- Lemon Press
- Posts
- 🦙 ТАНИЛЦ: LIama 2
🦙 ТАНИЛЦ: LIama 2
Гаднын хөрөнгө оруулалтын ирээдүй болоод AI-н шинэ тоглогч Llama-ийн тухай тоймлолоо.
POWERED BY
Morning! Сүүлийн өдрүүдэд хотын гудмаар зөрөх жуулчид эрс нэмэгдэж байна шүү. Энэ үед нь л сайн үйлчилж, сэтгэл ханамжтай буцаавал цаадуул чинь ирэх жил илүү олон хүнд Монголыг санал болгох байх даа.
MSE: Төрийн Банк (SBM) ХК-ийн цэвэр ашиг оны эхний хагаст 40% буурав.
GOV: Нийслэл ₮500 тэрбум хүртэлх хэмжээний үнэт цаас гаргахыг ЗГ дэмжлээ.
STAT: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний хагаст ₮13.2 их наяд болж өмнөх жилээс 54.2%-иар өслөө.
📍 Гаднын хөрөнгө оруулалт ба Эерэг хүлээлт
Дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл МХБ-ээр зочлох үеэр бид Монголын ЭЗ-ийн ойрын ирээдүйн боломж хийгээд гаднын хөрөнгө оруулагчдын сонирхож буй төсөл, салбаруудын талаар ярилцлага өрнүүлсэн билээ.
Тэдний нүдээр…
Мэдээж уул уурхай нэгдүгээрт,
Араас нь Оюу толгой шиг өөр олон төслүүдэд хөрөнгө оруулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг тодорхой болгох,
Нөгөө талаас уул уурхайн бус сэргээгдэх эрчим хүчний салбар буюу нар, салхины эрчим хүчний асар их нөөцөө ашиглах,
Аялал жуулчлал болоод чадварлаг залуу боловсон хүчнийхээ нөөц бололцоог дайчлах хэрэгтэй хэмээн санал нэгтэйгээр байр сууриа илэрхийлэв.
Байр суурь… Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай
“Энэ жилийн ЭЗ-ийн чуулган 2011 оны анхны форумтай дүйхүйц хэмжээний өргөн цар хүрээг хамарсан, гаднын хөрөнгө оруулагч олноор ирснээрээ онцлог байлаа. Энэ үеэр дэлхийн томоохон санхүүгийн байгууллагын төлөөлөл МХБ-ээр зочилж, бид өнөөдрийн хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, идэвхжил, гарч буй шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ талаар мэдээлэл өглөө.
Тэд юуг илүү сонирхов?
Саяхан эхлүүлсэн түүхий эдийн арилжааны ажиллах зарчим, үнэ хэрхэн тогтож буйг,
Мөн системийн нөлөө бүхий банкнуудын IPO, хувьцааг нь хэрхэн авах талаар,
Татварын орчин зэрэг нэлээд нарийн асуултуудыг асууж сонирхож буйгаас нь харахад Монголын талаар сонирхол тэдэнд байна.
Нөгөө талаас, бидний зүгээс зах зээлийн мэдээллээ илүү дэлгэрэнгүй мэдээлж байх шаардлагатай юм байна гэдгийг ойлголоо. Ингэснээр хөрөнгийн зах зээлээр дамжуулан томоохон хөрөнгө оруулалтуудыг Монгол руу татах бүрэн боломж байна” хэмээв.
Эцэст нь… Онцлоход ирэх 25 жилийн хэрэгцээ нь 700 сая тн-оор хэмжигдэж буй зэсийн ирээдүй гаднын хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах гол шалтгаануудын нэг байна. Нөгөө талаас хөрөнгийн зах түүхэнд байгаагүйгээр идэвхжиж буй энэ үед бид хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчноо илүү тодорхой, тогтвортой болгоход анхаарчихвал тэд Монголыг сонирхоод эхэлж дээ, уг нь.
Уулзалтын үеэр Lemon Press тусгайлан ярилцлагууд хийснийг дээрх линкээр үзээрэй.
📈 Дээд амжилт
🦙 ТАНИЛЦ: LIama 2
Midjourney / Лам гөрөөсийн хиймэл оюунаар үүсгэсэн зураг.
ChatGPT-н үүсгэгч OpenAI-ийн хүчтэй өрсөлдөгч Llama-ийн 2-р хувилбарыг Meta танилцууллаа.
Llama-гийн эхний хувилбарыг энэ оны 2-р сард Meta танилцуулсан бөгөөд ийнхүү 5 сарын дотор Llama 2-г танилцууллаа.
Гол онцлогууд:
Үнэгүй, нээлттэй: Llama 2-г судалгааны болон бизнесийн зорилгоор ашиглахад үнэгүй. Эхний хувилбар судалгааны зорилгоор ашиглахад үнэгүй байсан бөгөөд 100,000 гаруй судлаач нэвтрэх эрх хүсэж байжээ. Тэгвэл энэ удаад чатбот хийх, AI дүрс үүсгэх гэх мэт бизнес зорилгоор ашиглахад үнэгүй болголоо.
