- Lemon Press
- Posts
- ✈️ 6:1 дээр шарх
✈️ 6:1 дээр шарх
WeWork-н дампуурал | Fitch Ratings-н анхааруулга | Lead With
POWERED BY
11 сарын 9-ний өдрийн мэнд. Гэснээс “November 9” нэртэй ном New York Times-н бестселлер болж байсныг мэдэх үү? Уг романыг ЭНД дарж сонирхоорой. 📕


*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: Их өгөгдлийн сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлнэ.
OIL: Брент төрлийн газрын тосны үнэ 4.2% унаж сүүлийн 3 сарын доод түвшинд хүрээд байна.
MNG: Эрх баригч намаас тэтгэврийг ₮100 мянганаар нэмэхийг дэмжив.

Б.Гантулга: Гүйцэтгэх удирдлагын хувьд хамгийн чухал зүйл нь очих цэгээ зөв тодорхойлох

LEAD W/ булангийн ээлжит дугаарт банк, санхүү, уул уурхай, гадаад худалдаа, үндэсний үйлдвэр, хөрөнгийн зах зээл гээд олон салбарт удирдах түвшинд ажилласан туршлагатай Б.Гантулга оролцож өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.

Өчигдөр СЗХ-ны ээлжит хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, журмыг шинэчлэн батлав.
“Инновэйшн инвестмент” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаас болон 3 компанийн гаргаж буй ХБҮЦ-ыг бүртгэхээр шийдвэрлэлээ.
ББЗЗ-ийн блокчэйн арилжааны системийг сэндбокс зохицуулалтын орчинд туршихаар болов.

🧟♂️ Тогтворгүй бол ашиггүй

Fitch Ratings-с Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд тэр дундаа Монгол, Индонезийн тогтворгүй эрх зүйн орчин тус салбарын компаниудад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна гэв.
Түүхий эдийн зах зээл хэрхэх вэ?
Fitch Ratings: Ирэх жилүүдэд өнгөрсөн 2 жил халсан түүхий эдийн зах зээлд үнэ тогтворжиж хөрсөн дээрээ буух төлөвтэй байна. Түүнчлэн зах зээл дээрх халуурал буурах нь тус салбарынхны ашигт нөлөөлөх нь тодорхой ч үүний хажуугаар улс орнуудын тогтворгүй бодлого нэрмээс болох төлөвтэй байгаа юм.
АМНАТ-өөс болж хаалгаа барих уу?
Fitch Ratings Монголоос Mongolian Mining Corpration (0975.HK)-г жишээ татан “Танай улсын тогтворгүй бодлого тус компанийн ашгийн маржин, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж байна шүү” гэх утгатай анхааруулгыг өгөөд буй. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-тай холбоотой зохицуулалт болон үнийн зөрүүтэй байдалтай холбоотой. АМНАТ яасан юм?
Тодорхой бус татвар: 2021 оноос ЗГ-аас АМНАТ-ийг дэлхийн зах зээлийн жишиг үнээр тооцох болсон. Улмаар компаниудын төлөх татвар ч зах зээлийн үнийг дагаад хувьсах болсон юм. Өмнө ч тийм сайхан зохицуулалттай байгаагүй ч гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд тухайн улсын татварын орчин тогтвортой эсэх нь чухал шалгуур байдаг баймаар юм. 🤷♀️
Бид авна, төл та нар: Гэтэл бодит байдал дээр уул уурхайн компаниуд дэлхийн жишиг үнэд чирэгдэж олоогүй орлогоосоо АМНАТ төлж буй.
Тэгээд байвал дампуурчихна шүү! Тэгэхээр ашгаас бус орлогоосоо АМНАТ төлж буй нь уул уурхайн компаниудад дарамт болж үйл ажиллагаагаа зогсооход ч хүргэж байгаа. Fitch Ratings, хэлээд байна!
Юутай ч, Өнгөрсөн 9-р сард ЗГ-аас АМНАТ-ийг МХБ (MSE) дээр арилжиж буй үнийг үндэслэл болгон төлөх боломжтой болсон. Дэлхийн жишгийг дагасан үнээс гадна хил гааль, тээвэрлэлт хязгаарлагдах, тээврийн зардал өсөх зэрэг эрсдэл уул уурхайн салбарынханд маш хүнд цохилт болдог. За тэгээд энд тэднээс ийм асуудал байна гээд анхааруулаад л байдаг эрх баригчид маань сонсдог ч юм уу? 🧟♂️

🆙 Хувьцааны үнийг өсгөсөн тайлан
UBER: Uber-н орлого өнгөрсөн оны мөн үеэс 11% өсөж $9.3 тэрбумд хүрчээ. Учир нь зорчигчид Uber-р аялахдаа $2.4 тэрбумыг зарцуулсан нь жилийн өмнөхөөс 25% нэмэгдсэн байна. Улмаар 2022 оны мөн үед $1.2 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан тэд $221 саяын ашиг олжээ. Тайлангийн араас компанийн хувьцааны үнэ 3.7% өсөөд байна.

🔜 Худалдаачин үндэстэн айсуй…

Анхаараарай! “Худалдаачин үндэстэн шинжээч, хөрөнгө оруулалтын форум 2023” 2 хоногийн дараа болох гэж байна шүү.
Тус форумыг Дорнын түншлэл бизнесийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа билээ.
Тэд юу хийдэг вэ? Тэд дотоодын бизнес эрхлэгчдийг ОУ-ын зах зээлд гарахад дэмжихээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд хөрөнгө оруулахад нь зөвлөх буюу бизнесийн зуучийн үйлчилгээ үзүүлдэг ТББ юм.
Форум “Монгол болон Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагааг хэлэлцэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 2 дахь том ЭЗ-ийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
🗓️ Хэзээ: 11 сарын 11
📍 Хаана: Новотел зочид буудлын хурлын их танхим

❌ No more WeWork!

WeWork дампуурлаа зарлалаа. 😓 Заа матрын нулимс дуслуулаад яахав, шууд гол асуудал руугаа оръё. Юу болоод дампуурчихав?
$47 тэрбумаар үнэлэгдэж байсан омголон үе
Дэлхийн 777 байршилд бизнес болон хувь хүмүүст уян хатан оффисын талбай, хамтран ажиллах шийдлүүдийг санал болгогч WeWork нь 2010 онд үүсгэн байгуулагдаж 2019 онд IPO хийхийг оролдсон ч өргөдлөө татсан юм. Улмаар 2021 оны 10-р сард IPO хийж, зах зээлийн үнэлгээ нь $47 тэрбумд хүрч байлаа.
Оргил ➡️ хонгил: Компанийн хувьцааны үнэ IPO хийсэн даруйдаа оргил буюу $520.8-т хүрч байсан бол дампуурлаа зарласныхаа дараа $0.8 болж хонгил руу унав.
Яагаад?
Тус компани 2010 оны сүүлчээр ид халуурсан үедээ байгууллага болон хувь хүмүүстэй урт хугацааны түрээсийн гэрээ байгуулж байсан ч цар тахлын улмаас дундын ажлын байрны эрэлт буурч, сул орон тоо нэмэгдсэн юм. Улмаар түрээслүүлэгчдийн олон тэрбум долларын түрээсийг буцаан олгох хүндхэн үүрэг хүлээв. Тэдний хар бараан түүх үүнээс л эхлэлтэй. Гэхдээ дампуурал нь Америк болон Канад дахь байршилд л хамааралтай гэсэн шүү.
Гунигт нөхцөл: Компани $15.1 тэрбумын хөрөнгөтэй ч нийт $18.7 тэрбумын өртэй болсон тул модоо барьж, үүд хаалгаа бариад байна.
✈️ 6:1 дээр шарх: WeWork-н дампуурлаас хамгийн том шарх авч байгаа хохирогч бол тэдний 65%-ийг эзэмшигч Softbank (9984.T). Тиймдээ ч тэдний хувьцааны үнэ 3% унаад амжиж. Компани WeWorк-д $16 тэрбумыг зарцуулж байв. Одоо тэдний хөрөнгө оруулалт салхинд хийсэж, өр л үлдлээ дээ.
Эцэст нь… Зах зээлийн нөхцөл байдал, цаг үеийн өөрчлөлт ямар ч амжилтыг бут нурааж, ямар ч бизнесийг хумхын тоос болгох боломжтойг WeWork-н жишээ тодоос тод харуулах шиг боллоо.

250.4
Өнгөрсөн III улиралд барилгын өртгийн индекс 250.4 болж, барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 12.8% өслөө.
10.8%
Түүнчлэн орон сууцны барилгын өртгийн индекс тус улиралд 289.5 болж, өртөг нь 10.8% өссөн буюу хамгийн их өссөн индекс болов.
164
Харин хамгийн бага өссөн индекс нь инженерийн барилга, байгууламжийнх байсан буюу өнгөрсөн оны мөн үеэс 2.4% өсөж 164 болжээ.

📢 Дата соёлыг түгээх форум

Датанд хялбараар дүн шинжилгээ хийж, бизнесийн үр ашгийг бодитой хүртэх нь сэдвийн хүрээнд Data & Analytics Forum 2023 зохион байгуулагдах гэж байна.
Тодруулбал, уг форумд дата менежментийн салбарын дэлхийд тэргүүлэгч технологийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж ОУ-ын трэнд, шийдлүүдийн талаар ярилцах ба дата соёлыг түүчээлэгч байгууллагууд өөрсдийн туршлагыг хуваалцах юм.
Заа тэгээд, тус арга хэмжээнд оролцож компаниудтай дата засаглал, дата соёлын туршлага солилцон нетворкинг хийгээрэй.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.


ThoughtsCo
🔹ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөлөөс гишүүн улс тус бүрийн квотыг 50% нэмэгдүүлэх саналыг дэмжлээ. Одоогоор Америк ОУВС-гийн хамгийн их буюу нийт хувьцааны 17.4%-ийг эзэмшдэг бөгөөд түүний дараа Япон 6.5%, Хятад 6.4%-ийг тус тус эзэмшдэг аж.
🔹МҮХАҮТ бизнесийн голлох чиглэлээр салбар танхимуудтай болно. Тодруулбал, ЗГ-аас УИХ-д Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар болоод буй. Ингэснээр салбар танхимуудад төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх боломжтой болох юм.
🔹Golomt Capital Championship 34 дэх 7 хоногтоо үргэлжилж байна. Тус 7 хоногт тэргүүн байрны оролцогч болох Goldie-н өгөөж 86.24% байсан бөгөөд ТОП-10 оролцогчийнх 56.73%, ТОП-100-гийнх 14.43% байжээ.
🔹Өмнөд Солонгос гаднын хөрөнгө оруулагчдыг татахын тулд зохицуулалтаа зөөлрүүлж эхэллээ. Уг бодлого нь Америк Хятадын чипийн төлөөх тэмцлээс болж ХО шинэ улс хайж буй технологийн салбарынхныг татахад чиглэж буй. Түүнчлэн тэд Tesla (TSLA)-н Азид барих 2 дахь үйлдвэрийг овоо хараандаа тусгасан сурагтай.
🔹Ирэх оны 1 сарын 1-нээс эхлэн E-Mongolia апп-аар QR код уншуулан төлбөр тооцоогоо хийдэг болно. Түүнчлэн ЦХХХЯ-ны сайдын мэдээлснээр төрийн орлого, зарлагатай холбоотой мэдээлэл, тендер, худалдан авалтын мэдээллийг тус апп-тай холбож олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлэх аж.

📐 ACI 306R-16 стандарт

Монголд хүйтэн цаг уурын бетоныг 2010 оноос эхлэн түгээмэл ашиглаж эхэлжээ. Гэвч нийтээрээ баримталдаг үндсэн стандарт, норм гэж зүйл байдаггүй. Ер нь ямар стандарт байх ёстой юм бэ?
Стандарт, стандартаараа
Бетоны стандарт нь үйлдвэрлэх, тээвэрлэх, төслийн талбай дээр арчлах гэсэн хэсгүүдээс бүрдэж буй. Уг үе шатуудад стандартын дагуу ажиллаж чадвал барилгын чанарт ямар ч сөрөг нөлөө гарахгүй. Тэгвэл хүйтэн цаг уурын бетоныг хамгийн аюулгүй, хүртээмжтэй байдлаар ашиглаж, улирал үл хамааран хамгийн чанартай барилгыг барихад туслах зорилгоор баримталдаг стандартуудын нэг нь ACI 306R-16 стандарт. Үүнийг Монголд Premium Building Materials мөрддөг аж.
Та яагаад мэддэг байх ёстой вэ?
Хүйтэн цаг уурын бетоны стандартын талаар би мэдэж яах вэ, гэж бодож байвал том эндүүрэл шүү. Муу материалаар хийгдсэн барилга шинэ үедээ хэвийн мэт харагдах ч 1-2 жил өнгөрсний дараагаас хүйтэнд хөрж, халуунд халан цууралт өгч эхэлдэг. Мөн үер ус, байгалийн үзэгдлийн явцад эдэлгээ даахгүй засвар үйлчилгээ, явц дундын зардал маш их дагуулдаг. Тиймээс урьтаж мэдлэг мэдээлэлтэй байх нь эрсдэлээс сэргийлнэ шүү.

Сонирх: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт. (Parliament)
Танилц: Барак Обамагийн утсаар аялцгаая. (Insider)
Үз: Стрэсс биеийг зовооно оо гэж. (Ted-Ed)
Мэд: Азийн хүчирхэг 20 бизнес эрхлэгч эмэгтэйчүүд. (Forbes)


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply