• Lemon Press
  • Posts
  • 🐑 ХАА: Даанч бяцхан юм...

🐑 ХАА: Даанч бяцхан юм...

Зах зээл юу болоод байна? | ХАА-н салбарын өнгө | Анхны алдагдал

POWERED BY

Hey! Байр, оффисоо яаж засах вэ, интерьерээ яаж ухаалаг, санхүүд хэмнэлттэйгээр шийдэх вэ гэж бодож байгаа бол ЭНД дараарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

POL: Нийт 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдлээ

MNG: Улсын нийт гадаад өр 2023 онд өмнөх оноос 3.7% өсөж $34.6 тэрбум боллоо

MSE: Он гарсаар уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт $11.2 саяын үнийн дүн бүхий төмрийн хүдэр арилжаалагджээ.

🐑 ХАА: Мал, мах нь байгаа ч урагшилдаггүй ээ…

Монгол 64.7 сая малтай хэр нь ХАА салбарын эдийн засаг, гадаадын шууд хөрөнгө оруулалтад эзлэх хэмжээ бяцхан. Мал, мах байгаад ч хангалтгүй байна уу? 

Нөхцөл байдал

Өнгөрсөн оны байдлаар ХАА-н салбар нийт ДНБ-ий ердөө 10%-ийг эзэлсэн бөгөөд эдийн засаг 7% өсөж байхад тус салбар 8.9% унаж байв. Ер нь л тус салбарын ДНБ 3-аас дээш жил тогтвортой өссөн түүх байхгүй. Цаашлаад, өнгөрсөн онд Монголд $3 тэрбумын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 0.04% буюу $1.2 саяыг л ХАА салбар татаж чадсан. 

  • Би чадна: Гэсэн хэр нь томчуудын маань 2016 онд баталсан “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал - 2030”-д тусгаснаар бол өнөөдөр бид үр тариа, хүнсний ногооны хэрэгцээг дотоод эх үүсвэрээр бүрэн хангасны 4 жилийн ой тохиохоор байв. Гэсэн ч өнгөрсөн жил хүнсний ногооны хэрэгцээний 85%-ийг л дотоодоос хангаж чадсан.

Тэгвэл тус салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахын тулд бид юу хийх хэрэгтэй билээ? 

ЭЗ-т нөлөөгүй хэдэн малын буян… 

Өдгөө ХАА-н бүтээгдэхүүний 84.2% мал аж ахуйн бүтээгдэхүүн эзэлж байгаа гэхээр махны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх нь уул уурхайд төвлөрсөн эдийн засагтай Монголд өөр нэгэн орлогын эх үүсвэрийг бий болгох боломжтой. 64.7 сая малтай улс байна даа…

  • Эрсдэл:  2023 онд нийт малын тоо толгой 6 саяар хоргодож 64.7 саяд хүрсэн. Ер нь л бодит байдал дээр малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж амжаагүй байтал зуд, үерт хорогдуулаад дуусах нь элбэг.

  • Шийдэл: Санаж байгаа бол тус асуудлыг шийдэх эхлэл болж өнгөрсөн 1-р сард мах, махыг ХАА-н биржээр арилжаалаад эхэлсэн. Гэсэн ч махаа гадагшаа тогтмол экспортолдог байя гэвэл мал нядалгааны газар, боловсруулах үйлдвэрээ илүү боловсронгуй болгох, махаа дэлхийн стандартад нийцүүлэх гээд хийх ажил зөндөө. 

Эцэст нь… Өнгөрсөн онд махны экспорт 80 мянган тн-д хүрч түүхэн дээд түвшин тогтоосон. Энэ жил ХААБ-тай болсны хэрэг гарах болов уу? Гэхдээ мах боловсруулах үйлдвэрүүд шинэ технологи нэвтрүүлэхгүй бол эрэлт байгаад ч хангалттай нийлүүлэлт хийж чадахгүй байна даа. 

