• Lemon Press
  • Posts
  • 13-н уралдаан 🏃🏻‍♀️🏃🏻

13-н уралдаан 🏃🏻‍♀️🏃🏻

Нээлттэй ХК-ийн хаалттай мэдээлэл | МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль

POWERED BY

Өглөөний мэнд. Ихбит ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаярын гэр бүл болон хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Тэрээр манай Lunch Hour подкастын 3-р дугаарт зочноор оролцож, трейдэр болохын тулд хаанаас, яаж эхлэх талаар ярилцаж байв. 🙏

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Тоон гарын үсэгтэй холбоотой 120 хуулийн өөрчлөлт батлагдвал банк руу явж данс нээлгэх шаардлагагүй болно.

GOV: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцоно.

^HSI: Хонгконгийн томоохон 66 компанийн хувьцааны хөдөлгөөнийг илэрхийлдэг Hang Seng индекс энэ онд 11% унаж 17,931 нэгжид хүрлээ.

🎤 Нээлттэй ХК-ийн хаалттай мэдээлэл ба үр дагавар

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд хуульч Ж.Дамбаасүрэнгийн Биржийн бус зах зээлийн эрх зүйн орчны асуудлуудын талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

2023 оны эхний улиралд СЗХ-д нийт хувьцаат компаниудын 58.3% буюу 108 хувьцаат компани засаглалын кодексын хэрэгжилтийн тайлангаа хүргүүлсэн нь хангалттай үзүүлэлт биш юм. Энэ мэтчилэн хувцаат компанийн засаглал сул байгаа нь хууль, журмын хяналт, хэрэгжилт хангалтгүй байдагтай шууд холбоотой.

СЗХ-ны журмаар хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчаас шийдвэр гаргахад шаардлагатай компанийн бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаанд бий болсон ажил хэрэг, үйл ажиллагаатай холбоотой цогц мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлэхийг шаарддаг. Тэгэхээр…

Жич: Хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

💼Бизнесийн хамгийн том байгууллагын дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ?

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын 21-р их хурал маргааш болох гэж байна. Энэ үеэр танхимыг ирэх 4 жил удирдах Ерөнхийлөгчийг сонгоно.

  • МҮХАҮТ-ын нөлөө: МҮХАҮТ бол Монголд үйл ажиллагаа явуулж буй 246 мянган ААН-ийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй нөлөө бүхий байгууллага юм.

Юуг хүлээх вэ?

МҮХАҮТ-ын их хурал 4 жил тутамд 1 удаа болдог. Танхимын их хурлаар өнгөрсөн 4 жилийн танхимын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулах, Ерөнхийлөгч болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, батлах зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл ирэх 4 жилд Монголын бизнесийн хамгийн том байгууллагыг удирдахаар ямар хүмүүс нэр дэвшив?

  • Нэр дэвшигчдийн цуваанд: MCS группийн Дэд ерөнхийлөгч асан, шарк Д.Энхтүвшин, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Алтан Дорнод Монгол ХХК-ийн захирал Т.Ганболд, Улаанбаатар үнэт цаасны биржийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан С.Болор тэргүүтэй 13 эрхэм нэр дэвшихээ мэдэгдсэн юм.

  • Хаагдсан: Харин нэр дэвшигчдийн хүсэлт авах хугацааг өчигдөр хаагаад буй.

  • 99 компани: Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ өгчээ.

Бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал

Өнгөрсөн онд хувийн хэвшлийн ДНБ-д эзлэх нэмэгдэл өртгийн хувь 76% байсан аж. Үүнийг 20 жилийн өмнөхтэй зэрэгцүүлэн харвал ердөө 3 нэгж хувиар л өссөн зураглалыг харах боломжтой. Энэ нь хувийн хэвшлийн ДНБ дэх оролцоог тодорхойлогч үзүүлэлт юм. Түүхэндээ 2013 онд 80% хүрч байжээ. Энэ үе чинь нөгөө Монголыг дараагийн Дубай гэдэг байсан үе шүү дээ. 😁

Эцэст нь… Сүүлийн жилүүдэд МҮХАҮТ-ыг гишүүд нь төдийгүй олон хүмүүс улс төрийн нөлөө ихтэй, бизнесийн орчин, бизнес эрхлэгчид рүү хүрсэн үйл ажиллагаа явуулахгүй байна зэргээр шүүмжлэх болсон. Энэ ч утгаараа танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ч танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэх, улс төрөөс ангид байлгах гэх мэт амлалтуудын өгөөд буй. Таны хувьд тус танхимын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгогдоосой гэж хүсэж байна?

