- Lemon Press
- Posts
- 👑 Долларын ноёрхол дуусах уу?
👑 Долларын ноёрхол дуусах уу?
Холимог сонгууль болон долларын ирээдүйн талаар тоймлолоо.
POWERED BY
Morning! Заа манай англи хэл дээрх хувилбар болох Inside Mongolia товхимлыг уншдаг хүмүүс байна уу? Бид Inside Mongolia дээрээ гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан контентуудаас гадна Монголын соёлыг түгээсэн контентуудыг хийдэг шүү. ЭНД дарж түмэнд түгээгээрэй. 🤓
*Нэг өдрийн өөрчлөлт
TAX: ААН-үүдийн 2022 оны татварын буцаан олголт болох ₮55.2 тэрбумыг шилжүүлж эхэлжээ.
MSE: Газар шим ХК-ийн анхдагч ЗЗ-ийн арилжааны захиалгын явц өчигдрийн байдлаар 99.7%-д хүрч нийт ₮10.47 тэрбумын захиалга аваад байна.
MMF: Энэ 7 хоногт Мөнгөний захын арилжаагаар нийт ₮2.4 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.
SV банкны дампуурлын шалтгааныг сууриас нь 5 минутад
Америкийн Silicon Valley (SV) болон Signature гэх хоёр ч банк дампуурлаа зарласан билээ. Үүнээс үүдэн хөрөнгө оруулагчид болон хадгаламж эзэмшигчид санхүүгийн системийн тогтворгүй байдалд түгшиж RISK OFF хөдөлгөөнд шилжлээ. Үр дүнд нь Америк, Европын хөрөнгийн зах зээл хийгээд тухайн улсын санхүүгийн секторт түүхэн савлагаа, хөдөлгөөнүүд үргэлжилж байна.
Бид өмнө нь 2008 оны Лийман шок, дэлхийн санхүүгийн хямралтай нүүр тулж байсан. Тус хямралын шалтгаан нь санхүүгийн системийн бүтцэд том гажуудал үүсч энэ нь хяналтаас ангид удаан үргэлжилсэнтэй холбоотой. Харин энэ удаагийнх SV банкны дотоод үйл ажиллагаанаас нь эхтэй тул 2008 оных шиг хямралын түвшинд очихгүй гэж хэлж болно. Шалтгаан нь товчхондоо хүүгийн түвшин өсөж зах зээл, бизнесийн орчин өөрчлөгдөхөд тэдний санхүүгийн менежмент хангалтгүй байсан юм. Тиймээс тэд эцэст нь төлбөрийн чадваргүй болсон хэрэг.
Холимог сонгууль
Төлөвлөгөө ёсоор бол 2024 онд УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгууль болно. Харин үүнээс өмнө буюу энэ 6-р сараас өмнө ирэх жил болох УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэх эсэхийг шийдэх хэрэгтэй байгаа.
Том зураг
Монгол Улс хуульдаа олон намын тогтолцоотой ч бодит байдал дээр одоогийн парламентын 81.6%-ийг МАН, 14.5%-ийг АН, 4%-ийг бусад намууд бүрдүүлж байна. Энэ нь 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулсны үр дүн.
Товчоор бол мажоритар сонгуулийн тогтолцоо нь парламентад МАН үнэмлэхүй олонх буюу 62 суудалтай болох үндэс болсон. Сонгуулийн сураг ойртохын хирээр сонгуулийн тухай хууль хүчтэй яригдах болсон. Тэгвэл одоо яг юуг өөрчлөх гэж байгаа вэ?
Эрх баригчдын эрх ашиг: УИХ-ын гишүүдийн тоог 130-150 болгох хэрэгтэй гэх яриа нь 2000 оноос хойш хүн амын тоо 42% өссөнийг бодвол байж болохоор. Гэхдээ эрх баригчид ирэх оны сонгуулийг өөдрөгөөр харахгүй байгаа тул өөрсдийгөө аврах EMERGENCY BOAT-г угсарч байгаа гэх өнцгийг ч мартах ёсгүй.
Сонгуулийн тогтолцоо: Манайх шиг цөөн хүн амтай жижиг улсад мажоритар тогтолцоо юуг авчрав гээд харвал нэр хүндтэй эсвэл мөнгөтэй хүмүүс л парламентад суух нөхцөлийг бүрдүүлсэн гэмээр.
