- Lemon Press
- Posts
- ☁️ ТэнГэрЛиг медиа группийн эргэн тойронд
☁️ ТэнГэрЛиг медиа группийн эргэн тойронд
Туркийн сонгууль болон ТэнГэрЛиг медиа группийн тайланг тоймлолоо.
POWERED BY
Morning! Заа номын хорхойтнуудаа энэ жилийн номын баяр 5 сарын 26, 27, 28-ны өдрүүдэд болох нь байна шүү. Бэлтгэлээ базааж байгаа биз дээ? 😉📚
*Нэг өдрийн өөрчлөлт
TAX: Өнгөрсөн оны улсын төсөвт ₮9.3 их наяд татварын орлого төвлөрч төлөвлөгөөт дүнгээс 13.4% илүүрхэв. Харин энэ жил улсын төсөвт ₮10.1 их наядын татварын орлого төвлөрүүлэх аж.
CHN: Долларын бусад гол валюттай харьцах ханш унаснаар Хятадын гадаад валютын нөөц 4-р сард өмнөх сараасаа $21 тэрбумаар өсөж $3.2 их наядад хүрэв.
OIL: Бодлогын хүүгийн өсөлтийн улмаас газрын тосны үнэ 3 дахь долоо хоногтоо буурч, баррель нь $71.9 болжээ.
ТэнГэрЛиг медиа группийн эргэн тойронд
Үүсгэн байгуулагдаад 2 дахь жилтэйгээ золгох гэж буй ТэнГэрЛиг Медиа Групп ХК (TNGR) өнгөрсөн онд ₮734 саяын алдагдалтай ажиллажээ. Ер нь юу болоод байна?
ТэнГэрЛиг медиа групп: Тус группт Монгол ТВ, Тэнгэр ТВ, Ори Студиос, Unread Media, Mongol DeFi зэрэг 6 компани багтдаг.
2022 оны эцсээрх нөхцөл байдал
Эргэлтийн харьцаа: Тэдний мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө 236 дахин буурч ₮5 саяд хүрчээ. Учир нь компани бэлэн мөнгөний үлдэгдлээ багасгаж урт хугацаат хөрөнгө оруулалт хийсэн ч төлбөр түргэн төлөх чадварын харьцаа нь 0.5 болж эрсдэлтэй түвшинд иржээ.
Хувьцаа эзэмшигчдийн бүтэц: Компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 2022 оны эхэнд 449 байсан бол жилийн төгсгөлд 1,005 болж өргөжжээ. Мөн 5 хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 92.7%-ийг эзэмшиж буй.
Бага ашиг, их зардал: Тайлант хугацаанд ₮44 саяын борлуулалтын орлоготой ажилласан бол ерөнхий удирдлагын зардал нь борлуулалтын орлогоос 13 дахин их буюу ₮561 саяд хүрчээ. Шалтгаан нь тэд менежментийн үйл ажиллагаанаас л орлого олдог ба зар сурталчилгаа, контентоос орж ирсэн орлого нь охин компаниуддаа хуваарилагддаг байна.
Хэдий алдагдалтай ажилласан ч
ТэнГэрЛиг Медиа Групп ХК-ийн өмчлөлийн 10% буюу 600,000 ширхэг халаасны хувьцааг ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, ажилтнуудад урамшуулал маягаар олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь медиа салбарын амин сүнс болох хүний нөөцөө тогтоох гэсэн шийдвэр байж болох юм.
Эцэст нь… Тэдний хувьцааны үнэ он гарснаас хойш 40% унаж ₮10,000-д, зах зээлийн үнэлгээ нь ₮100 тэрбумаас ₮60 тэрбум болж унаад буй. Хүнд хэцүү медиа, контентийн салбарт хүч үзэж буй тэд амаргүй нөхцөл байдал, цаг үетэй тулгарч байна.
🖥️ AI чип & Хамтрал
MSFT: Microsoft AMD (AMD)-н AI чипийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд тусална. Тодруулбал, тэд хамтран AI процессор хөгжүүлэх юм. Ингэснээр Microsoft AI процессорын зах зээлийн 80%-ийг эзэлдэг Nvidia (NVDA)-тай өрсөлдөх чадвартай болох аж. Үүнтэй холбоотойгоор AMD-н хувьцааны үнэ өчигдрийн байдлаар 3.7% өсөөд байна.
Customer Experience Conference
Customer Experience (CX) буюу хэрэглэгчийн туршлагын талаарх ойлголтыг дэлгэрүүлэх, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг холбох зорилготой Customer Experience Conference арга хэмжээ 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээ нь биет болон метаверс гэсэн холимог байдлаар зохион байгуулагдах бөгөөд CX чиг хандлага, СХ онол, СХ платформ, СХ дата аналитик, СХ стандарт, брэндийн туршлагыг бүтээх, дизайн системийг нэвтрүүлэх зэрэг агуулгатай байх аж.
📍 Биет: 5 сарын 18-ны 09-18 цагийн хооронд
💻 Метаверс: Guyuk Metaverse-д 5 сарын 18-30-ныг дуустал
Эрдагон 3 дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох уу?
Туркийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болоход 5 хоног үлдлээ. Юу болох бол?
Сүүлийн 10 жилд уруудсан ЭЗ
Эрдоган Туркийг тасралтгүй 20 жил удирдаж байгаа төдийгүй 2018 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалтай ч болгоод авсан. Гэхдээ сүүлийн 10 жил Туркийн эдийн засаг тогтмол уруудав. Үүнээс гадна сүүлийн жил гаруй болж буй асуудлууд Эрдоганыг дахин сонгогдоход улам хэцүү болгож байна. Яагаад?
Буруу бодлого: Улмаар 2022 он гарсаар лирагийн ханш долларын эсрэг 70% суларч өнгөрсөн 10-р сард тус улсын инфляц 24 жилийн түүхэн дээд түвшин болох 85.5%-д тулсан. Энэ бол Эрдагон төв банкийг утсан хүүхэлдэй болгож бодлогын хүүг тасралтгүй бууруулсны үр дүн.
Асуудал хэвээр: Харин өнгөрсөн 4-р сард инфляц 44%-д хүрч 2 дахин буурав. Мэдээж энэ тоо хангалттай биш. Үнийн өсөлт асуудал иргэдийг туйлдуулж буй нь түүний хувьд том асуудал.
Гал дээр тос: Угаас явцгүй байсан Эрдагоны нэр хүнд өнгөрсөн 2-р сард Туркт болсон газар хөдлөлтөөс болж улам л унаж иргэдийн бухимдал буцалж байгаа.
Тэгвэл сонгуулийн эргэн тойронд
13 дахь удаагийн Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд 4 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Гэсэн ч олны анхаарал сөрөг хүчний 6 намын хамтралаас нэр дэвшиж буй Кемал Кылычдароглу болон Эрдагоны хоорондох өрсөлдөөнд төвлөрөөд буй. Кемал Кылычдароглу өмнө нь Эрдагонд 3 удаа ялагдаж байсан ч энэ удаад сонгуульд ялалт байгуулбал Эрдоганы гаргасан буруу шийдвэрүүдийг засахаа мэдэгдээд буй.
Эцэст нь… Хэдий Эрдагон ЭЗ-ийн хүнд үед олон буруу шийдвэр гаргасан ч УТ-ийн тоглолт сайтай туршлагатай улс төрч гэгддэг. Гэсэн ч үүсээд буй нөхцөл байдал сөрөг хүчинд 20 жилийн дараа засгийн эрхэнд гарах боломжийг үүсгээд байна.
Энэ удаад тоон өгөгдлийн дунджийг хэрхэн хялбараар тооцох талаар хүргэж байна. 😉
Арилжааны доод хэмжээгүй, шимтгэлгүй - Altex Investment
Дижитал хөрөнгө арилжааны мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч Altex Digital Exchange-с Altex Investment гэх платформыг танилцуулж буй.
Уг платформ нь USD Tether крипто хөрөнгөө хувьцаа, индексийн үнийн хөдөлгөөнтэй уях зарчмаар олон улсын хөрөнгийн зах зээлд синтетик хэлбэрээр оролцох боломжтой ба тэд эхний 50 хөрөнгө оруулагчдадаа 25 USDT-н урамшуулал олгох аж.
Та altex.mn биржид харилцагчийн бүртгэлээ баталгаажуулаад invest.altex.mn платформд шууд нэвтрэх боломжтой.
Түүнчлэн арилжааны доод хэмжээ гэж байхгүй тул бага дүнгээр хөрөнгө оруулахад тулгардаг гол асуудал болох олон улсын банк хоорондын гүйлгээний өндөр шимтгэлгүй гэнэ.
WSJ
🔹Өнгөрсөн онд хамгийн их татвар төлсөн 10 ААН тодорлоо. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ₮1.2 их наядын татвар төлснөөр уг жагсаалтыг тэргүүлсэн байна. Түүнчлэн хамгийн их татвар төлсөн 10 ААН-ийн дундаж татварын хэмжээ 2020 оныхоос 1.8 дахин өсөж ₮394.7 тэрбумд хүрчээ.
🔹Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN) нэмэлт хувьцаа гаргана. Тодруулбал, компани энгийн хувьцааны тоогоо 51 саяар нэмэгдүүлж нийт хувьцааныхаа тоог 900.7 саяд хүргэх юм. Тэдний одоогийн хувьцаа эзэмшигчид нэмэлт хувьцааг тэргүүн ээлжид авах эрхгүй байх гэнэ.
🔹Ард Даатгал (AIC) шүүхэд хариуцагчаар оролцож байна. Тэд даатгуулагчийн нөхөн төлбөр болон хөдөлмөрийн маргаантай холбоотой ₮42.4 саяын шүүхийн маргаанд хариуцагчаар оролцож буй. Уг маргаан нь шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа аж.
🔹Банкнууд 2023 оны II улиралд зээлийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх төлөвтэй. Тодруулбал, Монголбанкны судалгаанаас харахад тэд ихэнх салбаруудад олгох зээлээ нэмэгдүүлэхээр байна. Тэр дундаа ХАА, худалдаа, үйлчилгээний салбарт олгох зээл өсөхөөр байгаа юм.
Хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжааны тойм гарч. Одоо ямар мэргэжлийн байгууллагууд pump&dump хийсэнг шалгахад амархан. Манай ХЗЗ-н хөрөнгө оруулагчид ихэвчлэн жирийн иргэд байдаг тул мэргэжлийн байгууллагуудын ёс зүй маш чухал.Иргэдийг хохироогоод хашраачих вий дээ
— Болдын ӨЛЗИЙБАЯР (@ulziibayar_b)
4:08 AM • May 8, 2023
Бүртгүүл: "Нээлттэй компанийн засаглалын ил тод байдал - 2023" хэлэлцүүлэг тун удахгүй. (UFE)
Чухал: Сүүлийн 35 жилийн Америкийн бодлогын хүүгийн өсөлт. (VisualCapitalist)
Унш: Airbnb-р хийгддэг хамгийн түгээмэл луйврууд. (Insider)
Судалгаа: Ази гаралтай Америкчууд өөрсдийгөө Америкийн иргэд гэж мэдэрдэггүй. (Axios)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Мөнхцолмон
Graphics by: О.Баасандорж
Reply