💔 Бүтэлгүйтэл 99.5%

Бодлогын хүү хэвээр | Монос групп 35 нас хүрлээ! | $GOOG: $3 их наядын клуб

POWERED BY

Hey! Тэгш, сондгойгүй өдрийн мэнд. Өнөөдрөөс замын хөдөлгөөн хэвийн байдалдаа буцаж орлоо. Өвөл ч наашилж дадсан сурснаараа утаа, түгжрэлтэйгээ нүүр тулаад л амьдрах нь дээ. Түгжрэлийн сайд асан маань бас л түгжирч явдаг байх даа. 🤷‍♀️🤷‍♂️

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Монголбанк бодлогын хүүг 12%-д хэвээр хадгаллаа.  

SEND: Сэндли ББСБ ХК (SEND) хил дамнасан хөрөнгө оруулалт татах зорилгоор Өмнөд Солонгосын Rhinos Asset Managеment-тай стратегийн түншлэл байгуулав

AIC: Ард Даатгал ХК (AIC) хувь нийлүүлсэн хөрөнгө буюу нэгж хувьцааны үнээ ₮200-өөс ₮600 болгон нэмэгдүүллээ.

🎰 Мега төслийн ирээдүй

Ирэх онд ЗГ-аас танилцуулсан 14 мега төслөөс Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихад ₮307.1 тэрбумын гадаадын санхүүжилт улсын төсөвт тусгагджээ. Үлдсэн төслүүдийг ЗГ-аас ач холбогдлоор эрэмбэлээд цааш урагшлуулахаар харж буй. Гэхдээ олон улсад мега төслүүдийн 99.5% нь бүтэлгүйтдэг гээд байгаа.

💔 Бүтэлгүйтэл 99.5%

2023 онд хэвлэгдсэн Дан Гарднерын “How Big Things Get Done” номд урьд өмнө нь дэлхийн улс, орнуудад хэрэгжсэн 16 мянган мега төслийг судалснаас 99.5% нь хугацаандаа амжаагүй, төсөв хэтэрсэн, хүлээлтэд хүрээгүй гэх мэт шалтгаанаар бүтэлгүйтжээ. Мега төслүүд амжилттай хэрэгжихэд ухаалаг төлөвлөлт, хүчирхэг манлайлал, цогцоор нь ойлгох ус агаар шиг хэрэгтэй гэнэ.  

  • 🔎 Судлах кейс: Томоохон жишээнүүд гэвэл төсвөөсөө 1,400% хэтэрсэн Сиднейн дуурийн театр,  $100 тэрбумын төсөвтэй 2008 эхэлж өнөөдрийг хүртэл дуусаагүй Калифорнийн хурдны замын төслүүд аж. 

🇲🇳 Дөнгөн данган 14 төсөл

Нийтдээ ₮42.3 их наядын хөрөнгө оруулалт шаардлагатай 14 мега төслийн 5 нь хэрэгжиж эхэлсэн, 5 нь бэлтгэл ажил шатанд, үлдсэн 4 дээр нэмэлт судалгааны шатандаа явж байна. Хамгийн урагштай нь хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалын төсөл ба ₮1.6 их наядын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. За тэгээд эхнээсээ бүтэл нь бөгсөөрөө эргэсэн төслүүд ч бий.

  • 🛢️ Баригддаггүй үйлдвэр: 9 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй $1.7 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд дуусахаар хүлээгдэж байгаа ч одоо дөнгөж 29%-ийн гүйцэтгэлтэй явж байна. Тус үйлдвэрийг хүлээж 9 жилийн хугацаанд гадаадаас $13.4 тэрбумын нефтийн бүтээгдэхүүн импортоор авсан гэхээр тун харамсалтайяа…

Эцэст нь… Гадаадад том төслүүдээ хэрэгжүүлж үзээд бүтэл, бүтэлгүйтлийг олж мэддэг бол Монголд бол болсон болоогүй мега төслүүд ганган тууз хайчлаад л бүтэлгүйтэх нь олон боллоо. Ер нь яг ямар төсөлд мега гэдэг титэм зүүлгээд байгаа нь ч ойлгомжгүй байна даа. 🥲 

  • 🌟 Y Combinator-н хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан стартап-ууд. (TechCrunch)

  • 🗣️ Монголын ХАА-н бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд өндөр эрэлттэй... (Ikon)

  • 🎽 Холын зайд гүйх нь тархинд ямар нөлөө үзүүлдэг вэ? (Earth)

  • 👩‍⚕️ Японд ахмад настнуудын асаргаа, сувилгааны бизнес цэцэглэж байна. (WEF)

👋🏻 $GOOG: $3 их наядын клубт тавтай морил 

GOOG: Өнгөрсөн Даваа гаргийн арилжаагаар технологийн салбарын аваргуудын нэг Google-н нэгж хувьцааны үнэ 4.3% өсөж $251.8-т хүрчээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь $3 их наядыг давсан 4 дэх компани болоод байна. Сонирхуулахад, $GOOG-н нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 32.2%, өнгөрсөн оны мөн үеэс 59% тус тус өссөн гэнэ дээ.

🎂 Монос групп 35 нас хүрлээ!

Өнөөдөр Монос группийн 35 жилийн ойн баяр тохиож байна. Монголын анхны хувийн эмийн үйлдвэр, эмийн сан, гоо сайхны үйлдвэрлэлээс эхлээд экспорт, импортын гэхчлэн бизнесүүдийнх нь сонин хачныг хүргэж байна.

  • Монос группийн шүхэр дор эм, гоо сайхан, хүнсний үйлдвэр, мэдээллийн технологи, онлайн худалдаа, сувилал гэхчлэн 18 охин компани үйл ажиллагаа явуулдаг.

🏃‍♀️ Эмээс хүнс рүү

Монос групп 2012 онд стратегийн томоохон шинэчлэл хийн үйл ажиллагааныхаа 2 дахь том чиглэлийг хүнс үйлдвэрлэл хэмээн тодорхойлж, Монос Хүнс (MFC)-г байгуулж байв. Улмаар 7 жилийн дараа $MFC IPO хийж, өдгөө ₮33 тэрбумын үнэлгээтэй, борлуулалтын орлого нь 2024 онд 20% өсөж ₮38 тэрбумд хүрсэн компани болоод буй. Тэд өнгөрсөн 6 жилд MFC 1.0, 2.0 үйлдвэрийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, “Экос”, “Цэнэг”, “Ааруултай үрэл” зэрэг 72 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ.

🏰 Үйлдвэрлэл & судалгааны кластер

Өдгөө Монос группийн нэр дээр эм, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, тарилгын шингэний гэсэн 4 үйлдвэрлэл явагдаж буй. Монос Фарм ХХК гэхэд нийт 200 гаруй бүтээгдэхүүнтэйгээс 20%-д нь өөрсдийнхөө брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болсон. Судалгаа, хөгжүүлэлтээ өөрийн харьяа ЭЗШУИС, Эм судлалын хүрээлэн, хими болон микробиологийн лабораторидоо хийж, шинэлэг төслүүдээ InnoHub ХХК-иараа дамжуулан хөрөнгө оруулдаг гэж байгаа.

  • 🌐 Гадаад зах зээлд: Группийн дотоод үйлдвэрлэл өргөжихийн хэрээр 2023 оноос эхлэн Киргизстаны зах зээлд Монос Хүнс ХК, Монос Фарм ХХК, Монос Косметик ХХК-ийн бүтээгдэхүүн худалдаалагдаж буй. 

  • 💄 Гэснээс Монос Косметикс ХХК-ийн дотоодод болон экспортолж буй 11 брэндийн 150 бүтээгдэхүүн нь GMP стандартыг хангасан, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Өмнөд Солонгосын томоохон лабораториудтай хамтарсан хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан үйлдвэрлэдэг. 

  • 💡 Сонирхолтой баримт: Emonos апп-аар өдөрт 700, жилд 250 мянга орчим хүргэлт хийгддэг бөгөөд хүргэлт захиалгын тоогоороо Shoppy-н дараа ордог аж. 

👩‍💼👨‍💼 Засаглал

Группийн эдгээр бизнесийг удирдаж буй топ түвшний удирдлагын 66%, Гүйцэтгэх захирлын 42% нь эмэгтэй удирдлагууд. Харин 3,000 гаруй ажилтнуудын 79% нь эмэгтэйчүүд аж. 

Ирэх жилүүдэд Монос Тур ХХК Монголд дээд зэрэглэлийн, уламжлалт ба орчин үеийн анагаах ухааныг хослуулсан сувилал байгуулахаар ажиллаж байгаа гэсэн шүү. Эцэст нь, Монос группийн хамт олонд ойн баярын мэнд хүргэе. 🎉 

Сонсоно, цуглуулна, түгээнэ.

Ерөнхий сайд НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгоно хэмээн хэдэнтээ амлаад буй. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ? Үүнээс илүү дээр хувилбар бий юу?

Login or Subscribe to participate in polls.

The Independent 

🍋 Дональд Трамп нээлттэй ХК-иудад хагас жил тутамд орлогын тайлангаа олон нийтэд танилцуулахыг уриаллаа. Тодруулбал, компаниудын Гүйцэтгэх удирдлага болон Америкийн ТОП-200 компанийг төлөөлдөг Business Roundtable тайланг улирал тутамд танилцуулах нь урт хугацааны стратегид сөргөөр нөлөөлдөг гэж үзэж. Харин санхүүгийн мэргэжилтнүүд Трампын санаачилгыг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчинө гэх байр суурьтай байна. 

🍋 ҮСХ ПАРИС21, Дэлхийн банк, Google (GOOG)-тэй хамтран Монголын статистикийн системд AI нэвтрүүлнэ. ПАРИС 21-с хэрэгжүүлдэг тус ОУ-ын хөтөлбөрт 2023 онд Белиз, Мадагаскар, Гамби, Сенегал хамрагдаж байв. Уг хөтөлбөрт Монгол Улс ирэх оныг дуустал хамрагдах бөгөөд Үндэсний статистикийн систем AI-г үйл ажиллагаандаа ашиглахад өгөгдөл, платформ, дэд бүтэц, хүний нөөцийн зэрэг чиглэлээр сайжруулах юм гэнэ. 

🍋 Энэ Баасан гарагт болох Дональд Трамп, Ши Жиньпиний уулзалтаар Америк дахь TikTok-н хувь заяа шийдэгдэнэ. Товчхондоо, талууд тохиролцоонд хүрсэн бөгөөд гол усаар нэг Oracle (ORCL) TikTok-н Америк дахь бизнесийг худалдан авах хамгийн өндөр магадлалтай гэлцэн шуугьж буй. Одоо Америкийн хэрэглэгчийн өгөгдлийг удирдах эрх шилжүүлэх болон алгоритм, оюуны өмчийн лицензийн асуудлаар тохиролцох үлдлээ.

🍋 ЭХЯ-ны ШУ, технологийн зөвлөл “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц”-ын төслийн ТЭЗҮ-ийг батлав. Одоогоор төслийн бүрэн шинжилгээний ажлын гүйцэтгэл 65%, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын гүйцэтгэл 40%-тай хэрэгжиж буй. Тэгвэл тус төслийг дагасан Баруун далай ордыг ашиглах ил уурхайн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.