Юу болох вэ? Холимог тогтолцоогоор сонгуулиа явуулснаар эрх баригчид тойргоо томсгож сонгуульд харьцангуй амжилттай оролцох юм. Харин бусад жижиг намуудын төлөөлөл ч парламентад суудалтай болох боломжтой. Win-win situation.🤔
Квот: ЗГ холимог тогтолцоонд хүрэхийн тулд намууд жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийг гаргахдаа 50% нь эмэгтэй нэр дэвшигч байх саналыг гаргасан.
Эцэст нь… 2008 оноос хойш эрх баригчид сонгуулийн хуулийг сонгууль болохоос 1 жилийн өмнө өөрт ашигтай байдлаар өөрчилдөг жишиг тогтоод байсныг 2019 онд болиулсан. Гэтэл энэ онд ээлжит бусаар сонгууль хийнэ, хийхгүй гэх шуум гараад буй. Ээлжит бусаар хийвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэх хэрэгтэй. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд ердөө 4 дэх жилтэйгээ л золгох гэж байна. Тогтвортой байдал яах билээ?
👋 Bye!
DIS: Disney компани Marvel Entertainment-н ТУЗ-ын дарга Айк Перлмуттерийг ажлаас нь чөлөөллөө. Энэ нь тэдний зардлаа бууруулах кампанит ажлын хүрээнд хийгдэж буй. Түүнчлэн компани комикс ном хэвлэх болон зарим хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг хариуцдаг компанийн жижиг хэлтэс болох Marvel Entertainment-г томоохон бизнес нэгжүүддээ нэгтгэх аж.
Долларын ноёрхол дуусах уу?
Дэлхийн валют болох “ноён доллар”-ын сэнтий ганхаж эхлэж байна уу даа?
Юу болов …
Өчигдөр Хятад болон Бразил гадаад худалдаагаа доллараар бус өөрсдийн валютаар хийж байхаа мэдэгдлээ. Түүнчлэн Саудын Араб болон Хятад газрын тосны борлуулалтаа доллар биш юаниар хийхээр төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн томоохон худалдааны улс орнууд долларын хамаарлаа багасгахыг зорьж эхэлж байна.
Сонирхуулахад, Дэлхийн газрын тосны борлуулалтын 80% нь доллароор хийгддэг. Тэгэхээр газрын тосыг эзэгнэгч Саудын Араб Хятад руу юаниар газрын тос нийлүүлдэг болбол долларын эрэлт тэр хэмжээгээр буурах юм.
Үр дүн нь мэдрэгдэж эхлэв үү?
Цаашлаад долларын ханшийг евро, иен тэргүүтэй 6 валюттай зэрэгцүүлэн хянадаг долларын индекс (USDX)-ийн хөдөлгөөнийг харвал өнгөрсөн оны оргилоос 9.5% буурч $102.6 болоод байна. Өөрөөр хэлбэл доллар аль хэдийн хүчээ алдаад эхэлсэн гэсэн үг.
Эцэст нь… Заа тэгээд үүссэн нөхцөл байдлаас харахад бүх улс орнууд төлбөр тооцоогоо доллароор хийдэг цаг үе алсарч байх шиг байна даа. Түүнчлэн 25 жилийн өмнө дэлхийн төв банкнуудын валютын нөөцийн 72%-ийг доллар эзэлдэг байсан бол өдгөө 59% болж буураад байгаа юм.
Та сонгодог урлагийн талаар хэр сайн мэддэг вэ? Доор XVI зууны алдарт сонгодог хөгжмийн нэгэн зохиолчийн талаарх мэдээллийг орууллаа. Таагаарай. 😎
Тэрээр Германы хөгжмийн зохиолч, хийлч бөгөөд түүний бүтээлүүд сонгодог хөгжмийн эсрэгцлийг төгс харуулж чаддаг гэдгээрээ алдартай. Хамгийн алдартай бүтээл нь “Токката ба Фуг Д минор”-г сонсож өглөөг эхлүүлээрэй.
Golomt Capital Championship марафон үргэлжилсээр
“Golomt Capital Championship” гадаад арилжааны уралдаан 2 дахь 7 хоногтоо үргэлжилж буй.
Цор ганц ялагч ₮100 саяын эзэн болох уг уралдаанд энэ 7 хоногт 180 гаруй хөрөнгө оруулагч оролцож, ТОП-10 оролцогчдын дундаж өгөөж 17.6%-тай байсан нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 7.6%-р өссөн үзүүлэлт аж. Мөн шинээр 4 оролцогч ТОП-10 руу орж ирсэн бол өнгөрсөн 7 хоногийн эхний ТОП 3 оролцогч байр ухарсан гэнэ шүү.
Эхний 7 хоногт ихэнх оролцогчид АНУ-ын ХЗЗ дээр төвлөрч байсан бол энэ удаад Хятад, Хонконгийн ХЗЗ-д чиглэж буй.
Үүнд:
Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын голлох индексүүдийн уналт
Alibaba - Жак Магийн эргэн ирэлт
Хонконгийн ХЗЗ-д Tencent компанийн тайлан шинжээчдийн таамаглалыг эвдсэн зэрэг нь нөлөөлжээ.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
🔹 Өнгөрсөн онд 43 Монгол кино нээлтээ хийв. Улмаар нийт 1.3 сая тасалбар борлогдож ₮14.8 тэрбумын орлого олсон аж. Нийт үзэлтийн 21%-ийг Зура "Цурам Ажиллагаа" УСК бүрдүүлэв. Харин 4 сарын 7-нд “Миний Үзэсгэлэнт Дагуул” УСК нээлтээ хийх аж. Энэ хаврын анхны романтик кино хэр их үзэлт авах бол?
🔹Softbank (9984.T) болон Hitachi (6501.T) ажилчдадаа ChatGPT зэрэг AI-г хэрэглэхийг хориглолоо. Улмаар тэд ажилчдадаа компанийн мэдээллийг ашиглан хайлт хийх болон бусад үйлдлийг хориглосон юм. Учир нь тэд AI-уудыг хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах чадвартай гэж үзжээ.
🔹Өчигдрийн байдлаар СЗХ-д нийт 177 ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдлээ ирүүлжээ. Энэ жилийн хувьд компанийн ТУЗ-уудыг 3 сарын 21-ны дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдээллээ СЗХ-д хүргүүлэхээр шийдвэрлээд байсан билээ.
🔹УИХ хаалттай горимоор хэлэлцэж 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэв. Ийнхүү Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг гишүүнээс түдгэлзүүлж Н.Наранбаатарын гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээсэн аж. Тус нууц санал хураалт дахь гишүүдийн ирц 89%-тай буюу 65 гишүүний бүрэлдэхүүнтэй явагдсан аж.
Deputy Governor for @Mongolbank_eng Ganbold Enkhtaivan on @bcmongolia: More than 80% of the dollar inflow comes from exports, followed by foreign lending and assistance and the central bank’s gold trade.
— Inside Mongolia (@Inside_Mongolia)
4:28 AM • Mar 30, 2023
Оюу толгой орон нутагт юу бүтээв?
Оюу толгойн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулсан “Говийн оюу” сан нийтдээ 300 гаруй төсөлд ₮100 гаруй тэрбумын санхүүжилт олгожээ.
Хэнд, ямар хөрөнгө оруулалт хийв?
Дэд бүтэц: Ийнхүү 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Говийн оюу” сан нь 6 цэцэрлэг, 3 эмнэлэг, 2 сургууль, музей, уурын зуух, цэвэр бохирын шугам зэргийг орон нутагт барьсан байна.
Боловсрол: Мөн нийт 300 гаруй оюутанд тэтгэлэг олгож оюуны хөрөнгө оруулалтыг ч орхигдуулаагүй аж.
Бизнес: Амьдрах орчноос гадна бизнес эрхлэх боломжийг нь ч марталгүй орон нутгийн ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн сургалт, ЖДҮ-ийг дэмжих зээл хүртэл олгож иржээ.
Худалдан авалт: Түүнчлэн 2010 оноос хойш Өмнөговь аймгаас $1 тэрбумын бараа үйлчилгээг худалдан авсан байна.
Оюу толгой төсөл анх хэрэгжиж эхэлснээс хойш аль хэдийн 14 жил өнгөрсөн. Харин тус хугацаанд ил уурхай үйл ажиллагаа явуулж ирсэн тэд энэ жилээс гүний уурхай албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэв. Тиймээс уг сан цаашид байгаль орчин, тогтвортой хөгжлийг дэмжсэн олон төслийг хэрэгжүүлэх нь дамжиггүй болов уу.
Анхаар: Хөрөнгө оруулагчдын SVB-н дампуурлаас мэдэх хэрэгтэй сургамж. (Inc)
Мэд: Ногоон металл гэж юу вэ? (WEF)
Унш: Улс орнуудын ЗГ хүний эрхийн хэр мэдрэмжтэй ажиллаж байна? (reliefweb)
Сонс: Үл үзэгдэгч эмэгтэйчүүд. (ApplePodcasts)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Б.Золцагаан
Graphics by: О.Баасандорж
Reply