнал хүртэх эрхтэй… (BBC)

 🧐 Алдагдал хүлээсээр

GOV: Говь ХК болон түүний охин компаниудын энэ оны I улирлын тайлан гарч ₮7.7 тэрбумын алдагдал хүлээжээ. 2024 онд ч мөн ₮3.7 тэрбумын алдагдал хүлээж байв. Уг нь тайлант хугацаанд борлуулалтын орлого өртгийн зөрүүнээс ₮17.6 тэрбумын ашиг олсон ч ₮11.4 тэрбумыг нь борлуулалт, маркетингд зарцуулсан байна. Үүн дээр ерөнхий ба удирдлагын зардал нь ₮6.3 тэрбум, санхүүгийн зардал нь ₮6.3 тэрбум байсан учир алдагдал хүлээжээ гэж. Сонирхуулахад, $GOV-н үнэ он гарснаас хойш 5.6% өсжээ.

 🔋🪂 Бизнес эрхлэгчдийн цугларах цэг  

Business.mn-с зохион байгуулдаг “Бизнес цэнэг” уулзалт энэ жил хүрээгээ тэлж чуулган хэлбэрээр, “Recharge, Restart, Rise” уриан дор зохион байгуулагдах гэж байна. 📢

  • Чуулганд очсоноор санхүү, технологи, менежмент тэргүүтэй салбар салбарын 8 илтгэгчийн “Өгөгдөлд суурилсан хүний нөөцийн менежмент”, “Удирдлага ба санхүү: Ялгаатай ч салшгүй түншлэл” гэхчлэн тун сонирхолтой сэдвийн илтгэлүүдийг сонсох юм. Мөн M банк, Primeat, Vidan-н маркетингийн томоохон кампанит ажлуудын туршлагатай танилцах нь ээ.

📍 Хаана: Галлери Улаанбаатар, III давхарт
🗓️ Хэзээ: 4 сарын 29, 09:00 цагт

☝🏻 Илон Маск Tesla-даа эргэн ирнэ

Өнгөрсөн Мягмар гарагт Tesla I улирлын санхүүгийн үзүүлэлтүүдээ танилцуулж, ашиг нь 71% унаж $409 саяд хүрчээ. Сонордуулахад, Илон Маск ирэх сараас Tesla-д илүү их цаг зарцуулахаа амласнаар алдагдалтай тайлантай ч компанийн хувьцааны үнэ 5% өссөн юм. 

🥶 Навс уналаа

Тайлан руугаа буцаад ороход, компанийн ашиг I улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс бараг $1 тэрбумаар буурсан нь Tesla-н ид эрчээ авч эхэлсэн 2021 оноос хойших түүхэн гэж хэлж болох бууралт. Цаашлаад, нийт орлого нь 9% буурч $19.3 тэрбум болжээ. Энэ тооны ард компанийн орлогыг бүрдүүлж буй 3 бизнесийн 1 нь бууралттай, өнөө 2 нь өсөлттэй гарсан. Тодруулбал, EV-н орлого нь 20% буурч $13.9 тэрбумд хүрчээ. 

  • 😪 Хаа очиж: Telsa EV-с гадна цэнэг хураагуур, үйлдвэрлэлийн бизнесээ эрчимтэй өргөжүүлснээр энэ улиралд орлого нь 67% өсөж $2.7 тэрбум, засвар, үйлчилгээний орлого нь 15% өсөж $2.6 тэрбумд тус тус хүрчээ. 

  • 😌 Харьцангуй тогтвортой: Тус 2 бизнесийн орлогыг сүүлийн 4 улиралтай харьцуулан харвал, засвар, үйлчилгээнийх нь орлого алтан дунджаа хадгалж, цэнэг хураагуур, үйлдвэрлэлийн бизнесийн орлого нь бага зэрэг савлагаатай байжээ.  

💔 Шүд, толгойн өвчин 

Tesla-н EV борлуулалт ер нь л базаахгүй байгаа. Тус улиралд компани 336,681 EV борлуулсныг үйлдвэрлэлтэй нь харьцуулбал, үйлдвэрлэсэн EV-нхээ 92.8%-ийг борлуулсан байгаа юм. Ингээд харвал чамлахааргүй гүйцэтгэл ч компани эрэлт буурч байгаагийн улмаас үйлдвэрлэлдээ тохируулга хийж гарцаа танасан нь нөлөөлсөн. Угтаа үйлдвэрлэл нь 16% буурчхаад байгаа.  

  • 🗣️ Шуум: Tesla-н Санхүү хариуцсан захирал компани үйлдвэрлэлээ Энэтхэг рүү шилжүүлэх нь тодорхой, гол нь зөв цаг, нөхцөлөө хүлээж байгаа хэмээжээ. Apple (AAPL)-н араас Tesla, Tesla-н араас хэн байх бол? Энэтхэгийн эдийн засаг ирэх жилүүдэд гялалзах нь ээ. 

