- Lemon Press
- Posts
- 📑 Монгол хүний эрх 62/142
📑 Монгол хүний эрх 62/142
Өнгөрсөн 7 хоногийн IPO | Gemini | Bye Zoom
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ. Хоёр хоногийн дараа буюу Лхагва гарагт LP Network #2 болно. Бид энэ удаад МҮЦАЭХ-той хамтран хөрөнгийн зах зээлийн инженерчлэлийн талаар хэлэлцэнэ. Зах зээлийн хөшигний ард ажилладаг мэргэжилтэн таныг урьж байна. Ердөө 30 хүн бүртгэнэ шүү. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Өнгөрсөн сарын инфляцын түвшин 8.6%-д хүрлээ.
BOM: Алтны үнэ өссөнтэй холбоотойгоор Монголбанкны 11-р сард худалдаж авсан алтны дундаж үнэ өнгөрсөн сарынхаас 3.8% өсөж ₮219.5 мянгад хүрэв.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮34.2 тэрбумын арилжаа хийгдсэний ₮23.7 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.
🤺 ХЗЗ дэх шинэхэн тоглогчид
Монголын финтек компаниуд ХЗЗ-ээс ₮14.2 тэрбумыг босголоо. Бараг нэг дор болсон энэ 2 IPO-н сонин сайхан юу байв?
Товчхондоо, Монголд анхны финтек үйлчилгээг нэвтрүүлсэн МОСТ Финтек болон QPay үйлчилгээгээр өдөр тутмын санхүүг хөнгөвчилсөн Innovation Investment компаниуд өнгөрсөн 7 хоногт IPO хийсэн юм.
Амжилттай хаагдлаа
Хоёр IPO-н захиалгын дүн татан төвлөрүүлэх дүнгээс давлаа. Тодруулбал, QPay 0.34%-иар даван ₮8.3 тэрбум, МОСТ Финтек 2.8%-иар даван ₮5.9 тэрбумын тус тус захиалга авсан юм. Арай гэж л дүүрчээ. Түүнчлэн,
2 бирж: МОСТ Финтекийн хувьд Монголын анхны хувийн бирж болох Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр бүртгэгдсэн бол QPay МХБ (MSE) дээр бүртгэгдсэн юм.
Гүн рүү нь оръё
Эдгээр 2 байгууллага цахим төлбөрийн системээр санхүүгийн хүртээмжийг зардал багатайгаар олгодог ч бас ялгаатай. QPay бизнес эрхлэгч, банк хоёрыг холбосон QR-н үйлчилгээг нийтэд нь үзүүлдэг бол МОСТ Финтек Most Money апп-р дамжуулан QR-с гадна бусад санхүүгийн үйлчилгээг олгодог. Өөр өөрсдийн чиглэлд ийнхүү ажиллаж байгаа тэдний санхүүг нэг харвал,
Жаахан дэгэн догон: МОСТ Финтек 2021 онд нэг удаагийн зээлжих эрхийн тооцоолол хийх үйлчилгээний нөлөөгөөр ₮5.9 тэрбумын орлоготой ажилласан нь 2019 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт нь байв. Бусад жилд дунджаар ₮1 тэрбумын орлоготой ажилласан юм. Улмаар 2022 онд алдагдал нь ₮724.3 саяд хүрчээ.
Онц өсөлт: QPay-н 2022 оны борлуулалтын орлого ₮6.3 тэрбумд хүрсэн нь 2019 онтой харьцуулахад 15.6 дахин өсжээ. Улмаар 2022 онд ашиг нь ₮2.7 тэрбумд хүрэв.
Ийнхүү, тэд ямартай ч IPO хийлээ. Гэхдээ одоо хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй, мэдээллээ нууж хаалгүй ажиллана гээд л жинхэнэ ажил эхлэх гэж байна даа. IPO-н дараа яахаа бодож төлөвлөсөн байлгүй?
