- Lemon Press
- Posts
- 🇲🇳 🤝 🇺🇿
🇲🇳 🤝 🇺🇿
Мөрийн хөтөлбөр биеллээ олох уу? | | Grow with Google Mongolia | Нүүрсний экспорт
POWERED BY
Hey! Өнөөдөр Үндэсний бингоны өдөр тохиож байна. Бэлдээгүй шалгалт дээрээ бингоддог байснаа нуух юун. 😜 Харин сонгуулиа бингодож болохгүй шүү. Сайн судлаарай!
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Гранд Системс ХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжааны явц 101.28%-д хүрч ₮683.7 тэрбумыг татан төвлөрүүлээд байна.
BOND: Улаанбаатар Бонд өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлжээ.
MNG: Монгол нийт дэлхийн 46 улсын 157 цэг рүү шууд нислэг үйлддэг болоод байна.
Сонгуулийн эргэн тойронд юу болж байна? Сонирхоцгооё ⏯️
Гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 74.5% нь саналаа өгчээ. (M-Election)
Сонгуулийн үеэр гадаадын 259 ажиглагч, 27 сэтгүүлч ажиллана. (M-Election)
МҮХАҮТ-аас намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ЭЗ, бизнесийн чиглэлээр орсон заалтуудыг харьцуулан судалжээ. (Montsame)
Сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу “хар машин” хэрхэн ажилладаг вэ? (ElectionCompass)
Нэр дэвшигчид, нам/эвслийг хэрхэн судалж сонгох вэ? (ElectionCompass)
Сонгуулиар булхайцах боломжтой юу? (GejYuVe)
Нэр дэвшигчид ”Нийгмийн халамжийн бодлого” сэдвээр мэтгэлцлээ. (TenGerTV)
🤝 Харилцаа: 🇲🇳 x 🇺🇿
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекстан дахь 4 хоногийн айлчлал өндөрлөж буй. Энэ нь түүний 2024 он гарснаас хойших анхны гадаад айлчлал. Тэгвэл түүний айлчлалын цаад зорилго нь юу байв?
32 жилийн түншлэл
Монгол болон Узбекстан дипломат харилцаа тогтоогоод 32 жилийг ардаа үдээд буй. 2 орны худалдааг сүүлийн 10 жилээр харвал 2014 онд худалдааны эргэлт $5.9 саяд хүрч байсан ч Монголын худалдааны алдагдал 93%-тай гарч байжээ. Тус улстай хийж буй худалдаандаа Монгол алдагдал хүлээсээр өнгөрсөн 10 жилд тус улсаас $32.8 саяын бараа бүтээгдэхүүн импортолсон хэдий ч дорвитой экспорт нь $10 саяд арай ядан хүрч буй.
Түүхэн тоо: Харин өнгөрсөн онд Монголын Узбекстан руу хийсэн экспорт дээд түвшин болох $4.6 саяд хүрсэн юм. Товчхондоо сүүлийн 2 жилд экспорт урьд хожид байгаагүйгээр нэмэгдсэн.
Хэдэн малын буян: Цаашлаад, Узбекстанаас бид хөргөх, хөлдөөх цахилгаан төхөөрөмж, какао, хатаасан жимс, гурилан бүтээгдэхүүн авдаг бол экспортоор хонь, үхэр, ямааны мах, арьс шир, малын дайвар эрхтнийг гаргаж байна.
Цаашдын хамтрал: Харж байгаачлан 2 орны худалдаа ХАА-н гаралтай бүтээгдэхүүнд түшиглэдэг. Иймээс ч Монгол болон Узбекистан цаашид ХАА, хөнгөн үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Бизнесийн түнш
Сүүлийн үед Монголын технологийн компаниуд Төв Азийн зах зээлийг ихээхэн сонирхож эхнээсээ тус зах зээл рүү гарч буй. Тухайлбал, Fibo Cloud Казакстан руу технологио экспортолсон, Инвескор ББСБ ХК (INV) Киргизстанд хэдийнээ 4 салбараа нээн Казахстан, Узбекистанд салбараа нээхээр ажиллаж байгаа зэрэг жишээнүүдийг дурдаж болохоор.
Ямартай ч айлчлалаар 2 орны ЗГ болон байгууллага хооронд 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсны сацуу тус улсад Монголын ЭСЯ-ыг албан ёсоор нээсэн, шууд нислэгтэй болсон зэрэг нэлээн олз омогтой айлчлал болов. Гэхдээ удахгүй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Төв Азид буюу Казакстанд болно. Аливаа улсын төрийн тэргүүн ОУ-ын шинж чанартай уулзалтад оролцохын өмнө ойролцоох улс орнуудаар айлчлах нь түгээмэл байдаг хэдий ч Монголын ШХАБ дахь байр суурь хэрхэх талаар цуураад эхэллээ. Юу л болдог бол доо.
📉 Титмээ алдав
NVDA: Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болоод удаагүй байсан Nvidia-н хувьцааны үнэ Даваа гарагт 7% орчим хувиар унаснаар зах зээлийн үнэлгээ нь $500 гаруй тэрбумаар буурч $2.9 их наядад хүрчээ. Ингэснээр тэд Microsoft (MSFT), Apple (AAPL)-н ард орж 3-р байр луу ухрав. Nvidia-н зах зээлийн үнэлгээ буурсан нь тус компанийн үүсгэн байгуулагч Жэнсэн Хуан $95 сая орчим үнийн дүнтэй хувьцаагаа зарсантай холбоотой аж. Уг арилжаа нь борлуулалтын төлөвлөгөөний нэг хэсэг байсан гэнэ.
📃 Мөрийн хөтөлбөр биеллээ олох уу?
Нам эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж амжсан уу? Өнөөдөр томоохон намуудын хөтөлбөрт үнэхээр биелэх боломжтой зүйлс тусгагдсан үгүйг нягталъя.
Трэнд ба Гоё тоо
Намуудын мөрийн хөтөлбөрийг задалж харвал нэлээд ганган бодлогууд, тоонууд бичигдэж. Биелчихдэг бол сайхан л юм. 👇
$5.9 мянгаас $11.8 мянга: МАН ирэх 4 жилд 1 хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөх гэнэ. Гэхдээ нэрлэсэн ДНБ үү, бодит нь уу гэдэг нь тодорхойгүй. 2023 онд 1 хүнд ногдох нэрлэсэн ДНБ $5.8 мянгад хүрсэн. Энэ тоо 2 дахин өсөх гэж 13 жилийг зарцуулсан. Одоо харин 4 жилийн дотор $11.8 мянга болгоно гэдэг тийм ч амар биш болов уу.
Тогтмол хадгална: Цаашлаад МАН эдийн засгийн өсөлтийг 7%-8%-д хадгалж, арилжааны зээлийн дундаж хүү, үнийн өсөлтийг 1 оронтой тоонд барих аж. Гэхдээ 1 хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөнө, зээлийн хүүг 1 оронтой тоо руу оруулна гэхээр инфляцыг барих бодлоготой нь харшлаад байна даа. Зээлийн хүү бага байхаар эдийн засаг улам л тэлж инфляц нэмэгдэнэ шүү дээ. 🤷♀️
2 сая: Нэмээд “GoMongolia”-г үргэлжлүүлж жилд 2 сая гадаад жуулчин хүлээж авах аж. Гэхдээ статистик харвал 2018-2023 оны хооронд буюу 6 жилийн жуулчны нийлбэр дүн л чүй ай 2.1 сая хүрнэ. Мөн өнгөрсөн жил 1 сая жуулчин хүлээж авна гэсэн ч зорилтдоо хүрээгүй. Одоо яаж 2 сая болгох юм бол оо? Аа тийм, мал өгөөд байсан байх.
‼️ 6%-иас буурахгүй
Үргэлжлүүлээд АН мөрийн хөтөлбөртөө 2024-2028 оны ДНБ-ний жилийн дундаж өсөлтийг 6%-иас бууруулахгүй байх тогтвортой бодлого хэрэгжүүлнэ гэжээ. Гэхдээ сүүлийн 4 жилийн хугацаанд манай эдийн засаг дунджаар 3.4% өссөн. Манайх шиг эдийн засаг бол түүхий эдийн үнийн өөрчлөлт, хөршүүдийн янз бүрийн гэнэтийн шийдвэрээс шууд хамааралтай. Тэгэхээр 6%-иас бууруулахгүй байна гэхээр ямар арга хэмжээ авах нь сонирхолтой л юм.
Урссан гоё үг: Харин ХҮН нам мөрийн хөтөлбөртөө инфляцыг 1 оронтой тоонд тогтвортой барина гэснээс өөрөөр эдийн засгийн бодлогын ямар нэгэн тоон хэмжигдэхүүн ховор аж. Гэхдээ эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцоог өсгөн, 1 хүнд ногдох ДНБ, эдийн засгийн жилийн өсөлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэнэ.
Эцэст нь… Мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар бол ямар ч намыг сонгосон ирэх 4 жилд эдийн засаг нь 6%-иас дээш өсөөд л, инфляц нь 1 оронтой тоонд хадгалагдах бололтой. Гэхдээ яаж? 🤔 Сонгогч та нам эвсэл сонгохдоо мөрийн хөтөлбөрөөс нь ядаж өөрт хамааралтай хэсгийг нь уншиж судлаарай.
🏠 Live in smart and simple
Улаанбаатар хотын маань хамгийн таатай бүсэд хэрэгжих гэж буй “Modest Residence” тансаг төлөвлөлттэй орон сууцны төслийг танилцуулж байна.
Уг төслийн онцлох шийдлүүдээс дурдвал,
Давхартаа хамгийн цөөн айлтай төлөвлөлт,
Япон стандартын үүдний тусгаарлалт,
Гэрийн агаарын чанарыг хянах, шүүх, чийгшүүлэх боломжтой агааржуулалтын систем,
Гэрэлтүүлэгтэй металл болон шилэн фасад гээд олон давуу талтай аж.
За тэгээд төсөлийг сонирхож буй хэн бүхэн хөрөнгө оруулах боломжтой гэнэ шүү.
📍 Байршил: Улаанбаатар хот, СБД, 5-р хороо
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
iOiMP
🍋Японы хамгийн том супермаркетын сүлжээ Aeon 2030 он гэхэд гадаадаас 4,000 ажилтан авна. Уг шийдвэр нь Японы хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хүний нөөцийн дутагдалд орсонтой холбоотой. Одоогоор тус компани 1,500 гаруй ажилтантай.
🍋 Amazon ChatGPT-тэй өрсөлдөхүйц AI чатботыг хөгжүүлж байна. Metis нэртэй уг чатбот нь энэ оны сүүлээр хэрэглээнд нэвтрүүлэх төлөвтэй байгаа гэнэ. Ингэснээр Amazon AI-д суурилсан шинэ үйлчилгээ үзүүлж буй Microsoft (MSFT), Google (GOOG) зэрэг технологийн аварга компаниудын эгнээнд нэгдэх аж.
🍋Grow with Google Mongolia хөтөлбөрийн анхны 350 төгсөгчид сертификатаа гардан авлаа. Google (GOOG)-н албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа хэрэгжсэн тус хөтөлбөр 3 сарын хугацаанд үргэлжилж өчигдөр амжилттай дууссан юм. Сонирхуулахад ирэх 9-р сард тус хөтөлбөр зарлагдана гэсэн шүү.
🍋 Даваа гарагт манай улс 358.8 мянган тн чулуун нүүрс экспортолжээ. Улмаар он гарсаар экспортолсон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 38.5% өсөж 37.7 сая тн болоод байна. Сонирхуулахад, энэ онд нийт 60 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн билээ.
🏗️ Бетоноор бүтээж болох зүйлс
Бетоныг ахуйн орчинд суурь цутгахад л ашигладаг гэж та бодож яваа юм биш биз? Тэгвэл тун буруу бодож байна шүү. Ахуйн орчинд бетоноор юу, юу бүтээж болохыг мэдэж авцгаая.
Бүх бүтээцэд ашиглагдана: Бетон нь ахуйн орчинд шат довжооноос авхуулаад хана, багана, дээвэр, зоорь, граш гээд хаана ч ашиглагдах боломжтой бөгөөд хашааны суурь, явган хүний зам, сагсны талбай гэх зэрэг бат бэх эдэлгээтэй байх шаардлагатай бүхий л бүтээцэд ашиглагддаг.
Хэрэглээний төрлөөр өөр: Түүнчлэн бетон нь ул бетон, суурь, хана, багана, дүүргэлт, шат-довжоо, шал, автомашины зогсоол, сагсанбөмбөгийн талбай, зам, дээвэр, зоорь зэрэг хэрэглээнээс хамаарсан төрлүүдтэй.
Жишээлбэл, бетоноор барилгыг дулаалах буюу хана дүүргэлт хийснээр ханын сийгэлт, дулаан алдалт, хөлрөлт, цанталт арилах давуу талтай бол төмөр бетон шон хугарч тахийхгүй, насжилт урт байх зэрэг онцлогтой.
Удаан эдэлгээтэй
Сонирхуулахад, бетон нь эдэлгээний хувьд тогтвортой байдлаа хамгийн удаан хадгалж чаддаг бөгөөд удаан эдэлгээтэй зүйл бүтээх гэж байгаа нөхцөлд бетон ашиглах нь хамгийн тохиромжтой байдаг.
Эцэст нь… Тэгэхээр ахуйн орчинд эдэлгээ сайтай байх шаардлагатай бүх л бүтээн байгуулалтад бетоныг ашиглах нь цаг хугацаа, хөрөнгийг хэмнэх давуу талтай байх нь. Зун болж зуслангийн байшингаа засварлах, байшин, сагсны талбай гээд хүссэн бүхнээ барих өдрүүд ид үргэлжилж байна даа.
Зөвийг нь олоорой! 🔎
A. Nvidia-н зах зээлийн үнэлгээ $3.1 их наяд болж буурлаа.
B. Өнгөрсөн онд Монголын Узбекстан руу хийсэн экспорт түүхэн дээд түвшинд хүрчээ.
C. Гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 84.5% нь саналаа өгсөн гэнэ.
Мэтгэлцээн: Хамгийн хөгшин нэр дэвшигчид болох Байден, Трамп нар Пүрэв гарагт мэтгэлцэнэ. (BBC)
Мөнгө: Болзооны апп-аас мөнгө олох стратеги. (WSJ)
Гоол: Лука Модрич Европ тивийн тэмцээнд гоол оруулсан хамгийн ахмад тоглогч болжээ. (SI)
Нийтлэл: Намууд хөрөнгийн зах зээлийг дэмжих, хөгжүүлэх талаар ямар заалтууд тусгав? (LemonPress)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Зөв хариулт нь B буюу өнгөрсөн онд Монголын Узбекстан руу хийсэн экспорт түүхэн дээд түвшинд хүрсэн нь шүү.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply