• Lemon Press
  • Posts
  • 🕵️ Үндэсний баялгийн сан ба стратегийн ордууд

🕵️ Үндэсний баялгийн сан ба стратегийн ордууд

Крипто зах зээлийн эхний улирал | Видео тоглоомын зах зээл | Үндэсний баялгийн зохицуулалт

POWERED BY

Morning! Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн III шат хэрэгжиж дууслаа гэнэ ээ. Элдэв дээдийн төсөл хэрэгжээд л янз бүрийн дарга цэрэг томилогдоод л байх юм. Гэвч бид утаатай хэвээр… 💨

*Нэг өдрийн өөрчлөлт

MRTD: Монгол Германы ЗГ-ын хооронд Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийг батлав

US: ОУВС-гаас Америкийн эдийн засаг энэ онд Их 7-гийн бүлгийн орнуудаас 2 дахин хурдацтай өсөх таамаглалыг гаргалаа

MFA: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 4 сарын 22-26-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80-р чуулганыг даргаар ажиллана.

 ⚖️ Үндэсний баялгийн сангийн дотор… 

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Үүнд стратегийн ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хувьцааны 20%-иас дээшгүйг аливаа этгээд дангаар эзэмшихийг хориглохоор тусгасныг 34% болгон өөрчлөх тухай яригдаж буй. Ер нь юу болох гээд байна?  

Нэгд долоо

Үндэсний баялгийн сангийн тухай хууль тогтоомж нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль зэрэг 7 хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад актаас бүрдэнэ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хувьцааныхаа 10%-иас доошгүйг МХБ (MSE)-ээр нээлттэй арилжаалах үүрэг хүлээж буй.

  • Түүнчлэн: Стратегийн ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34%-тай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болно гэж заажээ. Нэг ёсондоо стратегийн ордын үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч компани, хувь хүн, төр болон олон нийт оролцох нөхцөл байдал үүсэхээр байна.

Зөв шийдэл мөн үү?

Олон хөрөнгө оруулагчтай болох тохиолдолд шийдвэр гаргалт удаан, нэгдсэн бодлогогүй байх эрсдэл үүснэ. Ийм нөхцөл үүсвэл тухайн төсөлд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох нь асуудалтай болж эхлэх юм. Түүнчлэн уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах, хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсэх, төсөл ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай. Ингэснээр стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орохгүй удах эрсдэл үүсэж магадгүй нөхцөлд хүрч болзошгүй. 

  • Бодит жишээ: Оюу толгойн 34%-ийн төр эзэмшдэг. ЗГ болон Оюу толгойн татварын маргаан одоо ч эцэслэгдээгүй байгаа. Гэтэл төр нийт 16 стратегийн орд тус бүрийн 34%-ийг эзэмшдэг болно гэвэл удирдлага, зохицуулалтын асуудал сөхөгдөнө. 

  • Уг нь бол: Уул уурхайн төслийн хайгуул, олборлолтын эхний үе шатанд оролцогч талуудын цар хүрээ бага байх нь шийдвэр гаргах үйл явцыг хурдасгана. Тиймээс томоохон уул уурхайн төслийн оролцогч талуудыг цөөн байлгаж, оновчтой зохицуулалт хийх замаар АМНАТ-ийг баялгийн санд төвлөрүүлэх байдлаар үр өгөөжийг бий болгох нь чухал. 

Эцэст нь… Баялгийн сангийн одоо байгаа хуулийн төсөлд ил тод байдал, хариуцлага, хөрөнгийн удирдлагад тавигдах шаардлага зэрэг нь тодорхойгүй байгаа. Дээрээс нь хэд хэдэн учир дутагдалтай заалтууд байсаар байтал эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Юу л болох бол доо. 

Ашгийн өсөлт ➡ Хувьцааны үнийн өсөлт

GS: Хөрөнгийн зах зээлийн идэвхжил сэргэсний ачаар Goldman Sachs-н энэ оны эхний улирлын ашиг өмнөх оны мөн үеэс 28% өсөж $4.1 тэрбумд хүрчээ. Учир нь тэдний орлого 16% нэмэгдэж $14.2 тэрбум болсон аж. Улмаар компанийн хувьцааны үнэ 3% орчим өссөн байна.

🆙 Крипто салбарын сэргэн мандалт

“Биткойны халвинг” болоход 1 өдөр хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ торгон мөчийг тохиолдуулан крипто зах зээлийн эхний улирлыг шинжицгээе. 

Бухын эрчээр 

Крипто зах зээлийн үнэлгээ энэ оны эхний улиралд өмнөх улирлаасаа 64.5% өсөж $2.9 их наядад хүрчээ. Энэ нь крипто зах зээлийн сэргэн мандалтын үе гэгддэг 2021 оны түүхэн дээд түвшин болох $3 их наядын үнэлгээнд хүрэх, цаашлаад давахад маш ойрхон байгааг харуулж буй. Цаг хугацааг 2 улирал ухраан харвал өнгөрсөн оны III улиралд крипто зах зээл 8.6% унаж $1.2 их наядад хүрч байсан сан. Тухайн үед оффтоороо гэдэг шиг криптогийнхон SEC-тэй ширүүхэн шүүхийн маргаантай явсаар тус жилд хэлцэл, нэгдэл гээд салбарыг сэргээх боломж хомс байсан юм. 

Хөдөлгөгч хүч

Крипто зах зээлийн уналт, сэргэлтэд зах зээлийн үнэлгээний 52%-ийг бүрдүүлж буй Биткойн (BTC) шууд нөлөөтэй. Тодруулбал, тус улиралд Биткойны үнэ шинэ оноос хойш 64% өсөж түүхэн дээд түвшин болох $71,300-ыг давсан. За тэгээд Биткойны галзуу өсөлтийг хамгийн их өрдсөн зүйл бол Биткойны ETF байсан. Өдгөө Биткойны ETF арилжаа хийж буй 10 компани ETF сангаараа дамжуулан $55 тэрбум давсан хөрөнгийг удирдаж байгаа

  • Тэргүүлэгч: Үүнээс Grayscale-н GBTC ETF $21.6 тэрбумыг, араас нь Blackrock (BLK) IBIT ETF $17 тэрбумын хөрөнгийг удирдаж буйгаараа тэргүүлж буй. 

За тэгээд крипто зах зээлд 15%-ийн жин дардаг Эфериум (ETH) шинэ оны шинэ улиралд 59% өсөж $3,507-т хүрээд авсан. Solana (SOL) ч тус улиралд 2 нугарч $200-ыг давсан тус тусын амжилттайгаар эхний улирлыг өндөрлүүлжээ. 

Эцэст нь… Маргааш Биткойны халвинг буюу 1 блокт олгогдох шагнал 12.5-аас 6.25 болон буурах өдөр. Биткойны ETF, халвинг гээд томоохон үйл явдал давхцан хэсэг л пуужиндлаа. Харин эдгээр өдрүүдийн араас тус криптовалютын үнэ хэрхэх бол? 

Анхаарал төвлөрөлтөө шалгах уу? Сүүлийн үед насанд хүрсэн хүмүүсийн анхаарал 8.25 секундийн дотор сарниж байгаа гэнэ дээ. ЭНД дарж өөрийнхөө анхаарал төвлөрөлтийг шалгаарай. 😉

🍋 Lemonade S4

Зиак, өнгөрсөн удаад онцлон бичиж, догдлон хүлээж байсан Lemonade цувралын маань шинэ цацагдсан билээ. Үзэж амжаагүй бол Lemon Press-н YouTube сувгаар зочлоорой. 😎

Хамгийн эхний дугаарт реппер, продюсер, "Big Gee's Foods"-ийн үүсгэн байгуулагч Т.Мөнх-Эрдэнэ буюу бидний мэддэгээр Big Gee оролцож, Гадаадын болон Монголын хөгжмийн зах зээлийн ялгаа, түүний орлогын эх үүсвэр болон амьдралын үнэ цэнийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Сонирхуулахад, тэрээр хөгжмийн салбар, хувийн бизнес болон байгууллагын брэндийн нүүр царайгаар ажиллах гээд орлогын 3 эх үүсвэртэй гэнэ шүү.

Харин шинэ дугаарыг энэ Бямба гарагт хүлээн авч үзээрэй. Stay tuned!

The New Yorker

🔹Видео тоглоомын зах зээлийн орлого 2023 онд $184 тэрбумд хүрэв. Үүний 49%-ийг гар утасны видео тоглоомын орлого, консол тоглоом $53 тэрбумын орлогыг олж 29%-ийг тус тус бүрдүүлээд буй. Сонирхуулахад тус зах зээл 2023 онд ердөө 0.6% өссөн нь 2022 онд 5% унаж байсантай харьцуулахад харьцангуй сэргэж байгааг харуулж буй.

🔹Төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн босго оноог 420 байхаар тогтоожээ. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн босго оноо нэг түвшинд ирж байгаа юм. Түүнчлэн жил бүр босго оноог шинэчлэн тогтоох төдийгүй өмнөх жилийн босго оноог бууруулахгүй байхаар хуульчилсан аж. 

🔹Монос хүнс ХК (MFC) Киргизэд албан ёсоор бүтээгдэхүүнээ худалдаалж эхэллээ. Тэднээс гадна Монос Косметик ХХК эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ өнгөрсөн 2-р сараас эхлэн тус улсад худалдаалж байгаа бөгөөд Бишкек хотын Лекарь сүлжээ эмийн сангийн 100 гаруй салбараар борлуулагдаж байгаа гэнэ.

🔹Санхүүгийн зохицуулах хороо одоогийн байдлаар 11 салбарын 6,182 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажиллаж байна. Түүнчлэн өнгөрсөн онд банкны салбарын реформ амжилттай хэрэгжиж 72 мянга гаруй хөрөнгө оруулагчдаас ₮478.5 тэрбум, уул уурхайн бүтээгдэхүүний биржээр ₮7.5 их наядын арилжаа явагджээ.

  • Юу болов? Монголын мэдээллийн сайтууд яагаад гажуудав? (Eguur)

  • Оролц: Y4RP олон улсын төслийн уралдаан зарлагдсан байна шүү. (Y4RP)

  • Мэд: Энэтхэгийн зах зээлийн хэмжээ ойрын 20 жилд 10 дахин өсөх боломжтой. (CNBC)

  • Анхаар: Бидний мэдэхгүй ертөнц. (Astrum)

Зиа, шинэ сарын эхний 7 хоног өнгөрлөө. Энэ 7 хоногийн товхимолд үнэлгээ өгөөрэй. 

Үндэслэлтэй үнэлэнэ шүү. 😉

Login or Subscribe to participate in polls.

Reply

or to participate.