⌛ Оюу Толгой ба Зэс

Зэсийн ирээдүй болон УИХ-ын хаврын чуулгын талаар тоймлов.

POWERED BY

Баасан гаргийн мэнд ээ. Бид подкаст хост хайж байгаа шүү. Хөрөнгийн зах зээлийн талаар сонирхолтой зочидтой чанартай яриа өрнүүлэх сонирхолтой хүн байна уу? ЭНД дарж сонирхоорой.

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: Банкны салбарын чанаргүй зээл өнгөрсөн сард 10.9% өсөж ₮2.2 их наяд хүрлээ.

ECB: Европын төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, шаардлага гарвал банкны салбарт дэмжлэг үзүүлэхдээ бэлэн буйгаа зарлалаа.

FED: First Republic Bank-ийг аврахын тулд 11 банк $30 тэрбумыг нийлүүлэхээр болсныг зохицуулах газрууд зарлалаа.

Хаврын ээлжит чуулган эхэллээ

Montsame

УИХ-ын хаврын ээлжит чуулган 58 хуулийн төслийг хэлэлцэх төлөвлөгөөтэйгөөр 2 өдрийн өмнө нээлтээ хийлээ. Тэгвэл энэ удаагийн чуулганаар ямар асуудлууд болон хуулийн төсөлд анхаарлаа хандуулах хэрэгтэй талаар багцлан хүргэж байна.

Авлигын эсрэг шинэчлэл

УИХ-ын дарга иргэдийн дунд явуулсан зөвлөлдөх саналыг онцлон авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган болно хэмээн хаврын чуулганыг нээлээ. Цаашлаад ЭЗ, УТ, нийгмийн шинэчлэл хийх 3 чиглэлийн 10 багц хуулийн шинэчлэлийг зорилт болгосон юм.

Гэсэн ч энэ удаагийн 58 хуулийн төслийн хажуугаар Ерөнхийлөгчийн хориг, 2 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзсэн болон авлигын асуудал гээд төлөвлөгдөөгүй ч шийдэх хэрэгтэй олон асуудал орж ирж байгаа. Тэгвэл юуг анхаарах хэрэгтэй гэж?

  • 72 цагийн хууль: Ерөнхийлөгчийн “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль”-д тавьсан хоригийг УИХ гишүүдийн 2/3 нь дэмжвэл тус хориг хэрэгжих аж.

  • Багц хуулиуд: Авлигын, боловсролын болон нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэл хаврын чуулганы турш анхаарлын төвд байх төлөвтэй. Эдгээрээс гадна Казино болон бооцоот таавар, хонжворт сугалаа, бооцоот морин уралдаан, ААН-ийн орлогын албан татвар зэрэг хуулийн төслүүд ч ихээхэн анхаарал татаад буй.

Нийгмийн даатгалын шинэчлэл

Эдгээрээс нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг онцлон харцгаая.

  • Та мэдэх үү? Нийгмийн даатгалын сан (НДС) өнгөрсөн 13 жилийн туршид жил бүр алдагдалтай ажилласан. Улмаар алдагдал нь нийтдээ ₮4.4 их наядад хүрээд буй. Үүнд улс төрчдийн элдэв популист шийдвэрүүд нэлээдгүй үүрэгтэй оролцдог. Харин энэ удаад ямар шинэчлэл хийхээр ярьж буйг эндээс дэлгэрэнгүй уншаарай.

Эцэст нь… Одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө жилийн хугацаа үлдлээ. Цаг хугацааны хувьд хэт тулсан ч үндсэн хуулийн өөрчлөлт + УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлууд ч хүчтэй яригдаж байгаа. Анхаараарай!

Дэлхийд тэргүүлнэ

005930.KS: Өмнөд Солонгосын ЗГ тус улсыг дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч болгоход зориулж $422 тэрбумыг татварын хөнгөлөлт, дэд бүтцийн дэмжлэг хэлбэрээр олгоно. Харин Samsung ЗГ-ын уг зорилготой уялдуулан ирэх 20 жилд нийт $230 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэв.

Оюу Толгой ба Зэс

Оюу Толгойн (ОТ) гүний уурхай ашиглалтад орсонтой холбоотойгоор 2028-2036 онд дунджаар жилд дунджаар 500,000 тонн зэс олборлохоор байгаа билээ. Тэгвэл ОТ-н нөлөө болон зэсийн ирээдүйн талаар тоймлоё.

Oюу Толгойн нөлөө

Өмнө нь: Гүний уурхай ашиглалтад орохоос өмнө буюу 2010-2022 онд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин нь ₮34 их наядад хүрчээ. Үүний 19% буюу ₮6.46 их наядыг улсын төсөвт төлсөн төлбөрүүд бүрдүүлж буй. Түүнчлэн ОТ өнгөрсөн онд 129.5 мянган тн зэс үйлдвэрлэсэн аж.

Дараа нь: Харин гүний уурхай ашиглалтад орсны дараа хагас сая тонн зэс үйлдвэрлэнэ гэдэг нь ойролцоогоор 6 сая цахилгаан машин буюу 60 том салхин цахилгаан станцад хангалттай хэмжээ юм. Тиймээс Оюу Толгойн жилийн борлуулалт $5 тэрбумд хүрч, Монголд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь 3 дахин нэмэгдэнэ.

Зэсийн ирээдүй

Гүний уурхайтай холбоотойгоор олборлолт нэмэгддэг юм байж. Харин зэсийн үнэ,

  • Эрэлтийн хүчээр: Зэсийн үнэ жилийн өмнөхөөсөө 15.2% унаж $8,566-т хүрээд байгаа бол зэсийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2030 он гэхэд $10 мянгад хүрэх төлөвтэй байгаа юм.

  • Шалтгаан: Мэдээж үнийн өсөлтөд цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн өсөлт чухал нөлөөтэй. Учир нь дэлхий даяарх EV-н борлуулалт 2022 онд 10 саяыг давсан бол 2030 онд 15 саяд хүрэх төлөвтэй байгаа юм. Тэгэхээр зэсийн үнэ өсөх нь аргагүй биз ээ.

Цаашид…

Ер нь бол бид зэсийн баяжмалын экспортоос 2022 онд л гэхэд $2.7 тэрбумын орлого олоод буй. Харин гүний уурхайтай холбоотойгоор зэсийн олборлолт нэмэгдэнэ гэдэг нь экспортын орлого болон ДНБ-ийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Заа тэгээд уул уурхайдаа түшиглэж эдийн засгаа өргөжүүлж, солонгоруулах нь чухал байна даа.

Эрсдэлтэй орчинд компанийн санхүүг удирдах нь

Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) эдийн засгийн нөхцөл байдал, тэдгээрийн бизнесийн байгууллагуудад үзүүлж болзошгүй нөлөөллийн талаар ярилцах зорилгоор 3-р сарын уулзалтаа "Эрсдэлтэй орчинд аж ахуйн нэгжийн санхүүг удирдах нь" сэдвээр зохион байгуулах гэж байна.

Тус уулзалтад Монголбанк, ХХБ, ХасБанк, Эрдэнэ Ресурс Девелопмент, Премиум Групп зэрэг компанийн удирдлагууд панелистаар оролцох аж.

⏲️ Хэзээ: 3 сарын 20-ны 15:00 цагт
📌 Хаана: Шангри-Ла зочид буудалд

Тархиа сэргээх бяцхан буландаа тавтай морил. Та хэр ажигч хүн бэ? Аль нь жинхэнэ лого вэ?

S23 цувралын бүх загваруудыг Мобикомоос

Цэргийн баяр айсуй. Утсаа эвдээд унаагүй биз? 😆 Мобикомд S23 цувралын бүх загварууд бэлнээр, бэлэгтэй худалдаалагдаж байгаа гэнэ шүү. 📲

Тодруулбал тэд Galaxy S23 | S23+ | S23 Ultra загваруудын худалдан авалт тутамд цэнэглэгч болон утасгүй чихэвч бэлэглэж байгаа аж. 🎁

  • “Galaxy S23 & S23+” -30 минутад 50%-65% хүртэлх цэнэглэх батарей

  • “S23 Ultra” - 6.8 инчийн, хурдтай дэлгэц

За тэгээд, мэдээж тэдний цахим хуудсаас шууд худалдан авах боломжтой шүү. 😎

VARStreet

🔹  Холбооны Нөөцийн Сан (ХНС) шуурхай төлбөрийн үйлчилгээ FedNow-г 7-р сард нэвтрүүлнэ. Тус үйлчилгээ нэвтэрснээр ХНС-гийн сүлжээнд нэвтрэх эрх бүхий 10,000 гаруй санхүүгийн байгууллагаар дамжуулан Америк даяар хүссэн үедээ хүссэн хэмжээний мөнгөө шуурхай шилжүүлэх боломжтой болох аж.

🔹Байдены ЗГ TikTok-н Хятад эзэмшигчдийг өөрсдийн хувиа зарахыг шаардав. Эс бөгөөс Америкт тус апп-ыг хориглох арга хэмжээ авах аж. Үүний хариуд TikTok Америкийн хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын ЗГ-аас хамгаалахаар $1.5 тэрбумыг зарцуулахаа амлав.

🔹Газар шим ХХК IPO хийнэ. Баярын ширээний чимэг салат, даршилсан өргөст хэмхээр нь илүү таних Газар шим IPO хийж нэгж хувьцаагаа ₮53-өөр үнэлж нийт ₮10.5 тэрбумыг татан төвлөрүүлэх аж. Тэд компанийнхаа 16.54%-ийг нийтэд санал болгож буй бөгөөд захиалга нь 3 сарын 27-31-ны хооронд гэнэ.

🔹Stripe $6.5 тэрбумын хөрөнгө босгохын зэрэгцээ үнэлгээгээ $50 тэрбум болгон буурууллаа. Интернэт төлбөрийн платформ бүтээгч тэд босгосон хөрөнгөө ажилчдын хувьцааны урамшуулалтай холбоотой татварын асуудлыг шийдэхэд зарцуулах аж. Stripe-н үнэлгээ 2021 онд $95 тэрбумд хүрч байв.

🔹Credit Suisse (CSGN.SW) Швейцарын төв банкнаас $54 тэрбумыг зээлнэ. Хувьцааны үнэ нь түүхэн доод түвшинд хүрээд буй тэд хөрвөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд төв банкны тавьсан саналыг хүлээн авчээ. Мөн системийн нөлөө бүхий банкны зохих харьцааг хангаж буй аж.

  • Politic: Францын тэтгэврийн шинэчлэл ерөнхийлөгчийн суудлыг ганхуулав. (Politico)

  • Space: NASA шинэ өмсгөлөө танилцууллаа. (AXIOS)

  • AI: ChatGPT-г бүтээгдэхүүнтэйгээ хослуулан ажиллах боломжтой. (INC)

  • Science: Ангараг гараг дээр будаа тарьж болох уу? (NewScientist)

Хэрэглэх бүрд урамшуулалтай MonPay

Та ойрд MonPay апп-аа ашигласан уу? Тэгвэл тэд WELCOME BACK гэх шинэ урамшуулал зарлажээ. 😎

Ямар урамшуулал вэ? гэхээр сүүлийн 1 сар апп-аараа гүйлгээ хийгээгүй хэрэглэгчид энэ 3-р сарыг дуустал ямар нэгэн гүйлгээ, худалдан авалт хийвэл

  • iPhone 14

  • iPhone 14 Pro max

  • iPad, Airpods

  • Airpods

  • ZTE Redmagic зэрэг хонжвортой гэнэ. 🤩

Ялагчид хэзээ тодрох вэ? MonPay-н фэйсбүүк хуудсаар 3 сарын 17, 24 болон 4 сарын 03-ны өдрүүдэд LIVE хийж тодруулах аж.

Мөн MonPay-н бүх хэрэглэгчид апп-аараа худалдан авалтынхаа төлбөрийг хийн 1-5 үе хүртэл түвшин ахиж, 1%-5% хүртэлх буцаан олголт авах боломжтой Rank UP урамшуулал ч бас байгаа гэнэ шүү.

 🔗 Апп татах, шинэчлэх бол ЭНД дараарай.

Reply

or to participate.