- Lemon Press
- Posts
- 🔭 Starlink Монголд
🔭 Starlink Монголд
Meta-н шинэ апп Threads болон МЭЗЧ-ны онцлох хэлэлцүүлгүүдийн талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Энэ Бямба гарагт бид Rio Tinto-н талаар маш сонирхолтой тусгай дугаар хүргэнэ шүү. Хүлээж байгаарай. Гэснээс бид ч мөн наадмаар амрах тул наадмын дараа шинэ товхимлоор уулзъя. Сайхан наадаарай. 🐎🌲
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Инфляц 6-р сарын байдлаар 10.6% болж буурлаа.
POL: Киргизийн Ерөнхийлөгч 7-р сарын 9-11-нд Монголд айлчилна.
BTC: Биткойн энэ онд 1.9 дахин өсөж $31,139 хүрлээ.
📍 МЭЗЧ-ны онцлох хэлэлцүүлгүүд
Монголын эдийн засгийн чуулган эхлэхэд 2 хоног үлдлээ. Тэгвэл уг чуулганы онцлох хэлэлцүүлгүүдийн талаар хүргэе.
1️⃣: Монголын ЭЗ ба хөгжлийн тогтвортой бодлого
Уг хэлэлцүүлэг нь Монголын тогтвортой хөгжил ба бодлого төлөвлөлтийн уялдаа холбоог онцлон ярилцах бөгөөд оролцогчдын шинэлэг шийдэл, туршлагыг судлах зорилготой юм.
Оролцогчид: Хэлэлцүүлгийн модератор нь CNN-н ОУ-ын сурвалжлагч Марк Стюарт байх бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улс төрчид болон Оксфордын их сургуулийн Дэлхийн ЭЗ-ийн засаглалын профессор Нгайре Вудс оролцох аж.
Үр дүн: Уг хуралдаан нь оролцогч талуудад Монголын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтвортой байдлын талаар иж бүрэн ойлголт өгөх юм.
2️⃣: Шинэ ирээдүй - Шинэ боломжууд
Энэхүү хэлэлцүүлэг нь дижитал эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед Монголын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ОУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой.
Оролцогчид: Хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Rio Tinto (RIO)-ийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, JP Morgan (JPM)-н ТУЗ-ийн дарга Женнифер Насон, АХБ-ны ЗЗ-ийн шийдэл хариуцсан дэд ерөнхийлөгч Ашок Лаваса, MCS группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал нар оролцох нь.
Үр дүн: Уг хэлэлцүүлгийг өрнүүлэх нь Монголын ОУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн дэлхийн тавцанд гаргахад нөлөө үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар хэлэлцэж шинэ боломжуудыг нээх хүлээлттэй байна.
3️⃣: Хөрөнгийн зах зээл
Хэлэлцүүлэгт ХЗЗ-ийн өнөөгийн байдлыг хэлэлцэж, ОУ-ын ХО-ыг татах арга замуудыг судлах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэнэ.
Оролцогчид: Хэлэлцүүлгийн модератороор CEO Club-н Гүйцэтгэх захирал В.Ганзориг, панелистаар СЗХ-ны дарга Д.Баярсайхан, МХБ (MSE)-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, Ernst & Young-ийн түнш, Ази Номхон далайн бүсийн санхүүгийн үйлчилгээний зохицуулалтын удирдагч Эжен К. Т. Гойн нар оролцох аж.
Үр дүн: Энэхүү хэлэлцүүлгээр Монголын ХО-ын нөөц бололцоог харуулах, сурталчлах нь ОУ-ын хөрөнгө оруулагчдын сонирхлыг өдөөх юм.
Эцэст нь… Энэ удаагийн МЭЗЧ өргөн хүрээтэй болж буй тул олон боломжууд нээгдэхээр харагдаж байна. Сонирхуулахад, чуулганы өдрүүдээр манай сошиал хаягуудтай ойр байгаарай. Бид халуун цэгээс мэдээлэл шууд дамжуулах болно. Stay Tuned!
📉 Foxconn-н орлого уруудав
2354.TW: Foxconn-н II улирлын орлого нь өмнөх оны мөн үеэс 13.8% буурч $41.8 тэрбумд хүрэв. Учир нь борлуулалтын орлого нь тус хугацаанд 19.7% буурч $13.5 тэрбум болжээ. Үүнд Америк болон Хятадын чипийн экспорт хоригоос болж чипийн нийлүүлэлт буурсан нь голлон нөлөөлсөн байна. Улмаар тэдний хувьцааны үнэ 2.2% буурч $53 болов.
✍️ Threads = Twitagram
Илон Маск болон Марк Зукерберг 2 октагонд тулалдах талаар хэсэг шуугьсан даа. Тэгвэл Марк Зукерберг ринг дээр ч гараагүй байхдаа Илон Маскийн эсрэг эхний цохилтоо хийж Instagram-тай интеграц хийсэн Threads гэх шинэ апп-аа хэрэглээнд нэвтрүүллээ. Twitter ч асуудалд орлоо доо.
Threads өнгөрсөнд
Meta (META) 2019 онд Threads нэртэй дотны хүмүүстэйгээ зураг, бичлэг хуваалцах боломжтой апп гаргаж байсан ч 3 жилийн дараа хэрэглэгчид төдийлөн сонирхохгүйн улмаас унтраасан юм. Тухайн үед Threads-г Snapchat-н өрсөлдөгч болгон гаргасан ч бүтэлгүйтсэн гашуун туршлагатай. Гэсэн ч Meta бууж өгөлгүй өнгөрсөн 5-р сард Instagram-н Twitter шиг хувилбарыг гаргахаа зарласан юм.
Трэндинг
Өчигдөрхөн хэрэглээнд нэвтэрсэн Threads 7 цагийн дотор 10 сая хэрэглэгчтэй болон сошиол орчны халуун сэдвүүдийн нэг болов. Тэгвэл тус апп-ийг сонирхож буй хүмүүст зориулан хэрэглэгчийн туршлагаас хуваалцая.
CX: Мэдээж Instagram хаягтай хэн бүхэн тус апп дээр шинээр хаяг үүсгэх шаардлагагүйгээр Instagram-р дамжин орох боломжтой. Гэхдээ Instagram дээрх дагагчдаас бусад бүх функц буюу цэнхэр тэмдэг, Bio гээд юутай ийтэйгээ л хамт ашиглах боломжтой. Түүнчлэн өмнө нь хэлж байснаараа тэмдэгтийн тоо нь 500. Аан тийм Thread’s дээрх бичвэрээ Instagram Story-доо хуваалцаж ч болно
Контентын зохицуулалт: Threads-н Twitter-с ялгарах хамгийн онцлог зүйл бол контентын зохицуулалт. Яадаг вэ, гэхээр Threads-н бичвэрүүд тодорхой хугацааны дараа устах аж. Ер нь л Twitter илүү олон нийтэд зориулагдсан бүтэцтэй бол Threads хувь хүмүүс рүү чиглэж буй.
Түүнчлэн шинэ апп-тай зэрэгцэн 11 жилийн дараа Марк Зукерберг Twitter дээр жиргэв. Энэ нь мэдээж Threads-н талаар. Түүнчлэн тэрээр Threads-н хэрэглэгчдийг 1 тэрбум давна гэх хүлээлттэй байгаагаа ч илэрхийлсэн.
Гэсэн ч, Threads-н хувь хүний мэдээллийн нууцлалыг хамгаалах бодлого ЕХ-ны хатуу зохицуулалтыг давж чадаагүйн улмаас Европт ашиглах боломжгүй аж. Бид ч гэсэн мэдээллийн нууцлал тал дээрээ анхаарч байхгүй бол ч.
За, наадмын амралт ч эхэллээ ийш тийшээ аялах төлөвлөгөөтэй байна уу? Аялах гэснээс та Монголын газар нутгийг хэр сайн мэдэх вэ? Доор аялагчдын очих дуртай нэгэн нуурын зургийг орууллаа хаана гэдгийг нь таагаарай. 🔎
🌱 Ухаалаг ирээдүйн зүгт - Капитрон банкны ногоон зээл
Байгальд ээлтэй, ногоон бизнес эрхлэгчид анхаарлаа нааш хандуулаарай. 🧐
Капитрон Банк Тогтвортой хөгжлийг дэмжих зорилтынхоо хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй хувь хүмүүс, бизнесүүдээ дэмжин ногоон бизнес болон хэрэглээний зээл олгож эхэлжээ.
Уг зээлийн бүтээгдэхүүн нь,
Уян хатан нөхцөлтэй,
Бага хүүтэй,
Урт хугацаатай гэдгээрээ онцлог юм.
Түүнчлэн тэд ус их хэрэглэдэг үйл ажиллагаатай бизнесүүдэд чиглэн цэвэр усны хэрэглээг хэмнэх, дахин ашиглах тоног төхөөрөмж худалдан авах боломжтой саарал усны тоног төхөөрөмжийн зээл олгож буй аж.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
🔹Starlink Монголд үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо. ХХЗХ-ноос Starlink Service Mongolia ХХК-д харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон гэрчилгээ олгосон аж. Улмаар тэд Монголд нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ үзүүлэх анхны компани болж байна.
🔹ChatGPT хэрэглэгчдийн тоо анх удаа буурав. Тодруулбал, өнгөрсөн 6 сард тус платформд хандсан хэрэглэгчийн тоо өмнөх сараасаа 8.5% буурчээ. Тус платформыг 11 сард хэрэглээнд нэвтэрснээс хойш хэрэглэгчдийн тоо нь тасралтгүй өссөөр 1.5 тэрбумыг даваад буй.
🔹Golomt Capital Championship-н 16 дахь 7 хоногт тэргүүн байрны оролцогчийн өгөөж 105.8% байв. Харин ТОП-20 оролцогчийнх 47.6% байжээ. Тэмцээн эхэлснээс хойш TOП-20 оролцогчдын хамгийн их өссөн хувьцаа дунд Тesla (TSLA), Xanadu Mines (XAM.AX) багтжээ.
🔹БиДиСЕК ҮЦК ХК (BDS)-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Лхагвадорж томилогдов. Түүнчлэн компани ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг ч шинээр томилсон аж. Сонирхуулахад, тэдний хувьцааны үнэ он гарсаар 6.9% унаад байна.
Гурилын үнийн орцод 50 гаруй хувийг бүрдүүлдэг улаан буудайн үнэ 26% өссөн.
Харин гурилын үнэ 53% өсчээ.
Дүгнэлт: гурилын үнийг тогтворжуулах гэрээний заалт хэрэгжсэнгүй.
Шуудай гурил 25 мянгаас 50 мянга болж нэмэгдсэн нь орон нутгийн иргэдийн ахуй амьдралд хүндээр тусч байна.
— Manduul Nyamandeleg (@manduuln)
6:07 AM • Jul 4, 2023
Унш: Премиум Корпорэйшнийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Ганхуягийн ярилцлага (Lemon Press)
Мэд: AI таны Facebook болон Instagram дээр харж буй зүйлд хэрхэн нөлөөлдөг вэ? (META)
Сонирх: ТЭСО Групп-ийн CEO МЭЗЧ-д оролцоно. (MEF)
Анхаар: AI-н зах зээлийг эзэгнэж буй Bard. (digitaltrends)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply