• Lemon Press
  • Posts
  • 💸 Сар бүр хүү авах бонд

💸 Сар бүр хүү авах бонд

Mining Week | Simple-2 бонд | Төмрийн баяжмалын арилжаа

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд. Манай 2 үүсгэн байгуулагчийн яриаг сонссон уу? Lemon Press-г үүсгэн байгуулахаас өмнө, дараа ер нь юу болж өнгөрсөн талаар тэдний ярилцсан Lunch Hour подкастын тусгай дугаарыг сонсоорой.

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: МХБ (MSE) төмрийн баяжмалын арилжааг амжилттай эхлүүлж нийт 113,400 тн төмрийн баяжмалыг арилжлаа.

MLG: Монложистикс Холдинг ХК-ийн ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурал 11 сарын 18-нд болно.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮18.4 тэрбумын арилжаа хийгдсэний ₮9 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

💸 Сар бүр хүү авах бонд

Монголын анхны “Рейтингтэй бонд” болох "SIMPLE-2" бондын урьдчилсан захиалга эхэлжээ. Бондод дурлагсад анхаарлаа хандуулна уу!

  • Рейтингтэй бонд: Рейтинг нь компанийн найдвартай байдлыг илтгэдэг үзүүлэлт бөгөөд ОУ-д бондууд нь “Зээлжих зэрэглэл” буюу "Рейтинг"-тэй гардаг. Харин Монголын анхны дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч МИРА нь "SIMPLE" бондод анхны зээлжих зэрэглэлийг олгожээ.

🔢 SIMPLE-2 ба түүний эргэн тойронд

Simple энэ оны 6-р сард Монголын анхны "РЕЙТИНГТЭЙ БОНД” гаргах зөвшөөрөл авсан билээ. Улмаар тэд "Симпл I бонд" бондыг гаргаж ₮20 тэрбумыг татан төвлөрүүлсэн юм. Харин энэ удаад,

  • BBB+: Уг бонд нь BBB+ зээлжих зэрэглэлтэй. Энэ нь эрсдэл багатайг харуулдаг хөрөнгө оруулалтын зэрэглэлд тооцогддог.

  • 17.5%: Энэ удаагийн SIMPLE-2 бонд нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, 17.5%-ийн хүүтэй байх юм. Тэгэхээр өгөөж нь инфляцын түвшнээс 7.5 нэгж хувь, бодлогын хүүгээс 4.5 нэгжээр өндөр өгөөж байх нь.

  • Гол онцлог: Өмнө нь бондуудын өгөөж ихэнх нь улирал тутамд олгогддог байсан бол энэхүү бонд нь сар тутамд өгөөжөө өгнө. Өгөөж хүртэх гэж урт хугацаа туулах шаардлагагүй гэсэн үг. Мөн хаалттай бондын хүүгийн татвар 10% байдаг бол уг бондынх 5% юм.

🔍 Илүү ихийг…

Уг бондоор ₮15 тэрбумыг босгох бөгөөд үүнийгээ зээлийн багцыг нэмэгдүүлэхэд зарцуулах юм.

  • Хэр найдвартай? "SIMPLE-2" бондыг гаргагч Ашид Капитал ББСБ ХХК нь 2016 онд М-Си-Эс Холдинг ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж байв. Сүүлийн 3 жилд тус компанийн харилцагчийн тоо 19.7 дахин өсөж 99.6 мянгад хүрсэн аж. Улмаар хүүгийн орлого нь ч 40.4 дахин өссөн тул ашгийн маржин нь 30%-д хүрсэн байна.

Эцэст нь… Уг бондын андеррайтераар бондын арилжаагаар тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ажиллаж буй. Бондын анхдагч ЗЗ-ийн арилжаа 10 сарын 11-17-ны хооронд байх тул уг бондыг эзэмшихийг хүсвэл ЭНД дараарай.

🚗 Ford томорсоор

F: Ford Motor-н 3-р улирлын борлуулалт 7.7% өсөв. Үүнд том оврын хийн хөдөлгүүртэй машины борлуулалт 41.4%, цахилгаан машиных 14.8% өссөн нь нөлөөлжээ. Компани олон төрлийн цахилгаан болон хайбрид машиныг санал болгох замаар EV-н зах зээлд өрсөлдөж, Америкт 4 батарейны үйлдвэр барихаар төлөвлөж буй.

⚒ Уул уурхайн 7 хоног эхэллээ

Хариуцлагатай, ил тод уурхайг хөгжүүлэх зорилготой “Уул уурхайн 7 хоног 2023” арга хэмжээ өнөөдөр эхэлж байна.

Хэр том цар хүрээтэй чуулган болох вэ?

Тус чуулганыг УУХҮЯ болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Цар хүрээний хувьд Австрали, Канад, Америк зэрэг 20 орчим улсын 300 гаруй хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирэхийн сацуу дотоодын 3,000 гаруй ААН-үүд оролцох төлөвтэй байна. Тэгвэл 5 өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээний үеэр тохиох арга хэмжээнүүдээс онцлох нь…

  • Оролцогчид: Уул уурхайн 7 хоног чуулганд Оюу толгой ХХК, Xanadu Mines (XAM.AX), Steppe Gold, Эрдэнэс Монгол ХХК тэргүүтэй салбарын томоохон тоглогчдын удирдлагууд оролцож сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Үүнд, Монголд хэрэгжиж буй уул уурхайн томоохон төсөл болох Оюу Толгойн бүлэг ордын ашиглалтын хугацаа, Зөөвч Овоо буюу ураны хайгуулын ажил зэрэг сэдвүүд багтаад буй.

  • Шинэ сэдэв: Өнгөрсөн удаагийн чуулганаас ялгаатай нь энэ удаагийн хэлэлцэх асуудлууд онц чухал ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдаа зэрэг шинэ сэдвүүдээр өнгө нэмжээ.

Монголын уул уурхайн 2023 оны өнгө

Энэ жилийн хувьд гадаад зах зээлд түүхий эдийн үнэ өсөлттэй байснаар экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт гэхэд энэ оны эхний 8 сарын байдлаар $5.8 тэрбумд хүрээд буй. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 50.6% өссөн дүн юм. Үүнээс гадна энэ онд Оюу толгойн гүний уурхай нээлтээ хийсэн гээд салбарын хувьд гялтганасан амжилттай жил тохиож байна.

Эцэст нь… Уул уурхайн салбар бол Монголд орж ирж буй ГШХО-ын урсгалын 70% гаруйг бүрдүүлэгч чухал салбар билээ. Энэ ч утгаараа төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд нэмээд хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулж буй уг арга хэмжээ энэ 7 хоногийн халуухан сэдвүүдийн нэг байх төлөвтэйдэг шүү.

Сүүлийн 5 жилийн улсын төсвийн тэнцлийг нэг харцгаах уу?

  • 2018 он: ₮3 тэрбумын ашигтай

  • 2019 он: ₮756.2 тэрбумын алдагдалтай

  • 2020 он: ₮4.4 их наядын алдагдалтай

  • 2021 он: ₮2.9 их наядын алдагдалтай

  • 2022 он: ₮979.3 тэрбумын алдагдалтай

Сүүлийн 5 жилийн төсвийн тэнцлийн 4 нь алдагдалтай гарч, үүнийгээ нөхөхийн тулд гадаад, дотоод олон эх үүсвэр ашигласан. Гэвч ирэх жилийн төсвийн төслийн зардлыг 2023 оныхоос 22.3% илүү буюу ₮27.3 их наядаар тооцоолсон тул ₮2 их наядын алдагдал хүлээхээр байна даа.

🌐 XM брокер

Форекс, крипто зэрэг ХЗЗ-ийн арилжаа сонирхдог бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Дэлхийн 190 гаруй орны 10 сая гаруй харилцагчтай XM брокерыг танилцуулж байна.

  • XM нь 2009 онд үүсгэн байгуулагдсан ба өдгөө ОУ-ын хөрөнгө оруулалтын томоохон компани болон өргөжиж буй.

Түүнчлэн XM нь 1000:1 хүртэлх хамгийн өндөр хөшүүргийг санал болгодог ба өндөр хөшүүргийн эрсдэлийг тооцон Negative Balance Protection буюу харилцагчийн данс сөрөг утга руу орох эрсдэлээс хамгаалдаг аж.

Сонирхуулахад, ХЗЗ-ийн арилжааны мэдлэгээ нэмэгдүүлэн тэдний Монгол хэл дээрх үнэ төлбөргүй онлайн вебинарт хамрагдаж, $30-ын бонус аваад арилжаа хийж эхлэх боломжтой гэнэ шүү.

🔗 Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

MiningNews

🔹Ураны үнэ энэ жил 50% өслөө. Тодруулбал, хагас кг ураны хүдрийн үнэ $72.7 хүрсэн нь 2011 оны атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс хойших хамгийн өндөр үнэ болов. Сонирхуулахад, дэлхийн цөмийн энергийн холбоо 2040 онд ураны хэрэглээг 2 дахин өснө гэж тооцоолжээ.

🔹Stoke Space стартап $100 саяын хөрөнгө оруулалт татлаа. Toyota Ventures, Breakthrough Energy тэргүүтэй компаниуд тэдний дахин ашиглах боломжит пуужингийн төсөлд хөрөнгө оруулжээ. Энэхүү пуужингийн зардлыг бууруулах өрсөлдөөнд Stoke Space-с гадна SpaceX, Rocket Lab мөн өрсөлдөж байна.

🔹Nestle (NESN.SW)-н хувьцааны үнэ сүүлийн 2 жилийн доод түвшинд хүрэв. Тодруулбал, Европын хүнс, ундаа, тамхины индекс 1.7% унаж, хөрөнгө оруулагчид хүнсний зардлаа бууруулах дүгнэлт гаргаснаар компанийн хувьцааны үнэ 2% унаж ₣100.3 дээр хаагджээ.

🔹Багануур (BAN) ХК-ийн нийт хуримтлагдсан өр энэ оны эхний хагас жилийн байдлаар ₮230 тэрбумд хүрээд байна. Компани өнгөрсөн онд ₮33.6 тэрбумын алдагдалтай ажилласан бөгөөд энэ онд ₮15.5 тэрбумын алдагдал хүлээх төлөвтэй байгаа юм.

  • Сонирх: Хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ? (LemonPress)

  • Унш: Prada сансрын нисгэгчдийн хувцсыг урлана. (ABCNews)

  • Мэд: Amazon сансрын өрсөлдөөнд. (TheNewYorkTimes)

  • Үз: Бондоор санхүүжилт босгох нь. (LemonPress)

  • Даваа: Канадад Талархлын баярын өдөр тохиож байгаа тул биржүүд амарна.

  • Мягмар: PepsiCo (PEP) ээлжит улирлын тайлангаа тайлагнана.

  • Лхагва: Өнгөрсөн 9-р сарын Оросын хэрэглээний үнийн индекс танилцуулагдана.

  • Пүрэв: Үргэлжлүүлээд Хятад өнгөрсөн 9-р сарын хэрэглээний үнийн индексээ зарлана.

  • Баасан: JPMorgan (JPM)-н III улирлын тайлан гарна.

Reply

or to participate.