• Lemon Press
  • Posts
  • 💥 ₮4.1 их наядын гацалт

💥 ₮4.1 их наядын гацалт

Цементийн салбарын анхны БОНЗ | $ETH-н рекорд үнэ | Их Британи дефолт зарлах уу?

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Манай "Business spotlight" контентын цоо шинэ дугаар цацагдсан шүү. Энэ удаагийн дугаарт арилжааны банк дахь хадгаламжийн баталгааг хариуцагч Хадгаламжийн даатгалын корпорацийг онцолсон ба үзэж амжаагүй бол ЭНД дарж үзээрэй. Шинэ долоо хоногоо будаг нь ханхалсан "Business spotlight" контентоор эхлүүлье. 🙌🏻  

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Монгол болон Индонез ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн түвшний айлчлал зохион байгуулахаар ажиллаж байна. 

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд нийт ₮116 тэрбумын, $154.7 мянгын арилжаа тус тус явагдлаа. Үүнээс анхдагч зах зээлд ₮61 тэрбум, хоёрдогч зах зээлд ₮54.9 арилжаа явагджээ.  

ETH: Эфериум (ETH)-ийн үнэ өнгөрсөн Баасан гарагт $4,884.2-д хүрч бүх цаг үеийн дээд үнээ шинэчиллээ.

SCO: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх Ням гарагт эхлэх Шанхайн хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцоно.

🪫 Хөрөнгө оруулалтгүй гацсан лицензүүд

Ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт нь ус агаар шиг хэрэгтэй. Үүнтэй холбоотой Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас тус салбарын үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжихээр тусгай төслүүдийн мэдээллийг нэгтгэжээ. Онцлох зүйл юу байв? 

🗂️ Нэгтгэл 2024

Өнгөрсөн онд АМГТГ-ын Кадастрын бүртгэлийн системд 1,216 ААН-ийн 1,759 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэгджээ. Гэвч үүнээс 698 ААН-ийн 956 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй ба голлох шалтгаан нь хөрөнгө оруулалт байсан аж. Тухайлбал, хөрөнгө оруулалт байхгүй улмаас 425 ААН-ийн 538 тусгай зөвшөөрөл таг зогссон гэнэ. 

💰 ₮4.1 их наяд хэрэгтэй

Эдгээр таг зогссон төслүүдээс 49 ААН-ийн 54 төслийн мэдээлэл АМГТГ-д ирсэн бөгөөд тус төслүүдэд нийтдээ ₮4.1 их наядын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Эдгээр 54 төслийг ангилж харвал: 

  • 🔎 Хайгуулын 10: Эдгээр төслүүдээс хайгуулын ажил хийж, нөөц тогтоох, нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой 10 төсөлд нийт ₮13.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд цааш үргэлжлүүлэхэд ₮64 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. 

  • 📈 Ашиглалтын 40: Ашиглалтын үйл ажиллагаа явуулж ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой 40 төсөл байгаа бөгөөд 2024 оны байдлаар ₮480.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийгджээ. Цааш хөдөлгөхөд ₮4.1 их наядын хөрөнгө оруулалт хэрэгтэй ба байршлын хувьд Төв аймагт хамгийн олон буюу нийт 9 төсөл байршиж буй. 

  • 💵 Нэмүү өртөгийн 4: Баяжуулалт, боловсруулах үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 4 төсөлд ₮19.8 тэрбумын хөрөнгө оруулалт дутагдсан аж. 

Эцэст нь… Саяхан Ерөнхий сайд эдийн засгийн зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэр уул уурхайн салбарын төлөөлөл МАК ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн хайгуулын лицензийн тоо ашиглалтын лицензээс олон байх ёстой атал Монголд эсрэгээрээ байгаа нь асуудал дагуулж буйг онцолсон. Хэрэв хайгуулыг дэмжихгүй, хөрөнгө оруулалт гацсан хэвээр байвал өнөөдрийн ₮4.1 их наядын хэрэгцээ цаашид хэд дахин өсөж, салбарын ирээдүй бүрхэг хэвээр гацах эрсдэлтэй… 

  • 🔫 The MongolZ баг CS-н дэлхийн аварга шалгаруулах Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлж, $500 мянгын эзэн боллоо. (HLTV)

  • 🤝🏻 Meta хиймэл оюун ухааны салбарын хүчтэй тоглогч Midjourney-тэй хамтран AI зураг, видео моделийг хөгжүүлнэ. (TechCrunch)

  •  🥶 Тэсгэм хүйтэн өвөл, хуучин цахилгаан станцтай Монголд Америкийн түлшний санхүүжилт шинэ боломж нээж чадна. (GIS Reports)

  • 📚 Сүүлийн 20 жилийн хугацаанд Америк иргэдийн дуртай зүйлээ унших байдал 40% буурчээ. (Financial Times)

 🛍️ $MNSO: Нэг өдөрт 20.1% өсөв 

MNSO: Хятадын жижиглэн худалдааны аваргуудын нэг Miniso Group энэ оны эхний хагаст $693.2 саяын ашигтай ажилласан нь 2024 оны мөн үеэс 23.1% өссөн үзүүлэлт болжээ. Мөн цэвэр ашгийн хэмжээ мөн үеэс 10.6% нэмэгдэж $96.5 саяд хүрсэн бөгөөд эдгээр өсөлт нь компанийн таамгийг эвдсэн үйл явдал аж. Үүнтэй холбоотой өнгөрсөн Баасан гарагт компанийн нэгж хувьцааны үнэ 20.1% өсөж $26.6-д хүрэв. Сонирхуулахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар дэлхий даяар $MNSO-н нийт 7,905 сүлжээ дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.  

💚 Цементийн салбарын анхны БОНЗ

Монцемент Билдинг Материалс ХХК 10 жилийн ойгоо тохиолдуулан Тогтвортой хөгжлийн тайлангаа анх удаа олон нийтэд нээлттэй танилцууллаа

  • 👀 Өнгөрсөн 10 жилд компани зөвхөн дотооддоо Тогтвортой хөгжлийн тайлангаа гаргадаг байсан бөгөөд энэ жилээс эхлэн олон нийтэд нээлттэй байдлаар танилцуулах нь ээ. 

🔢 Тоон хэлээр 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монцемент Билдинг Материалс ХХК-ийн үйлдвэрлэсэн цементийн хэмжээ 5 сая тн-д хүрч, нийт борлуулалт нь $350 саяыг даваад буй. Тус хугацаанд 400 гаруй ханган нийлүүлэгчидтэй болж, ₮632 тэрбумын худалдан авалт хийсэн байна. Энэ дундаа 2022 оноос хойш ханган нийлүүлэгчидтэйгээ хийсэн худалдааны дүн эрс буюу 4.7 дахин, татварын хэмжээ 1.7 дахин өссөн нь анхаарал татсан үзүүлэлт байсан юм. 

  • 🤑 Улмаар компани үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойш нийт ₮82 тэрбумын татвар урсац бий болгосны 60.9% буюу ₮50 тэрбум нь улсын төсөвт төвлөрсөн бол үйлдвэр байршиж буй Дорноговь аймаг болон Өргөн сумын төсөвт ₮6.5 тэрбум төвлөрчээ. 

  • 💁🏻‍♀️ Нийгмийн хариуцлагын хүрээнд тэд 30 гаруй төсөл, хөтөлбөрт ₮2.3 тэрбумыг зарцуулж, хэрэгжүүлсний ихэнх нь хүүхэд, боловсрол руу чиглэсэн байдаг. 

🤲🏻 Үйлдвэрлэл

Монцемент Билдинг Материалс ХХК-ийн үйлдвэр 100% автоматжсан, хуурай аргын цементийн үйлдвэр. Тус үйлдвэр нь хаягдал дулааныг эрчим хүч болгох WHRPG технологиос эхлээд тоосжилтыг 24/7 хянах гэхчлэн дэвшилтэт технологиудтай. WHR технологийн тусламжтайгаар төвийн эрчим хүчний ачааллыг 45% хүртэл бууруулж, 120 сая КВт.ц эрчим хүчийг бий болгосон байна. Улмаар 621 сая КВт эрчим хүчийг хэмнэхийн сацуу CO2-н ялгарлын бууралт нь 100 мянган тн-г даваад буй. Энэ нь 4 сая мод тарьсантай тэнцэх үзүүлэлт юм. 

  • 🏜️ Говийн нөхцөлд ажиллаж буй үйлдвэрүүдийн хувьд ус цэвэршүүлэх, дахин ашиглах хэрэгцээ асар их. Энэ ч утгаараа компани 2020 оноос эхлэн ус цэвэршүүлэх үйлдвэрээ ашиглалтад оруулан өдгөө 99 мянган тн усыг цэвэршүүлэн 90%-ийг нь үйлдвэрийн тоног төхөөрөмжөө хөргөхөд ашиглаж буй. 

Ийнхүү цементийн салбарын анхны гэж хэлж болохоор Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Тогтвортой хөгжлийн тайланг танилцуулж дууслаа. Тэдний Өргөн сум дахь үйлдвэртэй танилцах бол ЭНД дарж сонирхоорой. Мөн 10 жилийн ойн баяраа тэмдэглэж буй Монцемент Билдинг Материалс ХХК-ийн хамт олонд баярын мэнд хүргэе. 

Дотоодын зээлийн үлдэгдэл 2025 оны 7 дугаар сард…

  • Хэвийн зээл: Нийт зээлийг 90.6%-ийг эзэлж буй хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 27.8% өсөж ₮38.6 их наядад хүрэв

  • Ипотекийн зээл: Араас нь ипотекийн зээлийн үлдэгдэл 21.2% өсөж ₮10.4 их наядад хүрсний 97.7% нь хэвийн зээл, 1.5% анхаарал хандуулах, 0.9% чанаргүй зээл бүрдүүлжээ. 

  • Чанаргүй зээл: Тус хугацаанд чанаргүй зээл 9.5% өсөж ₮2.2 их наядад хүрсэн. 

  • Анхаарал хандуулах зээл: Харин анхаарал хандуулах зээл 4.4% өсөж ₮1.9 их наядад хүрсэн буюу  жилийн дүнгээр 44.7% өссөн нь зээлийн эрсдэл тодорхой хэмжээгээр өсөж буйг харуулсаар.

🖼️ Хэмнэл төгс амьдралын хэв маяг: Zalaat Park Villa

Нийслэлийн наран мандах зүгт, байгалийн үзэсгэлэнт Залаатын амд “Zalaat Park Resort and Villas” төсөл хэрэгжиж байгааг мэдсэн үү?

💡 “Zalaat Park Villa”-г сонгох шалтгаан

Тус бүтээн байгуулалт нь хүүхдэд ээлтэй, спорт, амралт, цэцэрлэгт хүрээлэн бүхий цогц парк буюу  хүрээлэн төсөл гэдгээрээ онцлогтой. “Zalaat Park Villa” нь 93 виллатай бөгөөд A, B, D, E буюу 4 төрлийн хэмжээтэй аж.

  • Сонирхуулахад, вилла тус бүр нь архитекторын нарийн шийдэлтэй, зочны өрөө, унтлагын өрөө, гал тогоо тус бүр онцгой зохион байгуулалттайн дээр халуун, хүйтэн гал тогоотой, айл бүр өөрийн гэсэн цэцэрлэгт хүрээлэнтэй гэхчлэн олон давуу талтай. 

  • Мартсанаас төслийн 70% нь ногоон байгууламж, 5,400 м² дугуйн болон явган замтай гэсэн шүү. 

Одоогоор A буюу 600.6 м², B буюу 394.2 м² виллагийн бүтээн байгуулалт бүрэн дуусаад буй. Үл хөдлөх хөрөнгө, тэр тусмаа хаус бол хүний амьдралын үнэ цэнтэй, насан туршийн хөрөнгө оруулалт тул эрүүл, тохилог орчинд хэмнэл төгс амьдрахын хүсвэл Zalaat Park Villa-г сонирхоод үзээрэй. 

📍 Жич: Ирэх 9 сарын 6-7-нд “Open House Day” нь болох тул холбогдох бол ийшээ 👉🏻 [email protected].

Мөн дэлгэрэнгүй танилцуулгыг FB: Zalaat Park, IG: zalaatpark хаягаас аваарай.

The Asean Post

🍋 Их Британи эдийн засгийн хямралаасаа болж ОУВС-гаас аврал эрж магадгүй. Сүүлийн үед тус улсын эдийн засагчид Канцлер Рэйчел Ривзийн төсвийн бодлогыг хүчтэй шүүмжлэх болсон. Урьдчилсан байдлаар тус улсын төсөв £50 тэрбумын алдагдалтай байгаа төдийгүй өр нь ДНБ-ий 96.3%-д хүрээд байгаа аж.

🍋 Улаанбаатар төмөр зам 2.3 га газар далд зогсоолтой цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Тус байгууламж Барс захын хойно баригдах бөгөөд аль хэдийнээ зураг төсөл нь батлагджээ. Газар доор 778 авто зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай байх аж. Төслийг Грэйт констракшн ХХК 2025-2028 онд барьж дуусгах нь.

🍋 Трамп Intel (INTC)-н 9.9%-ийг $9 тэрбумаар худалдан авлаа. Ийнхүү 2 жил гаран хямарсан $INTC 7 хоногийн дотор SoftBank болон Америкийн ЗГ-аас хөрөнгө оруулалт татаад байна. Мөн ЗГ ирэх 5 жилийн хугацаанд компанийн 5% хүртэлх эзэмшихээр, нэгж хувьцааг $20-оор авах гэрээ байгуулсан байна. 

🍋 Монгол Улс төрийг хохиролгүй болгох ажлын албатай болов. Улмаар санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлэх аж. Эхний ажил болгон 2022 онд ₮86.6 тэрбумын нөхөн төлбөрт авсан ч одоо болтол царцсан байдалтай байгаа Хан Уул дүүрэг дэх “Гантиг вилла” орон сууцны төслийг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах аж.

  • Даваа: Монголбанкны 6-р сарын гадаад хөрөнгө оруулалтын позицын тайлан гарна

  • Мягмар: Өнгөрсөн сарын Хятадын аж үйлдвэрлэлийн үзүүлэлттэй танилцана

  • Лхагва: Оросын 7-р сарын ДНБ-ий үзүүлэлт гарна

  • Пүрэв: Европын Холбооны мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард хэр байв

  • Баасан: Гадаад өрийн статистиктай танилцах нь ээ.  

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.