• Lemon Press
  • Posts
  • 🚩 Дампуурсан иргэд = 500 мянга

🚩 Дампуурсан иргэд = 500 мянга

Намуудад өгсөн санхүүжилт = ₮13.6 тэрбум | Trump Accounts-н харгиа | Xbox-н 20% нь ажилгүй болно

POWERED BY

Morning! Наадмаар нийслэл хотдоо үлдэх хүмүүс байна уу? Хэрэв хөдөө гадаа явахгүй бол 7 сарын 11-нд Сүхбаатарын талбайд болох үдшийн цэнгүүнд очиж болох нь ээ. Урлаг соёлын хамаг л одууд цуглах юм байх. Цэнгэн хөгжилдье өө, өөө, өөө гээд л айн. 🤪🪩

*Нэг өдрийн өөрчлөлт.

U.S.: Доналд Трамп хүүхдүүдэд зориулсан татварын давуу эрхтэй хөрөнгө оруулалтын данс болох Trump Accounts-н арилжааг эхлүүлж, NYSE (^NYA) болон Nasdaq (^IXIC) дээр түүхэнд анх удаа нэгэн зэрэг цан цохих ёслол хийлээ.

GOV: Ерөнхий сайд Н.Учралын ЗГ өнгөрсөн 100 хоногт хийсэн 100 ажлаа тайлагналаа

MMA: Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, түүний оронд З.Ган-Очир томилогдлоо

😳 Намуудад өгсөн санхүүжилт = ₮13.6 тэрбум

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны хуралдаанаар улс төрийн нам, эвслүүдэд энэ онд хэдэн ₮-ийн төрийн санхүүжилт олгохыг шийдэв. Бидний төлсөн татвараас санхүүжилт олгож байгаа хэрэг. Заа тэгээд хэнд хэдэн ₮ ногдохыг харцгаая. 

🧯 МАН ба АН-ын давамгайлал

Монгол Улсад намуудад төрөөс санхүүжилт олгох эрх зүйн үндэс анх 2005 онд тавигдаж байв. Харин 2023 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчилснээр 2024 оноос эхлэн УИХ-д суудал авсан гэлтгүй, сонгуульд нийт сонгогчийн 1%+ санал авсан бүх нам, эвсэлд авсан саналтай нь хувь тэнцүүлэх зарчмаар санхүүжилт олгодог болсон. Тэгвэл энэ онд тэдэнд нийт ₮6.7 тэрбумын санхүүжилт олгох нь. Үүнээс уламжлалт том намууд бялууны ихэнхийг хүртжээ. Нийт санхүүжилтэд эзлэх %-иар нь харвал,

  • 1️⃣ МАН: 41.2%

  • 2️⃣ АН: 38.4%

  • 3️⃣ ИЗНН: 5.4%

  • 4️⃣ Үндэсний эвсэл: 4.4%

🔍🔦 Аудитын шүүлтүүр 

Том зургаараа 2025-2026 онд улс төрийн намуудад нийтдээ ₮13.6 тэрбумыг олгосон. Харин өнгөрсөн жилийн санхүүжилтэд хийсэн аудитаар зориулалтын бусаар ашигласан зөрчил илрүүлэн, 2026 оны санхүүжилтээс ₮191.5 саяыг хассан байгаа юм. Санхүүгийн сахилга батыг намуудаар ангилж үзвэл, 

  • 👀 АН-ын бүрэн зарцуулалт: Тэд 2025 онд авсан санхүүжилтээ бүрэн зориулалтын дагуу зарцуулсан тул 2026 онд ₮0-ийн хасалттай буюу төлөвлөсөн санхүүжилтээ бүрэн авч.

  • 💰 Үндэсний эвслийн өндөр торгууль: Тус эвсэл 2026 онд авах ёстой байсан дүнгийнхээ 22.8%-ийг аудитын шаардлагаар хасуулсан нь намууд дундаа рекорд тогтоов.

  • ⚠️ МАН ба ХҮН нам: Эрх баригч МАН ₮51.6 сая, ХҮН нам ₮44.1 саяыг тус тус хасуулсан нь тэдний санхүүгийн хяналтын механизмд сул тал байгааг харууллаа.

  • 👌0️⃣ Санхүүжилтгүй үлдсэн Үнэн ба Зөв нам: Тус нам 2024 оны сонгуулиар 1%-ийн саналын босгыг давсан ч хуульд заасан 4 төрлийн хууль ёсны орлогогүй байсан тул 2025-2026 онд санхүүжилтгүй үлджээ.

Эцэст нь… Уул шугамандаа нам, эвслүүд төрийн санхүүжилтийн 20%-иос доошгүйг нийгмийн бүлгүүдийн оролцоог дэмжихэд, 15%-иос доошгүйг иргэдийн улс төрийн боловсролд, 15%-иос доошгүйг бодлогын судалгаа, дотоод ардчилалд зарцуулах ёстой. Яг ингэж зарцуулж байгаа эсэхийг нарийн хэмжихгүй бол эргэлзээтэй л юм.

  • 🎓 Хюберт Х. Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл хүлээн авч дуусахад 19 хоног үлдлээ. (USEmbassy)

  • 🗣️ Танилц: Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөх QUIZA. (NTV)

  • 🎥 Кристофер Нолан хүлээлт үүсгэж буй “The Odyssey” 7 сарын 17-нд нээлтээ хийнэ. (Variety)

  • 🏙️ 2026 оны амьдрахад хамгийн таатай болон таагүй хотууд. (TheEconomist)

🎮 Xbox-н 20% нь ажилгүй болно

MSFT: Microsoft видео тоглоомын бизнестээ бүтцийн өөрчлөлт хийхээр ирэх Xbox-н нийт ажилчдын 20% буюу 3,200 гаруй ажилтнаа цомхотгохоор шийджээ. Үүнээс 1,600 ажилтан Даваа гарагт ажлаасаа чөлөөлөгдсөн бол үлдсэн хэсэг нь ирэх нэг жилийн хугацаанд шат дараатайгаар цомхотголд орох юм. Гүйцэтгэх захирал Аша Шармагийн мэдээлснээр Xbox-н ашиг бусад өрсөлдөгчдөөс 3-10 дахин бага байгаа аж. Сонирхуулахад, сүүлийн нэг жилд AI-н өндөр зардал, хөрөнгө оруулагчдын болгоомжлолоос үүдэж $MSFT-н нэгж хувьцааны үнэ 22.5% унаж $386.7-оор арилжаалагдаж байна.

🚩 Дампуурсан иргэд = 500 мянга

Европын тагнуулын байгууллагын тайланд дурдсанаар хойд хөршийн байдал эвгүйрч банкны систем нь тэсрэхэд бэлэн бөмбөг болон хувирчээ. Юу болоод байна аа? 

💥🪃 Өрийн тэсрэлт ба масс дампуурал

Өнгөрсөн онд Орост хагас сая иргэн албан ёсоор дампуурлаа зарласан нь өмнөх оныхоос бараг 1/3-ээр өссөн үзүүлэлт гэнэ. Учир нь улсын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд хавтгайрснаар 13 сая гаруй иргэн 3+ удаагийн давхардсан зээл авчээ. Улмаар зарим томоохон банкнуудын нийт хэрэглээний зээлийн багцын 15% нь чанаргүй ангилалд орсон аж.

🥶 Алдагдалтай банкны тоо x 1.8

Иргэдээс гадна ААН, байгууллагуудад олгосон нийт зээлийн 10% нь чанаргүй ангилалд живсэн байна. Одоогоор энэ нөхцөл байдлыг улсын татаас, зээлийн бүтцийн өөрчлөлтөөр халхавчилж байгаа аж.

  • 🔻 Ашигаас алдагдал руу унагав: Энэ бүхний үр дүнд тус улсад ашиггүй ажиллаж буй банкнуудын тоо энэ оны эхээр 34-өөс 60 болж огцом нэмэгдсэн байгаа юм. 5 банк тутмын 1 нь алдагдал хүлээж байгаа хэрэг.

