• Lemon Press
  • Posts
  • 👔 Шинж трэнд: Ажлын 6 өдөр

👔 Шинж трэнд: Ажлын 6 өдөр

APU-н түүхт 100 жил | BODI-н томилгоо | ЗГ-ын шийдвэр

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Орон нутгийн сонгууль болоход 64 хоног үлджээ. Бид бүхний амьдралд гарах өөрчлөлт энэ сонгуулиар сонгогдох хүмүүсийн ажлын гүйцэтгэлээс шууд хамааралтай шүү. Нүд чихээ ойр байлгаарай! 👀

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан ЗГ-ын гэрээ, үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ.

CUS: Гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн сард 2023 оны мөн үеэс 14% өсөж $15.7 тэрбумд хүрчээ

MSE: Үнэт Секьюритис ҮЦК ХХК МХБ-ийн 52 дахь гишүүн компаниар элслээ

ЗГ-ын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Үүнд ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах 5 үндсэн чиглэлд анхаарч ажиллах аж.  

  • 1-рт, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Улаанбаатар-20 минутын хот зэрэг бүс бүрд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.

  • 2-рт, Боловсрол, эрүүл мэндийн салбар, дундаж давхаргыг тэлэх бодлогод анхаарал тавьж, хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулна.

  • 3-рт, Үндэсний баялгийн санг орон сууцжуулалттай уялдуулж, 150 мянган өрхийг орон сууцжуулна.

  • 4-рт, Шинжлэх ухаан, технологид суурилсан мэдлэгийн шилжилт хийж, аж үйлдвэржилт, ногоон хөгжил, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад онцгойлон анхаарна.

  • 5-рт, Авлигын эсрэг шударга ёсны тэмцэл, цахим засаглал, “И-Монголиа” нэгдсэн системийг үргэлжлүүлж бүтээмжтэй, цомхон төрийг бий болгон, эдийн засгийг либералчлах чиглэлүүд багтжээ.

Түүнчлэн энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 🎈 APU-н түүхт 100 жил

Энэ жил үндэсний шингэн хүнсний ууган үйлдвэрлэгч АПУ ХК (APU)-н 100 жилийн ой тохиож буй. Тус компанийн ХК болсноос хойших 32 жилийн түүхээр аялъя. 

🕴️  ХК болсон 32 жилд 

Компанийн ХК болсон түүх 1992 онд МХБ дээр компанийнхаа 49%-ийг арилжих болсноор эхэлж байсан бөгөөд өдгөө 10 охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хувьцааны үнийн хувьд 2007 оноос хойш өдгөө 317 дахин нугарч ₮1,015-т хүрсэн төдийгүй 2021 онд зах зээлийн үнэлгээ нь ₮1 их наядад хүрсэн анхны компани ч болоод амжсан. Компани түүхэндээ 2 удаа буюу 2008 онд нэгж хувьцаагаа 100 дахин, 2016 онд 10 дахин хуваах шийдвэр гаргасан байдаг. 

  • 🤑 Ногдол ашиг: Цаашлаад тус компани ХК дундаа ногдол ашиг тараалтаараа толгой цохидог буюу 2014 оныг эс тооцвол 2005 оноос хойш жил бүр, 2020 оноос хойш хагас жил тутамд ногдол ашиг тараах болсон.

  • 💯 Түүхэн үзүүлэлтүүд:  Үүн дундаа 2007 онд хамгийн өндөр буюу нэгж хувьцаанд ₮538-ийн ногдол ашгийг тарааж байжээ. Цаашлаад 2022 оны 1 сард хувьцааны үнэ нь түүхэн дээд түвшин болох ₮1,900-ийн босгыг давж байсан түүхтэй. Мөн хувьцаа эзэмшигчдийн тоогоор ч тэргүүлсээр өдгөө 30,178 жижиг хувьцаа эзэмшигчтэй болоод буй

🤩 Өргөжсөөр

АПУ ХК-ийн ашиг энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 50.5% өсөн ₮107.9 тэрбумд хүрсэн. Уг өсөлт нь компанийн бүтээгдэхүүний сагсаа төрөлжүүлж хэрэглэхэд бэлэн коктейль Ooze, Шигүдэри, Хонин нуга, Mont Yak тэргүүтэй брэндийг зах зээлд шинээр гаргасан нь ихээхэн нөлөөлсөн аж

  • 🔎 Гадагш тэлэлт: Түүнчлэн тэд бүтээгдэхүүнээ Хятад, Орос, Казакстан сүүлд Өмнөд Солонгосын зах зээлд гаргаад байгаа.

Эцэст нь… АПУ ХК өнгөрсөн 4-р сард болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгэн зууны түүхийн хуудсаа хааж шинэ зуундаа ямар бодлого, стратегиар ажиллахаа танилцуулж байсан шүү. ЭНД дарж сонирхоорой.

🤔 Алдагдал, хувьцаа хуваалт 

SMCI: Жилийн дотор хувьцааны үнэ нь 10 нугарч $1,000-т хүрээд байсан Supermicro нэгж хувьцаагаа 10 хуваахаар боллоо. Өнгөрсөн Мягмар гарагт тэд ээлжит санхүүгийн тайлангаа танилцуулах үеэрээ тус мэдэгдлийг гаргасан юм. Гэсэн хэдий ч компанийн алдагдал өнгөрсөн улиралд өнгөрсөн оны мөн үеэс 82% өсөж $352.7 саяд хүрсэн талаар мэдээлсний улмаас хувьцааны үнэ нь 1 өдрийн дотор 13% унаж $546-т хүрээд байна. 

👔 Шинж трэнд: Ажлын 6 өдөр

Өмнөд Солонгосын жижиглэн худалдааны салбарынхан ашиг буурч байгаагаас шалтгаалж удирдах түвшний ажилтнуудаа ажлын 6 өдөр ажиллуулахаар  болжээ. Ер нь энэ салбарт юу болж байна? 

🥷 Өрсөлдөөний талбар 

Уг шийдвэрт ашиг буурахаас гадна Өмнөд Солонгосын зах зээл дээр Хятадын цахим худалдааны компаниудтай өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, CU сүлжээ дэлгүүрийн толгой компани BGF Retail (282330.KS)-н үйл ажиллагааны ашиг энэ оны I улиралд 32.6 тэрбумд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 11.9% буурчээ. Харин II улиралд 2.4% буурснаар 76.2 тэрбумын ашиг олсон аж. 

  • 🦅 Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг: Тус компанийн зүгээс удирдах ажилтнуудаа амралтын өдөр ажиллуулах нь харилцаагаа илүү сайжруулах зорилготой гээд харин удирдах түвшний бус ажилтнууд ажлын 5 өдөр ажиллах хэвээрээ гэсэн тайлбар хийв. 

  • 🤝 Өнгө ижил: Толгой компани нь энэ сарын эхээр онцгой дэглэмд шилжсэнтэй холбогдуулан Lotte-н удирдлагууд ч мөн ажлын 6 өдөр “сайн дураараа” ажиллахаа мэдэгдсэн. Сонирхуулахад, Lotte Duty Free удирдлагуудынхаа зардлыг танаж, өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг дэмжих аж. 

  • ⚠️ Онцгой дэглэм ашигтай юу? Компаниуд санхүүгийн хямралыг давах, ашиг орлогоо нөхөх зэрэг зорилгоор шаардлагатай гэж үзсэн үедээ онцгой дэглэм тогтоодог. Тухайлбал, 2019 онд Lotte, Shinsegae (031430.KS), CJ жижиглэн худалдааны компаниуд мөн онцгой дэглээм тогтоон ажиллаж байжээ

Өрнө 🆚 Дорно

Цаашилбал, Samsung (005930.KS), SK-н удирдлагууд энэ оны эхээр ажлын 6 өдөрт шилжсэнээр HD Hyundai Oilbank, Samyang Group (145995.KS), SsangYong C&E зэрэг хэд хэдэн компани энэ трэндийг дагаад буй. Гэтэл бөмбөрцгийн нөгөө талд Герман, Англи, Бельги зэрэг цөөнгүй орнууд ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхээр ажлын 4 өдрийг туршиж байгаа. Ерөнхийдөө азиуд европчуудыг бодвол урт цагаар ажилладаг соёлтой. Тэгэхээр энэ нь их ажиллавал сайн ажиллаж байна гэж боддог Ази хүмүүсийн сэтгэлгээний онцлог уу? 

Эцэст нь… Ямартай ч одоогоор богино цагаар ажиллавал илүү үр дүнтэй, эсвэл урт цагаар ажиллахын хэрээр их ашиг олно гэсэн 2 трэнд компаниудын дунд бий болоод буй. Харин танай компани аль трэндийг нь дагаж байна даа?

26%
Энэ оны 7-р сард агаарын тээврээр нийт 270 мянган иргэн зорчсон нь өнгөрсөн орны мөн үеэс 26% өссөн үзүүлэлт болов
1.2 сая
Мөн оны эхнээс өссөн дүнгээр нийт 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оноос 30% нэмэгджээ. 
956.9 мянга
Үүнээс олон улсад 956.9 мянган зорчигч, орон нутагт 243.6 мянган зорчигч зорчсон байна.

💸 Netpay: Хэрэглээ бүрд боломж бий

Хүссэн газраасаа ₮5 сая хүртэлх зээлийг ямар ч хураамжгүйгээр гар утсаараа хүсэлтээ илгээгээд хурдан шуурхай гэрээ байгуулах боломжтой Netpay aпп-ыг танилцуулж байна. 

  • 📲 NetGoods: ₮15 сая хүртэлх үнийн дүнтэй хэрэгцээт бараа үйлчилгээг Netpay-н хамтрагч байгууллагуудаас 12-24 сарын хугацаатайгаар худалдан авах боломжтой.

  • 💰 Шимтгэлгүй аваад хүүгүй төл: тэдний хамтрагч байгууллагуудаас ₮2 сая хүртэлх үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн шимтгэлгүй аваад хүүгүйгээр 4-6 хувааж төлөх үйлчилгээтэй.

  • 🪙 NetMerchant: Жижиг дунд бизнес эрхлэгчдэд ₮10 сая хүртэлх дүнтэй, ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр эргэлтийн хөрөнгөө шийдэх боломжтой.

Нэткапитал санхүүгийн групп "Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа ба Netpay, Сайн Моторстой хамтран Jetour X1 машин бэлэглэх урамшуулалт хөтөлбөр зарласан гэнэ шүү.

🔗 Netpay aпп-аа ЭНД дарж татаарай.

SPINXDigital

🍋 Airbnb (ABNB)-н орлого энэ оны II улиралд өнгөрсөн оны мөн үеэс 11% өсөж $2.7 тэрбум болжээ. Гэсэн ч ашиг нь 15% буурч $555 саяд хүрсэн байна. Компанийн ашиг буурсан нь дэлхий дахинд хэрэглэгчид захиалгаа цагийг нь тулгаж хийх хандлага нэмэгдсэн төдийгүй Америк хэрэглэгчдийн дунд тус үйлчилгээний хэрэгцээ буурч байгаатай холбоотой байсан гэнэ.

🍋 Энэ оны II улиралд Uber (UBER)-н онлайн такси, хүргэлт, дуудлагын жолооч зэрэг нийт үйлчилгээний захиалга өнгөрсөн оны мөн үеэс 19% нэмэгдэж $39.9 тэрбумд хүрэв. Ингэснээр захиалгын орлого нь $39.7 тэрбумд хүрнэ гэсэн шинжээчдийн таамгийг давжээ. Тус улиралд Uber 7.4 сая жолооч, хүргэлтийн ажилтантай хамтарч ажилласан байна. 

🍋 Asian Battery Metals (AZ9.AX) Говь-Алтай аймаг дахь Ямбат төслийн талбайд хайгуулын 4 зорилтот цэгийг нэмж тодорхойлсон байна. Тодруулбал, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани зэс, никелийн Ямбат төслийн хүрээнд өрөмдлөгө хийж байгаа бөгөөд мөн төслөөс гадуур магмын гаралтай зэс, никелийн нөөц байж болзошгүйг илрүүлжээ. 

🍋 Бодь Даатгал ХК (BODI)-н ТУЗ-ийн даргаар Б.Билэгт томилогдлоо. Шинээр томилогдоод буй Б.Билэгт нь тус компанийн ТУЗ-ийн ердийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Швейцар, Европын Холбооны бизнесийн сургууль, Калифорнийн их сургуулийг менежментийн чиглэлээр төгссөн санхүүч мэргэжилтэй нэгэн аж.

🍋 Golomt Capital Championship уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 18 дахь 7 хоногт хуримтлагдсан дүнгээр 218.22%-тай байна. Харин нийт оролцогчийн өгөөж -3.62% байжээ. Тус 7 хоногийн оролцогчдын ХО-ын багц дахь хамгийн өндөр өсөлттэй байсан хувьцаануудад Apple (AAPL), Rivian Automative (RIVN), ICBC (1398.HK) багтаад буй.

  • Санхүүгийн хэлтсийн ахлах / SCC: Санхүү менежментийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн чиглэлээр удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн өндөр чадвартай, санхүүгийн программын мэдлэгтэй, хариуцлагатай, санаачлагатай, шийдвэр гаргах чадвартай хүн байвал ийшээ. 👉 (Link)

  • Хөрөнгө оруулалтын шинжээч / Ард Менежмент ҮЦК ХХК: Хөрөнгө оруулалт, банк санхүүгийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад удирдлагуудыг судалгаа, тайлангаар хангах, хувьцааны суурь болон техник шинжилгээ хийж олон нийтэд танилцуулах зэрэг ажлыг гүйцэтгэх, дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, тайлагнах ур чадвартай хүн байвал холбогдоорой. CFA горилогч бол давуу тал болно. 👉 (Link)

  • Бизнес хөгжил хариуцсан захирал / SCC: Компанийн бизнес төлөвлөлтөд оролцож, бизнесийн өсөлтийн стратегийг тодорхойлон хэрэгжүүлэх, маркетингийн стратегийг боловсруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх, бизнестэй холбоотой зүйлсийг гаргаахгүй мэддэг хүнийг хайж байна шүү. Уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай, мөн хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно шүү. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Өрсөлдөөн: X төлбөрийн үйлчилгээгээ удахгүй нэвтрүүлнэ. (TC)

  • Бизнес:  Gen Z-г татаж буй Meta-н нууц түлхүүр. (BusinessInsider)

  • Танилц: Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээ. (iKon)

  • Тэтгэлэг: 2024-2025 оны хичээлийн жилийн “Говийн Оюу–Оюутны тэтгэлэг” хөтөлбөр зарлагдлаа. (GobiOyuDSF)

Reply

or to participate.