- Lemon Press
- Posts
- Хятадын махны зах зээл 🐖 🍗 🥩
Хятадын махны зах зээл 🐖 🍗 🥩
Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн ирээдүй болон Хятадын махны зах зээлийн талаар тоймлов.
POWERED BY
Morning! Музейн нээлттэй өдрийг тохиолдуулан энэ сарын 5-ныг дуустал улс даяарх төрийн болон орон нутгийн музей үнэ төлбөргүй шүү. Ороод гараарай. 🗿
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: ЗГ 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны 7 сарын 14, 15-нд зохион байгуулахаар болов.
COAL: Өнгөрсөн сарын 27-ны өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтоор 1,037 нүүрс тээврийн автомашин гарсан нь 2020 оны 10-р сараас хойших дээд түвшин юм.
GOV: Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн аж ахуйн үйл ажиллагааг Эрдэнэс Монгол компанид шилжүүлэв.
Шинэ үеийн зах
“Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай түрээсэлнэ” гэх самбар харж л байсан биз дээ? Энд тэнд нэлээд харагддаг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх (ҮЗҮХХ)-ийн бизнесийн зах зээл дэлхий дахинд жилд дунджаар 17.8% өсөх төлөвтэй байна.
Дэлхийн ҮЗҮХХ-ийн зах зээл
Verified Market Report-н тооцооллоор ҮЗҮХХ-ийн зах зээл жилд дунджаар 17.8% өсөж 2030 он гэхэд $30.7 саяд хүрэх гэнэ. Тус судалгаагаар энэ төрлийн бизнесийн бусдын анхаарал татах байдалд худалдааны төвийн онцлог 33.3%, комьюнити бизнес эрхлэх боломж 30.3%, бусад хүчин зүйлс нь 36.4% тус тус нөлөөлдгийг тогтоожээ.
Харин Монголд
Монголд томоохон худалдаа, үйлчилгээний газрууд цаашлаад захуудыг энэ салбарт багтааж болно. Тэгвэл тус салбарын өөр нэг чиг хандлагыг бий болгохоор Улаанбаатарын хойд бүсийн хамгийн том худалдааны төв Go.to Market удахгүй ашиглалтад орох нь ээ. Тус худалдааны төвд талбай авах эсвэл түрээслэх хэрэгтэйг онцолбол,
Эрэлттэй байршил: Эрчимтэй барилгажиж буй хойд бүсэд 178,890 өрхийн 637,487 хүн амын эрэлт хэрэгцээ байгаа ч цогц худалдаа үйлчилгээний төв хомс байгаа аж. Хомсдолтой энэ бүсэд худалдааны төв ашиглалтад орсноор өдөрт дунджаар 14,000 хүн үйлчлүүлэх гэнэ.
Бизнесийн орчин: Улаанбаатар хотод бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой 7,300 бизнес эрхлэгчийн 500,000 м.кв талбайн эрэлт үүсээд буй. Харин Go.to market-д 400 гаруй бизнес эрхлэгч төвлөрч болно гэсэн шүү.
Эцэст нь... Нэрээсээ ойлгомжтой энэ төрлийн үл хөдлөхийг нэмэлт орлого олох зорилгоор түлхүү ашигладаг. Тиймээс худалдааны бизнес эрхлэх, эсвэл энэ төрлийн үл хөдлөх түрээслэх сонирхолтой бол 7704-4444 дугаар болон Go.to Market, [email protected] хаягуудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мэдээж судал судал бас дахин судал.
Улаанаар эргэлдэнэ
AMC: Хамгийн том сүлжээ кино театр болох AMC-н орлого өнгөрсөн улиралд $990.9 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16% буурсан аж. Улмаар компанийн нэгж хувьцаанд ногдох алдагдал ¢14 болсноор тайлан нь сүүлийн 4 жил, 14 улирлын турш дараалан улаанаараа эргэлдэж буй. Уг тайлантай холбоотойгоор тэдний хувьцааны үнэ 6.2% унаж $7.14 хүрсэн ч арилжааны дараагаар дахин 6.7% унав.
🥩 Махны зах зээл
Хятадууд 2021 онд 100 сая тонн мах хэрэглэсэн нь дэлхийн нийт махны 27%-ийг бүрдүүлсэн байна. Тэдний махны хэрэглээ нэмэгдсээр…
Хамгийн том ЗЗ & Хэрэглээ
McKinsey-н хийсэн Хятадын хэрэглэгчийн тайланд дурдсанаар тэдний 57% нь тогтмол мах иддэг аж. Энэ нь барууны зах зээлээс тэр дундаа Германы хэрэглэгчдийн үзүүлэлтээс 17 нэгж хувиар их гэсэн үг. Тэгэхээр Хятадад дэлхийн хамгийн том махны зах зээл бий болжээ. Тэдний зах зээлийн онцлог нь:
🐷: Бусад орнуудаас ялгаатай нь Хятадад гахайн махны хэрэглээ давамгайлдаг. Тэд 2021 онд 57 сая тонн гахайн мах хэрэглэсэн нь нийт махны хэрэглээний 60%-ийг бүрдүүлжээ.
🍗: Үргэлжлүүлээд Хятадын махны цэсийн 2-рт тахианы мах ордог бөгөөд хэрэглээ нь 2017-2021 он хүртэл жилд 7% өсөж 25 сая тоннд хүрчээ. Харин жагсаалтын 3-рт үхрийн мах бичигдэж буй.
Хандлага
Хятадад өндөр болон дундаас дээш орлоготой өрхийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2025 он гэхэд нийт өрхийн 50%-ийг бүрдүүлэх аж. Тиймээс тэдний 28% нь гахайн махны хэрэглээгээ багасгаж оронд нь өндөр үнэтэй үхрийн махыг сонгох хандлагатай байгаа юм. Улмаар Хятадын үхрийн махны хэрэглээ 2026 он хүртэл жилд 2% өсөх төлөвтэй байна. Түүнчлэн Хятадын ресторанууд ихэвчлэн хөлдөөсөн мах хэрэглэдэг тул хөлдөөсөн махны хэрэглээ жилд 8% өсөх нь.
Бидэнд боломж бий
Хятадын махны зах зээл тэлж байна гэхээр бид махны экспортоо нэмэгдүүлж болох нь ээ дээ. Гэтэл сүүлийн 3 жилд Монголын махны экспорт буурч 2022 онд нийт 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Харин Хятад руу өнгөрсөн онд $17.2 саяын лаазалсан махан бүтээгдэхүүн, $27.9 мянгын дайвар мах л экспортолжээ. Тэгэхээр бид махныхаа чанар, стандартыг сайжруулж экспортоо солонгоруулах хэрэгтэй байна даа.
-0.7%
Өнгөрсөн IV улиралд нэг өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ 0.7% буурч ₮1.2 сая боллоо.
-15.7%
Үүнд тэтгэвэр, тэтгэмжийн орлого 15.7% буурсан нь гол нөлөө үзүүлжээ.
+8.6%
Харин нэг өрхийн сарын дундаж зардал 8.6% нэмэгдэж ₮1.2 сая болсон байна.
Хөгжлийн банк
🔹Хөгжлийн банкны өрийн асуудал ил болсноос хойш ₮1.1 их наядын зээл төлөгдөв. Одоогоор тус банкны зээлийн үлдэгдэл 49 зээлдэгчийн ₮2.7 тэрбум байгаа аж. Уг өрийн 29% нь төрийн өмчит 8 компанийн ₮788.9 тэрбум бол үлдсэн 71% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн ₮1.9 их наядын өр юм.
🔹Target (TGT)-н орлого өнгөрсөн улиралд 1.3% өсөж $31.4 тэрбумд хүрлээ. Баярын үеийн борлуулалт жилийн өмнөхөөс 1% илүү байснаар тэдний орлого шинжээчдийн таамгийг давжээ. Улмаар нэгж хувьцаанд ногдох ашиг нь $1.9 болж шинжээчдийн таамгаас 35% илүү гарсан аж.
🔹ШӨХТГ Юнивишн ХХК-д ₮1.1 тэрбумын торгууль ногдуулав. Юнивишн ХХК нэг төрлийн үйлчилгээг орон сууц, гэр хороолол хэмээн ялган өөр тариф тогтоожээ. Улмаар ШӨХТГ телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээнд давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэж ийнхүү торгууль ногдууллаа.
🔹Уолл Стритийн томоохон банкнууд ажилчдаа ChatGPT-г хэрэглэхийг хоригложээ. Цахим ертөнцөд эрчийг аваад буй ChatGPT хувьцааны багц бүрдүүлж өгөх боломжтой байгаа нь хөрөнгө оруулалтын банкнуудыг дургүйцлийг хүргэсэн бололтой.
Ажлын 4 өдөртэй болно гэвэл Монгол хүн та дэмжих үү?
— Шарайд (@bolodm)
1:24 PM • Mar 1, 2023
Урилга: “Дэлхийн мөнгөний 7 хоног” аянд хамтран оролцох боломж. (Монголбанк)
Шинэчлэл: Snapchat-н шинэхэн AI. (Snap Inc)
Түүх: XX зууны эхэн үеийн Антарктидын судлаачид. (Smithsonian)
Танин мэдэхүй: AI-н талаар 65 жилийн өмнө бичигдсэн ном байдгийг мэдэх үү? (The New Yorker)
🍹 Lemonade цувралаа үзээгүй юм биш биз?
Бид Lemonade видео цувралаар орчин үеийн залуус хэрхэн орлогын эх үүсвэрээ бий болгож, аж төрж буй талаар хүргэхийг зорьдог.
Тэгвэл ээлжит Lemonade-н улирлыг бид 2 долоо хоног бүрийн Мягмар гарагт 18:00 цагаас өөрсдийн сувгаар нийтэлж буй бөгөөд өдгөө дараах зочид ороод байна.
Философийн багш, англи хэлний орчуулагч, артист Сексцагаанбогд
Реклам, зар сурталчилгааны дуу оруулагч Ө.Батбилэг
Архитектор, интерьер дизайнер С.Билгүүн
Rosewood Hospitality Group-н үүсгэн байгуулагч, ерөнхий тогооч Клифф Арранд
Bharmoney, Cocktail Catering Service-н үүсгэн байгуулагч, бартендер А.Аварзэд
Артист Davaidasha
Make Up артист, AnarA's make up-г үүсгэн байгуулагч О.Наранбилэг
Ногоочин Ким Сун Чуль
When life gives you a lemon, make lemonade. Enjoy! 🍋
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, С.Ангирмаа, Б.Золцагаан
Graphics by: О.Баасандорж
Reply