Microsoft орж ирэв: Llama 2-н гол хамтран ажиллагчаар Microsoft сонгогдов. Ингэснээр Microsoft Azure дээр Llama 2-г ашиглаж хөгжүүлэлт хийж болно. Мөн Windows дээр ашиглахад тохиромжтой байдлаар хөгжүүлснээс гадна Amazon Web Services (AWS), Hugging Face зэрэг платформууд дээр ч ашиглах боломжтой аж.
Qualcomm тоглоомд орж ирэв
Үүнтэй зэрэгцэн Meta, Qualcomm (QCOM) нар хамтарч ажиллахаа зарлалаа. Llama 2-г Qualcomm-н чиптэй төхөөрөмжүүд дээр 2024 оноос суулгах гэнэ. Qualcomm-н хувьд AI-д ашиглагддаг гол процессор болох зорилготой бөгөөд тэгэхдээ клауд дээр биш харин төхөөрөмж дээр суурилуулах амбицтай. Ингэснээр бидний өдөр тутамдаа ашигладаг гар утсан дээр Llama-г суулгах боломжтойгоос гадна ухаалаг виртуал туслах зэрэг өмнө нь төдийлөн боломжгүй байсан аппуудыг ашиглах боломжтой болгох аж.
Qualcomm vs Nvidia: AI чипний асар их потенциал буйг харуулж Nvidia-н (NVDA) хувьцааны үнэ он гарсаар 231.8% өсөөд байгаа хэдий ч Qualcomm-нх ердөө 14.6% өсөөд байна.
Эцэст нь… Дэлхийг атгах AI-н өрсөлдөөнд Meta ийнхүү хүч түрэн орж ирж буй ч Llama 2 ерөнхий үзүүлэлтээр ChatGPT 3.5-н түвшинд байгаа ажээ. Гэхдээ өрсөлдөөн тун ширүүсэж байна шүү.
💸 P2P арилжаа нээгдлээ
Виртуал хөрөнгийн арилжаачид анхаарлаа нааш нь хандуулаарай. 😎
Учир нь хамгийн олон арилжааны хувилбартай дотоодын бирж болох idax энэ удаа P2P арилжааг нэвтрүүлж буй аж.
Арилжаанд хэрхэн оролцох вэ?
P2P арилжааг тетер (USDT) болон төгрөг (MNT) хослолоор нээж байгаа бөгөөд P2P хэтэвчээ тетер (USDT)-ээр цэнэглэн оролцох боломжтой. Мөн хэрэглэгчид хоорондоо виртуал хөрөнгийг шимтгэлгүй, түргэн шуурхай солилцдогоороо давуу талтай гэнэ.
Харин төгрөг (MNT)-ийн гүйлгээ харилцагчийн баталгаажсан дансаар хийгдэх учир уг биржээр дамжихгүй гэнэ шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
🔹Монгол Шилтгээн ХК (MSH) 2022 онд ₮96.7 саяын борлуулалтын орлоготой ажиллажээ. Задлаад харвал, шоу наадмаас ₮40.6 саяыг, зочид буудлаас ₮0.6 саяыг, гэрийн түрээсээс ₮55.5 саяыг тус бүр олжээ. Улмаар ₮2 саяын алдагдалтай ажиллажээ. Уг нь Playtime гэх мэт томоохон эвентүүд болдог доо?
🔹Бодь даатгал (BODI) ХК-ийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр Б.Хүдэртулгыг томиллоо. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Золбаяр үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгч, өнгөрсөн сараар дуусгавар болгосон байдаг. Б.Хүдэртулга нь уг компанийн Давхар даатгалын газрын захирал юм.
🔹ChatGPT-н үүсгэгч OpenAI The Associated Press AP-ын мэдээний архивыг лицензжүүлэх анхны гэрээг байгууллаа. Сануулахад, энэ долоо хоногт Америкийн Холбооны худалдааны комиссоос OpenAI-г мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, худал мэдээлэл нийтэлж хохирол учруулсан эсэхийг нь шалгаж эхэлсэн билээ.
🔹Эдийн засаг нь хамгийн хурдтай өсөж буй Азийн орнуудын жагсаалтыг Монгол тэргүүлжээ. Тодруулахад, World Economics-с гаргасан 2012-2022 оны Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын засаглалын зэрэг, ДНБ-ий чанарын үнэлгээг нэгтсэн гаргасан тус жагсаалтыг 4.2%-ийн өсөлтөөр Монгол тэргүүлсэн байна.
Байр зарж бг хүмүүс голцуу м.кв-р нь үнэ хэлж зардаг. Гэтэл хамаг байдгаа шавхаад шахуу байр авч бг иргэд байрных нь талбайн хэмжээ дутуу буюу бхад ямар а/хэмжээ авах, хэнд яаж хандахаа мэддэггүй. Энэ талаар ядаж суурь ойлголт өгөх гд туршлагаа хуваалцлаа.
— iamhuulich (@iamhuulich)
11:29 AM • Jul 19, 2023
Үз: Монгол хэрхэн 2 хуваагдсан бэ? (Historical)
Сонирх: Дэлхийн хамгийн хүчирхэг гадаад паспорттой орнууд.(Rank)
Сонс: Карьер хөгжилдөө анхаардаг хэн бүхэнд зориулъя. (The Break)
Танилц: Туршаад үзээрэй. (Tools)
Editor: Э.Золбаяр
Writers: А.Пүрэвжаргал
Graphics by: О.Баасандорж
Reply