• Lemon Press
  • Posts
  • 🚩 Хасахтай ганц: Хэн бэ?

🚩 Хасахтай ганц: Хэн бэ?

AI ангууч Y Combinator | $RDDT цөм хийсэн улирал | Монгол-Оман

POWERED BY

Өглөөний мэнд ээ! МХБ бүртгэлтэй ҮЦК-иудынхаа хагас жилийн үйл ажиллагааны дүгнэлтээ танилцууллаа. 51 ҮЦК-иас 9 нь муу үнэлгээ авсан байна. Харилцах ҮЦК-иа сонгох, солих гэж байгаа бол хараад авахад илүүдэхгүй биз ээ. 🍋

MNG: Монгол болон Оман хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжийг хэлэлцэж, тус чиглэлд судалгаа хийн хамтран ажиллахаар тохиролцлоо.

WB: Дэлхийн банк ЗГ-т төсвийн зарцуулалтын үр ашгаа нэмэгдүүлэх, татварын суурийг уул уурхайгаас ангид өргөжүүлэх, мөн хүн болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар төсвийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг сануулав

BOM: Монголбанкны энэ оны эхний хагаст худалдан авсан үнэт металлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 24% буурч 7 тн-д хүрчээ.

🔎 ТОП-20: Цэвэр ашиг яажшуухан гарав?

Хөрөнгийн зах зээлийн томчууд болох ТОП-20 компанийн цэвэр ашиг энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөс дунджаар 10.5% өсжээ. Яг юу болоод өнгөрөв? 

🧭 Том зураг

Энэ оны эхний хагаст ашигтай, ашиггүйгээр нь хуваан харвал, нийт 9 компанийн цэвэр ашиг дунджаар 69.4% өссөн бол үлдсэн 11 компанийн цэвэр ашиг 37.6% буураад байна. ТОП-20 компанийн цэвэр ашгийг дүнгээр нь харвал 14.9% багасаж ₮1.1 их наяд болсон аж.

💯 Хувиар нь задлавал 

Өнгөрсөн оны эхний хагаст Монгол Шуудан (MNP)-гийн цэвэр ашиг ₮22.5 сая байсан бол энэ оны эхний хагаст 4.6 дахин өсөж ₮104.2 саяд хүрч, бусад компаниудыг өсөлтийн хувиараа тэргүүлэв. Эсрэгээрээ хамгийн Ард Санхүүгийн Нэгдэл (AARD)-ийн цэвэр ашиг хамгийн өндөр хувиар буюу 91% буурч ₮138 саяд хүрсэн аж. 

🔢 Дүнгээр нь дүгнэвэл 

ХААН Банк (KHAN)-ны ашиг ₮63.3 тэрбумаар өсөж ₮353.7 тэрбум болсноор тэргүүлэгчийн сэнтийд залрав. Харин уул уурхайн биржийн цахим дуудлагыг ердөө 2 удаа амжилттай зохион байгуулсан Тавантолгой (TTL)-н цэвэр ашиг ₮149.1 тэрбумаар унаж ₮64.2 тэрбумд хүрсэн нь ТОП-20 дахь хамгийн огцом уналт боллоо. 

  • 🏦 Банкны нөлөө: Цаашлаад ТОП-5 банкны цэвэр ашиг ₮797.6 тэрбумд хүрснээр ТОП-20 компанийн нийт цэвэр ашгийн 72.1%-ийг бүрдүүлэв.  

🚩 Хасахтай ганц

Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийг орхих эсэх нь тодорхойгүй байгаа Говь (GOV) ТОП-20 компаниас орь ганцаар алдагдалтай ажиллав. Тэдний хувьд өнгөрсөн жилийн эхний хагаст ₮14.2 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан бол энэ жил алдагдал нь ₮19.2 тэрбумд болж нэмэгдээд байна. 

Эцэст нь… Урт удаан амралт нэгэнт өндөрлөж компаниудад энэ ондоо багтааж ашиг орлогоо нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын сэтгэлийг тэнийлгэх 5 хүрэхгүй сарын хугацаа үлджээ. Хөрөнгө оруулагч та ч нарийн үзүүлэлтийг харж нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ. 👀

💪🏼 $RDDT: Цөм хийсэн улирал

RDDT: Онлайн хэлэлцүүлгийн баянбүрд болсон Reddit өнгөрсөн жилийн II улиралд $10 саяын алдагдалтай ажиллаж байсан бол энэ жил $89 саяын цэвэр ашигтай ажиллаж хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа. Үүнд компанийн орлого 78% өсөж $500 саяд хүрсэн нь голлон нөлөөлсөн ба Америкийн зах зээлээс олсон орлого 79% нэмэгдэж $409 саяд, олон улсаас олсон орлого 71% ихсэж $91 саяд хүрсэн аж. Ингэснээр компанийн нэгж хувьцааны үнэ 17.5% өсөж $188.6-т хүрээд байна.

👔 Professional Managers Program

“Монгол-Японы төв”-өөс зохион байгуулж буй “Удирдах түвшний менежерүүдэд зориулсан практик сургалт” (Professional Managers Program) эхлэх гэж байна. 📢

  • 📖 Сургалтаар 23 жилийн туршлагатай салбар салбарын багш нар богино хугацаанд Стратегийн менежмент, Кайзэн 5S хөдөлгөөн тэргүүтэй үндсэн 6 сэдвээр менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцах юм.

За тэгээд сургалтад удирдах түвшний менежер, 10-аас доош ажилтантай бизнес эрхлэгчдээс бүрдсэн 35 хүнийг шалгаруулж хамруулах тул материалаа нямбайлан базаагаад илгээгээрэй. 

Бүртгэлийн хугацаа: 8 сарын 22-ны 17:00 цаг хүртэл

  • 😶‍🌫️ Монголын ЭЗ уул уурхайгүйгээр хөгжих боломжтой юу? (MinePro)

  • 🔍 Чадваргүй ажиллах хүчин ба бага боловсролын хөтөлбөр… (Gogo)

  • 📲 Hey Siri, гээд л ChatGPT шиг ажиллуулах боломжтой болох цаг айсуй. (TechCrunch)

  • 🤖 Ээ Бурмаа минь, робот гэрийн тэжээвэр амьтан гэнэ үү? (JapanToday)

🏹 AI ангууч Y Combinator

AirBnB (ABNB), Coinbase (COIN), Doordash (DASH) гэхчлэн цахиурын хөндийн өсөх ирээдүйтэй стартапуудыг эх барьж, зах зээлд амжилттай гаргасан венчур хөрөнгө оруулалтын компани Y Combinator (YC)-н ээлжит улирлын хурдасгуур хөтөлбөр эхлэх гэж байна. 

  • 🌡️☁️ YC 2023 он хүртэл жилд 2 удаа буюу намар болон өвөл хурдасгуур хөтөлбөрөө зохион байгуулдаг байсан бол 2024 оноос эхлэн улирал бүр зохион байгуулах болсон. Энэ оны намрын хөтөлбөрийн бүртгэл өчигдөр хаагдаж, 9 сарын 5-нд стартапуудаа тодруулах юм. 

💫 Аз од гийсэн 3 сар

Тэд жил бүр тодорхой чиглэлүүдийг онцолж, тухайн жилдээ ямар стартапуудад хөрөнгө оруулах шалгуураа хуваалцдаг. Тухайлбал, 2022-2023 онд YC уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх технологи, боловсрол, төрийн үйлчилгээ программ хангамж, санхүү, сансар судлал зэрэг олон салбар руу хөрөнгө оруулах хандлагатай байсан. Тухайн үед AI-г үндсэн бус бусад салбарын үйл ажиллагааг дэмжих туслах технологи хэмээн харж байсан юм.

  • 🕎 Гэвч 2024 оноос AI-н үүрэг, байр суурь эрс өргөжиж эхэлсэнтэй холбоотойгоор энэ оноос YC хөрөнгө оруулалтын стратегидаа томоохон шинэчлэлт хийж, хөрөнгө оруулахаар тодорхойлсон 14 чиглэлийн 13 нь AI-тай холбоотой байсан юм. Түүгээр ч зогсохгүй 2025 оныг AI агентын жил хэмээн өргөмжлөөд буй. 

🏃🏻‍♀️💨 Хөрөнгө оруулахад бэлэн

Энэ удаагийн хөтөлбөрөөр тэд ЗГ-ын AI зөвлөх, томоохон корпорацуудыг холбосон B2B AI систем гэхчлэн 6 төрлийн AI чиглэлийг онцлоод буй. Тухайлбал, Америкийн ЗГ жил бүр Deloitte, McKinsey, Accenture зэрэг зөвлөх үйлчилгээний компаниудтай гэрээ байгуулахад $100 гаруй тэрбумыг зарцуулж буй. YC-н хөрөнгө оруулагчид үүнийг виртуал зөвлөхүүдээр орлуулж чадах стартапуудыг хайж байгаа аж. 

  • ☝🏻 Босго өндөр: YC-н хөтөлбөрт багтсан бүх стартапууд $500 мянгын хөрөнгө оруулалт авдаг нь сайхан ч хөтөлбөрийн босго нэлээн өндөр буюу 20,000-50,000 стартапаас ердөө 1%-2% буюу 200-1,000 стартап л тэнцдэг гэнэ. 

Эцэст нь… Өнгөрсөн 2 жилд OpenAI-н нөлөөгөөр AI-н энгийн хэрэглээ эрчийг авсан. Ирэх жилүүдэд бүтээгч талаас AI-н халуурал, шуурга дэгдээх хэмжээний ямар стартапууд төрөн гарах боломжтойг YC-н хөрөнгө оруулагчдын хүлээлтээс баримжаалж болохоор.  

Excel дээрх хүснэгтдээ он, сар, өдрөө нэг бүрчлэн шивж оруулаад байгаа юм биш биз дээ? Хялбархан хийх нэг арга байна. 👇

  • Уг нь ингээд л болоо: Ctrl  ; дарвал одоогийн огноо, Ctrl Shift ;  командаар одоогийн цаг гарч ирэх нь ээ. 

Бонус: Ctrl1 дараад хүснэгт доторх өгөгдлийн формат, фонт, зэрэгцүүлэл, хүрээ, дэвсгэр өнгө зэргийг тохируулж болно шүү.

🏖️ “Аялалтай бонд II”

Аялна чиг, баяжна чиг! Апекс Капитал ҮЦК “Аялалтай бонд II” урамшуулалт хөтөлбөр зарлажээ. 📢

Тус урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд,

  • 🧳 Яагаад “Аялалтай бонд” гэж? Бондод хөрөнгө оруулсан ₮5 сая тутамдаа 1 урамшууллын эрхтэй болох юм. Цаашлаад сар бүр тодрох 3 азтаны нэг болон хүссэн улс руугаа аялах ₮3 саяын аяллын эрхтэй болох нь.

  • 🤫 Ингээд болоогүй ээ! Аяллын урамшууллаас гадна хөрөнгө оруулалтын хугацаа, нөхцөлийг өөрт тохируулан сонгох, хөрөнгө оруулсан бондоосоо улирал бүр өгөөж хүртэх гэхчлэн тун дажгүй нөхцөлтэй гэсэн шүү.

Тэгвэл бондын нэгжийн үнэ ₮1 сая байх бөгөөд 19%-20%-ийн өгөөжтэй. Гэснээс инфляц өндөр хэлбэлзэж буй үед бондод хөрөнгө оруулах нь эрсдэл багатай байдаг даа.

📆 Хөтөлбөрийн хугацаа: 10 сарын 1-нийг хүртэл

Axios

🍋 Путин Оросын сошиал орчинд бүрэн хяналт тогтоох уу? Тэд Хятадын WeChat-тай тун төстэй MAX апп гаргаж байгаа бөгөөд ирэх сараас эхлэн Оросын бүх шинэ ухаалаг утсанд хууль ёсоор урьдчилан суулгах аж. Хэрэв Хятадын түүхийг давтвал Орост 100 сая орчим хэрэглэгчтэй WhatsApp, 50 сая орчим хэрэглэгчтэй Telegram нар хаагдах эрсдэлд орох юм.

🍋 ЗГ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсэг 5 дэд хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээр нь байгууллагын, санхүү тооцооллын, стратегийн орд газруудыг хариуцан ажиллах аж. Гол ажлуудаас дурдвал, стратегийн орд газруудын өгөөжийг ҮБС-д төвлөрүүлэх яриа хэлцэл хийх, хуульд заасан хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, $MSE дээр IPO гаргах чиглэлд ажиллах нь. 

🍋 Sumitomo Mitsui Trust (8309.T) $100 саяын хөрөнгө оруулалтын сан байгуулж, IPO хийгээгүй стартапуудыг дэмжинэ. Компани тус сангаар дамжуулан хувьцаагаа арилжаанд гаргаагүй 30–50 стартапын хувьцааг худалдан авч, бойжуулан венчур сангийн үүрэг гүйцэтгэх юм. Ингэснээр Японы стартапууд ид бойжиж байхдаа яаран IPO хийж, дорвитой үнэлгээнд хүрдэггүй тохиолдол багасах аж. 

🍋 Монгол Улс одоогоор 290 мянган тн газрын тос олборложээ. Уг хэмжээ нь энэ онд экспортлохоор төлөвлөсөн газрын тосны 50% бөгөөд ААН-үүдийн олборлолтын бодит тооцоогоор 100 мянган тн-оор буурч 480 мянган тн болох магадлалтай гэнэ. Дотооддоо газрын тосны салбарын хөрөнгө оруулалтаа шийдэж чадахгүй явсаар, нөгөө талд газрын тос моодноос гарах айдастай

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.