- Lemon Press
- Posts
- 🤑 Сонгуулийн сурталчилгаа: $650 мянга
🤑 Сонгуулийн сурталчилгаа: $650 мянга
Гранд Системс ХК-ийн IPO | Наадмын тасалбар | $5 тэрбумын хөрөнгө оруулалт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Хэрэв сонгуулийн өдөр саналаа өгсөн хүмүүст хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа байгууллагууд байвал энэ имэйл рүү “Reply” хийж мэдээллээ илгээгээрэй. Бид түмэнд түгээж өгье. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: Хэнтий аймгийн Бэрх тосгонд 21 мВт-ын дулааны цахилгаан станц ашиглалтад оржээ.
MSE: Гранд Системс ХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжаанд 134 захиалга ирж ₮683.7 саяыг татан төвлөрүүлснээр 101%-ийн гүйцэтгэлтэй хаагдлаа.
CUS: Маргааш 7 гаалийн газар амарч 12 гаалийн газар, хороо ажиллана.
Сонгуулийн сонин хачинтай хэдхэн минутад танилцацгаая. ⏯️
Сонгуульд хэрхэн саналаа өгөх вэ? (ElectionCompass)
Саналын хуудсыг хэрхэн бөглөх тухай мэдээллийг эндээс аваарай. (ElectionCompass)
Нэр дэвшигчид “Засаглалын асуудлууд” сэдвээр мэтгэлцлээ. Тэд юу хэлэв? (ТenGerTV)
“Шинжлэх ухаан, технологийн асуудлууд” сэдвээр тэд мөн мэтгэлцсэн шүү. Сонсоорой. (ТenGerTV)
🤑 Сонгуулийн сурталчилгаа: $650 мянга = ₮2.2 тэрбум
Зээ өчигдөр сонгуулийн сурталчилгааны өдөр дууслаа. Хэн хэдийг Facebook (META)-д зарцуулав аа?
Сүүлийн 1 сард: 2020 оны 8-р сараас хойш Facebook дээрх нийгмийн асуудал, сонгууль, улс төрийн талаарх сурталчилгааг багтаасан сурталчилгааны үнийн дүн $1.1 саяд хүрсэн. Үүний дийлэнх нь буюу 59.7% нь сүүлийн 30 хоногт зарцуулагдсан байна.
📍 Байршлаар
Сүүлийн 30 хоногт нийт $650.8 мянгыг Facebook-н сонгууль, улс төрийн талаарх сурталчилгаанд зарцуулжээ. Үүний 58.7% нь Улаанбаатарт зарцуулагдсан аж. Эндээс Улаанбаатарт хамгийн их сурталчилгаа хийсэн нь Монгол Ардын Намын нүүр хуудас, дараагаар нь Энхбаярын Батшугар, Чинбатын НОМИН орж байна.
Тэргүүлэгч аймаг: Харин 21 аймаг дундаас Дархан-Уулд зарцуулсан Facebook сурталчилгааны зардал хамгийн өндөр байна. Нийт $34,155 зарцуулагдсаны 17.1%-ийг тус аймгийн тойрогт МАН-аас нэр дэвшигч Сүрэнжавын Лүндэгийн сурталчилгаа бүрдүүлж байна. Тэрбээр нэр дэвшиж байгаа 5-р тойрогтоо нийт $8,936 буюу ₮30.2 саяыг зарцуулжээ.
Хамгийн бага: Харин Баян-Өлгий аймагт зарцуулагдсан дүн хамгийн бага байна. Сонирхолтой нь Лу.Гантөмөрийн тус аймагт зарцуулсан сурталчилгааны зардал уг тойрогт нэр дэвшигчдээс өндөр байгаа юм.
Намуудын тэргүүлэл
Үргэлжлүүлээд, сүүлийн 30 хоногт Facebook-т хамгийн их сурталчилгааны зардал гаргасан нүүр хуудсуудыг харвал Монгол Ардын Нам $28,200 зарцуулснаар тэргүүлж, ХҮН нам удаалж байна. Харин Ардчилсан намын нүүр хуудас сурталчилгааны зардлаараа 19-д эрэмбэлэгдэж байхад даргынх нь буюу Лу.Гантөмөрийн зардал 6-д цохиж явна. Түүнчлэн сурталчилгаагаараа тэргүүлж буй ТОП-10 нэр дэвшигчийн 6 нь МАН-ынх аж.
Эцэст нь… Хэн, хаана хамгийн их сурталчилгаа хийж байгааг харлаа. Тэгэхээр сонгогч та саналаа өгөхдөө Facebook дээр “Sponsored” гэж гарч ирж байгаа контентуудыг үзэж шийдвэрээ гаргах биш мөрийн хөтөлбөр, дэвшигчийн намтартай сайтар танилцаарай. Гэснээс сонгуульд хэрхэн саналаа өгөх, саналыг хуудсыг яаж бөглөх талаар ЭНД дарж уншаарай.
💰 $5 тэрбумын хөрөнгө оруулалт
RIVN: Германы автомашин үйлдвэрлэлийн акул Volkswagen (VOW3.DE) Tesla (TSLA)-н өрсөлдөгч Rivian-д $5 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Ингэснээр 2 компани технологио хуваалцах боломжтой болж буй. Уг шийдвэрийг зарласны дараа Rivian-н хувьцааны үнэ 42.8% өссөн байна. Сонирхуулахад, тус компани 2024 оны I улиралд $1.4 тэрбумын алдагдалтай ажилласан байна.
🎤 Сонгуулийн сурвалжилга
Маргааш сонгууль болно. Энэ үеэр УИХ-ын сонгуулийг олон улсын 12 хэвлэлийн байгууллагын 27 сэтгүүлч сурвалжлах аж.
Олон улсын ажиглагчид
Гадаад харилцааны яаманд бүртгүүлж, үнэмлэхээ авсан олон улсын медиа компаниуд дунд Хятадаас 2, Японоос 4, Буриад, Герман, Франц, Их Британи, Канадаас тус бүр 1 медиа компани багтаж буй. Цаашлаад, Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч бүртгүүлээд буй. Үүний 191 ажиглагч нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудаас ажиглагчаар оролцоно.
Медиа: Харж байгаачлан Японоос хамгийн их буюу 4 медиа сонгуулийн үеэр ажиллахаар байгаа. Энэ хэрээрээ 9 дэх удаагийн УИХ-ын сонгуульд ач холбогдол өгч буй хэрэг.
Олон улсын байгууллага: Цаашлаад сонгуулийн үеэр ажиллах томоохон олон улсын байгууллага болох ЕАБХАБ-ын тухайд Монгол тус байгууллагад 12 жилийн өмнө 57 дахь гишүүн болж элсэн орсон. Улмаар ЕАБХАБ 2013 оноос эхлэн ЗГ-ын урилгаар сонгуулийн үеэр ажиглагчаар оролцох болсон юм.
Үр дагавар: Хэдий жижиг улсын статустай ч барууны орнуудын хэлдгээр Азийн ардчиллын төгөл болсон Монголын ирэх 4 жилийн бодлого хаашаа чиглэх нь сонгуулийн үр дүнгээс хамааралтай. Иймээс ч хаа холын Европ, Америкийн медиа компаниуд сонгуулийн үеэр Монголд ажиллаж буй.
ЕАБХАБ-ын дүгнэлт
ЕАБХАБ гэснээс тус байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газраас энэ удаагийн сонгуулийн явцын тайланг танилцуулсан. Тайланд сонгуулийн томсгосон тойрогт сурталчилгааг 17 хоног хийхээр журамласан нь том намуудад давуу талтай бол жижиг намуудын хувьд орон нутгийн сонгогчдод хандсан сурталчилгааг хангалттай хэмжээнд хийх боломж хомс байгааг онцолсон юм. Ерөнхийдөө эрх баригч намд зориулж угсрагдсан цаглавар л гээд байх шиг.
Эцэст нь… ЕАБХАБ сонгуулийн дараа мөн дүгнэлт гаргана. Энэ удаад саналын эрхтэй 2.2 сая хүн сонгуульд оролцохоор байгаа. Уншигчид маань ч сонгуульдаа идэвхтэй оролцож иргэний эрхээ эдэлж үүргээ биелүүлээрэй.
38 секунд
Энэ удаагийн сонгуульд хамгийн олон буюу 10 мандаттай тойрогт саналын 2 хуудсыг төхөөрөмжид уншуулахад нийт 38 секунд шаардагдана.