🆙 Зэрэглэл ахив

0975.HK: Fitch Ratings агентлаг Mongolian Mining Corporation (MMC)-н урт хугацааны зээлжих зэрэглэлийг RWN буюу Зэрэглэлийг бууруулж болзошгүй ангиллаас хасаж, зэрэглэл ахиулан B ангилалд орууллаа. Учир нь компани хөрвөх чадвараа сайжруулсан байна. Сонирхуулахад, ММС-н орлогын 98% нь коксжих нүүрснээс хамааралтай тул Fitch Rating-р үнэлэгдсэн бусад нүүрс олборлогчидтой харьцуулахад бага орлоготой аж. Тиймээс компани коксжих нүүрсийг төрөлжүүлэхийг эрмэлзэж буй.

🔢 Hong Kong FinTech Week 2023 айсуй…

Hong Kong FinTech Week нь Азийн хамгийн том, финтекийн томоохон арга хэмжээ юм. Тус арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс финтек салбарын тэргүүлэгч, хөрөнгө оруулагч зэрэг 30,000 гаруй оролцогчид, 500 гаруй компаниуд оролцох аж. Тэд санхүүгийн технологийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, шинэчлэлийн талаар хэлэлцэх юм.

📍 Хаана: Хонгконг конвеншион үзэсгэлэнгийн төв
⏲️ Хэзээ: 10 сарын 30-наас 11 сарын 5 хүртэл
👐 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.

Дашрамд дурдахад, бид уг арга хэмжээний албан ёсны медиа партнер болсон. Тийм учраас хэрэв та болон танай байгууллага Монголоос оролцох хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.

NPV болон IRR томьёогоор өөрийн хүссэн төслийнхөө үр ашигт байдлыг мэдэж авах боломжтой. Хэрэв NPV-н дүн анхны хөрөнгө оруулалтаас илүү хасах дүнтэй эсвэл IRR-н хувь 0-ээс бага байвал ашиггүй төсөл гэж үзнэ шүү.

🚗 Дижитал тээврийн шийдэл - Tumen Tech

Ачаа тээврийн цогц үйлчилгээг хайж байна уу? 🔎

Тэгвэл ачаа тээврээ дижиталаар захиалж, тээвэрлэгчээ сонгох, хаана явж буйг хянах боломжтой тээвэр, логистикийн дижитал шийдэл Tumen Tech платформыг санал болгож байна.

Уг платформ нь: Тээвэрлэгч, жолооч, ачаа илгээгч, ачаа хүлээн авагч зэрэг ачаа тээврийн бүх оролцогч талуудыг нэгдсэн сүлжээнд холбож, хоорондын ил тод, уян хатан нөхцөлийг бүрдүүлдэг ба тээвэрлэлтийн үйл явцаа мэргэжлийн хамт олноор удирдан зохион байгуулуулах юм.

Хэрхэн ашиглах вэ: Та уг платформд бүртгэлээ үүсгэж нэвтрэн ороод тээврийн захиалгаа өгөхөд л болох аж.

🔗 Дэлгэргүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

Giphy

🔹 Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 30% нэмэхээр тохиролцжээ. Тухайлбал, компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ оны 8 сарын 30-ны өдөр ажил хаялт зарласан. Харин 2 тал хэлэлцээр хийхийн тулд ажил хаялтыг түр зогсоож, үр дүнд нь цалин нэмэх тал дээр санал нэгдэв.

🔹 Монгол ирэх 2 жилд экспортын 5 гарцтай болно. Тодруулбал, Шивээхүрэн, Бичигт, Гашуунсухайтын төмөр замын холболт, Замын-Үүдийн ажил дууссанаар боомтууд ашиглалтад орох аж. Үүнээс АХБ-ны санхүүжилттэй Алтанбулаг төслийн ачаа тээврийн терминал түрүүлж 10 сарын 1-нд ашиглалтад орох юм.

🔹 Хятадын венчур хөрөнгө оруулалтын хэлцэл 7 жилийн түүхэн доод түвшинд хүрчээ. Энэ оны эхний хагаст тус улсын венчур ХО компаниуд $26.7 тэрбумын үнэ бүхий 3,072 хэлцлийг хийсэн байна. Энэ нь өнгөрсөн оны түвшнээс 31.4% буурсан үзүүлэлт аж.

🔹 Австрали нүүрсний хэрэглээгээ халахад $249 тэрбумыг зарцуулна. Тэд нүүрсээр галладаг цахилгаан станцууддаа жижиг модульчлагдсан реактор суурилуулахаар болоод буй. Тэгэхээр нүүрсний эрэлт буурч, үнэ унах эрсдэл үүсч магадгүй нь дээ.

  • Унш: Банкнууд Метаверсд. (ComputerWeekly.com)

  • Аан: Үгэнд ордоггүй хэцүүхэн хүүхдүүдийг яах вэ? (Parents)

  • Мэд: Лаборторид ургуулсан мах ба боломж. (Axios)

  • Сонирх: Сургалтын зээлтэй бол хэрэг болно. (APNews)

Reply

or to participate.