Эцэст нь… Илон Маск сүүлийн 3 жилд анхаарлаа Twitter, улс төрд чиглүүлж, ТУЗ болон хөрөнгө оруулагчдынхаа шүүмжлэлд ихээхэн өртсөн. Харин энэ удаа DOGE-с холдож, Tesla-д анхаарахаа амлаж, тэднийг түрхэн тайвшрууллаа. Дотоод, гадаадгүй л 100% анхаарах ёстой нэг ажилтай үлдлээ дээ…

1.5% 
Улаанбаатарт худалдаалагдаж буй гол нэрийн зарим барааны үнэ Даваа гаргийн байдлаар өнгөрсөн сараас 1.5% өсжээ.
12.8 мянга
Тэдгээрээс 1 кг ямааны махны үнэ хамгийн их буюу 5.3% өсөж ₮12.8 мянга болсон бол 1 кг сонгинын үнэ 3.4% өсөж ₮3.8 мянга болсон байна.
2 бараа 
Эсрэгээрээ 1 кг хонины махны үнэ 0.1% буурч ₮17 мянга, харин 1 ш өндөгний үнэ 0.9% буурч ₮606 болоод буй. 

🌠📶 Интернэтийн хурдаа нэм 

Интернэт яагаад гацаж, удааширдаг вэ? Шалтгаан нь ердөө энэ. 👇

Төхөөрөмжийн давтамж 2.4GHz эсвэл 5GHz байхаас шалтгаалаад интернэтийн хурд, хамрах хүрээ тодорхойлогддог гэнэ.

  • 🆚 Аль аль нь догь, гэхдээ ялгаатай: 2.4GHz-н давтамж нь илүү өргөн радиусыг хамрах, саадтай орчинд долгион дамжуулах чадвартай. Харин 5GHz нь илүү өндөр хурдаар ойр зайд мэдээлэл дамжуулах, интернэт сүлжээний давхцалд орох нь бага аж.

  • 🎯 1 сумаар 2 туулай: Тэгвэл Юнивишнийн шинэчлэгдсэн цагаан төхөөрөмж нь аль алиныг нь дамжуулдаг болжээ. Иймд төхөөрөмжөө шинэчлээд гар утаснаасаа Settings ➡️ Wi-Fi цэс рүү орж хэрэглээндээ тааруулан 2.4 GHz эсвэл 5GHz-с сонгож ашиглаарай.

Мөн Юнивишнийн IPTV цэсийн Univision Tips хэсгээс дэлгэрэнгүй заавартай танилцах боломжтой.

Axios

🍋 Жером Пауэлл ажилтайгаа үлдэх бололтой. Доналд Трамп ХНС-гийн дарга Жером Х.Пауэллийг  огцруулах бодолгүй байгаагаа мэдэгдсэний дараа S&P 500 (^GSPC) 2.5%, Nasdaq (^IXIC) 2.7% тус тус өслөө. Өнгөрсөн 7 хоногт Трамп ХНС-г бодлогын хүүг бууруулахыг шаардаж, даргыг нь хална гэж сүрдүүлж байв. 

🍋 Өнгөрсөн I улиралд төсвийн хөрөнгө оруулалттай хэрэгжүүлэх, төсөл, арга хэмжээнд ₮102.5 тэрбумыг зарцуулжээ. Энэ оны нийт төсөв нь ₮3.1 их наяд. I улиралд гүйцэтгэлээрээ тэргүүлсэн төсвийн захирагчид нь Зам, тээврийн яамны сайд ₮35.4 тэрбум, Хот байгуулалтын сайд ₮13.4 тэрбум Батлан хамгаалах сайд ₮12.8 тэрбум. 

🍋 Дэлхийн эдийн засгийн форум үүсгэн байгуулагч Клаус Шваб болон эхнэрийг нь санхүүгийн зөрчлөөр шалгуулж эхэллээ. Өдгөө 87 настай Клаус Шваб шалтгаангүйгээр даргын албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэнээс 1 өдрийн дараа түүнтэй холбоотой хэргүүд ил болж эхэлсэн юм. 

🍋 Ахин нэг Орос ахын санал. Тодруулбал, Оросын төрийн өмчит Росатом корпорац Нийслэлийн нийтийн тээврийн автобусанд хийн түлш нийлүүлэх санал тавьсан байна. Тус корпорац нь ураны хайгуул, олборлолт баяжуулалт, хувиргалт, хийн түлш үйлдвэрлэлийн 450 охин компанитай л гэнэ шүү. 

Reply

or to participate.