• Lemon Press
  • Posts
  • 🛰️ Монгол хиймэл дагуул сансарт

🛰️ Монгол хиймэл дагуул сансарт

Халамжийн эх орон | Автомашин үйлдвэрлэгчид Бразил руу уралдаж байна | Apple GS-н хүслийн жагсалтаас хасагдлаа

POWERED BY

Morning! Зээ өнөө алдарт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны ногдол ашиг болох ₮256,000 энэ сарын 25-наас олгогдоно гэнэ ээ. Бохь авах уу, байр авах уу? 🤑

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: ONDO Space Монголын анхны арилжааны хиймэл дагуулыг хөөргөлөө

N225^: Nikkei 225 (N225^) индекс он гарснаар 20.5% өсөж 40,109 нэгж, Nasdaq (^IXIC) 10% өсөж 16,247 нэгжид хүрч тус тус түүхэн дээд түвшинд хүрэв. 

BOM: Монголбанк өнгөрсөн сард 1.3 тн үнэт метал худалдан авсан бөгөөд алт худалдаж авах дундаж үнэ нь өмнөх сараас 2% буурч ₮220.5 мянга болжээ. 

💰 Халамжлаад л байх уу?

Халамжийн зардал сүүлийн 5 жилд 3.4 дахин өсжээ. Ер нь манай нийгмийн хамгааллын зардал дэлхийн дунджаас дээгүүр, өндөр орлоготой улс оронтой жишихүйц хэмжээнд байна. “Бяруу болоогүй байж бухын баасаар баана” гэдэг шиг хөгжиж буй орон байж хөгжингүй орны хэмжээний зардал гарган гэдэг чинь ер нь юу гэсэн үг вэ? 

Халамжлуулагчид: 10 хүн тутмын 8 

2018 онд олгосон нийт нийгмийн халамжийн хэмжээ ₮623 тэрбум байж. Энэ халамжийг нийт хүн амын 71.2% буюу 2.3 сая хүн авч байсан. Харин өнгөрсөн жилийн хувьд нийт олгосон халамжийн хэмжээ 2018 оныхоос 3.4 дахин ихсэж ₮2.1 их наядад хүрсэн байна. Мөн халамж авагчдын тоо 1.2 дахин нэмэгдэж нийт хүн амын 77.6% нь халамж авдаг болжээ. 

  • Халамжийн бүрдэл: Өнгөрсөн оны нийт халамжийн дийлэнх хэсэг буюу 71.5%-ийг хүүхдийн мөнгөн тэтгэмж бүрдүүлсэн аж. Цаашилбал, 18.8%-ийг тэтгэвэр, тэтгэмж, 8.5%-ийг халамжийн тэтгэмж, 5%-ийг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж үлдсэн хэсгийг бусад халамж бүрдүүлсэн байна. 

Хавтгайрал

Дээр дурдсан бүх дата, тооны өсөлт халамж хавтгайрсныг илтгэнэ. Мэдээж тодорхой хэмжээнд халамж байх ёстой ч хавтгайруулан олгож байгаа нь халамжийн бодлогын үндсэн зорилготой зөрчилдөж байна. 

  • Хавтгайрлын нөлөө: Халамжийн өндөр хараат байдал нь төсөвт хүндрэл учруулж, татвар нэмэгдэх үндсэн шалтгаан болдог. Өөрөөр бол төсвөөс гарах халамжийн зардал ихсэх тусам татварын орлогыг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ нь урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Мөн ажиллах хүчний оролцоог ч бууруулж байгаа. 

Эцэст нь, бид төсвийн орлогынхоо бүхэл бүтэн 11%-ийг халамж хэлбэрээр тараачхаад үүнийхээ хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, үр дүнг тодорхойлж, үнэлэлт, дүгнэлт хийдэггүй. Ядахад улс төрчид нь сонгууль ойртохоор л халамж, тэтгэврээ нэмээд унана. Тэгэхээр ер нь яаж ч урагштай байх вэ дээ. 

📱 Та нарыг санал болгохгүй

AAPL: Goldman Sachs (GS) Apple-н хувьцааг Conviction List - Director’ Cut жагсаалтаас хаслаа. Компаниуд уг жагсаалтад орсноор хөрөнгө оруулагчдын хараанд өртөх боломжтой байдаг. Харин 12-р сараас 2-р сар хүртэл S&P 500 (^GSPC) индекс 10.9% өссөн байхад Apple-н хувьцааны үнэ 5.4% буурсан тул Goldman Sachs ийнхүү Apple-г жагсаалтаас хасжээ. Тус мэдээний араас Apple-н хувьцааны үнэ 0.6% буурч $180-т хүрээд байна.

🇧🇷 Бразил моодонд орлоо

Цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Бразил руу мөнгийг ч юүлж байна даа. Гэснээс Бразилд Монголтой ижил нэг зүйл байгаа. Юу гэж бодож байна?

Лити - Ирээдүйн инновацын орц

Toyota (TM) Бразилд ирэх жилүүдэд $2.2 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ мэдээлсэн. Toyota-н ачаар тус улсад 2,200 шинэ ажлын байр бий болох төлөвтэй байгаа гэхээр нэлээн том бүтээн байгуулалт хийх бололтой. Ганц Toyota-р зогсохгүй General Motors (GM), Volkswagen (VOW3.DE), BYD (1211.HK) гээд EV-н луугарууд тус улсыг ингэж сонирхож буй шалтгаан нь Бразилын литийн нөөц. 

  • Түүхий эдтэй ойрхон: Бразил бол EV үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай лити, никель зэрэг батарейны гол түүхий эдийн томоохон үйлдвэрлэгч орон. Түүхий эдэд ийм ойр байх нь тус компаниудын зардлыг бууруулах, гаднын ханган нийлүүлэгчээс хамаарах хамаарлыг багасгах гээд олон давуу байдлыг бий болгох нь мэдээж. 

  • Зах зээлтэй ойрхон: За тэгээд BYD шиг Азийн компанийн хувьд Өмнөд, Хойд Америкийн зах зээлтэй ойртох геополитикийн ч ач холбогдол бий. Тэгвэл яагаад Бразил гэж? 

Хятад бүх юмны дарга юм уу? 

EV бүтээгчид түүхий эдийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтай. Tesla (TSLA) хүртэл Хятадаас хамаарлаа багасгах зорилгоор бусад улсууд руу хандрах болсон. Бразилын тухайд тэд дэлхийд 6-рт жагсах литийн нөөцтэйгөөс гадна, литийн үйлдвэрлэл нь өнгөрсөн 10 жилд 30 дахин нэмэгдэж өдгөө жилд 4,900 тн-н лити үйлдвэрлэж байна.

Монголын боломж

Нийтлэлийн хамгийн эхэнд Бразил Монголтой нэг зүйлээрээ ижил гэсэн дээ, энэ бол дэлхийн ногоон шилжилтэд шаардлагатай түүхий эд. Бразилд EV-н гол орц болох лити байгаа бол бидэнд эрчим хүчний шилжилтэд шаардлагатай хамаг л чухал ашигт малтмалын нөөц байгаа. Гол ялгаа нь бид дөнгөж хайгуулын шатандаа л явж байна. Харин Бразилын хувьд олборлоод түүнийгээ баяжуулж, үйлдвэрлэж байгаа улс. 

Юутай ч, Бразил бол эрчим хүчний шилжилтийн трэндийг ашиглан өөрсдийн баялгийн нөөцөө эдийн засгийн хөшүүрэг болгож байна. Тэгэхээр бид ч энэ шилжилтийн трэндээс хоцрохгүйгээр чухал ашигт малтмалын хайгуулын ажлаа эрчимжүүлж, олборлолтоо эхлүүлэхгүй бол горьгүй нь. Уг нь бол Монгол 2011 он шиг дахин моодонд орох боломж байна л гэсэн үг.

Excel дээр File ➡️ Options ➡️ Add-ins ➡️Actions-г идэвхжүүлээд Developer хэсгийн тусламжтайгаар өөрийн хүссэнээр нэмэлт хэрэглүүр ашиглах боломжтой. Мөн тус хэсгээс checkbox зэрэг өөрт хэрэгтэй хэрэглүүрийг ашиглаарай. 🍋

The Verge

🔹Reddit нэгж хувьцаагаа $31-$34-өөр үнэлэн $6.5 тэрбумын үнэлгээтэй болохоор төлөвлөжээ. Өнгөрсөн онд тэдний алдагдал 43.1% буурч $90.8 саяд хүрсэн ч хэрэглэгчид нь IPO-д нь итгэлгүй байгаа аж. Сонирхуулахад, Reddit-н 33%-ийг CEO Стив Хаффман, 11%-ийг Tencent, 8.7%-ийн OpenAI-н CEO Сэм Алтман эзэмшдэг.

🔹Премиум Нексус (CUMN) ХК-ийн Гүйцэтгэх захирлаар А.Ганхуяг томилогдлоо. Өмнө нь тус албан тушаалд ажиллаж байсан Г.Чинзориг Конвиненс дэлгүүрийн бизнесийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллах аж. Харин компанийн 27.66%-ийг эзэмшдэг А.Ганхуяг ТУЗ-ийн даргаас чөлөөлөгдөн Гүйцэтгэх захирлаар томилогдсон нь энэ.

🔹Google (GOOG)-н CEO Сундар Пичаин байр суурь ганхаж эхлэв. Учир нь Google-н AI болох Gemini-н текстийг зураг болгох функц нь нэлээн алдаатай ажиллаж байгаа тул хөгжүүлэлтийг нь түр зогсоогоод буй. Үүний хажуугаар Google-н ажилчид CEO-нхоо хэтэрхий дипломат арга барилыг AI-н ширүүн өрсөлдөөнд тохирохгүй байна хэмээн шүүмжлэх болов. 

🔹Америкийн ЗГ Монголд $700,000-ын нэмэлт тусламж олгоно. Үүнийг зудын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах юм. Өмнө нь Америкийн ЗГ USAID-н шугамаар $200,000-ын тусламж үзүүлсэн бол дээрх нэмэлт тусламжийг 2,700 малчин өрхөд олгох аж. Сонирхуулахад, өчигдрийн байдлаар УОК-т ₮2.9 тэрбумын хандив, $3.2 саяын санхүүжилт цугларчээ.

  • Graphic Designer / Lemon Press: График дизайны программыг хашраадаг, мэргэжилдээ хайртай хүн байна уу? Манай багт нэгдээрэй. 👉 (Link)

  • Market Researcher / CMM: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, ХЗЗ-ийн хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой хүмүүс ийшээ CV-гээ илгээгээрэй. 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Event: EuroChamber-н гишүүдэд зориулсан Funding HER Dreams үйл ажиллагаа. (EuroChamber)

  • Article: Монголчууд хүн болон байгалиас илүүтэй ашгийг сонгож байна. (FairPlanet)

  • Automobile: 2024 оны автомашины шилдэг болон муу брэндүүд. (ConsumerReports)

  • Tax: Тэрбумтнуудад оноох татварын доод хэмжээ хэд байх вэ? (CNN)

📢 Найзаа уриад мерч ав

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER