👎 Ирц: Хангалтгүй!

Ногдол ашгийн хувьцааны өгөөж = 9% | МХБ-ийн шинэ бүртгэл | $3 тэрбумыг босгох амбиц

POWERED BY

Hey! Бид шинэ, сонирхолтой, инновацлаг бизнесийг танилцуулах зорилготой “Business spotlight” контентынхоо ээлжит дугаараар Ньюком группийн байгуулсан Монголын хамгийн анхны салхин цахилгаан станцыг онцолсон шүү. ЭНД дарж үзээрэй. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Гранд систем ХХК-ийн ₮100-ийн нэрлэсэн үнэ бүхий 3,750,000 ширхэг энгийн хувьцааг МХБ (MSE)-ийн хувьцааны III ангилалд бүртгэв.

NSO: Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сарын эцэст жилийн өмнөхөөсөө 35.1% нэмэгдэж ₮18.8 их наядад хүрсэн бол валютынх 16.3% буурч ₮4.4 их наяд болжээ

CUS: Энэ оны эхний 5 сард нийт 145 улстай худалдаа хийж гадаад худалдааны нийт эргэлт $10.8 тэрбумд хүрснээр тэнцэл $2 тэрбумын ашигтай гарлаа.

УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой мэдээллийг түүвэрлэн хүргэж байна. 

  • МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ын байранд очиж, эмгэнэл илэрхийлжээ

  • МАН цаг үеийн асуудалтай холбоотойгоор сонгуулийн I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татах шийдвэр гаргалаа

  • АН МАН-аас I тойрогт нэр дэвшиж буй 9 нэр дэвшигчийг нэрээ татахыг шаардав

  • Улс төрийн 19 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрийн харьцуулалтыг ЭНД дарж уншина уу. 

  • Гадаад улсад байгаа 13,095 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ

  • ТэнГэр телевизийн “Мэтгэлцээн 2024”-н эдийн засгийн өсөлт сэдэвт дугаарыг ЭНД дарж үзнэ үү.

👎 Ирц: Хангалтгүй!

Сонгууль болоход 10 хоног үлдлээ. Энэ цаг үед сонгогчид ер нь сонгуульд хэр оролцоотой байдгийг эргэн нэг санацгаая. 

Босгон дээрээ бүдэрчих гээд л

Өнгөрсөн 32 жилд 8 удаа УИХ-ын сонгууль болоход монголчууд эхний 2 сонгууль болох 1992, 1996 онуудад л 90%-ийг давсан буюу хамгийн өндөр ирцтэй оролцсон байдаг. Түүнээс хойш сонгогчдын ирц буурсаар 2012 онд бүр түүхэн доод түвшин болох 67.2%-тай оролцож байжээ. Үндсэндээ 602 мянган хүн саналаа үнэгүйдүүлж орхисон байгаа юм. 

Гол асуудал

Үргэлжлүүлээд, нийт хүн амын 45%-ийг эзэлдэг залуус сонгуульд хэр идэвхтэй оролцдог вэ гээд харвал

  • 2012 оны УИХ-ын сонгуульд: Саналаа өгсөн нийт сонгогчдын 10% нь 18-25, 25% нь 18-35 насныхан байсан буюу 18-35 насны залуучуудын 60% нь саналаа өгөөгүй. 

  • 2016 онд: 18-25 насны залуу сонгогчдын ирц 50.8%-тай,

  • 2020 онд: 62%-ийн ирцтэй тус тус оролцсон байна.

Залуусын улс төрийн сонирхол болон сонгуульд оролцох байдал нь бага багаар нэмэгдэж буй ч хангалтгүй хэвээрээ л байгаа. Нэг талдаа “Надтай, надгүй сонгууль болоод л өнгөрнө” гэсэн бодолтой залуус байгаа нь үнэн ч нөгөө талд бодолцох хэрэгтэй зүйл бол орон нутгийн залуус. Өдгөө Монголын хүн амын 71% нь Улаанбаатар хотод амьдарч буй. Хүн амын төвлөрөл хотод ийм их байгаа үед орон нутагт харьяалалтай залуусын хэд нь сонгуулиа хариуцлагатай өгч байгаа бол? Бас бодох л асуудал даа. 

  • Онцгой анхаарах бүлэг: Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 20-29 насны залуучуудын ирц хамгийн бага байсан аж.  

Эцэст нь… Энэ жил 2.2 сая иргэн санал өгөхөөр байгаа. Тэдний 21.3% нь 20-29 насны залуус. Улиг болсон үг ч “Саналаа өгөөгүй байж ирэх 4 жил хэдийнээ сонгогдсон улстөрчдийг шүүмжлээд яах вэ, сонгуульд оролцоогүй сонголт чинь л тэднийг сонгосон шүү дээ”.

🚘 $3 тэрбумыг босгох амбиц

005380.KS: Hyundai Motor India Энэтхэгийн хөрөнгийн бирж дээр гарах төлөвтэй байна. Тодруулбал, компани нийт хувьцааныхаа 17.5%-ийг олон нийтэд санал болгохоор төлөвлөжээ. Ингэснээр тэд зах зээлээс $2.5-$3.5 тэрбумыг татан төвлөрүүлэх аж. Сонирхуулахад, хэрэв тэд $3 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлж чадвал Энэтхэгийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй IPO гаргасан компани болно гэнэ шүү.

🤑 Ногдол ашгийн хувьцааны өгөөж = 9%

Ойрд ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж байна даа? Өнөөдөр Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 9% хүртэл өгөөжтэй ногдол ашгийн хувьцааг танилцуулъя. 

Нөхцөл байдал ба шийдэл

Геополитикийн тодорхойгүй байдал, Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал зэргээс үүдэн хөрөнгө оруулагчид Хонгконг болон Хятадаас цааргалах болсноор тус нутгийн компаниуд өндөр өгөөжтэй ногдол ашиг тарааж буй. Энэ ч утгаараа Хонгконгийн Hang Seng (^HSI) индекс он гарсаар нэлээд дээш доош болж байгаа ч тоон дүнгээр бол 6.3% өсөөд буй. Тэгвэл ямар компаниудын ногдол ашгийн өгөөж өндөр байгаад байна вэ? 👇

ТОП-уудыг шинжье

Хонгконгийн хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй ТОП-10 компанийн 4 нь банкны акулууд аж. Тэдний ногдол ашгийн дундаж өгөөж 7.8% байна

  • 9.84%-ийн өгөөж: Харин ТОП-ууд дундаа хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй нь CITIC Telecom International (1883.HK). Дэлхийн хэмжээнд олон улсын харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг тус компани 2024 оны ногдол ашгаа жилийн өмнөхөөсөө 4.3% нэмэгдүүлж HK$0.2 болгосноор өгөөж нь 9.84% болоод буй. 

Монгол компаниудын өгөөж

Зах зээлийн хөгжлийг дагаад сүүлийн жилүүдэд манай нээлттэй компаниудын ногдол ашгийн хэмжээ, өгөөж нэмэгдэж буй. Энэ жил 39 ХК нийт ₮535.1 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Өнгөрсөн сарын байдлаар ₮297.9 тэрбумын ногдол ашгийг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (ҮЦТХТ)-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэдээ олгоод буй. 

  • Өгөөжийн хувьд: Бид өнгөрсөн 2-р сард ногдол ашиг тараах шийдвэр гаргасан компаниудын ногдол ашгийн өгөөжийг ТУЗ-ийн шийдвэр гарсан өдрөөр тооцоход дунджаар 5.2%-тай гарч байв. Энэ дундаас хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэйгөөр нь банк, санхүүгийн байгууллагууд тодорсон. 

Эцэст нь… Ногдол ашгийн хувьцаа сонирхож байгаа бол гадна, дотнын өндөр өгөөжтэй ногдол ашиг тараадаг компаниудыг сайн судалбал боломж зөндөө л байна даа. Гэснээс бид өмнө нь ногдол ашгийн хувьцааны талаар контент хийж байсан шүү. ЭНД дарж сонирхоорой. 

Хэт өндөр өгөгдөлтэй зураг нь Android утасны системд тохирдоггүй учраас саатал үүсдэгийг та мэдэх үү? Тэгэхээр ямар нэгэн зураг татан авч дэлгэц дээрээ тавихын өмнө pixel болон RGB-г нь шалгаж байх чухал шүү. 😉

💎 Монголын анхны цэвэр металл карт

Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлж байгаа Тээвэр хөгжлийн банк тогтвортой хөгжлийг дэмжсэн дэвшилтэт шийдэл бүхий санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэхээр ажиллаж буй. Харин энэ удаа тэд Монголд анхлан технологийн шинэлэг шийдэл бүхий цэвэр металл хийцлэлтэй өндөр зэрэглэлийн “Billionaire” картыг нэвтрүүлжээ.

Уг тусгайлан урласан цэвэр металл карт нь амьдралын хэв маяг, нэр төрийн тань  илэрхийлэл болох юм. Металл картын төрлүүдээс дурдвал,

  • Billionaire Gold

  • Billionaire Platinum

  • Billionaire Premium

  • Billionaire Diamond

🔗 Картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

TheKoreaHerald

🍋 Өмнөд Солонгост ажлын 4 өдөртэй 7 хоногт шилжих асуудлаарх яриа хэлэлцээ Баасан гарагт эхлэх гэж байна. Одоо тус улсад 7 хоногийн ажлын нийт цагийг 52-оор хязгаарлах, үүний 40 нь үндсэн ажлын цаг, 12 нь илүү цаг байх хууль үйлчилж байгаа аж. Сонирхуулахад, 2022 онд 1 солонгос хүн дунджаар 1,901 цаг ажилласан нь OECD-н гишүүн орнуудын дунджаас 149 цагаар илүү байжээ.

🍋 Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст жилийн өмнөхөөс 13.2% буурч ₮2 их наяд болжээ. Улмаар чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.2 хувийг эзэлж буй. Түүнчлэн анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл ч ₮8 тэрбумаар буурсан байна.

🍋 Аж үйлдвэрлэлийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр ₮12.6 их наяд болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15.9% өссөн үзүүлэлт юм. Үүнд уул уурхайн олборлолт ₮1.4 их наядаар, боловсруулах үйлдвэрлэл ₮246.5 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлсөн байна.  

🍋 Авлигатай Тэмцэх Газарт 2024 оны эхний 5 сард 298 авлигын гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11.6% өссөн байна. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг 36-аар буюу 17.8%, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 2 дахин өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. 

🏗️ Бетоноор бүтээж болох зүйлс 

Бетоныг зөвхөн байшин барилгад л ашигладаг гэж та бодоогүй биз? Бүтээн байгуулалтын ажлын үндсэн орцуудын нэг болох бетоноор бүтээж болох бусад зүйлсийн талаар мэдэж авцгаая. 

Бетоноор юу, юу бүтээж болох вэ? 

Бетон нь элс, хайрга, усыг цементтэй хольж зуурсан зуурмаг бөгөөд хэвд оруулж хатаах үед улам бат бөх болж, хатуу чанараа хадгалдаг. Иймд бетоны бат бөх чанар, ашиглахад хялбар байдал зэргээс нь шалтгаалан барилга, зам, далан, гүүр, туннел зэрэг байгууламжид өргөн хэрэглэсээр иржээ. 

  • Ахуйн орчинд ч мөн ашиглагдана: Цаашилбал, бетон нь ахуйн орчинд шат довжооноос авхуулаад хана, багана, дээвэр, зоорь, граш гээд хаана ч ашиглагдах боломжтой бөгөөд хашааны суурь, явган хүний зам, сагсны талбай гээд бат бэх эдэлгээтэй байх шаардлагатай бүхий л бүтээцэд ашиглагддаг аж. 

  • Дангаар бус: Түүнчлэн бетоныг дангаар нь хэрэглэхээс илүү, голд нь төмөр арматур угсарч, бетоноо цутган хэрэглэх нь элбэг. Барилгад төмөр бетон бүтээцийг угсармал ба цутгамал байдлаар бэлтгэж болдог. 

Эцэст нь… Бетонон байгууламж нь маш олон жил ашиглагдах боломжтой бөгөөд социализмын үед Монголд баригдсан барилгуудын ихэнх нь бетоноор хийгдсэн байдаг ажээ. Тэгэхээр бетон эргэн тойронд маань өрнөж буй бүхий л бүтээн байгуулалтад хэрэглэгддэг байх нь.

  • Partnership and Client Solutions Specialist / Lemon Press: Бид багтаа бизнес, маркетинг, санхүү, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн, манай хамтын ажиллагааг хариуцаж, чин сэтгэлээсээ ажиллах хүнийг хайж байна. 👉 (Link)

  • Судлаач / АШУҮИС: Нийгмийн Эрүүл Мэнд, Эрүүл Ахуй, Био-Анагаахын чиглэлээр бакалаврын зэрэгтэй, англи хэлэндээ ус, цас, судалгаа хийх чадвартай хүнийг маш гоё боломж хүлээж байна. 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Унш: Дэлхийн удирдагчид Швейцарт чуулж Украйнд энх тайвныг тогтоох талаар хэлэлцсэн байна шүү. (APNews)

  • Сонирх: Солонгост вон-доллароор хийгдэх арилжааны цагийг 7-р сараас уртасгах төлөвтэй байна. (KoreaTimes)

  • Хөөх: Америкт энэ 7 хоногт төөнөн халж, тэгснээ бүр цас орж ч магадгүй гэнэ. (USAToday)

  • Мэд: Виртуал хөрөнгө, түүнд суурилсан үйлчилгээтэй холбоотой хичээл байна шүү цаана чинь. (Legaldata)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.