  • 💔 Итгэл сулрав: Үүнээс гадна иргэдийн системд итгэх итгэл суларч банкнаас гадуурх бэлэн мөнгөний хэмжээ жилийн дотор 17% өсөж ₽19 их наядад хүрэв. Өөрөөр хэлбэл, банкнуудын хадгаламжийн эх үүсвэр шавхагдаж эрсдэл улам нэмэгдэж байгаа аж.

🫸 Уналт ба шинэ хориг 

Том зургаараа Оросын Эдийн засгийн яам 2026 оны ДНБ-ий өсөлтийн таамаглалаа 1.3%-иас 0.4%, 2027 оны таамгаа 2.8%-иас 1.4% болгон тус тус бууруулаад буй. Мөн Европын Холбоо энэ сард багтаан тус улсын санхүүгийн системийг онилсон 21 дэх шатны хориг арга хэмжээгээ бэлтгэж, дахин 90 банкийг хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр Оросын 100 гаруй банк санхүүгийн бүрэн хоригт орох юм.

Эцэст нь… Манай шатахуун, эрчим хүч гол нийлүүлэгч гаднаа хэвийн мэт харагдаж байгаа ч дотроо бол эвгүйрсэн бололтой дог шүү. 

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэ

Энэ долоо хоногт төрийн шагнал, одон медалийн хур бууж, олон хүн хөдөлмөрөө үнэлүүллээ. Гэвч нөгөө талдаа "Энэ хуучирсан тогтолцоог цаашид болих хэрэгтэй" гэх шүүмжлэл олон нийтийн дунд хүчтэй өрнөж байна. Манай лимонууд энэ тал дээр ямар бодолтой байна?

Login or Subscribe to participate in polls.

Bentley Las Vegas

🍋 Bentley анхны цахилгаан машинаа танилцууллаа. 5 м урттай Torcel хэмээх тус EV нь 1 цэнэглэлтээр ойролцоогоор 480 км гаруй зайд явах чадалтай бөгөөд тус загварыг ирэх 9 сарын 23-нд албан ёсоор танилцуулах аж. Гэвч Ferrari, Porsche, Mercedes зэрэг тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчдийн EV зах зээлд нэвтрэх оролдлого базаахгүй байгаа энэ үед Bentley хэрхэх нь сонирхолтой.       

🍋 Ирэх хичээлийн шинэ жилд Үдийн хоол хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлагатай байна. Одоогоор Нийслэлийн төрийн өмчит 158 сургууль тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 72% нь хоол үйлдвэрлэлээ дотооддоо, 28% нь түрээсийн ААН-ээс авдаг аж. Юутай ч Траст Трейд ХХК мах нийлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ. 

🍋  Kospi (^KS11) Samsung Electronics (005930.KS) болон SK hynix (000660.KS)-н ETF-үүдийг биржээс хасах шаардлагатай тулгарав. Учир нь улс төрчид болон зохицуулагч талаас эдгээр өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнүүд нь сүүлийн үед ХЗЗ-ийн савлагааг улам нэмэгдүүлж байгаа төдийгүй ETF-г бодлогын алдаа гэв. Одоогоор Kospi дээр тус 2 компанийн хувьцааг дагасан 14 ETF байгаа бөгөөд сүүлийн 1 сард бүгд уналттай байгаа аж. 

🍋  Төв Ази дэлхийн агаарын ачаа тээврийн шинэ төв болох төлөвтэй байна. Тодруулбал, Төв Азийн агаарын ачаа тээврийн хэмжээ 2019 оноос хойш 2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнд тус бүс нутаг Европ, Хятадыг холбосон стратегийн логистикийн коридор болж буй нь нөлөөлжээ. Энэ дундаас Казахстан хамгийн том тоглогч нь болсон буюу 2019-2024 онд ачаа тээврийн хэмжээ 149% өссөн байна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.