👻 Сүнс дуудах өдөр

Аймшигт үзэгдэл: Цахим залилан | AI ажилтнуудыг айлгав | Samsung-н одтой өдөр

POWERED BY

Happy Haunting! Энэ жил Америкт Halloween-н баярт зарцуулж буй нийт зардал $13.1 тэрбумд хүрч рекорд тогтоох төлөвтэй байна. Нэг хүний зардлаар тооцвол ₮409.4 мянгатай тэнцэнэ гэнэ шүү. Манай лимонууд өнөөдрийн хувцаслалтдаа хэдийг зарцуулах гэж байна? 🪦

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Монголбанк цаашид макро зохистой бодлогын шийдвэр гаргах хурлыг жилд 2 удаа зохион байгуулахаар тогтов

RUS: Орос Монголд бензиний хомсдол үүсэхгүй байх баталгаа гаргаж, Монголд нийлүүлж буй шатахууны хэмжээгээ нэмэгдүүлэн тэргүүн ээлжид Монгол руу экспортын цувааг гаргаж байхаар тохиролцжээ. 

MNG: S&P Global Ratings Монгол Улсын гадаад болон үндэсний мөнгөн тэмдэгтийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг "В+"-ээс "BB-" болгон нэмэгдүүлэв.

🇲🇳 Аймшигт үзэгдэл: Цахим залилан

Америкт “Halloween”-г 1 өдөр тэмдэглэдэг бол Монголд өдөр бүр “Halloween” тэмдэглэж байгаа мэт л байна. Улс төр нь ороо бусгаа, эмч, багш нар нь ажил хаялт зарлачихсан, төсөв юу ч болж байгаа юм. Гэхдээ энэ бүхнээс илүү аймшигтай зүйл нь цахим залилангийн гаралт. 

🤐 Цахим орчин = Залилан

Цахим залилангийн гаралт 2015 онд 17 байсан бол 10 жилийн дотор 787.8 дахин өсөж, энэ оны эхний 9 сард 13,393 гэмт хэрэг бүртгэгджээ. Улмаар зөвхөн 2025 онд цахим залилангийн улмаас ₮53 тэрбумын учраад байна. Тус хугацаанд цахим ертөнцөд 11,402 гэмт хэрэг үйлдэгдсэний 85.6% нь залилангийн гэмт хэрэг байв. Харин сүүлийн 3 жилд 31,382 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, нийт гэмт хэргийн 32.5%-ийг эзэлжээ. 

  • 🥲 Харамсалтай нь улсын хэмжээнд залилангийн гэмт хэрэг илрүүлэлт 42.7%-тай байгаа буюу залилууллаа гэхэд мөнгөө олж авах магадлал 50%-иас ч бага.

  • ‼️ Анхаар! Монголчуудын нийт хүн амын 5 хүн тутмын 4 нь сошиал медиа ашигладаг буюу залилангийн гэмт хэрэг цаашид ч өсөх магадлал тун өндөр байгаа юм. 

🫨 FOMO: Урьдчилгаагаа шилжүүлчих!

Цахим орчинд үйлдэгдэж буй залилангийн дийлэнхийг бараа, материал захиалахтай холбоотой залилан бүрдүүлж байгаагийн сацуу орон сууц, визний залилан ч газар авч байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд орон сууцтай холбоотой 750 залилангийн хэргийн улмаас ₮44.7 тэрбумын хохирол учирсан бол өнгөрсөн онд гэмт хэргийн тохиолдол 714 болж буурсан ч хохирлын хэмжээ нь ₮50.1 тэрбум болж өсжээ. Цаашлаад, 

  • 🔐 1 удаагийн нууц үг (OTC)-ээ алдсанаар 712 хүн ₮2.6 тэрбумаар

  • 💬 Telegram залилангийн улмаас 72 хүн ₮1.3 тэрбумаар гэхчлэн хохирсоор байна

Эцэст нь… Залилагчид өмнө сугалаа, хонжвор хавьцаа эргэлддэг байсан бол одоо арга нь улам нарийсаж цахим халдлага гаарч байна даа. Алхам тутамдаа хувийн мэдээллээ нууцалж, янз бүрийн линк, мессеж дээр дарах, нээхээс зайлсхийгээрэй.

  • 🛋️ Орой юу үзэх гэж байна даа? (Vogue)

  • 📝 Худалдаа Хөгжлийн Банк ХК удирдлага, зохион байгуулалтын бүтцээ шинэчлэн баталлаа. (MSE)

  • 🍿 “Hello Kitty” олон ангит кино айсуй. (Variety)

  • 💧 Угтаа Нийслэлийн “Дархан цаазат” статустай байх ёстой газар. (Ikon)

💫 Samsung-н одтой өдөр

005930.KS: Өнгөрсөн III улиралд Өмнөд Солонгосын хамгийн том компани болох Samsung Electronics-н орлого өнгөрсөн оны мөн үеэс 8.8% өсөж ₩86.1 их наядад, цэвэр ашиг 32.9% ихсэж ₩12.2 их наядад тус тус хүрчээ. Үүнд чип болон Galaxy Z Fold7 гар утасны борлуулалт өссөн нь жинтэй нөлөө үзүүлсэн аж. Ингэснээр компанийн нэгж хувьцааны үнэ 3.6% нэмэгдэж ₩104,100-д хүрээд байна.

👹 Ажлын байран дахь аймшигт мэдээ

Америкт ажлын байрны цомхотголын цуваа UPS (UPS), Amazon (AMZN), Paramount (PSKY), PwC гэх мэт томчуудаар үргэлжилсээр байна. Үүний гол шалтгаан юу байв?

🧎🏻 14 мянган ажилтан

Энэ долоо хоногт $AMZN 14 мянган оффисын ажилтнаа цомхотгохоо зарлаж, ойрын хугацаанд нийт 30 мянган ажлын байр буюу нийт оффисын ажилтнуудын 10%-ийг халах төлөвлөгөөгөө танилцууллаа. Үүнтэй зэрэгцэн $UPS III улирлын тайлангаа танилцуулах үеэр энэ жил 48 мянган ажлын байрыг цомхотгосны 29.1% нь удирдах албан тушаалтнууд байсныг нийтэд дуулгаад байна.

  • 🔎 Асуултын хариу: Компаниуд цомхотголынхоо голлох шалтгааныг зардал хэмнэх, бүтээмж нэмэгдүүлэх, засаглалаа сайжруулахтай холбон тайлбарлажээ. Гэвч шинжээчид энэхүү цомхотголын цаана хүнтэй холбоотой зардлыг AI-н хөгжүүлэлт, тэлэлтэд ашиглахаар төлөвлөж байна хэмээн үзсэн аж.  

🧠 AI яагаад чухал гэж? 

Зах зээлийн өрсөлдөөн ширүүссэн энэ үед технологи бол компанийн давуу талыг үүсгэх гол зэвсэг юм. Жишээлбэл, $AMZN-н CEO Анди Жесси компаниа илүү Lean буюу үр ашигтай байлгахаар зорьж “Дэлхийн хамгийн том стартап” болгох амбицтайгаа мэдэгдсэн. Үүний хүрээнд, тэд өнгөрсөн улиралд $31.4 тэрбумыг AI болон үүлэн технологийн хөгжүүлэлтэд зарцуулжээ.

🦦 Тэгвэл Монголд

Моод Монголоор дуусдаг хэмээх яриа байдаг ч энэ удаад нөхцөл байдал арай өөр бололтой. Үүрэн холбооны томчууд болох Unitel болон Mobicom гэхэд л үйл ажиллагаандаа AI-г ашиглаж эхэлсэн. Мөн зарим аваргууд AI-н хөгжүүлэлтэд зориулж тусдаа хэлтэс байгуулсан сураг дуулдаад байна. Цаашид ажиллах хүчин олддоггүй манай зах зээлд AI болон ажлын байрууд хэрхэн зохицох нь тун сонирхолтой.

Эцэст нь… Ажилтнуудын хувьд аль болох л технологийн хөгжилтэй хөл нийлүүлэхгүй бол амаргүй цаг иржээ. Үүнд хэрхэн хөл нийлүүлэхээ сайн мэдэхгүй бол санаа зовох хэрэггүй. Учир нь яг өнөөдрийнх шиг товхимлоо уншаад явахад аяндаа болно доо. 🦾 

🌃 Таавар таацгаая

… кино нь YouTube дээр аймшгийн, комеди хосолсон контент бүтээгч ах дүүсийн бүтээсэн анхны бүрэн хэмжээний аймшгийн кино бөгөөд ердөө  $4.25 саяын төсвөөр бүтсэн ч дэлхий даяар $92 саяыг олж чамгүй амжилт гаргасан билээ. Үүний зэрэгцээ IMDb-с 7.1 үнэлгээ авсан юм. Энэ ямар кино вэ, таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. 🍬

Жич: Тааврын хариулт товхимлын хаа нэгтээ байрлах холбоост нуугдаж байгаа шүү!

Reddit

🎃 Alphabet (GOOG) анх удаа $100 тэрбумаас дээш орлого оллоо. Компанийн III улирлын энэ өөдрөг өсөлтийг хөтөлсөн амжилтуудаас онцолбол, Gemini апп-ын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 44% өсөж 650 сая, үүлэн үйлчилгээний орлого өнгөрсөн оноос 35% өсөж $15.15 тэрбум болжээ. Ийнхүү Alphabet-н орлого өнгөрсөн оныхоос 16% өссөн бол цэвэр ашиг 33% өсөж $34.97 тэрбум болов. 

🎃 Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд ₮66.6 их наядын төсөвт өртөгтэй 87 төсөл тусгагджээ. Төслүүдийг нийт ₮55.2 их наядын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн 44.8%-ийг улс, орон нутгийн төсвөөр, 28.7%-ийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх аж. Гэснээс ирэх 5 жилд Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр ТОП-50 орны нэг болгохоор төлөвлөсөн гэнэ. 

🎃 Nvidia (NVDA) хамгийн анхны $5 их наядын үнэлгээтэй компани боллоо. Ердөө 2 жилийн өмнө компани $1 их наядын үнэлгээтэй болсноос хойш их наядын үнэлгээтэй компаниудаас ийнхүү хамгийн богино хугацаанд үнэлгээгээ 5 дахин нугаллаа. Энэ үнэлгээнд хүрэх шаардлагатай хувьцааны үнэ $210 болж өсөхөд Nvidia-н OpenAI, Oracle (ORCL), Nokia (NOK), Eli Lilly (LLY) тэргүүтэй компаниудтай түншлэхээр болсон нь нөлөөлжээ. 

🎃 Гаднын $61.3 саяын зээл, буцалтгүй тусламжаар 120 ортой Зүрх судасны үндэсний төв байгуулна. Тус төсөлд ЗГ ЕСБХБ-наас $34.9 саяын зээл, Люксембургийн Их Гүнт Улсаас $26.4 саяын буцалтгүй тусламж авахаар болсон бөгөөд үүнд эмнэлгийн барилгыг барих, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах зардал тусгагдсан байна. Сүүлийн 19 жилд ЕСБХБ Монголд нийт €2.5 тэрбумын 159 төсөл хэрэгжүүлээд буй. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.