- Lemon Press
- Posts
- 🔥🧊 ТОП-5: Гал, мөс
🔥🧊 ТОП-5: Гал, мөс
Жо Байденгүй сонгууль | CUMN-н ашиг | Хятадын төв банкны шийдвэр
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Өнөө алдарт метроны асуудал дуусдаггүй ээ. Улаанбаатар хотын иргэд 2028 оноос метрогоор зорчдог болно гэж байснаа одоо 2030 он болоодохжээ. Метротой болно гэж 13 жил хүлээсэн бидний хувьд одоо юу ч гэж амласан наалдахаа больж дээ. 😄🚇
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Энэ оны эхний хагаст төгрөгийн евротой харьцах ханш өнгөрсөн оны мөн үеэс 2.4% чангарч ₮3,640, рублийн эсрэг 6.3% чангарч ₮38.5, юанийн эсрэг 2.9% чангарч ₮466 боллоо.
CHN: Хятадын төв банк санхүүгийн байгууллагуудын хөрвөх чадварын хэрэгцээг хангах зориулалттай зээлийн хүүг 10 нэгж хувиар бууруулж 2.55%-д хүргэв.
UB: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 45%-тай үргэлжилж байна.
🔥🧊 ТОП-5: Гал, мөс
ТОП-5 банканд хөрөнгө оруулсан болон хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа уншигчид анхаарлаа хандуулаарай. Тэдний цэвэр ашиг энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 58.7% өсөж ₮867.7 тэрбум болжээ.
📈 Өсөлт үргэлжилсээр…
ТОП-5 банкны нийт хөрөнгө жилийн өмнө ₮43.3 их наяд байсан бол энэ оны эхний хагаст 30% өсжээ. Түүнчлэн нийт харилцах болон хадгаламж нь 28.9%, олгосон зээл нь 33.1% өссөнөөр ашигт ажиллагаа нь ₮321.1 тэрбумаар нэмэгдээд буй.
🚀 GLMT = Пуужин: Системийн нөлөө бүхий банкнууд дундаас Голомт банк (GLMT)-ны цэвэр ашгийн өсөлт цойллоо. Тэдний цэвэр ашиг 249.2% нэмэгдэж ₮273.1 тэрбумд хүрснээр ТОП-5 банкны нийт цэвэр ашгийн 31.5%-ийг бүрдүүлсэн юм. Энэхүү өсөлтөд тэдний зээлийн болон хүүгийн бус орлогын өсөлт нөлөөлжээ. Улмаар хувьцааны үнэ нь өчигдрийн байдлаар 11.8% өсөж ₮1,190-т хүрсэн байна.
SBM ➡️ Хөрөнгө 🤲, Ашиг 🤏: Төрийн банк (SBM)-ны хувьд нийт хөрөнгийн өсөлтөөрөө тэргүүлсэн хэдий ч ашиг нь хамгийн бага өсжээ. Түүнчлэн ТОП-5 банкны 1 ажилтанд ногдох ашгийн үзүүлэлтийг харвал Голомт банкных хамгийн өндөр, Төрийн банкных хамгийн бага байгаа юм.
Чанартай 🆚 Чанаргүй: Цаашлаад уг банкнуудын чанаргүй зээлийн нийт цэвэр зээлд эзлэх хувь I улирлын үзүүлэлтээс дунджаар 1.1 нэгж хувиар буурчээ. Энэ дундаа Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ных хамгийн их буюу 1.8 нэгж хувиар буурсан ч хамгийн өндөр хэвээр байна. Харин ХасБанк (XAC)-ных хамгийн бага буюу 2.2% байна.
Хөрөнгийн зах зээл = 🐻
Заа, ТОП-5 банкны маань санхүүгийн үзүүлэлт ихэд сайжирсныг харлаа. Харин хөрөнгийн зах зээл дээр байдал шал өөр байна. Тодруулбал, тэдний зах зээлийн үнэлгээ энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө дунджаар 10.5% буюу нийт ₮596.4 тэрбумаар буурчээ.
3️⃣ 🆚 2️⃣: ТОП-5 банк дундаас ХасБанк болон Голомт банкны хувьцааны үнэ л эхний хагаст жилийн өмнөхөөсөө өссөн байгаа юм. Гэхдээ Голомт банкны хувьцааны үнэ тус хугацаанд өссөн ч IPO үнээсээ 25.9% доогуур хаагджээ. Түүнчлэн хагас жилийн тайлангийн араас тус банкны хувьцааны үнэ өссөн ч одоог хүртэл IPO үнээсээ 7.4% доогуур байна.
Эцэст нь… Ашиг нь өсөөд, цар хүрээ нь тэлээд байгаа ч хувьцааны үнэ нь сэргэхгүй байдаг. Уг нь бол ТОП-5 банкны жижиг хөрөнгө оруулагчдын тоо эхний хагаст 3,949-өөр нэмэгдсэн. Цаашид хөрөнгө оруулагчидтай харилцах тал дээрээ анхаараад хувьцаа, үнэлгээний өсөлт нь ч сайжирчихвал…
🤑 Удаан хүлээсэн ашиг
CUMN: Энэ оны хагас жилийн байдлаар Премиум Нэксус ХК буюу хуучнаар Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК ₮10.7 тэрбумын цэвэр ашигтай ажиллалаа. Тус компанийн борлуулалтын орлого энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 57.6% өсөж ₮263.6 тэрбумд хүрснээр урт хугацааны дараа ашигтай ажилласан байна. Компани хагас жилийн тайлангаа зарлахаасаа өмнө ашигт ажиллагааныхаа талаар мэдэгдэл хийж нийт цэвэр ашиг нь ₮10-₮11 тэрбумын хооронд байх төлөвтэй байгааг зарласан. Тэгвэл тэдний төлөвлөгөө ийнхүү биеллээ. Харин хувьцааны үнэ өчигдрийн байдлаар 3.73% унаж ₮181.95-т хүрээд байна.
🚷 Жо Байденгүй сонгууль
Өчигдөр Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж Ардчилсан намаас боломжит нэр дэвшигчдийн нэр дуулдаад эхэллээ.
🫷 Намайг алгас!
Ерөнхийлөгчийн сонгууль болохоос дөрөвхөн сарын өмнө Жо Байден ийн нэрээ татаж энэ удаагийн сонгуулийн салхи, уур амьсгалыг шал өөр тийш хандууллаа. Түүний гэнэтийн шийдвэрт Дональд Трамптай хийсэн явцгүй мэтгэлцээн болон түүний нэр хүнд халдлагын дараа үнэмлэхүй өссөн нь том шалтаг болох шиг болов.
😮💨 Бөөн драма: Угаас л нас өндөр Жо Байденаар Америк дутахгүй гэх сэтгэгдэлтэй байсан америкчуудын дунд сүүлийн үед түүний шатаар алхаж ч чадахгүй унаж байгаа байдал, Володимир Зеленскийг Владимир Путин гэж андуурч хэлсэн зэрэг нь нэрмээс болж олны доог болсон.
👊 Мятаршгүй тэмцэгч: Гэтэл нөгөө талд нь Дональд Трамп сохорсон биш завшив гэдэг шиг халдлагын дараагаас нэр хүнд нь огцом өсөж энэ удаагийн сонгуульд зовохгүй ялах нь дээ гэх таамаглалууд гараад буй.
🌬️ Салхи эргэв
Харин Жо Байдены оронд Дэд Ерөнхий сайд Камала Харрис ринг дээр гарах өндөр магадлалтай байгаа. Жо Байден ч түүнийг Ардчилсан намыг төлөөлж сонгуульд орох зүй ёсны хүн хэмээн дэмжиж буйгаа илэрхийлсэн. Бүр X дээрх Жо Байдены сонгуулийн кампанит ажлын хаяг @KamalaHQ болчихсон байдаг шүү.
🤔 Яагаад Камала Харрис гээд байгаагийн өөр нэг шалтгаан бол өдийг хүртэл Жо Байдены сонгуулийн ажилд цугларсан $240 саяын хандивыг Камала Харрис үргэлжлүүлэн ашиглах боломжтой цор ганц хүн. Харин бусад нэр дэвшигч $0-оос эхэлнэ.
✅ Өөр хэн байна? Түүнээс гадна 8 эрхэм жагсаалтад багтаж байгаа бөгөөд тэр дунд цусан улаан муж гэгддэг Кентакки, Калифорни, Пенсильвани, Мичиган мужийн захирагч нарын нэр харагдав.
