• Lemon Press
  • Posts
  • 🏇 Монгол руу мордов...

🏇 Монгол руу мордов...

МЭЗФ эхний өдөр | МХБ-ийн хасалт | 1 өдөрт: -$68 тэрбум

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөөдөр МЭЗФ 2 дахь өдрөө үргэлжилнэ. Манай сошиалтай ойрхон байж онцлох хэлэлцүүлэг болон тухайн өдрийн тоймыг унших боломжтой шүү. Заа тэгээд бүгд дэнж хотойтол сайхан наадаарай. 7 сарын 21-нд шинэ товхимлоор уулзацгаая. 🇲🇳

MNG: Ирэх 9 сарын 10-нд болох Халзан бүрэгтэй ордтой холбоотой хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалахаар болов

MSE: Тээвэр Ачлал ХК-ийн ₮100-ийн нэрлэсэн үнэтэй 59,152 ширхэг хувьцааг МХБ-ын үнэт цаасны ангиллаас хасав

BRC: Барилга Корпораци ХК (BRC) компанийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болно.

🇲🇳 МЭЗФ эхний өдөр юу болов?

Өчигдрийн шагналтай, айлчлалтай, хуралдаантай, бороотой тун завгүй өдөртэй зэрэгцэн Монголын Эдийн Засгийн Форум (МЭЗФ) төрийн ордонд эхэллээ. Эхний өдөр юу болж өнгөрөв?

📯 ЕС-ын төлөвлөгөө

Шинэхэн Ерөнхий сайд Г.Занданшатар энэ жилийн форумыг нээж гаднын хөрөнгө оруулалт тэр дундаа уул уурхайн салбарыг бүх талаар дэмжихээ амласан бөгөөд Монгол Улсыг эрчим хүч экспортлогч орон болгохоор зорьж буйг дурдав. Мөн ирэх 10 жилд 5D буюу 5 чиглэлээр 2 дахин өсөлт авчрах төлөвлөгөөг танилцууллаа. Үүнд эдийн засаг, ногоон бүс, сэргээгдэх эрчим хүч, эдийн засгийн бие даасан байдал цахим шилжилт багтах ба тус бүрийг нь 2 дахин өсгөхөөр ажиллах гэнэ дээ. 

  • 👀 Great Mongolia Again: ЕС-ын нээлтийн илтгэл “Агуу Монголоо Дахин Агуутъя” гэх сэдэвтэй байсан бөгөөд өнгө үзэмж тааруу танилцуулга ашиглав. Тэрээр TED Talks болон Доналд Трампаас тааруухан будаа идсэн үү гэлтэй байлаа… 

🎙️ Онцлох хэлэлцүүлэг

Нийт 9 хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрлөө. Үүнээс онцлох хэлэлцүүлэг нь “Бизнест ээлтэй Монгол” байсан ба тэргүүн шатар сайд Н.Учралын хувьд шинээр байгуулсан ЗГ бүх түвшинд хэмнэлт хийж, төрийн анхан шатны хүнд суртлыг бууруулах талаар дурдав. Ингэхдээ эхний ээлжид хуулиасаа давсан 70 журмыг цуцлаад байгаа аж. Мөн Эдийн засгийн хөгжлийн төвийн CEO Д.Зоригт төрд 770 мянган хүн, хувийн хэвшилд 550 мянган хүн ажиллаж буй нь төрийн давамгайлал бизнесийн орчинд өндөр байгаагийн илэрхийлэл, төр бизнесүүдэд лай болохоос илүү зай болох хэрэгтэй хэмээн хэлжээ. 

🔢 Сонирхолтой тоо

Хэлэлцүүлгийн үеэр олон сонирхолтой тоонууд дурдагдсан бөгөөд үүнийг багцлаад харвал:

  • 27%: Монгол Улсын төсвийн 27% хүний хөгжил, боловсролын салбарт чиглэж байна.

  • £3 тэрбум: Их Британийн зүгээс Улаанбаатарын метро төслийг дэмжихээр £3 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохоор яригдаж буй. 

  • 100: Ирэх 9 сарын 11, 12-ны өдрүүдэд 30 дахь удаагийн Азийн хөрөнгийн зах зээлийн форум Монголд зохион байгуулагдах ба 100 орчим томоохон мэргэжилтнүүд хүрэлцэн ирэх аж.    

  • $916 сая: Нийслэлээс $916 саяын төсөв өртөгтэй Туулын хурдны замын санхүүжилтийн 85%-д олгох ЗГ баталгааны зөвшөөрөл гаргав. 

Эцэст нь… Маргаашийн хувьд тогтвортой хөгжил, дижитал шилжилт, ажиллах хүчин, уул уурхайн салбарын талаарх хэлэлцүүлгүүд өрнөх гэж байна. Хэрэв та МЭЗФ-той холбоотой мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл манай сошиал сувгуудыг ойр ойрхон шалгаарай. ✌🏻

  • 💥 Ээ хөө… Tesla-н робот такси осол гаргаад эхэллээ. (InsideEVs

  • 🙊 Монголд гэлтгүй… Америкт Улаанбурхан өвчний тохиолдол сүүлийн 33 жилийн оргилдоо хүрэв. (BBC)

  • 🚷 Өнгөрсөн онд Америкт хамгийн их хулгайд алдлагдсан 10 автомашин. (VisualCapitalists)

  • 🗡️ Монголчуудын хамгийн солиотой байлдааны тактик. (HistoryBlends)

 🤷🏻‍♂️ Шинэ нам дахин уналт $TSLA

TSLA: EV үйлдвэрлэгч Tesla-н зах зээлийн үнэлгээ нэг өдрийн дотор $68 тэрбумаар буурч, нэгж хувьцааны үнэ 6.8% унаж $293.9-т хүрчээ. Тус уналтын гол шалтгаан нь Илон Маск өөрийн шинээр байгуулах гэж буй улс төрийн намыг America Party хэмээн нэрлэхээ мэдэгдэж, Сенатын танхимд 2-3 суудал, Төлөөлөгчийн танхимд 8-10 суудал авч чадвал маргаантай хуулиудад нөлөө үзүүлж болно хэмээн онцолсонтой холбоотой аж. Түүний хувьд саяхан улс төрөөс холдож бизнесүүддээ анхаарал хандуулна гэж мэдэгдэж байв. Гэвч тэр улс төрөөс холдсон ч улс төр түүнээс холдохгүй бололтой…

🇲🇳 зах зээлд хүч сорих 🇰🇷 10 стартап

Daejeon Center for Creative Economy and Innovation Монголын зах зээлд хүч үзэх дотоодын 10 стартапыг шалгаруулна.    

  • 🤓 Ямар учиртай билээ? Тэд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO)-тай хамтран ирэх 9-р сард Улаанбаатар хотод “Mongolia Market Development Program”-г зохиох гэж байгаа. Манай талаас Монгол Улсын Шинжлэх Ухааны Парк болон Монос Групп дэмжин оролцох аж. 

🏇 Монгол руу мордов…

Тус төв 2023 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Парктай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, өнгөрсөн оноос Монголын стартапын экосистемд нэвтрэхээр идэвхтэй ажиллах болсон. Улмаар энэ  удаагийн хөтөлбөрөөрөө Өмнөд Солонгосын хүнс, биотек, гоо сайхны салбарын стартапуудад 6 хоногийн турш буюу 9 сарын 3-8-ны хооронд монголчуудад өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг биечлэн танилцуулан сурталчилж, дотоодын бизнес түнштэй болох боломжийг олгож буй.  

  • 🎥 Газар дээрээс нь: Сонгогдсон стартапууд нь Улаанбаатарын хамгийн их хөл хөдөлгөөнтэй бүсүүдийн гадна талбайд поп-ап дэлгүүрүүдээ нээн, манай зах зээлийг тоншиж үзэх бололтой. 

  • ☝🏻 Үүний сацуу 2 орны стартап солилцооны уулзалт болон томоохон дистрибьютер компаниудтай холбоо тогтоох арга хэмжээг ч зохиохоор төлөвлөжээ. 

🦄 Мэдээд ав…

Дэжон хотод Өмнөд Солонгосын томоохон R&D кластер болох Daedeok Innopolis, KAIST, ETRI тэргүүтэй 70 гаруй төрийн болон хувийн судалгааны байгууллагууд байршдагтай холбоотойгоор тус хотыг Азийн цахиурын хөндий хэмээн нэрийддэг. Мөн улсынхаа ШУ, технологийн гол төв гэх утгаараа ЗГ-ын нийт R&D хөрөнгө оруулалтын ¼-ийг хүртдэг гэж байгаа.  

Эцэст нь… Сүүлийн 2 жилд Өмнөд Солонгос болон Монголын аялал жуулчлалын түншлэл хурдацтай  нэмэгдэж, үүнийг дагасан бизнесийн хэлцлүүд ч хийгдэх болсон. Монголын зах зээлд суурь сайтай, амжилттай явж буй томоохон бизнесүүдээсээ жишээ авч, одоо стартапуудаа сойж байгаа бололтой. Манай стартапууд ч энд тэнд мөнчигрөөрөө л зүтгэж яваа харагддаг. Экосистемийн түвшинд дорвитойхон дэмждэг сэн бол…  

SCMP

🍋 Трамптай 8 сарын 1-нээс өмнө хэлэлцээр хийж чадахгүй бол тарифын дарамтад орно! Трамп 90 хоног хойшлуулсан тарифын заналхийллээ 8 сар хүртэл ахин сунгалаа. Улмаар Өмнөд Солонгос, Япон тэргүүтэй 12 оронд тохиролцож чадахгүй бол дор хаяж 25%-ийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлэв.

🍋 ХХААХҮЯ Хятадын Гаалийн Ерөнхий газартай мал, амьтан, ургамлын худалдааг хөгжүүлэх санамж бичиг үзэглэв. Энэ хүрээнд 2 тал хамтран эдгээрээс гаралтай бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хил дамнасан хортон шавж, халдварт өвчнөөс сэргийлэх нь. Мөн ХАА, ойн үйлдвэрлэлийг хамгаалах замаар 2 улсын худалдааг өргөжүүлэх аж.

🍋 ҮАГ татварын асуудалтай холбоотой ₮7.3 их наядын мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгуулна. Тус дүнгийн ард 4 зөрчил зонхилж байгаа бөгөөд НӨАТ бууруулах зорилгоор нотлогдоогүй баримт шивсэн 17 ААН-ийн ₮950 тэрбум, үйл ажиллагаа явуулаагүй ч их хэмжээний баримт бүртгэсэн 77 ААН-ийн ₮855.2 тэрбум гэхчлэн багтаж буй. 

🍋 Exxon Mobil (XOM)-н ээлжит улирлын ашиг $1 тэрбумаар агших магадлалтай болов. Угтаа тэд хэдхэн 7 хоногийн дараа буюу 8 сарын эхээр ээлжит тайлангаа танилцуулна. Гэсэн ч ОПЕК+ орнууд нефтын нийлүүлэлтээ нэмж, II улиралд Brent маркийн нефтийн баррель тутмын үнэ өмнөх улирлаасаа 11% буурч $66.7-т хүрсэн тул ашиг буурна гэж дохиод байгаа хэрэг.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.