- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Монгол хиймэл дагуул
🇲🇳 Монгол хиймэл дагуул
ХАС-н зээлийн шугам | Монгол ба Беларусын харилцаа | Оюу толгойн нэвтрэлт
POWERED BY
Hey! Cheese-нд дуртай хүмүүс байна уу? Өнөөдөр үндэсний “Бяслагийн өдөр” тохиож байна. Цайны цагаараа бяслагаар баялаг хоол олж идье дээ. 😜🧀
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Монголбанк өнгөрсөн сард 1,866.7 кг үнэт металлыг дунджаар ₮254,657.5-өөр худалдан авснаар энэ онд нийт 6.1 тн үнэт металл худалдан аваад байна.
POL: СЕХ-нд дахин бүртгүүлэхээр 104 нэр дэвшигч баримт бичгээ ирүүлжээ.
🇲🇳 Монгол хиймэл дагуул
Бид 2022 онд ONDO Holding-н охин компани Монголын анхны хувийн, арилжааны хиймэл дагуулыг хөөргөнө гэж мэдээлж байв. Тэгвэл ONDO Space-н хөөргөсөн хиймэл дагуулууд туршилтаа амжилттай хийжээ. Ямар ач холбогдолтой туршилт вэ?
⏳ Амжилттай 3 сар
Тодруулбал, компани өнгөрсөн 3-р сард 2 ширхэг 0.5U ангиллын хиймэл дагуулыг Америкаас сансрын тойрог замд хөөргөсөн. ONDOSAT-OWL-1, ONDOSAT-OWL-2 нэртэй тус 2 хиймэл дагуул задгай сансрын 550 км-н өндөрт тойрог замд ажиллаж эхэлснээс хойш 3 сарын хугацаа өнгөрчээ. Ингэснээр тэд арилжааны үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна.
Зорилго: ONDO Space-н хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь юмсын интернэт төхөөрөмжүүдийн харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох замаар жижиг оврын хиймэл дагуулын сүлжээг ашиглан огт сүлжээгүй газраас мессеж илгээх, хүлээн авах цаашлаад дуудлага хийх боломжоор хангагдах ач холбогдолтой юм.
Зах зээлийн нэвтрэлт
Түүнчлэн компани уг туршилтад тулгуурлан мал амьтан, төхөөрөмжийн байршил, төлөв тогтоох төхөөрөмжөө туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлж эхэлжээ. Уг төхөөрөмж нь Монголын нөхцөл байдалд тохирсон буюу мал амьтны байршил тогтоох боломжтой аж.
Нэмэлтээр: Мөн том оврын тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмжийг зохион бүтээсэн нь холын зайн тээврийн хяналтын үйлчилгээг тээвэр, логистикийн компаниудад олгох юм. Уг үйлчилгээнүүдийг эхний ээлжид Монголын газар нутаг дээр үзүүлж, цаашид ОУ-ын зах зээлд гаргах зорилготой.
Цаашид…
ONDO Space нь энэ оны 10 сарын 15-нд дараагийн ээлжийн 10 ширхэг хиймэл дагуулыг нэмж хөөргөхөөр Германы сансрын компани болох ExoLaunch-тай хөөргөлтийн гэрээ байгуулаад буй. Түүнчлэн тэд өөрсдийн хиймэл дагуулын системээ амжилттай ажиллуулсан учир Япон, Америк, Солонгос зэрэг улсуудын сансрын технологийн компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлж байгаа аж.
Технологийн экспорт: Тэгэхээр тэд ОУ-ын компаниудад хиймэл дагуул бүтээж өгөх, даалгаврын төхөөрөмжийг өөрсдийн хиймэл дагуулаар дамжуулан хөөргөх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэх нь. Том зургаар компани 2027 гэхэд дэлхийн нам тойрог замд 176 хиймэл дагуулыг хөөргөхөөр ажиллаж буй.
Эцэст нь… Том зургаар компани 2027 гэхэд дэлхийн нам тойрог замд 176 хиймэл дагуулыг хөөргөхөөр ажиллаж буй. Монгол хиймэл дагуул сансрын тойрогт хөөрсөн гэхээр бахархам байна шүү. 🛰
⚠ Холбогдох этгээдийн зээлийн шугам
XAC: ХасБанкны холбогдох этгээд болох МСМ Групп ХХК ХасБанктай зээлийн шугамын гэрээнүүдийг байгуулна. Тодруулбал, ХасБанк тэдэнд нийт ₮7 тэрбумын дүн бүхий зээлийн шугам, ₮12 тэрбумын дүн бүхий олон талт шугам олгох бөгөөд тус шугамуудын жилийн хүү нь 15.6%, хугацаа нь 24 сараар сунгах нөхцөлтэй аж. Нэмээд жилийн 20.4%-ийн хүүтэй $80,000-ын кредит картыг ч олгох юм.
🤔 Беларусын Ерөнхийлөгчийн айлчлалын эргэн тойронд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Беларусын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 6 сарын 1-4-ний хооронд төрийн айлчлал хийж буй. Уг айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал аж. Гэснээс айлчлалын эргэн тойронд юу болов?
Анхны айлчлалаар
Айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд гарын үсэг зуржээ. Ингэснээр ЭЗ, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотолсон аж. Ер нь л эдгээр чиглэлд хамтарсаар ирсэн бус уу?