78.7 см
Харин 10 мандаттай тойргийн саналын хуудас хамгийн урт буюу 78.7 см урттай байх юм.
3 минут
Сонгогч санал өгөх байранд орсноос хойш санал өгөөд гарах хүртэл ойролцоогоор 3 минут зарцуулагдах аж.
🏠 Live in smart and simple
Улаанбаатар хотын хамгийн таатай бүсэд хэрэгжих гэж буй “Modest Residence” тансаг төлөвлөлттэй орон сууцны төслийг танилцуулж байна.
Уг төслийн онцлох шийдлүүдээс дурдвал,
Давхартаа хамгийн цөөн айлтай төлөвлөлт,
Япон стандартын үүдний тусгаарлалт,
Гэрийн агаарын чанарыг хянах, шүүх, чийгшүүлэх боломжтой агааржуулалтын систем,
Гэрэлтүүлэгтэй металл болон шилэн фасад гээд олон давуу талтай аж.
За тэгээд төслийг сонирхож буй хэн бүхэн хөрөнгө оруулах боломжтой гэнэ шүү.
📍 Байршил: Улаанбаатар хот, СБД, 5-р хороо
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Unblog
🍋 Хятадаас Замын-Үүдэд суух Ерөнхий консулаар Кэ Юушэн томилогджээ. Тэрбээр өчигдөр экзекватур буюу хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг консулын газрын тэргүүнд эцэслэн зөвшөөрсөн актыг ГХЯ-ны ТНБД-аас гардан авсан аж.
🍋 Монос Хүнс ХК (MFC)-ийн үйл ажиллагаа олон улсад дахин хүлээн зөвшөөрөгдөв. Тодруулбал, тус компанийн хэрэгжүүлж буй чанарын удирдлагын тогтолцоо, хүнсний аюулгүй байдлын тогтолцоо буюу олон улсын стандартын хэрэгжилтийг дэлхийд тэргүүлэгч SGS аудитын компани шалгаж амжилттай хэрэгжүүлж байгааг нь батламжилжээ.
🍋 Dohwa Engineering “Метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө танилцууллаа. Түүнчлэн уг төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан түншлэгч компаниуд Монголын их, дээд сургуулиудад метроны системийн тэнхим нээж, 2+2 хөтөлбөрөөр 4 жил суралцуулан, 1 жил дадлагажуулах хөтөлбөр танилцуулсан юм.
🍋 Үндэсний баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч ₮80,000-₮150,000-ийн үнэтэй байна. Тасалбарын үнэ өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй ба 12,000 ширхэг тасалбар борлуулах аж. Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил 80%-тай явж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд авто зогсоол шинээр байгуулах, зам засах зэрэг ажлууд үргэлжилж буй.
Маркетингийн хэлтсийн дэд захирал / SCC: Бизнес төлөвлөгөөний дагуу хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, удирдлагын ёс зүйтэй, манлайлагч, англи, орос, солонгос хэлтэй, SCC-н маркетингийг хариуцаж чин сэтгэлээсээ ажиллах хүсэлтэй хүн байвал ийшээ. 👉 (Link)
Нягтлан бодогч / Монложистикс Холдинг ХК: Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, англи хэлтэй, идэвх санаачилгатай ажиллах хүнийг урамшуулал, бонус, тав тухтай ажлын орчин зэрэг олон боломж хүлээж байна шүү. 👉 (Link)
Борлуулалтын менежер / SCC: Борлуулалтын талаар ус цас мэдлэгтэй, энэ чиглэлээрээ удирдах албан тушаалд 3+ жил ажилласан туршлагатай, гэрээ хэлэлцээр хийх, бичиг баримт боловсруулах чадвартай, англи хэлтэй хүнийг хайж байна. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Торгууль: PetroChina Америкийн экспортын хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр $14.5 саяын торгууль төлөхөөр болжээ. (Reuters)
Трэнд: TikTok Shop залуусын дунд онлайн дэлгүүрийн трэндийг тэргүүлэх болов. (BusinessInsider)
Тоо: Tesla-н алдарт Cybertruck хэр борлуулалттай байна? (YahooFinance)
Трамп: Нобелийн шагналт эдийн засагчид Дональд Трампыг инфляцыг хөөргөнө гэв. (AlJazeera)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply