• Lemon Press
  • Posts
  • 🆙 Хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

🆙 Хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

Өвөр Монголын лити үйлдвэрлэх зорилт | Хог хаягдал боловсруулах үйлдвэр | Хятадын ЭЗ-ийн өсөлт 5%

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсгол болж байгааг мэдсэн үү, нөхөд өө! Хамгийн их лиценз эзэмшдэг 10 компанийн дүн гарчээ. Бид энэ талаар нэлээд их мэдээлэл цуглуулсны үндсэн дээр тойм бичнэ. Stay tuned! 

*Нэг өдрийн өөрчлөлт

IMF: ОУВС Хятадын энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.4 нэгжээр ахиулж 5%-д хүргэв.

^IXIC: Nasdaq индекс он гарснаас хойш 15% өсөж түүхэн дээд түвшин болох 17,000 нэгжийг давлаа.

MET: “Монголын байгалийн өв” байгаль хамгаалах итгэлцлийн санд олон улсын хандивлагчдаас $71 саяыг төвлөрүүлсэн байна.

🔍 Цагаан алт хөтөлбөрийн эргэн тойронд

Хөнгөн үйлдвэрийн салбарт “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Ямар ач холбогдолтой, яадаг хөтөлбөр вэ? 

₮2.2 их наядын санхүүжилт

Уг үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийт ₮2.2 их наядын санхүүжилтийг бүрдүүлж, 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх аж. Ерөнхийдөө бол энэ хөтөлбөрийн зорилго нь хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих. Угаас манай хөдөө аж ахуй (ХАА)-н салбар, тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбарт яалт ч үгүй дэмжлэг, хөгжил хэрэгтэй байгаа

  • Нөхцөл байдал: Өнгөрсөн оны байдлаар ХАА-н салбар нийт ДНБ-ий ердөө 10%-ийг эзэлсэн бөгөөд эдийн засаг 7% өсөж байхад тус салбар 8.9% унасан байдаг. Түүнчлэн тус салбарын 2023 оны гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ маш бага буюу $1.2 сая. Нэмээд ХАА-н салбарын экспортод эзлэх хэмжээ энэ сарын байдлаар 7% орчим байгаагийн 95% нь ноолуур аж.

  • Ашигладаггүй потенциал: Ер нь бол манайх ноолуурынхаа 25%-ийг дотооддоо гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгодог бол үлдсэн 75%-ийг нь угааж экспортолдог. Уг нь бол шууд түүхийгээр нь угааж гаргахаас илүүтэй боловсруулалтыг дэмжиж, самнасан ноолуураа ээрэх, эцсийн бүтээгдэхүүн болговол $1.5 тэрбумыг олох боломжтой

Хөтөлбөрийн үр дүн

Цагаан алт хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тоон утгаар бол ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20%-иас 40% хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг ₮1.5 их наядаас ₮2.3 их наяд, экспортыг $398 саяас $690 сая хүртэл нэмэгдүүлэх гэнэ. Үүнээс гадна ноос болон арьс, ширний боловсруулалт, экспорт ч нэмэгдэх аж. Нэмээд шинээр нийт 8.2 мянга гаруй ажлын байр бий болгохоор тооцоолжээ. 

  • Санхүүжилт нь яах билээ? Уг хөтөлбөрийн нийт санхүүжилт нь ₮2.2 их наяд. Үүний 31.2%-ийг улсын төсвөөс гаргах бол үлдсэн хэсгийг арилжааны банкнууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох замаар шийдэх аж. 

Эцэст нь… Ийм хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь урагшлахгүй байгаа салбарт тун хэрэгтэй л шийдвэр болж. Гол нь одоо ажил хэрэг болох нь уу гэдэг л байна даа.

⚠️ Эзэмшил нэмэгдэнэ 

GOV: Говь ХК-ийн 85.29%-ийг эзэмшигч "Таван Богд Холдингс" ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд үндэслэн Говь ХК-ийн нийт энгийн хувьцааны 12.6%-ийг худалдан авах санал гаргажээ. Нэгж хувьцааг худалдан авахаар санал болгож буй үнэ нь ₮268.26 буюу Говь ХК-ийн хувьцааны өчигдрийн хаалтын үнээс ₮8.3-өөр илүү аж. Ингэснээр "Таван Богд Холдингс" ХХК нь Говь ХК-ийн 97.89%-ийг эзэмшдэг болох нь ээ.

👀 Өвөр Монголын лити үйлдвэрлэх амбиц

Өвөр Монгол 2025 он гэхэд жил бүр 50 мянган тн литийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай болох зорилт тавьж нийлүүлэлтийн дэд бүтцээ хөгжүүлж байна. Улмаар жилийн дараагаас лити үйлдвэрлэлийн хэмжээг $15.7 тэрбумд хүргэх төсөөлөлтэй байгаа аж.  

2025 онд лити нийлүүлэлтийн сүлжээтэй болно

Тодруулбал, Өвөр Монголын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн газраас Өвөр Монголын литийн аж үйлдвэрийг хөгжүүлэх удирдамжийг гаргасан. Үүндээ Өвөр Монгол 2025 оны эцэс гэхэд лити батарейны нийлүүлэлтийн сүлжээний 9 шинэ үйлдвэрийг барихаар тусгасан юм. Байршлын хувьд тэдгээр үйлдвэр Кешикетэнг Баннерт байрлах Weilasituo полиметалл литийн уурхайд баригдах аж. Харин үр дүнд нь?

  • Зорилт: Өвөр Монгол жилийн дараа гэхэд жилд 50 мянган тн литийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай болохын сацуу жилд 520 мянган тн литийн төмрийн фосфатын катодын материал, 1.764 сая тн анод материал, 30 мянган тн электролит, 1.5 м.в тэрбум тусгаарлагч, 29 ГВт/ц-ийн хүчин чадалтай батарейг үйлдвэрлэх хүлээлттэй байгаа.

  • Гэснээс батарейны хэмжээ, хүчин чадлаас хамааран 50 мянган тн лити гэдэг нь 925,926 цахилгаан автомашины батарейг үйлдвэрлэх дайны дүн юм шүү. 

Нөхцөл байдал

Түүнчлэн Хятадын газрын ховор металлын нийслэл гэгддэг Өвөр Монголын Бугат дахь Баян-Овоо уурхай нь Хятадын ГХМ-ын нөөцийн бараг 84%, дэлхийн нөөцийн 38% орчмыг бүрдүүлж буй. Өвөр Монголын бүтээхээр зорьж буй литийн нийлүүлтийн сүлжээ амжилттай хэрэгжвэл өдгөө дэлхийн литийн нийлүүлэлтийн 85%-ийг эзэлж буй Хятад тус зах зээлд хэний ч хүрэхгүй байр сууринд очих төлөвтэй байна.

  • Хүлээлт: Хэрэв тэд уг зорилтдоо хүрч 2025 оноос Weilasituo уурхайгаас бүрэн хүчин чадлаараа лити үйлдвэрлээд эхэлбэл өдөрт 8,000 тн литийн хүдэр олборлохын сацуу жилдээ ¥2.3 тэрбумын дүн бүхий лити нийлүүлж, ¥1.1 тэрбумын цэвэр ашиг, ¥900 саяын татварын орлогыг тус тус олох боломжтой. 

Эцэст нь… Гэснээс Өвөр Монголын эрх баригчдын хэлж буйгаар тус төслүүд хэрэгжих Weilasituo уурхай нь дэлхийн хамгийн том лепидолитын уурхай төдийгүй Азийн хамгийн том литийн чулуулгийн уурхай буюу хүдрийн нийт хэмжээ нь 550 мянган тн, литийн ислийн нөөц 2.6 мянган тн орчим нөөцтэй юм байна. Юутай ч Өвөр Монгол Хятадын цаашлаад дэлхийн литийн гол нийлүүлэгч болохоор далайцтай хөдөлж эхэллээ. Харин манайх литигээ хайсаар л. 

1 кг =  ₮16,556
Улаанбаатар хотод 2024 оны 5 сарын 27-ны байдлаар хонины 1 кг ястай махны үнэ өнгөрсөн 7 хоногоосоо 0.9% өсөж ₮16,556 болжээ
Үхэр: ₮19,723
Харин үхрийн 1 кг ястай махны үнэ 0.03% буурч ₮19,723 болсон аж. 
+5.3%
Цаашлаад гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх 7 хоногоосоо 0.4%, өмнөх сараасаа 5.3% тус тус өссөн байна.

🎶 Last chance

Playtime-н 2023 оны үзэгчид байна уу? Тасалбараа 50% хямдруулан авах сүүлийн боломж 6 сарын 6 хүртэл сунгагдсан шүү гэнэ шүү. 😎

Түүнчлэн энэ жилийн Regular тасалбарууд өнөөдөр 12:00 цагаас Shoppy.mn дээр Playtime наадам болох өдөр хүртэл борлуулагдах аж.

За тэгээд дурсамж дүүрэн зуны өдрүүдийг Playtime наадмыг зорин өнгөрүүлнэ биз ээ.

📍 Хаана: Налайх дүүрэг
📅 Хэзээ: 7 сарын 4-7

Earth. Music. Art. Love.

Pinterest

🍋 Хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжүүлнэ. Улмаар Хятадын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК Морингийн даваа, Нарангийн энгэр дэх хогийн цэгүүдэд тулгарч буй асуудлыг судлах гэнэ.  

🍋 Өмнөговийн Шивээхүрэн боомтыг Хятадын Сэхээ боомттой холбох 6.9 км төмөр замын бүтээн байгуулалт дуусжээ. Ингэснээр Нарийн сухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх шинэ гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тн-оор нэмэгдэх аж. 

🍋 Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмж ₮3,000-₮4,100 болгоно. Улмаар 8-10 цаг ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал ₮525-өөр, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийнх ₮500-өөр тус тус нэмэгдэж буй. Түүнчлэн улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм. 

🍋 Энэ оны I улиралд орон сууцны залилангийн улмаас ₮50.1 тэрбумын хохиролтой 14 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад 12% өссөн үзүүлэлт аж. Цаашлаад сүүлийн 3 жилд 96,343 гэмт хэрэг бүртгэгдсэнээс залилах гэмт хэрэг 31,382 буюу 32.5%-ийг эзэлж буй.

  • Partnership and Client Solutions Specialist / Lemon Press: Бид багтаа бизнес, маркетинг, санхүү, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн, манай хамтын ажиллагааг хариуцаж, чин сэтгэлээсээ ажиллах хүнийг хайж байна. 👉 (Link)

  • Судлаач / АШУҮИС: Нийгмийн Эрүүл Мэнд, Эрүүл Ахуй, Био-Анагаахын чиглэлээр бакалаврын зэрэгтэй, англи хэлэндээ ус, цас, судалгаа хийх чадвартай хүнийг маш гоё боломж хүлээж байна. 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Амтал: Солонгосын Mega MGC Coffee сүлжээ Монголд анхны салбараа нээж байна. (KED)

  • Анхаар: Ухаалаг утсан дахь bluetooth холболт ямар эрсдэлтэй вэ? (GIA)

  • Унш: Геополитикийн индекс сүүлийн 20 жилд байгаагүйгээр өссөн гэнэ дээ. (NISS)

  • Мэд: Нэр дэвшигч, нам, эвслийг хэрхэн судалж, сонгох вэ? (LeadAlumni)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.