Беларусь 2009-2022 оны хооронд боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт 35 төслийг ₮323.7 саяар санхүүжүүлжээ. Мөн экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх болон трактор, ХАА-н машин нийлүүлэх зэрэг төслийг нийт $27.1 саяар санхүүжүүлсэн байна.
Эдийн засгийн агуулгаар баяжуулна
2020 онд хоёр орны худалдааны эргэлт $49.6 сая болж түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол 2023 онд $33 сая болж буурчээ. Монголын хувьд Беларусаас хүнсний бүтээгдэхүүн, ачааны автомашин, эд анги, техник түлхүү импортолдог аж. Сонирхуулахад, Беларусын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол, Беларусын бизнес форум зохион байгуулагдсан билээ.
Нөгөөтээгүүр эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хоёр орны иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн багагүй нөлөөтэй. 2023 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсын хилээр Беларусын 5,836 иргэн нэвтэрсэн бол Беларусьт монголын 16 иргэн зорчсон аж. Одоогоор тус улсад Монголын 30 гаруй иргэн сурч, ажиллаж буй аж.
Тэгвэл энэ айлчлал юуг шийдэх вэ?
Тус айлчлалын үеэр талууд 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны замын зураглал зэрэг 10 гаруй баримт бичгийг байгуулсан билээ. Тухайлбал, ХАА-н салбарт техник, тоног төхөөрөмжийн хамтарсан төв, үнээний хамтарсан ферм зэргийг байгуулах бол боловсролын салбарын хувьд Беларусын эрдэмтэд археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагаанд жанжин шугамуудаа бариад л явах нь.
Эцэст нь… Беларусьт улс төрийн дарангуйллын асуудал яригдаж буй үед Монгол эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хөөрөө хийнэ гэдэг тоогүй хэрэг гэж Хүний эрхийн зарим байгууллага үзэж буй. Ямартай ч айлчлалын үр дүнд хэрэгжих ажлуудын үр дүнг хүлээх үлдлээ.
Хүүш ээ! Ghostery гэж нэг хөөрхөн өргөтгөл байна аа.
Тус өргөтгөл нь хэрэглэгчийн ашиглаж буй хөтчийн нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой. Яг ямар хэрэгтэй вэ гэхээр вэбсайт болон сурталчилгаа ямар нэгэн байдлаар хэрэглэгчийн мэдээллийг цуглуулахаас сэргийлэх зориулалттай. Мэдээллийн аюулгүй байдлаа ямагт нягталж, шалгаж байгаарай. Lemon Press-н уншигч байна даа.
🧘 Эрүүл мэндийг эн тэргүүнд тавья!
"Натур Мед Уламжлалт Сэргээн Засах Төв" зуныг угтсан нойргүйдэл болон гэр бүлийн багцууддаа 20%-ийн хямдрал зарлалаа.
Тэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CBT-I буюу нойргүйдэлд зориулсан танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээг 5-р сараас нэвтрүүлж, нойргүйдлийг дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйн зөвлөгөө, хооллолтоор дамжуулан өдөр тутмын эрүүл дадлыг хэвшүүлэх замаар эмчилж байна.
Гэснээс бидний "Натур Мед Уламжлалт Сэргээн Засах Төв"-өөр аялсан түүхийг ЭНД дарж уншаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү.
📞 Захиалга өгөх бол 9610-7800, 9110-7806 дугаарт холбогдон авна уу.
International Mining
🍋 Оюу толгойн гүний уурхайн агааржуулалтын хойд амын нэвтрэлт 1,175 метр, урд амын нэвтрэлт 1,131 метрт хүрснээр үндсэн нэвтрэлтийн ажил амжилттай дуусжээ. Энэхүү 2 босоо ам нь гүний уурхайд агаарыг оруулж гаргах үүргийг гүйцэтгэх бөгөөд уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжийг бий болгох аж.
🍋 Замын-Үүд боомтод Бүс нутгийн логистикийн төвийг байгуулна. Тодруулбал, тус боомтыг эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомт болгон хөгжүүлэхээр ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж буй аж. Сонирхуулахад, тус боомтын 9,500 м.кв талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборыг 8 дахин томруулж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтцийг өргөтгөжээ.
🍋 Талх Чихэр (ТСК) ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд тусгаснаар импортоор авдаг материалын зардал, тээврийн зардал, ханшийн өсөлт нь нэмэгдсэн байна. Гэхдээ тайлант үеийн санхүүгийн байдлаар авч үзэхэд борлуулалтын орлого нь нэмэгдэж ажилчдын цалин, орлого 30-40% өсжээ. Сонирхуулахад, тус компани 2023 онд ₮5.8 саяын ногдол ашиг тараасан байна.
🍋 Энэ оны I улирлын байдлаар дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮168.7 тэрбум болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс ₮215.6 тэрбумаар буюу 2.3 дахин буурсан үзүүлэлт аж. Виртуал хөрөнгийн үйлчилгээний салбарт 12 компани үйл ажиллагаа явуулж I улиралд ₮5.6 тэрбумын орлоготой, ₮3 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ.
Хүлээлт: Мексик анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох нь. (Reuters)
Дуулиан: Японы тэрбумтан саранд хүрэх аяллын захиалгаа цуцалсан гэнэ. (Space)
Аялал: Хятад жуулчид энэ жил дотоодын аялалдаа $1 их наядыг зарцуулах төлөвтэй байна. (TheJapanTimes)
Уриалга: Хотын дарга бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан уриалга гаргажээ. (X)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply