• Lemon Press
  • Posts
  • 👵 🧓 Өвлөгддөг тэтгэврийн даатгал

👵 🧓 Өвлөгддөг тэтгэврийн даатгал

Их Британи Монголын мөнгөн гуйвуулга болон сурагчдын дунд явуулсан судалгааг тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Ирэх 8-р сарын сүүлээр Ромын Пап лам Францис Монголд айлчлах гэнэ. Хоёр хөршийнхөө ачаар хэсэгтээ л барууны орнуудын анхаарлын төвд байх төлөвтэй дэг шүү. ✝️

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 6 сарын 23-наас өмнө, Улс төрийн намын тухай хуулийг наадмаас өмнө батална.

^N225: Японы Nikkei 225 индекс (^N225) он гарсаар 25.3% өсөж 32,217-д болсноор сүүлийн 33 жилийн дээд цэгтээ хүрэв.

OIL: Саудын Араб 7-р сараас эхлэн өдөрт олборлох газрын тосоо 1 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэнээр брент маркийн газрын тосны үнэ баррель тутамд 1.3% өсөж $77.2 боллоо.

💱 Их Британиас Монгол руу…

Их Британи болон Монголын хооронд бүх банкны дансны гүйлгээг шууд хийх боломжтой болсныг мэдсэн үү?

Яаж?

Нийт 170 гаруй орон руу мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг SendMN компани нь Лондонд төвтэй ОУ-ын IME London мөнгөн гуйвуулгын компанитай хамтран 2 улс хооронд шууд мөнгөн гуйвуулга хийх боломжийг олгож буй. Тодруулбал, Их Британиас Монгол руу гүйлгээ хийхдээ IME Remit апп, Монгол талаас SendMN апп-ийг ашиглах юм. Тус үйлчилгээг сонирхогчдын мэдэх ёстой зүйлс,

  • Хугацаа: Их Британиас Монгол руу гуйвуулга хийхэд 5-10 минутын дотор банкны данс руу шилжих бол Монголоос Их Британи руу гуйвуулга хийхэд 10-15 минут шаардагдах аж.

  • Хэлбэр: Түүнчлэн Их Британиас Монгол руу шилжүүлэг хийхэд мөнгөө банкны дансанд эсвэл цахим түрийвчиндээ авах боломжтой бөгөөд удахгүй бэлнээр хүлээн авах боломж ч үүсэх нь. Харин нөгөө талдаа дансаар авах боломжтой.

  • Хязгаар: Та Их Британиас Монгол руу ямар нэг хязгааргүйгээр гүйлгээ хийх боломжтой бол Монголоос Их Британи руу 1 удаа шилжүүлэх хязгаар нь £10,000 байх юм. Мөн гүйлгээний хэмжээ өндөр байвал Их Британи талаас нэмэлт материал шаардаж магадгүй.

Ингэснээр…

Технологийн цогц шийдлээр дамжуулан улс хоорондын мөнгөн гуйвуулгыг хялбар хийдэг болсноор нэг талд бидний цаг завыг хэмнэж, эрсдэлийг бууруулна. Харин том зургаар санхүүгийн салбарт инновацыг бий болгож байна. Өөрөөр бол финтек болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд технологиор дамжуулан үйлчилгээгээ сайжруулснаар өрсөлдөөн бий болж, хэрэглэгчдийн болон бизнесийн зардал буурах юм.

Нэмж дурдахад, та 7 сарын 15 хүртэл 2 талдаа гуйвуулгын шимтгэлгүй шилжүүлэг хийх боломжтой шүү.

👋 Баяртай гэж хэлээрэй

DIS: Disney Pixar-н Lightyear төслийн багийн 75 ажилтанг цомхотгоно. Цомхотгол хийх хүмүүс дунд Pixar-н сурталчилгааны албаны дэд захирал, Toy Story 4, Coco зэрэг киноны найруулагч болон Lightyear-н продюсер ч багтаад буй. Lightyear төслийн хувьд үзэгчдийн хүлээлт өндөр байсан ч бүтэлгүйтсэн төслийн нэг болсон юм. Улмаар компани тус төслөөс $106 саяын алдагдал хүлээсэн аж.

👀 Сурагчдын нүдээр…

Монголын нийт хүн амын 5.5%-ийг бүрдүүлж буй 15-18 насны сурагчид улс төрийн талаар хэр их сонирхдог бол? Энэ удаад тус сэдэвтэй холбоотой судалгааг тоймлоё.

  • Судалгаа: Зориг Сан ТББ-ын Залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд Нийгэм Улс Төрийн Боловсрол НҮТББ-тай хамтран 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт талаарх судалгааг боловсруулжээ. Үүнд 1,146 сурагч хамрагдсан аж.

Сурагчид улс төрийг сонирхдог уу?

Судалгаанд оролцогчдын 19.4% нь улс төрийг маш их, ер нь сонирхдог гэж хариулсан байна. Нас ахих тусам улс төрийг сонирхох байдал нэмэгддэг зүй тогтлын дагуу сурагчдын улс төр сонирхох байдал нь нас нэмэгдэх тусам өсөж буй. Цаашлаад,

  • Нөлөөлөгчид: Сурагчдын 71% нь эцэг эхтэйгээ ямар нэг байдлаар улс төрийн яриа өрнүүлсэн бол 55% нь багштайгаа огт улс төрийн яриа өрнүүлж байгаагүй аж. Тэгэхээр сурагчдын улс төрийн талаарх суурь мэдлэгт эцэг эхийн нөлөө илүү өндөр байдаг байх нь. Харин багш нарын хувьд энэ тал дээр анхаарахгүй бол ч…

  • Тэд сонгуульд оролцох уу? Хэрвээ та сонгуулийн насанд хүрсэн байсан бол сонгуульд оролцож саналаа өгөх үү гэсэн асуултад 74% нь тийм, 10% нь үгүй, 15% нь хэлж мэдэхгүй байна гэж хариулжээ. Учир нь тэдний багагүй хувь буюу 18.9% нь сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн гэж хардаг аж.

Итгэлгүй…

Цаашлаад, өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн судалгаанд оролцогчдын 54% нь Монголын ирээдүйд бага болон огт итгэлгүй байгаа бол 36% нь дунд зэрэг итгэлтэй, ердөө 10% нь л бүрэн итгэлтэй байгаа юм. Учир нь тэдний нүдээр авлигал болон боловсролын системийн чанар зэрэг нь асуудал болж буй.

  • Гэхдээ: Хэдий сурагчдын дунд улс төрийн сонирхол сул, ирээдүйд итгэлгүй байгаа ч 97.3% нь ямар нэгэн байдлаар улс төрийн чиглэлээр нэмэлт мэдээлэл, сургалт авахыг сонирхож буй. Мөн 91% нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах сайн дурын ажил хийх боломж олдвол хийнэ гэж хариулжээ.

Тэгэхээр… Бидний хувьд улс төрийн боловсрол олгох хөтөлбөрийг сурагчдад багаас нь олгох, сургалтын чанарыг сайжруулах замаар итгэлийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна даа.

Энэ удаад тайлан дундах хоосон зайгаа хормын дотор устгах аргыг хуваалцаж байна. 🖥️

Өвлөгддөг, өгөөжтэй тэтгэврийн даатгал

Та тэтгэвэрт гарахдаа олон орлогын эх үүсвэртэй баймаар байна уу? Тийм бол “Нэйшнл Лайф Даатгал”-ын Үндэсний тэтгэврийн даатгалын үйлчилгээг санал болгож байна. 😎

Уг даатгал нь

  • 5-20 жилийн хугацаатай гэрээ байгуулж, хураамжаа сар, улирал, хагас жилээр төлөх боломжтой;

  • гэр бүлд тань өвлөгддөг;

  • хүүгийн өгөөж тооцогддог;

  • гэнэтийн осол, амь насны даатгалтай гэнэ.

Түүнчлэн аливаа гэнэтийн ослын улмаас даатгуулагч хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тохиолдолд өмнөөс нь Нэйшнл Лайф Даатгал хураамжийг гэрээ дуусах хүртэл төлөх аж. Мөн даатгуулагчийн амь нас эрсэдсэн тохиолдолд хуримтлуулсан дүнг 2 дахин нэмэгдүүлэн гэр бүлд нь олгох гэнэ шүү.

📞 Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-3366 дугаарт холбогдон аваарай.

WTVG

🔹Жо Байдены санаачилгаар 3 жилийн хугацаанд царцаасан оюутны зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлнэ. Учир нь Жо Байдены ЗГ зардлаа танах нөхцөлтэйгөөр өрийн таазыг нэмэгдүүлсэн билээ. Ингэснээр оюутны зээл авсан хүмүүс 9-р сар гэхэд зээлээ төлж дуусгахаар болж байна.

🔹 ХасБанк IPO-н анхдагч зах зээлийн арилжаанд ₮41.8 тэрбумын захиалга ирж 117%-ийн биелэлттэй хаагдлаа. Тодруулбал, тус IPO-д 12,247 захиалга ирсэн нь ТОП банкнуудын IPO-н дундаж захилгаас 18.8%-иар бага дүн юм.

🔹 Нийслэл ₮4.8 их наядын өмчтэй. Үүний 41.7%-ийг барилга байгууламжийн өмч бүрдүүлж буй. Үүнд 271 цэцэрлэг, 140 сургууль, 28 ЭМ-ийн байгууллага, 93 үйлдвэрийн газар зэрэг багтжээ. Сонирхуулахад, нийслэлийн байгаль орчны газар ₮30.6 саяын үнэ бүхий 20 минжтэй аж.

🔹Америкийн банкны хямралын үеэр $756 тэрбумын үнэлгээ бүхий хөрөнгө мөнгөний зах руу оржээ. Үүнд дараалан өсгөсөн бодлогын хүү болон шил дарсан банкны дампуурал голлон нөлөөлөв. Түүнчлэн мөнгөний ЗЗ-рүү орж буй хөрөнгийн урсгал Ковид-19-ийн үеийн түвшин рүү дөхөж ирээд байна.

💡 Өдөр тутамд мөнгө хэмнэх аргууд

Яг дараагийн цалингаасаа л хадгалж эхэлье гэж бодсоор л явна уу? Ядаж зардлаа хянаад сурчихвал тэ? Тэгвэл зардлаа хянахад тань нэмэр болох аргуудаас хуваалцъя.

  • Жагсаалт гаргах: Танд өндөг авах гэж дэлгүүр ороод нэмээд шоколад, зайрмаг авсан тохиолдол байдаг л биз дээ? Тэгэхээр тухайн үеийн сэтгэл хөдлөлд тулгуурласан худалдан авалт хийхгүйн тулд дэлгүүр орохоосоо өмнө авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад түүндээ тохирсон мөнгөтэй гарч байгаарай.

  • Бонус карт ашиглах: Бидний тэр бүр тоодоггүй алдаа бол байнга худалдан авалт хийдэг сүлжээ дэлгүүрийнхээ бонус картад ач холбогдол өгөхгүй байх. Яахав 1, 2 удаагийн худалдан авалтаас авах бонус тийм ч их биш ч байнга үйлчлүүлдэг дэлгүүрийнхээ бонус картыг ашиглаад сурчихвал 1 л мэдэхэд бонус тань хөөрхөн цуглачихсан байна.

  • Хямдрал, урамшууллыг бүү алд: Хэрэгцээтэй зүйлсээ нэг дор бөөний үнээр, аль эсвэл улирлын хямдралыг нь тааруулаад авахыг хичээгээрэй. Тэглээ гээд яг одоо өмсөхгүй хувцас, гар утас, тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний хямдралыг ашиглаад бай гэсэн үг биш шүү. Хэрэгцээгүй зүйл мянга хямд байгаад яах билээ?

  • Санхүүгээ тогтмол хянах: Хүн болгон хадгалж эхлэх хэрэгтэй гэдгийг мэдэх ч хэрэгжүүлж чаддаггүй. Тиймээс улиг болсон үг ч дахиад хэлье! Орлого зарлагаа бичиж, тооцож байхгүй бол мөнгө олоод байгаа ч хаашаа яаж үрээд байгаагаа мэдэхгүй байсаар л байна шүү.

  • Risk: Ажлаасаа халагдвал авах 5 санхүүгийн алхам. (Forbes)

  • Fact checking: Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэгт хууртдаг цаг өнгөрсөн шүү. (TheFix)

  • Story: Бизнес эрхлэгчдэд хэрэгтэй тэсвэр тэвчээрийн хичээл. (Inc)

  • AI: Хиймэл оюун ухаан болон уур амьсгалын өөрчлөлтийн аль нь илүү аюултай вэ? (Insider)

Reply

or to participate.