🍎 Шинэхэн алим

Гэнэтийн бэлэг: Хөршүүдийн айлчлал | Ай, 9-р сараа гэж | Huiwei-н галзуу борлуулалт

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Монгол Төв Азиас анх удаагаа дэлхийн нийтийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн стандарт болох “Green Flag Award”-г хүртсэн парктай боллоо. Ягав, өнөө Рио Тинто Монгол ХХК-ийн бүтээн байгуулсан “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн” шүү дээ. 🌱

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Иргэдийн 59% нь эсэргүүцсэнээр дугаарын хязгаарлалтыг тогтоохооргүй боллоо. 

US: Дональд Трамп Ерөнхийлөгчөөр ахин сонгогдвол ам.долларын ханшийг бууруулж буй орнуудад 100%-ийн импортын татвар ногдуулна

UB: Өнгөрсөн зун үерийн улмаас иргэд болон ААН-үүдэд ₮35.5 тэрбумын хохирол учирч, ЗГ ₮2.2 тэрбумыг буцалтгүй тусламжаар, ₮7.7 тэрбумыг эд хогшил, автозам, байгууламжийн хохирлыг барагдуулахад зарцуулжээ

🎙️ Эрсдэлийг удирдах буюу Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхээр зорьж буй Lemon Press Opinions-н ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаад бид Ашид Ассет Менежментийн Сангийн менежер Б.Батгаригийн “Эрсдэлийг удирдах буюу Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь” хэмээх нийтлэлийг хүргэж байна.

Хүн бүр санхүүдээ санаа тавьж, тэр хэрээр хадгаламж, хувьцаа, бонд гэх мэтээр хөрөнгө оруулалтын олон хэлбэрийг туршиж, алдаж бас онож, ямартай ч ирээдүйд зориулж хөрөнгөө өсгөхийг зорьдог болжээ. Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэхийн хэрээр хөрөнгийн зах зээл дээр хурдан хугацаанд “БАЯЖУУЛАХ” олон төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл шил даран гарч байна. Хэдий сонголт нэмэгдэж, зах зээл өсөж буй ч хөрөнгөө тогтмол өсгөх алтан дүрэм бол “Хөрөнгөө алдахгүй байх” явдал билээ. Тэгвэл хөрөнгийн зах зээлийн эрсдэлийг хэмжиж бас удирдаж сурснаар хөрөнгөө алдах биш харин өсгөх боломжтой болно. Эрсдэлийг удирдаж, хөрөнгө оруулалтаасаа өгөөж хүртэх арга хэлбэрийг бид “Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх” гэж нэрлэдэг. 

🎁 Гэнэтийн бэлэг: Хөршүүдийн айлчлал

Намрын тэргүүн сарын адаг урд, хойд хөршийн томчууд ээлжилсэн айлчлалаар өндөрлөв. Эдгээр айлчлалуудаас анхаарал татсан 3 том төслийн талаар юу яригдсан, ирээдүй хэрхэхээр болсонтой танилцъя. 

🗣️ Чухал асуудал: Эрчим хүч

Тус 2 айлчлалын үр дүнд баруун бүсийн эрчим хүчний томоохон төслүүд болох Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Орос, Хятадын дэмжлэгтэйгээр урагшлуулахаар тохиролцоод буй. Тус 2 мега төслүүдийн бүтээн байгуулалт  урт удаан жаргалтай хөдлөх гэхээр л хөлдчихдөг талтай. Тэгвэл энэ сэдэв дээр талуудын эрх ашиг зөрчилдөж буй болон нийцэж буй хэсгийг онцолъё. 

  • ⛓️‍ Эгийн голын УЦС: Тэртээ 2013 онд ЗГ-аас Эгийн голын УЦС-ыг барих тогтоол гарч, 2016 онд Хятадын $1 тэрбумын хөнгөлөлттэй зээлээр барихаар болж байсан ч Оросын эсэргүүцэлтэй тулгарч зогсож байв. Байгаль нуурын урсцад сөргөөр нөлөөлөх тул санхүүжилт нь орж ирсэн ч бүтээн байгуулалт нь эхлээгүй. 

  • 💧 Эрдэнэбүрэнгийн УЦС: 2018 онд Хятад тус УЦС-ын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр тохиролцож, 2021 онд гүйцэтгэгчээр нь Power China шалгарч байсан ч санхүүжилтийг удаашруулснаар төслийн ажил ч удааширсан. Юутай ч Хятадын Дэд Ерөнхий сайдын айлчлалаар царцаад байсан тусгайлсан зээлийн гэрээгээ удахгүй байгуулах л юм гэнэ.. 

  • 🏭 Дулааны III цахилгаан станц: Владимир Путины айлчлалаас өмнөхөн УИХ тус асуудлыг амралтын өдөр ээлжит бусаар хэлэлцэж зарим гишүүд төслийн үнэ өндөр байгааг, гэрээ биш тулган шаардлага шиг байгааг дурдаж байсан. Гэсэн ч үр дүнд нь УИХ-аар дэмжигдэж ₮4.8 их наядаар тус ДЦС-ын өргөтгөлийг хийх нь дээ. 🫣

🐻🐲: Монголд чанадын чанадах дэмжлэг хэрэггүй!

Монголд тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэл гэвэл хамгийн эхэнд эрчим хүчний хамааралтай байдал. Ийм ч болохоор Франц, Германы төрийн тэргүүн нар Монголд айлчлах үеэрээ эрчим хүчний тусгаар байдлыг чинь дэмжье гэх агуулгатай яриаг хөндөж байсан

  • 🫂 Биднийг л түш: Харин нөгөө талд олон жил Монголын эрчим хүчний асуудлыг тоолгүй ирсэн хөршүүд маань гэнэт л өөрсдөө ирээд саад болдог, үл ойшоодог асуудал дээрээ санаачилга гаргаж байгаа нь Монголыг барууны орнуудаас бус өөрсдөөс нь тусламж авахыг хүсэж буй мэт.

Үр дүн… Владимир Путины айлчлалаар шатахуун, эрчим хүчний асуудлаа, Хань Жөний айлчлалаар нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр төмөр замын холболт, боомтын нэвтрэлтийг түргэн шуурхай болгох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Олон жил гацаж байсан том төслүүд гэнэт л ар араасаа болж бүтэхээр, хөдлөхөөр болоод ирлээ. Оронд нь бид юу өгөх бол? 

😪 Ай, 9-р сараа гэж… 

INV: Өчигдөр буюу Даваа гаргийн арилжаагаар Инвескор ББСБ ХК-ийн хувьцааны үнэ хамгийн их буюу 11% унаж ₮7,075-т хүрчээ. Түүнчлэн МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй 26 компанийн 14-нх нь хувьцааны үнэ унаад буй. Харин Дархан Нэхий ХК (NEH)-ийн хувьцааны үнэ 5.6% өсөж ₮18.5-т хүрсэн байна. Угаас 9-р сард ОУ-ын хөрөнгийн зах зээл улаанаар эргэдэг трэндтэй. Манай зах зээл яаж хөдөлж байсныг ЭНД дарж уншаарай.

☔ Hit Park-д намрын бороотой

Бөмбөрцөгийн К-попчиддоo дуулгах сайхан мэдээтэй. 📢Өмнөд Солонгосын алдарт дуучин, ая зохиогч, бүжигчин, жүжигчин Rain Монголд анх удаа тоглолтоо хийх гэж байна.

  • 🤩 Давхар баяр: Тус тоглолтод домогт 2NE1 хамтлагийн гишүүн Sandara Park, залуу реппер BLOO нар мөн ирэх юм байна шүү.

Сонирхуулахад, Rain-н “It’s Raining” цомог Азид 1 сая гаруй хувь борлуулагдсан бөгөөд тэрээр Hollywood болон Өмнөд Солонгосын нийт 20 гаруй кино уран бүтээлд тогложээ. 

За тэгээд, амжиж тасалбараа аваад дэлхийн хэмжээний тоглолт үзээрэй. 

🍎 Шинэхэн алим

Биднийг унтаж байх зуур намрын хамгийн гал гарсан халуухан эвэнтийн нэг болох Apple (AAPL)-н шинэ бүтээгдэхүүн, технологио танилцуулдаг эвэнт болж өнгөрөв. Энэ удаагийн эвэнт “It’s Glowtime” нэртэйгээр зохиогдсон юм. 

  • 🫧 Гялалздаг Siri: Нэрээсээ л мэдэгдэж байгаа биз дээ? Siri-р хайлт болон зарим үйлдэл хийлгэхэд дэлгэцийн хүрээ гялалзсан хөдөлгөөнт дүрстэй харагдахыг? За энэ ч яах вэ, эвэнтийн гол эзэн iPhone 16-г сонжъё. 

👆 iPhone 16: Товшилгүй, дар

iPhone 16-н бусдаас ялгарах гол ялгаа нь Action button болон Camera control. Гол санаа нь хэрэглэгч дэлгэцдээ хүрэлгүй утсаа удирдах явдал юм. Action button-н хувьд, Apple зуны эвэнт дээр танилцуулж байснаараа утасны дуу хаах, гэрэл асаах гэхчлэн олон төрлөөр ашиглаж болох бол Camera Control-н тусламжтайгаар нэг даралтаар л зураг дарж, бичлэг хийх боломжтой болжээ. Минут, секундийг алдалгүй зураг, бичлэг хийх сонирхолтой хүмүүст бол хэрэгтэй л эд байна. 

  • 🚀 Шинэ чип: Цаашлаад, iPhone 16-н CPU iPhone 15-нхаас 30% хурдан бөгөөд 3 нм процесс бүхий A18 чипээр тоноглогдсон. Тус чип нь бусад AI чипээс 2 дахин хурдан төдийгүй үндсэндээ Apple-н нэвтрүүлж буй AI-г илүү хурдан, үр дүнтэй ажиллахад туслах юм. Гар утсаа компьютер шиг тултал нь ашиглаж чаддаг бол iPhone 16 танд төгс тохирох шийдэлтэй утас. Харин бусад хүмүүст сүртэй ялгаа мэдрэгдэх нь юу л бол.

  • 🤓 Камераа гаргаад ир, тайлбарлая: iPhone 16-г чимсэн хамгийн сонирхолтой шийдэл бол яахын аргагүй Visual Intelligence байлаа. Ажиллагааны хувьд ChatGPT шиг эргэн тойрноо AI-р тайлбарлуулах цаашлаад гудамжинд таарсан ресторан, дугуйны зургийг дараад л ямар төрлийн дугуй, хаана зарагдаж байгаа зэрэг олон төрлийн мэдээлэл авах боломжтой юм. Мэдээж үүний ард Google (GOOG) болон ChatGPT ажиллана. 

  • Хамгийн том дэлгэц: iPhone 16 Pro-н дэлгэц 6.3 инч, iPhone 16 Pro Max-нх 6.9 инч байх бөгөөд энэ нь Apple-н гаргасан хамгийн том дэлгэцтэй утас болж байна. Мөн iPhone 16 Pro Max-г компанийн түүхэн дэх хамгийн сайн батарейтай утас хэмээн зарлаад ч амжив.

⌚ Шинэ цаг, 🎧 шинэ чихэвч

“It’s Glowtime”-н үеэр Apple Watch болон AirPods бүл нэмж, Apple Watch Series 10, AirPods 4 тус тус танилцуулагдав. Цагны хувьд усны температур болон гүнийг хэмжих, 30 минутад 80% хүртэл цэнэглэх боломжтой нь онцлог байсан бол H2 чиптэй AirPods 4 орчны дуу тусгаарлалтаараа бусад загвараасаа хамаагүй сайн гэдгээрээ давуу. 

  • Сонсголыг тань анхааръя: Аан бас, AirPods Pro загвар дээр Hearing Protection функц нэмэгдэж байгаа бөгөөд хэрэглэгч сонсголоо шалгах, цаашлаад муудахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ дээ 

Энд хүрээд дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндийн шинэ бүтээгдэхүүнүүд, нэвтрүүлж буй технологиудтай танилцаж дууслаа. Мартсанаас iOS 18-н хувьд өнгөрсөн зуны эвэнт дээрээ танилцуулсан шийдлүүд нь л нэмэгдэх бөгөөд ЭНД дарж дэлгэрүүлж уншаарай. “It’s Glowtime”-г 5 үгээр тодорхойлбол “Шинэ бүтээгдэхүүнүүд, гялалздаг Siri, AI”.

Excel дээрх өгөгдлөө дээш эсвэл доош хялбархан гүйлгэх аргыг зааж өгье. 👌

  • Macbook: Command+⬆️(дээш заасан сумыг 2 удаа), 

  • Windows: Ctrl+⬆️ (дээш заасан сумыг 2 удаа) дарахад л хангалттай юм. 

Жич: Дээш заасан сумыг 1 удаа дарвал хоосон мөрний өмнөх сүүлийн өгөгдлийн мөр рүү очдог шүү.  Туршаад үзээрэй. 👍 

☕ Toki-доод cashback-тай 

Кофенд дурлагсад анхаараарай! Цаана чинь Toki апп татгалзахын аргагүй урамшуулал зарласан байна. 

🙄 Ямар урамшуулал гэхээр…

  • 📦 Дон-дон хүргэлт: Toki апп-ийн “хүргүүлж авах” үйлчилгээг ашиглан оффистоо ойр байрлах кофе шопоос хүссэн зүйлээ захиалан хүргүүлж авах боломжтойг мэдэх л биз дээ? Гол нь тэдний “очиж авах” үйлчилгээгээр нь кофегоо урьдчилан бэлтгүүлж, төлбөрөө Toki апп-аар төлснөөр худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ 10%-ийг дансандаа буцаан авах боломжтой юм байна. 

🔗 ЭНД дарж Toki aпп-аа татаад намрын сэрүүнд халуун кофегоо хүргүүлж cashback-аа аваад байж дээ!

📅 Урамшуулал дуусах хугацаа: 9 сарын 16 хүртэл

Riotimesonline

🍋 Huawei-н Mate XT гурвалсан дэлгэцтэй ухаалаг утас 3.04 сая урьдчилсан захиалга авлаа. Тус ухаалаг утасны үнийн дүн зарлагдаагүй байгаа бөгөөд зах зээлд 9 сарын 20-нд гаргах аж. Түүнчлэн тэд бүтээгдэхүүний албан ёсны танилцуулах арга хэмжээг өнөөдөр буюу Apple-н Glowtime-н араас хийхээр төлөвлөөд буй. 

🍋 ЦХХХЯ ирэх 4 жилд виртуал хувийн хэвшлийн компаниудад татварын хөнгөлөлт болон 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн төрийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж, дотоод мэдээллийн технологийн компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих зэрэг ажлуудыг төлөвлөөд байгаа аж. 

🍋 Хятадын коммунист нам гадаад иргэдийг Хятадаас хүүхэд үрчлэхийг хориглов. Тус хориг нь зөвхөн цусан төрлийн холбоотой хүмүүст хязгаарлагдмал байдлаар үйлчлэх юм байна. Сонирхуулахад, 1988 оноос хойш Хятад хүүхэд өргөж авах бодлогоо сулруулсан бөгөөд голчлон Америкчууд Хятадаас хүүхэд өргөж авдаг гэнэ. 

🍋 Тэнүүн-Огоо ХХК-иас өнгөрсөн онд байгуулсан худалдан авах гэрээний хохиролд ₮75.3 тэрбумын барилга, байгууламж, газар эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ. Үүнээс гадна тус компанийн данснаас ₮11.9 тэрбумыг хураан авч, хохирлын үлдэгдэл ₮1.1 тэрбумыг компанийн Daewoo BS106 маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан барагдуулахаар хэлцэл хийжээ. 

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн / SCC: Бизнесийн удирдлага, банк санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тал дээр авьяастай хүн байна уу? 👉 (Link)

  • Хэрэглэгчийг дэмжих мэргэжилтэн / Проженекс Эксперт Консалтинг ХХК: Англи, япон хэлийг хашраадаг, хэрэглэгчийн хэрэгцээг хурдан тодорхойлж, шийдвэрлэх чадвартай хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)

  • Маркетингийн ахлах мэргэжилтэн / Монложистикс Групп: Сошиал медиа маркетингийн чиглэлээр 2+ жилийн туршлагатай, видео болон контентын торгон мэдрэмжтэй, сошиал медиа платформыг хашраах хүсэлтэй бол ийшээ. 👉 (Link)

  • 🤔 Путины айлчлал ба Монголын геополитикийн нөхцөл байдлын талаар тэр юу хэлэв? (KyivPost)

  • 👔 Энэ онд тренд болоод буй зайнаас ажиллах боломжтой ажлуудтай танилцаарай. (Forbes)

  • 🤥 Билл Гейтс хуурамч  мэдээллийн эсрэг дайнд хүчин мөхсөдсөн үү? (BusinessInsider)

  • 🔮 Оны эцэст Nvidia-н хувьцааг гүйцэж ирэх AI үйлчилгээг хэн гаргах магадлалтай гээч. (Yahoo!Finance)

Reply

or to participate.