- Lemon Press
- Posts
- 🤺 Худалдааны дайн өргөжих үү?
🤺 Худалдааны дайн өргөжих үү?
Дижитал мэдээллийн сан болон газрын ховор металлын нөөцөөр тэргүүлэгчдийн талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн энэ өдрийг эрүүл байдлыг эрхэмлэн “Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр”-өөр тэмдэглэдэг билээ. Эрүүл мэнд эрхэм баян гэдэг дээ, бие махбод, сэтгэл санаагаараа эрүүл байх юм шүү, Лимонууд аа. 🩺
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: “Инвескор бонд 2.0”-н 3-р транчийн анхдагч зах зээлийн арилжаа 80 хөрөнгө оруулагчийн 81 захиалгаар амжилттай хаагдав.
IMF: Америк болон Хятадын хурцадмал байдлаас үүдэн дэлхийн ДНБ-ий 2% алдагдах эрсдэлтэй.
MMF: Мөнгөний захын энэ 7 хоногийн арилжаагаар нийт ₮2 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.
Дижитал мэдээллийн сан
TEO блокчэйн байгууллагуудад шаардлагатай мэдээллээ найдвартай, хурдан шуурхай солилцох боломжоор хангах Дижитал мэдээллийн сүлжээ (ДМС)-г нэвтрүүллээ. Яагаад мэдээлэл хуваалцах хэрэгтэй вэ?
Хуваалцах шаардлага
Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор эр, эмгүй нууц хүүхдүүдтэй болоод, иргэд нэлээдгүй бухимдсан. Энэ талаар албаны хүмүүс өрхийн мэдээллийн сан цаг тухай бүрт мэдээллээ шинэчилдэггүй, холбогдох төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ хангалттай солилцдоггүй, уялдаа муутай байдлаас ийм асуудал үүсээд буй хэмээн тайлбарласан. Магадгүй эдгээр байгууллагууд хоорондоо ДМС шиг нэгдсэн мэдээллийн сүлжээ ашигласан бол ийм алдаа гарахгүй байсан болов уу. Нэгдсэн мэдээллийн сүлжээтэй болсноор,
Үнэн бодит мэдээлэл: Тухайн мэдээлэлтэй холбоо бүхий л байгууллагууд тоо баримтаа харилцан тулгаж, засаж залруулах боломжтой тул мэдээллийг илүү үнэн бодитой болгоно.
Зардлаа танах боломж: Бэлэн мэдээллийн сүлжээ ашиглах тул тухайн мэдээлэлд зориулж нэмэлт зардал гаргах шаардлагагүй. Дээр нь ДМС нь блокчэйн дээр суурилсан тул илүү найдвартай.
Эрсдлээс сэргийлнэ: Мэдээллийн зөрүүтэй байдлаас гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Үүний тод жишээ нь даатгалын салбарт тохиолддог давхардуулан даатгах луйвар юм. Үүнийг таслан зогсоохоор Монголын даатгалын холбоо хэдийн нэгджээ.
Бизнесийн өөр хандлага
Дээрхтэй ижил байдлаар бүхий л зүйлсийг дундаа хэрэглэх боломжтой болж буй. Энэ нь явсаар хуваалцах эдийн засаг (Sharing economy) хэмээх бизнес загвар болтлоо хөгжжээ. Дижитал орчин, блокчэйн дээр тохиромжтой энэ салбар 2022 онд $149.9 тэрбумаар үнэлэгдэж байсан бол жил бүр 32%-ийн өсөлт үзүүлж 2028 онд $793.7 тэрбумаар хэмжигдэх аж.
Эцэст нь... Нийгэм, ЭЗ-ийн бүхий л мэдээлэл блокчэйнд ил тод байдаг болчихвол ил тод байдал цаашлаад итгэлцлийн асуудал бүрэн шийдэгдэхгүй гэж үү?
💻 Хиймэл оюун ухаантай компьютер
GOOG: Google өөрийн хиймэл оюун ухаантай супер компьютероо танилцуулав. Энэ нь TPU v4 гэж нэрлэгддэг TPU дээр суурилсан компьютер бөгөөд AI загваруудыг ажиллуулах, сургах зориулалттай тусгай бүрэлдэхүүн хэсгүүд нийлсэн 4,000 гаруй TPU системтэй аж. Мөн өрсөлдөгч Nvidia (NVDA)-н A100 чипээс 1.7 дахин хурдан, 1.9 дахин бага эрчим хүч хэрэглэдэг гэнэ.
Худалдааны дайн гарах уу?
Хятад газрын ховор элемент (ГХЭ)-дээ экспортын хориг тавих талаар ярилцаж байна. Америк, Япон тэргүүтэй ГХЭ-ийн томоохон хэрэглэгч орнууд ч хэцүүдэх нь дээ.
🤴 Газрын ховор элементийн хаан
Дээр дурдсанаас анзаарсан бол Хятад ГХЭ-ийн 44 сая тонны нөөцтэй буюу нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгдэг. Түүнчлэн Хятад гар утас зэрэг цахилгаан төхөөрөмжөөс эхлээд EV-н баттерэй, төрөл бүрийн цэргийн тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний салбарт чухал хэрэгцээтэй ГХЭ-ийн 80%-ийг нийлүүлдэг аж. Тэд ганц олборлоод зогсохгүй ГХЭ-ийг боловсруулж соронз зэргийг ч хийдэг болохоор тус салбарыг ер нь л атгачихсан.
Яагаад чухал гэж? Одоо бол дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хэзээ хэзээнээс ч илүү эрчимтэй дэмжиж байгаа үе. Тийм ч болохоор салхин сэнс мэт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг технологиудад ГХЭ-ийн хэрэгцээ асар их болоод байгаа. Эрэлт тасралтгүй өссөөр…
Чаддаг чаддагаараа л…
Эрэлт гэснээс Америк болон Япон нь ГХЭ-ийн томоохон хэрэглэгч байхын сацуу Америк л гэхэд дотооддоо олборлосон ГХЭ-ийн ихэнхийг Хятадад боловсруулдаг. Гэхдээ Хятадын ГХЭ-ийн салбар дахь нөлөө асар их. Тэгвэл Хятад үнэхээр экспортын хоригоо хэрэгжүүлж эхэлбэл юу болох бол?
Нөлөө: Хятадыг 2010 онд ГХЭ-ийн экспортоо 70% бууруулахад л дэлхийн ГХЭ-ийн үнэ огцом өсөж ЗЗ хэсэгтээ л хөөсөрсөн. Тэр үеэс ялгаатай нь одоо бол EV болон сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ огцом өссөн гэхээр EV үйлдвэрлэгчдээс эхлээд л хэцүүдэх газрууд ч бүр олширч дээ.
Харин Монголд
Монголд 31 сая тн ГХЭ-ийн оксид буюу дэлхийн нийт нөөцийн 16.8% бий. Түүнчлэн саяхан Өмнөд Солонгостой ГХЭ нийлүүлэх, хамтран ажиллахаар болж харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон.
Эцэст нь… Ингээд харахаар тус салбарын эрэлт хэрэгцээ ирээдүйд ч тасралтгүй өснө. Харин бидэнд тоглоомын талбайд өөрсдийн орон зайгаа бий болгох боломж хангалттай байдаг…
Энэ удаад бид хөрөнгийн зах зээлд нэрээ мөнхөлсөн нэгний алдартай эшлэлийг бэлтгэлээ. Харин та таагаарай. 😎
"Би чамд яаж баян болохыг хэлье. Хаалгаа хаа. Бусдыг шуналтай байхад ай. Бусад нь айж байхад шуналтай бай."
Таасан бол мэдээж бидэнд мэдэгдэхээ мартав даа. 😉
Зочлох үйлчилгээг дэлгэрүүлэх чуулган
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхандаа дуулгах сайхан мэдээтэй. 😎
Уг салбарын сүүлийн үеийн чиг хандлага, инновац, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “HoReCa Mongolia” чуулган “Gastronomy & Tourism” сэдвээр 4 сарын 14-нд зохиогдох гэнэ.
Тус чуулганаар ЗГ-аас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласны дагуу мэргэжилтэн судлаачдад үндэсний зоогийг дэлгэрүүлэх жуулчны цэс болон шинэ жор технологи, нөү-хауг хуваалцаж санал бодлоо солилцох аж.
Сонирхуулахад уг чуулганыг Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв ТББ 2019 оноос хойш оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр зохиож буй.
🔗 Чуулганд бүртгүүлэх бол ЭНД дараарай.
🔹“AIR“ кино өнөөдөр Монголд нээлтээ хийнэ. Нийт 112 минут үргэлжлэх уг киног найруулагч Бен Аффлек найруулсан бөгөөд $70-$90 саяар бүтээгдсэн аж. Уг бүтээл нь алдарт Jordan Air пүүз хэрхэн бүтсэн тухай өгүүлэх юм.
🔹Meta (META) зураг, видео доторх объектуудыг таних чадвартай AI загвар SAM-г танилцуулав. Тэд хэрэглэгчдэд санал болгох контентыг тодорхойлох, хориглосон контентыг зохицуулах зэрэгт уг загварыг ашиглаж буй. Түүнчлэн компани оны эцэст зар сурталчилгаа бүтээгч AI-г танилцуулах юм.
🔹Amazon Web Services (AWS) хиймэл оюун ухаан хөгжүүлэгч стартапуудыг дэмжих хурдасгуур хөтөлбөр зарлалаа. Уг хөтөлбөр нь 10 долоо хоног үргэлжилж, шилдэг 10 стартап тус бүрд AI загвар хөгжүүлэх, компаниа зах зээлд гарах зэрэгт нь $300,000 хүртэлх AWS кредитээр туслах аж.
🔹Токенжуулсан алтны зах зээлийн үнэлгээ эргээд $1 тэрбумыг давав. Банкнуудын дампуурлаас үүдэн токенжуулсан алтны арилжааны хэмжээ 24 цагийн хугацаанд $25.5 саяд хүрчээ. Улмаар ЗЗ-ийн үнэлгээ нь 2022 оны 8-р сараас хойш анх удаагаа 1 тэрбумыг даваад буй нь энэ.
Хүүхэд,хөгжил хамгааллын тулгамдаж буй асуудлууд:1.Хүүхдэд ээлгүй сургалтын орчин.2.Хүүхэд хөгжил,хамгааллын үйлчилгээ дутмаг.3.Багш,ажилтны зүй бус харилцаа,хандлага.4.Үе тэнгийн дээрэлхэлт.5.Санхүүжилт .6.Хамтын оролцоо,хандлага,ойлголт,хамтын ажиллагаа #schoolbullying
— Л.Энх-Амгалан (@enkhamgalanmp)
2:34 AM • Apr 6, 2023
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply