- Lemon Press
- Posts
- ☕ Монголын кофены зах зээл
☕ Монголын кофены зах зээл
Дэлхийн экспортыг дэмжих чуулган болон Монголын кофены зах зээлийн талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Монгол AI хэзээ ChatGPT-н түвшинд очих боломжтой вэ? ЭНД дарж дэлгэрэнгүйг сонсоорой. 🎧


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Бичил 2.0 ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрөө 123 захиалга авч, явц нь 100%-д хүрлээ.
MNG: ЗГ Катарын ЗГ-тай хэлэлцээр хийж энэ ондоо багтан харилцан визгүй зорчдог болохоор тохиролцов.
MFF: Мөнгөний зах дээр энэ 7 хоногт ₮2.8 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.

☕ Монголын кофены зах зээл

Кофенд дурлагсад байна уу? Өнөөдөр Монголын кофены зах зээл болон томоохон тоглогчийн талаар хүргэе. Аяга кофегоо бариад тухлан уншина уу!
Хэрэглээ 🆙
Нэг үеэ бодоход хотын гудамд 3 алхаад л кофе шоп таардаг болж дээ. Үүнтэй холбоотойгоор кофены хэрэглээ ч нэлээд өссөн байна. Тодруулбал, бид 2013 онд 39.8 тн кофе импортоор авч байсан бол өнгөрсөн онд энэ тоо 11.7 дахин өсөж 467.4 тн болжээ. Тэгэхээр бид 2022 онд л гэхэд $3.8 сая буюу ойролцоогоор ₮12.8 тэрбумыг импортын кофенд зарцуулсан хэрэг. Монголчуудын дунд кофены соёл хүчтэй тархаж буй нь үүнээс илт.
Тэргүүлэгч
Харин одоо дотоодын кофе үйлдвэрлэлд тэргүүлэгч ROC-н талаар хүүрнэн өгүүлье.
Өмнө & Одоо: ROC нь одоогоос 7 жилийн өмнө анх Probatone-5 ростерийн машинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байж. Харин одоо 5 салбартай болж, хамгийн сүүлийн үеийн Probat G-75 кофе хууралтын машинаар өдөрт 800-1,000 кг кофе хуурах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй.
Нөлөө: Тэд 5 салбараараа дамжуулан өдөр тутам дунджаар 1,000-1,200 аяга кофег хэрэглэгчдэд хүргэдэг. Үүний зэрэгцээ ROC-н үрийг ашиглаж буй кофе шопуудын борлуулалтыг тооцвол 100,000 аяга хүрэх аж.
Нарийн ширийн…
ROC-н талаар илүү нарийн ухвал, тэд кофегоо шинээр нь авч ирэхийн тулд Германы кофе нийлүүлэгч List + BIesler-тэй урт хугацаанд хамтран ажиллаж байгаа бөгөөд ROC-н сонгосон Single Origin үр Польш-Беларус-Оросоор дамжин Монголд ирдэг байна. Тэд ингэж импортолсон кофегоо үйлдвэртээ оруулан захиалагчдынхаа мэдрэмж, хүссэн амтанд нь тааруулан хуурч нийлүүлдэг. Үүнээс гадна катеринг болон хөдөлгөөнт кафе, дистрибюшн, засвар үйлчилгээг ч үзүүлдэг гэнэ.
Эцэст нь… Кофенд дуртай уншигчдын хувьд сонирхолтой мэдээ байсан гэж найдъя. Хэрэв ROC ормоор санагдсан бол тэдний бүх салбар нь өөрийн гэсэн онцлогтой гэсэн шүү. Үүнийг бичиж буй би өнөөдөр пянз сонсох боломжтой ROC НҮБ салбарыг нь зорино. 😝

FTC ⚔️ Amazon
AMZN: Холбооны Худалдааны Комисс (FTC) Amazon-г шүүхэд өгөв. Тодруулбал, FTC нь Amazon-г хэрэглэгчдийг төөрөгдүүлэн зөвшөөрөлгүйгээр Amazon Prime үйлчилгээнд бүртгэл үүсгэж байсан хэмээн зарга үүсгээд буй. Түүгээр ч зогсохгүй хэрэглэгчид тус үйлчилгээг цуцлахын тулд нэлээд төвөгтэй шат дамжлага туулж байгаа нь зохицуулагчдын нүдэнд торсон бололтой.

🛥️ Дэлхийн экспортыг дэмжих чуулган

Business West
3 хоногийн дараа Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулган болох гэж байгаатай холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишрагийн нийтлэлийг хуваалцаж байна.
Ямар учиртай чуулган вэ? Тус чуулга уулзалтыг Олон улсын худалдааны төвөөс жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголд зохиогдож буй. Энэ удаагийн чуулган Ногоон худалдааг хөгжүүлэх болон органик, дижитал тогтвортой хөгжлийн сэдвийн хүрээнд болох бөгөөд мэдээллийн технологи, арьс шир, ноос ноолуур гэсэн 3 салбарыг хамрах аж.
Одоогийн экспортын нөхцөл байдал
Өнгөрсөн онд гадаад худалдааны эргэлт 32% өссөн нь эдийн засаг 4.8% өсөхөд нөлөөлсөн. Гэвч энэ нь нүүрсний үнэ болон Хятадын ЭЗ сэргэсний л үр дүн байв. Үргэлжлүүлбэл, Монголын экспортын бүтээгдэхүүний 90% гаруйг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд нийт экспортын 80% гаруй нь Хятад руу чиглэж байна. Ядаж байхад гадаад худалдааны бүтэц суурь муутайн дээр далайд гарцгүйн улмаас хугацаа алдах, логистикийн зардал өсөх зэрэг асуудлууд ундарсаар.
Статистик: Тээвэрлэлтийн зардал өндөр гэснээс Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол өнгөрсөн онд 139 орноос 97-д эрэмбэлэгдэв. Хойгуур юм шиг харагдах ч энэ нь өнгөрсөн жилүүдээс ахицтай үзүүлэлт гээд бодохоор тус салбар бага багаар хөгжиж байгааг илтгэх мэт.
Хуурай боомт
Далайд гарцгүй орны зовлонгоор бид гадаад худалдаагаа хөрш орнуудаараа дамжуулан явуулахаас өөр замгүй. Улмаар хэрэглэгчдийн гарт очиж буй бараа бүтээгдэхүүний 30%-ийг зөвхөн тээвэрлэлтийн зардал бүрдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 2-р сард ЗТХ-ийн яам НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хуурай боомтын төсөл дээр хамтран ажиллахаар болсон бол өчигдөр далайн захиргааны бүтэц хуурай боомтыг хариуцсан нэгжтэй болсон талаар мэдэгдэв.
Юутай ч тус ажил ахицтай хэрэгжвэл ачаа тээврийн хөдөлгөөнийг үр ашигтай горимд шилжүүлэх боломж бүрдэж магадгүй юм.

Nutella-д дуртай хүн байна уу? 🙋♀️ Тэгвэл дуртай амттаныхаа зөв логог олоорой.


💸 Тэтгэврийнхээ үр шимийг эрт хүртэцгээе

55, 60 нас хүртлээ хүлээлгүйгээр тэтгэврийнхээ үр шимийг эрт хүртмээр байна уу? 😎
Тийм бол 5 жил тасралтгүй хураамж төлснөөр хүссэн үедээ тэтгэвэрт гарах боломжтой “Үндэсний тэтгэврийн даатгал”-ыг танилцуулж байна.
Уг тэтгэврийн даатгал нь
Банкны хуримтлал,
Даатгалын хамгаалалт,
Тэтгэврийг нэгтгэсэн цогц бүтээгдэхүүн юм.
Түүнчлэн таны үүсгэсэн тэтгэврийн хуримтлалын өгөөж Монголбанкны бодлогын хүүтэй уялдаж өсөх ба даатгалын нөхөн төлбөр, хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх, эрсдэлийн хамгаалалттай зэрэг давуу талуудтай гэнэ.
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-3366 дугаарт холбогдон аваарай.


CNN
🔹 Tesla (TSLA) S&P 500-н ESG индексэд буцаж орлоо. Тэд өнгөрсөн 5-р сард нүүрстөрөгчийн ялгаруулалтаа бууруулах стратеги нь дутагдалтай гэх шалтгаанаар тус индексээс хасагдсан ч стратегиа илүү тодорхой болгосноор тус индексэд багтсан 39 компанийн нэг болов.
🔹 Монгол Жендерийн тэгш бус байдлын индексээр 146 орноос 80-д эрэмбэлэгджээ. ДЭЗФ-аас гаргасан тайланд Монголын жендерийн тэгш бус байдлын индекс 0.7 болж өмнөх оноос 10 байр ухарчээ. Үүнээс улс төрийн оролцоонд жендерийн тэгш байдлын үзүүлэлт хамгийн тааруу буюу 1 онооноос 0.01 орчмыг авч 121-рт жагслаа.
🔹 Монгол Хятадын бизнесийн форум Бээжин хотод болно. Тус форум нь Ерөнхий сайдын Хятадад хийх айлчлалын үеэр буюу 6 хоногийн дараа болох юм. Түүнчлэн уг арга хэмжээнд Хятадын хөрөнгө оруулагчдаас гадна томоохон хөрөнгө оруулалтын сангууд оролцохоо урьдчилан мэдэгджээ.
🔹 Нийслэлийн 2022 оны орлогын төлөвлөгөө 94.4%-тай биелэв. Харин дүүргүүдийн орлогын биелэлт 93.9%-тай байна. Түүнчлэн хотын 2022 оны татварын орлого 37.5% давж биелсэн бол нэгдсэн төсвийн зардал өмнөх оноос ₮174.1 тэрбумаар буурчээ.

Англи хэлийг би орой сурч эхэлсэн. Одоо ч сурсаар. Сонирхсон зүйлээ муухан уншина. Ярих гэж тамлана. Гэхдээ хэнтэй ч ойлголцоно. Гэтэл орос хэлийг би сурч байгаагүй. Орос сургуульд явсан тул амьсгалах агаар, зажлах хоолтой хамт тэр зүгээр л ороод ирсэн, тархинд байршсан. Эх… twitter.com/i/web/status/1…
— S.Bayar (@SBayar12)
6:29 AM • Jun 21, 2023



Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, А.Пүрэвжаргал
Graphics by: О.Баасандорж
Reply