⚠ Анхаар, Зөрчил!
TDB: ХХБ 2 удаагийн сонирхлын зөрчилтэй хэлцэл хийлээ. Тодруулбал, тэд Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг өөрчлөх нэмэлт гэрээ байгуулснаар нийт олгосон зээл нь ₮400 саяар нэмэгдэж ₮1 тэрбумд хүрсэн бол хугацаа нь 27 сараар сунгагдсан байна. Мөн ХХБ нь Ти Ди Би Капитал ҮЦК ХХК-тай зээлийн нэмэлт гэрээ байгуулсан аж.
♊ AI ертөнцийн Gemini
Google (GOOG) хүнд асуултуудад илүү анхааралтай бодож хариулах чадвартай AI-г танилцууллаа. Түүнийг Gemini гэнэ. Энэ AI яагаад онцлог вэ?
ChatGPT-г давах уу?
Google Gemini-г хамгийн дэвшилтэт, хүчирхэг хиймэл AI загвар болгохын тулд олон загварт нийцүүлэн бүтээсэн. Ингэснээр янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээллийг ойлгож, боловсруулах чадвар нь юу юунаас илүү болсон аж. Одоо хамгийн халуухан сэдэв нь өнгөрсөн 6-р сард л яригдаж эхэлсэн Gemini-н чадвар ChatGPT-с илүү байж чадах эсэх асуудал.
Gemini юу хийж чадах вэ?
Gemini бичгийн хэлийг уншиж, ойлгох, өгөгдлөөс утга, контекстийг гаргаж авах, аудио мэдээллийг боловсруулж, ойлгох зэрэг олон талын чадвартай. Энэ ч утгаараа мэдлэг, асуудлыг шийдвэрлэх чадварыг шалгах хамгийн түгээмэл аргуудын нэг болох MMLU дээр мэргэжилтнүүдээс илүү гарсан анхны AI загвар болсон. Мөн,
Gemini > ChatGPT 4: Gemini-н математик тооцоолол хийх, уншиж ойлгох чадвар, Python код үүсгэх гээд бараг бүх чадвар ChatGPT 4-с илүү аж.
Ер нь бол лаг
Gemini нь шүлэг, код, хөгжмийн зохиол, имэйл, захидал гэх мэт өөр өөр бүтээлч текст форматыг үүсгэж чадна. Бараг чадахгүй юм байхгүй гэх юм уу даа.
Олон талт: Мөн янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэж, алив сэдвийн талаар цогц ойлголтыг бий болгож чадна. Тэгэхээр тэр дүн шинжилгээ хийх шаардлагатай нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэж чадах нь.
Аюулгүй байдал & хариуцлага: Google Gemini-г аюулгүй байдлыг эрхэмлэгч болгосон. Уг загвар нь текст болон кодыг асар их өгөгдөл дээр бэлтгэдэг. Эдгээрийгээ нарийн шалгалтад хамруулсны дараа хариулт болгон гаргадаг аж.
Хүртээмжтэй байдал: Gemini-г Google AI Studio болон Google Cloud Vertex AI дээрх Gemini API-р дамжуулан ашиглах боломжтой. Мөн хөгжүүлэгчид болон бизнесүүд Gemini-г өөрсдийн апп-д нэгтгэж ч болох нь.
Эцэст нь… AI салбарын өрсөлдөөн илүү ширүүсэж, улам л нарийн ур чадвартай бүтээлүүд бий болж байна. Харин та бид AI-г өдөр тутамдаа чадварлагаар ашиглаад сурчих юм сан, тийм ээ?
Энэ онд хувьцаа эзэмшигчдийн тоо нь хамгийн их өссөн ТОП-5 компанитай танилцацгаая.
Сэндли ББСБ ХК: 69.1% өсөж 5,614
Богд Банк ХК: 50% өсөж 2,415
Монос Хүнс ХК: 30.7% өсөж 11,476
Мандал Даатгал ХК: 24.5% өсөж 11,171
Түмэн Шувуут ХК: 24.5% өсөж 13,440
*11 сарын 31-ны байдлаар
📈 Өсөлтийг загварчлах хөтөлбөр
Бизнесээ дараагийн түвшинд гарган илүү системтэй хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байна уу? 🔍
Тийм бол Startup Marketing Space-н компанийн удирдлага, менежерүүдэд зориулан явуулж буй Өсөлтийг загварчлах хөтөлбөрт урьж байна.
Уг хөтөлбөрт хамрагдсанаар,
Хөрөнгө оруулалт татах чадамжаа нэмэгдүүлэх
Бизнес, төслийнхөө үндсэн чиглэл,
Компанийн дунд хугацааны хөгжлийн төсөөлөл,
Хөгжүүлэлтийн төлөвлөгөө зэргээ тодорхойлж, мэргэжлийн багш нарын сургалт, арга зүй, чиглүүлэг дор өсөлтийн загвараа боловсруулах юм.
Сонирхуулахад, уг хөтөлбөрт хамгийн түрүүнд бүртгүүлсэн 10 компани хамрагдах боломжтой ба 2 өдрийн турш үргэлжлэх аж.
📅 Хэзээ: 12 сарын 14, 15-нд
Wattpad
🔹Zoom (ZM) болон eBay (EBAY) Nasdaq 100 (NQ=F) индексээс хасагдана. Улмаар тэдний оронд тус индексэд DoorDash (DASH) болон Coca Cola (KO) орохоор болсон аж. Сонирхуулахад, тус индекс энэ жил 47% өссөн бол S&P 500 (^GSPC) 20%, Dow Jones (^DJI) 9.4% өсөөд байна.
🔹 Хятадын хуурай газрын хамгийн том салхин цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ. Тус станц нь жилд 10 тэрбум кВт-аас дээш эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсний хэрэглээг 2.96 сая тн-оор, нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг 8.02 сая тн-оор тус тус бууруулах аж.
🔹 Хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр Монгол 142 орноос 62-т жагсаж байна. Харин 2017 онд 113 орноос 56-д жагсаж байжээ. Сонирхуулахад, өчигдөр хүний эрхийн ОУ-ын өдөр тохиосон бөгөөд Монгол хүний эрхийн суурь 8 конвенц болон 40 гэрээнд нэгдээд буй.
🔹Холбооны худалдааны комиссоос Microsoft (MSFT) болон OpenAI-н хэлэлцээрийг шалгаж эхэллээ. Үүнээс өмнө Их Британийн зохицуулагч байгууллага тэдний хэлэлцээрийг шалгаж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Microsoft OpenAI-н хувьцааг эзэмшдэггүй гэсэн ч тэд саналын эрхгүйгээр OpenAI-н 49%-ийг эзэмшдэг аж.
Төлөвлө: Ирэх онд хувийн санхүүгээ хэрхэн төлөвлөх гэж байна? (T.RowePrice)
Сонирх: Cambridge-н судлаачид Чингис хааны тухай судална гэнэ ээ. (UnversityofCambridge)
Мэд: Хятадын визний хураамж буурлаа. (NikkeiAsia)
Унш: Жинхэнэ дижитал номад чинь Монгол малчид байсан юм биш үү? (SCMP)
Даваа: Lemon Press Awards-д нэр дэвшигчид зарлагдах өдөр.
Мягмар: Америкийн өнгөрсөн сарын инфляц гарна.
Лхагва: LP Network - ХЗЗ-ийн инженерчлэл арга хэмжээ болно.
Пүрэв: Эхний 11 сарын гадаад худалдааны үзүүлэлт зарлагдана.
Баасан: Өнгөрсөн 11-р сард үнэт цаасны зах зээл хэр байсантай танилцах нь ээ.
👕 Олигтой юм унш
Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply