• Lemon Press
  • Posts
  • 🏦 ₮500 тэрбумыг 1 цагт босгов

🏦 ₮500 тэрбумыг 1 цагт босгов

Хэн хамгийн олон хууль санаачлав? | Алдагдал $267 сая | Fitch Ratings-н төсөөлөл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Монгол руу орж ирж буй бараа, бүтээгдэхүүн яагаад заавал Тианжин боомтоор дамждагийг мэдэх үү? ЭНД дарж хариултыг нь мэдээрэй. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

FTC: Fitch Ratings Хятадыг энэ онд бодлогын хүүгээ бууруулна гэсэн төсөөллөө ирэх жил болгон хойшлуулав.  

RUS: Владимир Путин Хойд Солонгост айлчилсныхаа дараа Вьетнамыг зорив

MFA: Ирэх Даваа гарагт Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтсоны 55 жилийн ойн өдөр тохионо.

Сонгуулийн эргэн тойронд юу болоод байна? Товчхон танилцацгаая. 

  • УИХ-ын сонгуульд гадаадад суугаа иргэдийн саналыг өчигдрөөс авч эхэллээ. (M-Election

  • ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцуулав. (Montsame)

  • ХҮН нам УИХ-д олонх болвол ямар бүрэлдэхүүнтэй ЗГ байгуулахаа танилцуулжээ. (ХҮН)

  • АН-аас үндэслэлгүй гүтгэлэгт няцаалт өглөө. (АН)

  • Телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл түгээх нь нэмэгджээ. (Forum)

  • Сонгуульд нэр дэвшигчид “Аж үйлдвэрийн бодлого” сэдвийн хүрээнд мэтгэлцэв. (TengerTV)

🙄 Хэн хамгийн олон хууль санаачлав?

Хуучин парламентаас 54 гишүүн энэ удаагийн сонгуульд ахин нэр дэвшиж байгаа. Ахин нэр дэвшиж буй гишүүдээс өнгөрсөн 4 жил хэн нь хэр олон хууль санаачлав? Шинжих үү дээ?

  • Тайлбар: Гишүүдийн хууль, тогтоол санаачилсан үзүүлэлт дээр цоо шинэ хууль санаачилснаас гадна хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд ч багтсан шүү. 

🏆 Хамгийн хамгийн 

Хамгийн олон хууль, тогтоол санаачилсан гишүүдийн жагсаалтыг Сангийн сайд Б.Жавхлан 35 хууль, тогтоол санаачилснаараа тэргүүлэв. Араас нь С.Бямбацогт 29, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нар тус тус 19 хууль, тогтоол санаачилснаараа удаалсан байна. Харин 8 дахь парламентын бүрэн эрхийн хугацаанд хамгийн цөөн буюу 2 хууль, тогтоол санаачилснаар УИХ-ын дарга Г.Занданшатар жагсаалтыг тэргүүлсэн бол араас нь Ц.Даваасүрэн, Э.Батшугар нар 3 хууль, тогтоолтойгоор жагсаж харагдав. 

🏃 Эрчтэй жил

Гишүүдийн хууль санаачилсан байдлыг харахад 4 жилийн хугацаанд эрчтэй хууль, тогтоол санаачилсан жилүүд харагдаж байв. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлангийн тухайд 2022 онд хамгийн олон буюу 16 хууль, тогтоолыг санаачилсан бол С.Бямбацогт 2022 онд 3 хууль, тогтоол санаачилснаас бусад 3 жилд харьцангуй идэвхтэй хууль, тогтоол санаачилсан байна. 

  • Унтаж байгаад сэрлээ хө! Харин хууль, тогтоол хамгийн бага санаачилсан үзүүлэлтээр тэргүүлсэн хэдэн гишүүн маань өнгөрсөн 4 жилд яаж зүгээр суух вэ гэсэн шиг алдаг оног хууль санаачилсан байдаг. Зарим нь ч бүр 17, 18 гишүүдийн хамтын уран бүтээлд нэрээ хавчуулсан харагдах шиг. 

Эцэст нь… Энэ удаад монголчууд маш хариуцлагатай сонголт хийх ёстой гэдгийг хаа сайгүй л улиг болтол ярьж байна. Шинэ нэр дэвшигчдийг намтар, бодлого, ямархуу хүн юм гээд олон талаар сонжиж байгаа байх. Харин хуучин гишүүдээ бол хийсэн ажил, санаачилсан хууль, хурлын ирц гээд өнгөрсөн 4 жилд юу хийснийг нь ясыг нь цайтал олон талаас нь шинжих боломж сонгогч танд бий шүү.

📉 Алдагдал = $267 сая

DJT: Truth Social медиа компанийн хувьцааны үнэ Даваа гарагт 6.2% унаж $34.2-т хүрснээр Доналд Трамп энэ 7 хоногт $267.3 саяын алдагдал хүлээжээ. Тэрээр тус компанийн толгой компани болох TMTG-н 65% орчмыг эзэмшдэг аж. Тус компанийн зүгээс энэ сарын эхээр түүнд 36 сая ширхэг хувьцааг нэмж авахыг санал болгосноор нийт хувьцааны тоо нь 114 сая ширхэгт хүрсэн байна. Доналд Трампыг тойрсон шүүхийн асуудлууд TMTG-н хувьцааны үнийг унахад нөлөөлсөн төдийгүй тэд энэ оны I улиралд $327.6 саяын алдагдалтай ажилласан аж.

🏦 ₮500 тэрбумыг 1 цагт босгов

“Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр эхэлсэн даруйд 1 цагийн дотор захиалга нь дүүрчээ. Нийт 16 захиалагчаас ₮500 тэрбумыг татан төвлөрүүлж чадсан уг бондын мөнгө юунд зарцуулагдах, эргэн төлөлт нь хэрхэх талаар сонирхъё. 

🙄 Захиалга дүүрсэн!  

Нийслэл хот жилийн 12%-14%-ийн хүүтэй бондын арилжааг 3 транчаар гаргасан бөгөөд бондын үндсэн андеррайтераар БиДиСек ҮЦК ХК (BDS) ажилласан юм. Сонирхуулахад, тус бондын хүүг хагас жил тутамд төлөх нөхцөлтэй гэхээр эхний төлөлт энэ оны эцэст хийгдэх нь дээ. 

🤷🏻‍♂️ Гэрлийн хурдаар 

"Улаанбаатар бонд"-ыг өнгөрсөн онд гаргахаар төлөвлөж байсан ч нийслэлийн өмнөх дарга ажлаасаа гэнэт огцорсон болон бусад асуудлаас болж хойшлогдсон. Гэтэл 6 сар гаруй гацаад байсан нийслэлийн бонд 3 хоногийн өмнө нийслэлээс төсөвтөө өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталсныхаа маргааш нь л МХБ (MSE) дээр анхдагч арилжаагаа эхлүүлж захиалга нь цагийн дотор л дүүрчхэв. Цаг үе нь л ингэж таарсан юм болов уу, аль эсвэл сонгуулийн өөр нэгэн гайхамшиг уу? 

🤔 Юунд зарцуулна гэлээ? 

Нийслэл уг бондоороо нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ гэж байгаа. Тодруулбал, 

  • 🏭 300 мВт: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-н хүчин чадалтай станцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулах,

  • 🛣️ 73.1 км зам: Авто замын нэвтрэлтийг сайжруулахын тулд орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалтыг хийх,

  • 🏗️ Шинэ байгууламж: Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ. 

Эцэст нь… Ямартай ч гарах гэж овоо удсан бондын арилжаа эцэст нь нэг юм амжилттай хаагдлаа. Харин бондоор босгосон мөнгө яг яригдсан ажлууддаа зарцуулагдаж буй эсэх дээр нийслэлийн иргэд хатуу хяналт тавих ажил үлдлээ. Гэхдээ хянах, хянуулах тал аль аль нь л хэцүүхэн дээ… 🙄

🌱🌍 Дассанаас чинь өөр

Байгальд ээлтэй сонголтыг эрхэмлэдэг лимонууддаа дуулгах сайхан мэдээтэй. 📢

М банк Монголын анхны дахин боловсруулсан пластик, байгальд ээлтэй виза картыг хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна.

  • 💳 Дэлхий даяар жилд 6 тэрбум орчим хуванцар карт үйлдвэрлэгддэг ба ихэвчлэн байгальд хор хөнөөлтэй поливинил хлорид (PVC)-оор хийгддэгийг сонсож байсан байх. Харин дахин боловсруулсан картыг хэрэглэж хэвшсэнээр CO2 ялгаруулалтыг жилд 161 тн, хуванцар хог хаягдлыг 73 тн-оор бууруулах боломжтой гэнэ шүү.

За тэгээд картын урьдчилсан захиалга тун удахгүй эхлэх тул М-ийн харилцагч болоод дахин боловсруулсан М виза картын эзэн болохдоо бэлдээрэй. Stay tuned!

🔗 M банкны харилцагч болох бол ЭНД дарна уу.

Евро 2024 ЕАШТ-ий гал гарсан тоглолтууд ид өрнөж байна.

Энэ жилийн хувьд нэг улс тус тэмцээнд анх удаа оролцож байгаа. Ямар улс вэ? Хөлбөмбөгийн фанатуудад бол ядах юмгүй асуулт биз? 😎

TheDiplomat

🍋 Орос болон Хойд Солонгос иж бүрэн стратегийн түншлэлийн шинэ хэлэлцээр байгуулжээ. Улмаар 2 орон батлан хамгаалахын салбарт болон олон талт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон аж. Түүнчлэн Хойд Солонгосын зүгээс Оросын Украйнд явуулж буй “тусгай ажиллагаа”-г бүрэн дэмжихээ илэрхийлжээ. 

🍋 Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ) жилд 10 сая тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Ингэснээр тус компани жилд дунджаар 24 сая тн орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах төсөөлөлтэй байгаа. Цаашлаад жилд $1.9 тэрбумын борлуулалтын орлого, $197.3 саяын цэвэр ашигтай ажиллах бөгөөд төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт $185.8 саяыг төвлөрүүлэх гэнэ. 

🍋 Монгол эрчим хүчний шилжилтийн индексэд 5 байр ухарч, 120 орноос 116-д бичигдэв. Тодруулбал, Монгол Улсын нүүрсхүчлийн хий дэлхийн дунджаас бараг 15 дахин өндөр, 1 хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт 21 тн байгааг тайланд дурджээ. Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь газар ашиглалтын өөрчлөлт аж.

🍋 Sony Music компани Queen хамтлагийн хөгжмийн каталогийг $1.3 тэрбумаар худалдан авчээ. Хөгжмийн цомгоос гадна тус хамтлагийн зохиогчийн эрх, Америк, Канадаас бусад оронд борлуулах эрх багтаж буй. Ингэснээр Sony Music Disney (DIS)-н эзэмшиж байсан Queen хамтлагийн борлуулалтын эрхийг авсан юм.

  • Шинэ: Open AI-н хамтран үүсгэн байгуулагч Илья Суцкевер Safe Superintelligence нэртэй шинэ старт-ап компани байгуулсан гэнэ. (CNBC)

  • Бодлого: Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл хүн ам зүйн үндэсний онц байдал зарлаж, хэт бага төрөлттэй тэмцэхээ илэрхийлэв. (Yonhap

  • Бууралт: Хятадын хамгийн том цахим худалдааны фестивалийн борлуулалт анх удаа буурчээ. (Reuters)

  • Хичээл: Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын төсөлтэй холбоотой хичээл байна шүү цаана чинь. (LegalData)

Reply

or to participate.