Юутай ч энэ удаагийн Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль Ардчилсан намаас хэнийг Дональд Трампын эсрэг гаргаж ирэхээс хамааран нэлээн үзүүштэй болох төлөвтэй байна. Хэрэв Камила Харрис сонгуульд өрсөлдвөл Дональд Трамп 2016 онд Хиллари Клинтонтой өрсөлдөж байсан шиг 2 дахь удаагаа эмэгтэй нэр дэвшигчтэй өрсөлдөнө. Сонгуулийн салхи Дональд Трампын талд эргэчхэв үү, яав? Юу гэж бодож байна?
Юм бичихээс залхуурдаг хүн байна уу? Тэгвэл таны яриаг сонсоод шууд бичвэр болгон буулгадаг тохиргоог зааж өгье. 👇
Яриаг бичвэр болгохын тулд Windows-н хэрэглэгчид эхлээд Settings доторх Online Speech Recognition тохиргоог идэвхжүүлэх ба дараа нь MS Word дээр Start + H товчлуурыг дарж ашиглана. Харин Google Docs дээр та Ctrl + Shift + S дараад л шууд ашиглана шүү. 😉
Gifer
🍋 2024-2025 оны хичээлийн жилд I болон III-XI ангийн 115 нэр төрлийн 1.8 сая сурах бичгийг хэвлэж төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-иудад хүргэжээ. Одоогоор бага ангийн сурах бичгийн хангалт 95%-100%, дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62%-ийн хангалттай байгаа аж.
🍋 CrowdStrike (CRWD)-н программ хангамжийн шинэчлэлттэй холбоотой технологийн доголдлын улмаас саатсан Microsoft (MSFT)-н 8.5 сая төхөөрөмжийн үйл ажиллагаа Ням гарагт хэвийн болсныг мэдэгдэв. Баасан гарагт болсон тус технологийн доголдлын улмаас дэлхий дахинд 5,000 гаруй нислэг цуцлагдаж, нийт бизнесийн хохирол $1 тэрбумд хүрээд буй.
🍋 Berkshire Hathaway (BRK-B) Bank of America (BAC)-н $1.4 тэрбумын дүн бүхий 33.9 сая орчим хувьцааг өнгөрсөн 7 хоногт арилжжээ. Уг арилжааны дараа тэд BAC-н 999 сая орчим хувьцааг эзэмшиж буй аж. Сонирхуулахад, Berkshire Wells Fargo & Co (WFC), JPMorgan Chase (JPM) зэрэг хэд хэдэн банканд хөрөнгө оруулдаг.
🍋 Энэ онд нийслэлийн 13 байршилд борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөснөөс өчигдрийн байдлаар 7 байршилд угсраад байна. Сонирхуулахад, нийслэл 1,250 км хатуу хучилттай авто замтайгаас 70% орчим нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй. Иймд их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог аж.
Sales Director / SCC: Бизнесийн удирдлага, менежментийн бакалавр зэрэгтэй, маркетинг борлуулалт, бизнес хөгжүүлэлт, төлөвлөлт, анализ хийх, борлуулалтын багийг удирдах талаар мэдлэг туршлагатай, Power BI программ дээр ажиллах чадвартай хүнийг хайж байна шүү. 👉 (Link)
Operations Manager / Minii Delguur: Худалдааны менежмент болон хүний нөөцийн менежментийн талаар ус цас мэддэг, баг хамт олныг манлайлж борлуулалт, ашгийг өсгөх, хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах, өртөг, зардлыг хянах зэрэг олон талын ажлыг гүйцэтгэх чадвартай хүн байвал холбогдоорой. 👉 (Link)
Digital Marketing Manager / SCC: Компанийн брэндийн нөлөөг нэмэгдүүлэхэд туслах, дижитал маркетингийн үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах, аналитик сэтгэлгээ сайтай, англи, орос хэлтэй, бүтээлч дижитал маркетингийн менежер байвал ийшээ. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Өөрчлөлт: LinkedIn-н нэвтрүүлж буй шинэ аргууд. (FT)
Эрсдэл: Томоохон банкнуудын тэн хагасынх нь эрсдэлийн менежмент сул. (Reuters)
Эсэргүүцэл: Испаничууд яагаад жуулчдын эсрэг тэмцэх болов? (BBC)
Асуудал: Өмнөд Солонгост ажил хайж буй төгсөгчдийн тоо дээд хэмжээнд хүрчээ. (TheKoreaHerald)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply