• Lemon Press
  • Posts
  • 🤑 Банкнууд ногоорсоор

🤑 Банкнууд ногоорсоор

Монголын агаарын орон зай тэлсээр | $BODI: Саяас тэрбум | Оюу толгойн нөхөн сэргээлт

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөөдөр түгжрэх нь тодорхой, маргааш түгжрэх нь тодорхой. Энэ хэвээр явбал 2030 он гэхэд Улаанбаатарын түгжрэлийн урт 200 км-т хүрнэ. Дарга цэргийн маань авч байгаа арга хэмжээнүүд үр дүнгээ өгөх байгаа? 🤔

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Баасан гарагт ТЖТБ ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн эхний транчийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ

GOV: ЗГ-ын ээлжит хуралдаанаар цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс гадна цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

UB: Ирэх сарын 8-ны өдрөөс эхлэн импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатарын серитэй дугаар олгохгүй байхаар шийдвэрлэлээ.

🪴 Банкнууд ногоорсоор

Банкнуудад хэдийн хөрөнгө оруулсан болон төлөвлөж байгаа хүмүүс анхаараарай. ХХБ (TDB)-наас бусад нээлттэй банкнууд III улирлын тайлангаа гаргаад байна. 

🤑 ₮1 их наядын ашиг

Тайлангаа гаргасан нээлттэй 5 банкны нийт цэвэр ашгийн хэмжээ ₮1 их наядад хүрчээ. Уг банкнууд цэвэр ашгаа жилийн өмнөхөөсөө ₮303 тэрбумаар нэмсэн хэрэг. Угаас бүх банкны нийт хөрөнгө, цэвэр зээл, харилцах, хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн тул арга ч үгүй биз ээ. 

  • 🔍 Бага байх тусам их өснө: Нээлттэй 5 банк өнгөрсөн III улиралд нийтдээ ₮44.6 их наядын хөрөнгийг удирдсан байгаа юм. Энэ дундаа хамгийн бага хөрөнгөтэй Богд Банк (BOGD)-ны нийт хөрөнгө хамгийн ихээр буюу 45.8%, дараагаар нь Төрийн банк (SBM)-ных 34.5% өссөн бол хамгийн их хөрөнгөтэй ХААН Банк (KHAN)-ных хамгийн багаар буюу 24.3% өсжээ. 

  • Хамгийн өндөр 🆚 бага: Цэвэр ашгийн хувьд Голомт банк (GLMT)-ных хамгийн ихээр өссөн. Тус банкны тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншаарай. Харин ХААН Банк цэвэр ашгийн хэмжээгээрээ тэргүүлсэн хэвээр ч өсөлтөөрөө сүүл мушгижээ. Гэхдээ тэдний өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 28.3% буюу ТОП-20 индексийн дунджаас 2 нэгж хувь өндөр байгаа юм. 

📈 ₮113.5 тэрбумын өсөлт

Цаашлаад, бүх буюу нээлттэй 6 банкны сүүлийн яг 1 жилийн зах зээлийн үнэлгээний өөрчлөлтийг харвал нийтдээ ₮113.5 тэрбумаар нэмэгдэж ₮5.4 их наядад хүрчээ. Тэгэхээр тэд нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 43.7%-ийг бүрдүүлж байгаа хэрэг. 

  • 🔻 Бүгд өсөөгүй: 6 банкнаас Голомт банк болон ХасБанк (XAC)-ны зах зээлийн үнэлгээ нийтдээ ₮393.2 тэрбумаар нэмэгдсэн бол бусад 4 банкных ₮279.7 тэрбумаар буурсан байна. Энэ дундаа ХААН Банкных хамгийн ихээр буюу ₮147.2 тэрбумаар, ХХБ-ных ₮122.5 тэрбумаар тус тус буурчээ. 

Эцэст нь… Банкнуудын санхүүгийн үзүүлэлт сайжирч байгаа нь сайн хэрэг. Одоо жижиг хувьцаа эзэмшигчид рүү хандсан харилцаагаа сайжруулах, хувьцааны үнийн өсөлт бууралт дээрээ чамгүй анхаарах хэрэгтэй байна даа. 

💸 Саяас тэрбум руу

BODI: Бодь Даатгал ХК-ийн III улирлын цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 89.7 дахин нэмэгдэж ₮1.3 тэрбумд хүрчээ. Өнгөрсөн оны мөн үед ₮14.5 саяын цэвэр ашигтай ажиллаж байсан хэрэг. Энэ өсөлтийн учир нь компанийн даатгалын хураамжийн цэвэр орлого 7.3% буюу ₮1.1 тэрбумаар өссөнөөс гадна нөхөн төлбөрийн цэвэр зардал нь ₮2.3 тэрбум буюу 24.9% буурсан аж. Тайлангийн араас буюу өчигдрийн арилжаагаар $BODI-н хувьцааны үнэ 7.27% өсөж ₮87-т хүрлээ. 

 🌍✈️ Монголын агаарын орон зай тэлсээр

Монгол Европын 2, Африкийн 1, Азийн 1 буюу нийт 4 улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, санамж бичиг байгууллаа. Юу гэсэн үг вэ гэж үү? Шууд нислэг үйлдэх боломжтой орнуудын тоо нэмэгдэх нь ээ. 

🍕 Итали руу шууд

Одоогийн байдлаар Монголоос Европ руу 2 буюу Истанбул, Франкфурт хотууд руу л шууд нисэх боломжтой. Харин шинээр байгуулагдаж байгаа агаарын санамж бичгийн хүрээнд Италийн Милан, Ром, Венец хотууд руу шууд нислэг үйлдэх боломжтой болж буй. Мөн үүн дээр 2 чиглэлийг нэмж тодорхойлохоор тохиролцсон аж. Харин Руандатай нислэгийн чиглэл, давтамж болон багтаамжийг хэлэлцээр байгуулах үед тохирох юм. Хэрэв тус улс руу шууд нислэгтэй болбол Монгол анх удаа Африкийн орон руу шууд нислэгтэй болно шүү. 

  • 🐤 Шинэчлэв: Цаашлаад, Саудын Арабтай ч агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохиролцсон бол Нидерландтай өмнөх агаарын хэлэлцээрээ шинэчлэн байгуулжээ. 

  • 🪽 Шууд нисье: Одоогоор Монгол 18 улс руу шууд нисэх боломжтой байсан байгаа бөгөөд шинэ агаарын хэлэлцээрүүд байгуулснаар ирэх жилүүдэд шууд нислэг үйлдэх боломжит чиглэлүүд нэмэгдэх хүлээлт үүсгэж байна. 

📍 Хамгийн хол нь… 

Одоогийн байдлаар Монгол Франкфурт хот руу хамгийн хол буюу 6,000 км-н шууд нислэг үйлдэж байгаа. Гэхдээ Америк руу шууд нислэгтэй болчихвол 10,000 км гаруй зайд буюу хамгийн холын нислэг болох юм. Өнгөрсөн жил Ерөнхий сайдын Америк дахь айлчлалаар 2 орны хооронд энэ 2024 оны II улирлаас эхлэн шууд нислэг үйлдэхээр тохиролцож байсан даа. 

  • 🙂 Юутай ч онгоц нь бэлэн: Одоогоор Америк руу шууд нислэг үйлдэж эхлээгүй байгаа ч МИАТ ТӨХК тус чиглэлд нисэх 2 “Boeing 787-9 Dreamliner” агаарын хөлгөө хүлээн аваад байгаа билээ

  • 🌛 Анхны: Саяхан United Airlines (UAL) 8 шинэ чиглэлд нислэг үйлдэхээр болж энэ дунд Монгол ч багтаад байгаа билээ. Ингэснээр тус компани анхны Монгол руу нислэг үйлдэх Америкийн авиа компани болж байгаа бөгөөд ирэх оны 5-р сараас эхлэн Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх гэнэ. 

Эцэст нь… Энэ удаагийн ЗГ Ази, Европыг холбох Транзит улс болох зорилтоо нэлээн сайн шахаж, газарт ч, агаарын орон зайд ч олон чиглэлийг өргөжүүлэх бололтой. 

89 байршилд
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар энэ онд нийслэлийн 89 байршлыг хамран 9 удаа газрын дуудлага худалдаа зохион байгуулаад буй.
35 ялагч 
Үүнээс 35 газрын дуудлага худалдааны ялагч тодрон газар эзэмших эрхтэй болжээ.
₮140.8 мянга
Дуудлага худалдааны анхны үнийг төвийн 1-р бүс дээр хамгийн өндөр буюу 1 мкв нь ₮140.8 мянга байдаг бол сүүлийн 16-р бүс дээр хамгийн бага буюу 1 мкв нь 220₮-өөр тогтоодог аж.

 🎯 Бизнес эрхлэгчдэд зориулсан худалдан авалтын систем

M-Си-Эс Групптэй хамтран ажиллах хүсэлтэй бизнес эрхлэгчид анхаарлаа хандуулаарай! Та бүхэнд MCS Supplier Portal худалдан авалтын системийг танилцуулж байна. 📢

MCS Supplier Portal нь М-Си-Эс Группийн 20 гаруй компанид бараа, ажил, үйлчилгээгээ нийлүүлэх, тендерт оролцох боломжийг олгодог онлайн платформ юм. Уг системээр дамжуулан худалдан авалтын зарыг нэг дороос хүлээн авах, үнийн санал болон шаардлагатай баримт бичгээ илгээх боломжтой. Түүнчлэн,

  • 🪟 Ил тод байдал: Үнийн санал, баримт бичгээ илгээснээр шалгаруулалтын явцыг хянах боломжтой. Энэ нь бизнесийн үйл явцыг илүү хурдан, үр дүнтэй, хялбар болгож буй.

  • 🔒 Нууцлалын баталгаа: Таны илгээсэн үнийн санал болон баримт бичгийг зөвхөн зарын бүртгэл хаагдсаны дараа нээдэг тул мэдээлэл найдвартай хамгаалагдах юм.

Cонирхуулахад, өнгөрсөн жил тэд 8,600 гаруй үндэсний компани, хувь хүнээс нийт ₮2.2 их наядын бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан байна. 

Та ч бас эдгээр нийлүүлэгчдийн нэг болж, бизнесийнхээ боломжийг өргөжүүлээрэй! 😎

LinkedIn

🍋 “Оюу толгой” ХХК Австралийн "AirSeed Technologies”-той хамтран дрон ашиглан ойн нөхөн сэргээлт хийнэ. Тодруулбал туршилтын ажлыг Rio Tinto (RIO)-н Уурхайн хаалт болон Байгаль орчны мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийсэн бөгөөд үр дүнд нь уг технологийг ашиглан дроноор үр тарааж, илүү өргөн хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлт хийх боломжтой болжээ. 

🍋 Petro Matad (MATD.L) Heron-1-н газрын тосны олборлолтыг маргааш эхлүүлнэ. Одоогоор үйлдвэрлэл эхлэхийн өмнөх бэлтгэл ажлуудыг эцэслэж буй буюу хөндлөвч насос, генератор болон хадгалах савнуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Цаашлаад газрын тосыг байгууламжаас 20 км-н зайтай XIX талбайд байрлах PetroChina (0857.HK)-н байгууламж руу зөөж эхэлнэ.

🍋 ОБЕГ Францтай хамтран онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг нарийн мэргэжлээр  мэргэшүүлнэ. Энэ хүрээнд алба хаагчдыг богино болон урт хугацаанд сургах, дадлагажуулахаас гадна Франц хэлийг ч сургах аж. Цаашлаад аврах ажиллагааны хамтарсан сургалтыг зохион байгуулах гэнэ.

🍋 Tokyo Metro Японы сүүлийн 6 жилийн хамгийн том IPO гаргалаа. Тодруулбал, компани нэгж хувьцааны үнийг ¥1,200 буюу $7.9-оор үнэлж $2.35 тэрбумыг татан төвлөрүүлсэн бөгөөд IPO-н дараа хувьцааны үнэ нь 45% өссөн байна. Тус IPO-н захиалга төлөвлөгөөнөөс 15 дахин их байсан нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байгааг харуулж байна.

  • Сургалтын зөвлөх / SCC: Инженерийн судалгаа, барилга, үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, илтгэх чадвар сайтай, нарийн төвөгтэй мэдээллийг ойлгомжтой, үр дүнтэй дамжуулах чадвартай бол ийшээ. 👉 (Link)

  • Дижитал маркетингийн менежер / Arigv: Онлайн кампанит ажлыг зохион байгуулах авьяастай, аналитик ба тайлагнах чадвартай, брэндийн сошиал медиаг хөгжүүлэх ажлыг хашраах хүн байна уу? 👉 (Link)

  • Сүлжээний инженер / CallPro: CallPro багтаа ур чадвартай, урам зоригтой сүлжээний инженер хайж байна гэсэн шүү. Системийн оновчтой гүйцэтгэл, аюулгүй байдал, найдвартай байдлыг хангаж ажиллах сонирхолтой хүмүүс анхаараарай. 👉 (Link)

  • 👥 Инновацлагчдын баг бүрдүүлэх нууц. (SloanReview)

  • 🏰 Disney-с үзэх 50 шилдэг контент. (Wired)

  • WhatsApp руу дурын төхөөрөмжөөс нэвтрэх боломжтой болно. (Engadget)

  • 🪄 October Theory-г амьдралд хэрэгжүүлэх нь. (Forbes)

Seeking impartial news? Meet 1440.

Every day, 3.5 million readers turn to 1440 for their factual news. We sift through 100+ sources to bring you a complete summary of politics, global events, business, and culture, all in a brief 5-minute email. Enjoy an impartial news experience.

Reply

or to participate.