🔻 Анхны алдагдал

ADS.DE: Adidas 1992 оноос хойш анх удаа цэвэр алдагдалтай ажиллалаа. Тэдний Хойд Америк дахь борлуулалт өнгөрсөн IV улиралд л гэхэд 21%, 2023 онд нийт 16% буурсан байна. Улмаар нийт борлуулалт нь 5% буурч €21.4 тэрбум болсон аж. Нэмээд компани €140 саяыг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэж буй буяны байгууллагуудад хандивлажээ. Ингэснээр тэд €58 саяын алдагдал хүлээв.

📈 Зах зээл юу болоод байна? 

Америкийн өнгөрсөн сарын инфляц хүлээгдэж байснаас өсөж 3.2%-д хүрлээ. Гэтэл Холбооны Нөөцийн Сан (ХНС) инфляцыг 2% хүртэл бууруулахаар зорьж буй. Тэгэхээр бодлогын хүүгээ дахиад нэмэх үү? Зах зээлд яг юу болоод, юу болох гээд байна вэ? 

🧊 Хөргөх тактик

ХНС инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ бууруулахаа зогсоож, эдийн засгийг хөргөнө. Өөрөөр хэлбэл тэд энэ сарын 20-нд болох мөнгөний бодлогын хуралдаанаар бодлогын хүүг 5.25%-5.5%-ийн хооронд барих төлөвтэй байна. Гэсэн ч, 

  • Хүлээлт тасраагүй: Шинжээчид ХНС-г ойрын 2 сард хүүгээ бууруулахгүй гэж таамаглаж байгаа ч 6 болон 7-р сараас эхлэн 3-4 удаа бууруулах хүлээлт тавьжээ. Тэгэхээр тэднийхээр бол 6 сарын 12-ны өдөр ХНС бодлогын хүүгээ бууруулах бололтой. 

  • Юу болох вэ? ХНС хүүгийн бууралтыг түр зогсоох дохио өгснөөр бондын өгөөж тогтворжиж, бүр өсөх магадлалтай. Мөн $-ын ханш чангарч магадгүй тул $-оор илэрхийлэгдсэн хөрөнгөөс өндөр өгөөж хүртэх боломжтой. 

Дайны талбараас аюулгүй үүр лүү

Зах зээлийн нөхцөл байдлаас хамааран алтны үнэ жилийн өмнөхөөс 13.2% өсөж $2,164-т хүрээд байна. Өнгөрсөн Баасан гарагт бүр $2,195 болж түүхэн дээд амжилт тогтоогоод амжсан. Алтны үнийн өсөлтийг инфляц, эдийн засгийн тодорхойгүй байдлын бамбай гэж үзэж болно. Учир нь геополитикийн хурцадмал байдал, инфляц зэрэг хүчин зүйлүүд нь хөрөнгө оруулагчдыг аюулгүй газар хайхад хүргэж буй. Улмаар тэд алтыг үүрээ болгосноор үнэ нь өссөн хэрэг. Одоо харин буцаад алгуур буурах болов уу. 

Ямартай ч ХНС ойрын саруудад бодлогын хүүгээ бууруулахгүйгээр хэвээр хадгалах бололтой. Заа тэгээд хөрөнгө оруулагчид маань энэ мэтийг тунгааж ухаалаг шийдвэр гарган биз ээ. 

$3.8 тэрбум
Өнгөрсөн 2-р сард гадаад худалдааны бараа эргэлт өмнөх оноос 11% өсөж $3.8 тэрбумд хүрчээ
-0.4% / +33%
Задлан харвал, экспорт 0.4% буурч $2.2 тэрбумд хүрсэн бол импорт 33% өсөж $1.6 тэрбум болоод буй.
121 улс
Түүнчлэн тус хугацаанд Монгол 121 улстай худалдаа хийсэн байна.

🌲 Luxury residence: Baga Tenger City

Жилийн 4 улирал, 365 хоногийн турш байгалийн сайхныг мэдэрмээр байна уу? 🏘️

Тансаг зэрэглэлийн амины орон сууц болох “Бага Тэнгэр Цогцолбор”-ыг танилцуулж байна. Төслийн онцлогийг дурдвал,

  • Байршил: Уг төсөл нь Улаанбаатар хотын АА зэрэглэлийн  бүс  болох Богд хан уулын Бага тэнгэрийн аманд байрлаж буй 172 айлын орон сууц, 164 айлын хаус, удахгүй ашиглалтад орох 107 айлын апартмент цогцолбор юм.

  • Ногоон байгууламж: Цогцолборын 70% нь ногоон байгууламж ба жилийн 4 улирал байгальтайгаа ойр эрүүл, аюулгүй амьдрах боломжтой.

  • Цогц бүтээн байгуулалт: Түүнчлэн тэд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор гээд бүх үйлчилгээний төвүүдийг нэг дор цогцлоож буй.

За тэгээд байгалийн сайхныг мэдэрч эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрахыг хүсэж буй хэн бүхэн тэдний шинээр ашиглалтад орж гэж буй 107 айлын апартментыг сонирхоорой.

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

Yahoo! Finance

🔹МХБ-д бүртгэлтэй ҮЦК-иудын өнгөрсөн сарын нийт арилжааны үнийн дүн жилийн өмнөхөөс 58.7% өсөж ₮52.8 тэрбум болжээ. Нийт арилжааны 22.7%-ийг Ард Секюритиз ҮЦК бүрдүүлсэн байна. Ард Кредит ББСБ ХК (ADB)-ийн FPO болсон хойно арга ч үгүй биз ээ.

🔹Европын Холбоо дэлхийн анхны хиймэл оюун ухааны тухай багц хуулийг баталлаа. Тус хууль 12-р сард хэлэлцэгдэж эхэлсэн бөгөөд ирэх 5-р сараас хэрэгжих төлөвтэй байна. Ийнхүү хуульчилснаар Европ дахь Америкийн технологийн компаниудын давуу байдлыг бууруулж жижиг тоглогчдыг хамгаалах юм. 

🔹Он гарснаас хойш төмөр замаар 476.9 мянган тн ачаа тээвэрлэжээ. Энэ онд төмөр замаар 45.5 сая тн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 9.3%-тай явж байна. Сонирхуулахад, нийт төлөвлөгөөний 6 сая тн-ыг “Тавантолгой төмөр зам” ХХК тээвэрлэхээр зорьж буй.

🔹Европын Холбоо Монголын аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийг дэмжихээр €54.4 саяын буцалтгүй тусламж олгов. Тус төслийн нийт хөрөнгө оруулалт нь $175 сая бөгөөд АХБ, ЗГ, Green Climate сан хамтран санхүүжүүлэх юм. Хөтөлбөрийн үр дүнд 160 мянган ажлын байр шинээр бий болгох төлөвтэй байна. 

  • Copywriter / Lemon Press: Бид бизнес багтаа уран сэтгэмжтэй, олон талаас бичих чадвартай хүн хайж байна. Хэрэв та контент бүтээх, бичих сонирхолтой бол ийшээ.👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

  • Graphic Designer / Lemon Press: График дизайны программыг хашраадаг, мэргэжилдээ хайртай хүн байна уу? Манай багт нэгдээрэй. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Айн? Toyota 25 жилийн түүхэд харагдаж үзэгдээгүйгээр цалингаа нэмнэ. (Reuters)

  • Гайгүй байгаа? TikTok чөмгөө дундартал тэмцэнэ гэнэ ээ. (Semafor)

  • Тийм үү? Биткойн мөнгөнөөс ч үнэ цэнтэй болсон гэнэ үү? (Decrypt)

  • Тоглох уу? Apple Arcade-н шинэ тоглоомууд. (Apple)

📢 Найзаа уриад мерч ав!

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER