- Lemon Press
- Posts
- 🗿 Хятадад даалуу, үүлүү нь байна...
🗿 Хятадад даалуу, үүлүү нь байна...
Юнителийн сүлжээ болон газрын ховор металлын талаар тоймлов.
POWERED BY

Өглөөний мэнд ээ. Taylor Swift, The Weeknd-г сонсдог хүмүүс онц сурдаг байх магадлалтай гэнэ. Хэн нэгнийг ажилд авахдаа playlist-д нь ямар дуу байдгийг асууж болох л юм. Taylor Swift-д дуртай гэвэл бонус 1 оноо. 😜


*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого энэ оны эхний 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 37% өсөж ₮12.9 их наядад хүрэв.
NSO: Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн II улиралд жилийн өмнөхөөсөө 2 нэгж хувиар буурч 5.8% боллоо.
MSE: МХБ (MSE) Шанхайн хөрөнгийн биржтэй ETF буюу биржээр арилжаалагддаг санг нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана.

📍 4 зүг 8 зовхист

Энэ зун хөдөөгөөр аялсан уншигчдад сүлжээний асуудал тулгарсан уу? Нэг үеэ бодвол манай операторуудын хөгжил нэлээд сайжирсан тул хөдөө явбал сүлжээгүй гэдэг асуудал бараг байхгүй болж дээ.
🖼️ Ерөнхий зураг
Цаг үеэ дагаад Монголчуудын гар утас, интернэтийн хэрэглээ асар нэмэгдсэн. Өнгөрсөн оны байдлаар л гэхэд нийт 3.4 сая ухаалаг гар утас бүртгэгдээд буй. Мөн 6+ насны хүн ам 64.7% нь интернэт ашиглаж байгаа нь 2010 оноос 34.1 нэгж хувиар өссөн байна.
Нийлүүлэлт: Харин нийлүүлэгч талаас анх 1996 онд мэдээлэл харилцаа холбооны салбарт томоохон ХО хийснээр гар утас, интернэтийн үйлчилгээний үндэс суурь тавигдаж 1996-2007 он хүртэл 4 том оператор компани байгуулагдсан.
Шинэ тоглогчид: Түүнчлэн саяхан зарим алслагдмал аймагт Старлинк сансрын интернэт төхөөрөмжийг нэвтрүүлээд буй. Гэхдээ ер нь Монголын операторын компаниуд алслагдмал газруудад ч гэсэн хангалттай хүрсэн биш үү?
21 аймаг ➡️ 79%
Хариулт нь тийм. Монголын өргөн уудам 1.6 сая км^2 газар нутагт хүн ам сийрэг тархан суурьшсан тул сүлжээний бүтээн байгуулалт хийх нь өндөр зардалтай, эргээд үр өгөөжөө асар удаан хугацаанд өгдөг ч оператор компаниуд маш боломжийн үнээр бүх хэсгийг бүрэн сүлжээгээр хангаад буй. Үүнээс Юнителийн хувь нэмрийг онцолъё.
Хаа сайгүй: Бидний мэдэж байгаачлан Юнител 21 аймаг, бүх 330 суманд өндөр хурдны 4G сүлжээгээ орон даяар 100% нэвтрүүлсэн. 21 аймгийн нийт хүн амын дунджаар 79% нь Юнителийн сүлжээг ямар нэг байдлаар ашиглаж байна.
Өргөн сүлжээ, өргөн боломж: Түүнчлэн тус операторын сүлжээ алслагдсан сум суурин, аялал жуулчлалын бүсэд асуудалгүй ажиллаж байгаа нь бүх хэрэглэгчдэд сурч хөгжих, мэдээлэл авах боломжийг тэгш олгож буй.
Эцэст нь… Оператор компаниуд алслагдсан газрууд, аялал жуулчлалын бүс нутгуудад ч сүлжээгээ өргөснөөр тухайн бүс нутагт амьдарч байгаа хэрэглэгчид сурч хөгжих, мэдээлэл авах, бизнесээ сурталчлах, өргөжүүлэх олон боломжуудыг нээж өгч байна.

👀 Ашиг х11.1
ITLS: Айтүүлс ХК-ийн өнгөрсөн II улирлын ашиг жилийн өмнөх үеэс 11.1 дахин нэмэгдэж ₮186.4 саяд хүрчээ. Учир нь тэдний борлуулалтын орлого 12.1% өсөж ₮1.9 тэрбум болсон аж. Улмаар компанийн ашгийн маржин өнгөрсөн оны мөн үед 9 нэгж хувиар нэмэгдэн 10% болов. Нэмж дурдахад, Айтүүлс ХК-ийн эздийн өмчийн өгөөж өнгөрсөн оны хагас жилийн байдлаар 0.5% байсан бол 5% болж өсжээ.

⚔️ Газрын ховор металлын төлөө

Бидэнд дэлхийд 2-д орох газрын ховор метал (ГХМ)-ын нөөц байна. Саяхан Ерөнхий сайд маань Америкт айлчлах үеэрээ энэ тал дээр хамтран ажиллах талаар хэлэлцээд ирсэн. Гэтэл Хятадын ШУ-ы академийн судлаач Монгол Америкт биш Хятадад ГХМ нийлүүлэх нь зөв гэв.
3 шалтгаан
Нөөц: ГХМ нь ховор гэж нэрлэгддэг ч 130 сая тн-ы нөөцтэй төдийгүй цаашид дэлхий 400 жил ашиглах нөөцтэй. Харьцуулахад, газрын тосыг 43 жил, байгалийн хийг 63 жил тус бүр ашиглах нөөц дэлхийд үлдээд байгаа аж. Харин асуудал олборлохоос илүүтэй боловсруулахад байдаг аж. Тийм ч учраас дэлхийн ГХМ-ын боловсруулалтын 90%-ийг Хятад дангаар атгаж байна.
Импортлогч: Энэ оны эхний 7 сарын байдлаар л гэхэд Хятад 37.8 мянган тн ГХМ импортолсны 99.7%-ийг Америкаас авчээ. Учир нь Америкт ГХМ-ыг боловсруулах экосистем байхгүйн дээр Хятадынхаас илүү өндөр зардлаар боловсруулдаг учир ГХМ-аа зөвхөн Хятад руу явуулж боловсруулдаг гэнэ.
Бага зардлаар: Хятад түүхий эдийн боловсруулалтыг анхан шатнаас нь эхлээд бүрэн боловсруулалт хүртэл нь бага зардлаар боловсруулах болсон. Түүнчлэн тэд сүүлийн 10 жилд ГХМ боловсруулагч компаниудад их хэмжээгээр ХО хийж өдгөө тус салбартай холбоотой патентын 50% гаруйг эзэмшдэг аж. Өөрөөр хэлбэл Хятадад даалуу, үүлүү нь байдаг ажээ.
Газрын ховор металл яагаад чухал вэ?
ГХМ-ыг бидний эргэн тойронд байгаа бүхий л цахилгаан бараа, автомашин бүр цаашлаад батлан хамгаалах салбарт өргөнөөр хэрэглэдэг. Түүнчлэн хагас дамжуулагч хийхэд ч ГХМ-ыг ашигладаг гэхээр хэр чухал вэ гэдгийг ойлгоход илүү дөхөм болох буй за.
Тэгэхээр… Монгол Хятадын араас орох буюу 31 сая тн-ы ГХМ-ын нөөцтэй. Одоо бидэнд Хятад, Америк гэх хоёр хөзрийн алинаар нь тоглох вэ гэдэг асуудал байна. Стратегийн хувьд маш чухал шийдвэр болохоор зөв шийдэл олоосой гэж найднам.

Доорх алдартай компаниудын толгой компанийг мэдэх үү?
CNBC 🗞️
Lays 🍟
Marvel 🦸♂️


УУХҮЯ
🔹Газрын тос боловсруулах үйлдвэрийн зээлийн гэрээг шинэчилж эргэн төлөлтийг 2030 он хүртэл хойшлуулаа. Түүнчлэн өчигдөр УИХ-ын дэд дарга Энэтхэгийн элчин сайдыг хүлээн авч уулзан тус үйлдвэрийг төлөвлөсөн хугацаа буюу 2025 онд ашиглалтад оруулах талаар ярилцав. Тус үйлдвэрийг 2017 онд Энэтхэгийн $1.2 тэрбумын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон юм.
🔹ДНБ 2023 оны эхний хагас жилд жилийн өмнөхөөсөө 6.4% өсөж ₮13.6 их наядад хүрлээ. Уг өсөлтийн 3.9 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 3.5 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
🔹Гаднын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлээс нүүр буруулж эхэллээ. Тодруулбал, тэд 9 дэх өдрөө дараалан Шанхай болон Шэньжэнийн хөрөнгийн биржид бүртгэлтэй $6.2 тэрбумын үнэлгээ бүхий хувьцаагаа зараад буй. Энэ нь Хятадын ҮХХ-ийн салбарын уналт болон ЭЗ-ийн удаашралтай холбоотой аж.
🔹Сэндли ББСБ ХК (SEND) Мони маркет фанд ХХК-тай сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулна. Гэрээнд компани Мони маркет фанд ХХК-тай ₮5 тэрбум хүртэлх эх үүсвэр авах,өгөх талаар тусгагдсан бөгөөд тэдэнд Мони маркет фанд ХХК өөрийн хөгжүүлсэн хэлцлийн талбараар дамжуулж итгэлцлийн үйлчилгээ зуучлах аж.

2023 оны "Jackson Hole" ЭЗ бодлогын чуулган энэ сарын 24-26 хооронд "Дэлхийн ЭЗ-н бүтцийн шилжилт" нэрэн дор болно. Энэ чуулганы үеэр АНУ-н холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл ямар месеж өгөхийг хөрөнгийн зах зээл чих тавин хүлээж байна даа.
— Khulan Bat-Erdene (@BatKhulan)
7:51 AM • Aug 17, 2023

Мэд: CFD арилжааны талаар мэдэх үү? (LemonPress)
Үз: Бээжингийн робот такси. (SCMP)
Унш: Хослол бол хөрөнгө оруулалт. (Business.mn)
Турш: Амралтын өдрүүдийг сонирхолтой өнгөрүүлэх боломж. (LifeHack)


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply