👎 Муу түүх

Гадаадын банк ба орчин | ТОП-5 банкны хураамж | Ур чадварын үнэлгээ

POWERED BY

Morning! Манай YouTube суваг 50K дагагчтай болоход тун ойртлоо. Та арай манай сувгийг дагадаггүй юм биш биз. Хэрэв яг одоо дагавал та манай 50K дахь дагагч болох ч юм билүү. Бэлэгтэй ч байж магад… 🤫

*Нэг өдрийн өөрчлөлт

POL: Монголоос Орост нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулахаар тохиролцлоо.

CHN: Хятадын эдийн засаг III улиралд төсөөлж байснаас илүү буюу 4.9% өсөв.

BTC: Биткойны үнэ он гарсаар 1.7 дахин өсөж $28,539-т хүрээд байна.

Гадаадын банк ба суурь орчин

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд Эдийн засагч Д.Ган-Очирын “Гадаадын банк орж ирэхэд ямар суурь орчин чухал вэ?” нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Гадаадын банкийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх, “урьж залах” асуудалд бодлого боловсруулагчид ихээхэн анхаарал хандуулж буй.

Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь зөвхөн мөнгө, санхүүгээс гадна мэдлэг, ноу-хау-гийн шилжилт, шинэ техник, технологийн нэвтрүүлэлт, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улмаар үр ашиг, бүтээмж дээшлэх зэрэг олон эерэг дам нөлөөг эдийн засаг, нийгэмд бий болгодог. Үүнийг ч бид үйлчилгээ, харилцаа холбоо, уул уурхайн салбар дээр бэлээхэн харж байгаа.

Үүнтэй адилаар гадаадын банк санхүүгийн салбарт нэвтрэх нь дотоодын банкуудын хангалттай хүрч очихгүй байгаа зах зээлийн орон зайг нөхөх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд дэвшил гарах, зах зээлд өрсөлдөөн нэмэгдэх, өрсөлдөөний дүнд зээлийн хүү, нөхцөлд нааштай өөрчлөлт гарах, санхүүгийн гүнзгийрэлт бий болох боломжтой.

Гагцхүү гадаадын банк, санхүүгийн байгууллагыг дотоодын зах зээлд нэвтрэх таатай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нь чухал. Монголчууд бидний санхүүгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг буюу бидэнд эерэг нөлөөтэй, мэдээж нөгөө талдаа бизнес эрхлэгчид өөрсдөө ашиг хүртэж чадах тийм л гадаадын банк, санхүүгийн байгууллагууд бидэнд хэрэгтэй.

Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх, бидний хэрэгцээг хангахауйц банкуудыг татах тал дээр бид маш том өрсөлдөөнд орно гэсэн үг. Гадны банкны хувьд дэлхий дээрх 195 оронд үйл ажиллагаагаа явуулах боломжтой, үүнээс OECD-ийн 39 орныг хасвал 156 орон, үүнээс 24 хурдацтай тэлж буй орнуудыг хасвал 132 оронтой бид өрсөлдөх ёстой болно. Нөгөө талд 107 орон дундаж орлоготой орнуудын ангилалд байгааг мартаж болохгүй. Үүний тулд бид гадны банк, санхүүгийн байгууллагуудын тавьж буй шаардлага, нөхцөлд нийцсэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг Монголдоо бүрдүүлэх ёстой болно.

👎 Муу түүх

BIRK: Оломтой углаашаараа алдартай Германы гутал үйлдвэрлэгч Birkenstock IPO хийсэн нь хамгийн муу дебютүүдийн нэг боллоо. Учир нь компанийн хувьцааны үнэ эхний өдрөө 12.9%, эхний 7 хоногт 21% тус тус буурчээ. Сүүлийн 10 жилд дор хаяж $1 тэрбумыг босгосон 95 IPO-с ердөө 5-ынх нь арилжаа эхний өдрөө Birkenstock-с муу гүйцэтгэлтэй байсан аж.

Өөдрөг төсөөлөл үргэлжилсээр

Өнгөрсөн оны өдийд ирэх оны төсөвт тусгагдсан түүхий эдийн төсөөлөл хэт өндөр байна гээд бичиж байлаа. Энэ удаад түүх дахин давтагдах нь ээ.

Орлого өснө. Тиймээс… 

Ирэх оны төсвийн зардал 2023 оныхоос ₮5 их наядаар нэмэгдэж ₮27.4 их наядад хүрэхээр байна. Төсвийн зардлыг өндөр төсөөлөхийн тулд орлогыг ч мөн өндөр төсөөлөх хэрэг гарна. Тэгэхээр ирэх оны ₮25.4 их наядын төсвийн орлого хэрхэн яаж бүрдүүлнэ гэж төсөөлөв?

  • Юу хийх вэ? ЗГ ирэх оны төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд нөгөө л дадсан сурснаараа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг дэмжих, татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулах арга хэмжээг авах гэнэ.

  • Татвар 🆙: Ингэхдээ ирэх оны татварын орлогыг 2023 оны төсөвт тусгагдсан дүнгээс ₮4.5 их наядаар их буюу ₮23.4 их наядад хүрнэ гэж тооцжээ. Үүний дийлэнх буюу 26%-ийг НӨАТ бүрдүүлэх аж. Тиймээс л Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтыг 5%-д хүргэх ямар ч боломжгүй гэж яриад байгаа шүү дээ. Төсвийн орлогоо бүрдүүлчих гээд л.

  • Уул уурхайгаа түшиглэнэ: Ирэх оны нүүрсний экспортын төсөөлөл 2023 оны төлөвлөгөөнөөс 10 сая тонноор их буюу 60 сая тоннд хүрэхээр байгаа. Зэсийн экспортыг ч 1.5 сая тоннд хүрнэ гэж тооцоолжээ. Ингэснээр уул уурхайгаас олох орлогын төлөвлөгөө 2023 оны анх баталсан төсвөөс 63% өсөж ₮8 их наядад хүрэх гэнэ. Sounds crazy!

Тэнгэрлэг төсөөлөл

Ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан түүхий эдийн үнийн төсөөлөл бас л өмнөх жилүүдийн адилаар ОУ-ын байгууллагуудын таамгаас хол давжээ. Төсөв дэх төсөөллийг Fitch Rating-н түүхий эдийн үнийн төсөөлөлтэй харьцуулбал,

  • Нүүрс: Тн тутамд дунджаар $140 байна гэж таамагласан нь 40%,

  • Зэс: Тн тутамд $9,000 гэж төсөөлсөн нь 12.5%,

  • Алт: Унц тутамд $1,950 байхаар төсөөлсөн нь 8.3% тус тус Fitch Rating-н таамгаас өндөр байна.

Эцэст нь, Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн, нүүрсний арилжаа идэвхжиж байгаа сайн хүлээлтүүд бий. Харин орлого төсөөлөлдөө хүрэхгүй бол төсвийн өр нэмэгдэх эсвэл төсвийг дахин тодотгохоос өөр аргагүй болно. Ядаж байхад ирэх жил сонгуультай байдаг…

📝 Үнэт цаасны ЗЗ-ийн анхан шатны мэдлэг олгох сургалт эхлэх гэж байна

МХБ-ээс зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2023 оны 10 сарын 23-25-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд МХБ-ийн сургалтын танхимд зохион байгуулагдах гэж байна шүү

Сургалтын хөтөлбөрт хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил, хувь хүний санхүү, хувьцаа, бондын ялгаа, брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төрөл, зорилго, финтек ба крипто валют зэрэг янз бүрийн сэдвүүд багтаж буй.

💰 Төлбөр: ₮180,000

1 тэрбум ширхэг
Энэ оны эхний 9 сард 1 тэрбум ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс 3.3 дахин өсжээ.
₮39.3 тэрбум
Цаашлаад харвал зөвхөн 9-р сард ₮39.3 тэрбумын үнэт цаасны гүйлгээ хийгдэж, өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн байна.
34,850.4 нэгж
Мөн ТОП-20 дундаж индекс энэ оны 9-р сард 34,850.4 болж өмнөх онтой харьцуулахад 247.9 нэгжээр өсөв.

🌱 Орших - Oйжуулах төсөл

Мод тарьж мөнхийн дурсамжаа үлдээгээрэй. Ойрхог чанараа алдсан, цөлжилт эхэлж буй бүс газрыг ойжуулах зорилготой Орших төслийг танилцуулж байна. 🌳

  • Уг төслийн ОРШИХ төгөл нь Улаанбаатар хотоос 40км, Налайх дүүргийн Их бага модны амд байрладаг ба нийт 20 га газарт 30,000 модыг 2 жилийн хугацаанд тарих юм.

Тус төгөлд Treelings апп-аар дамжуулан хайртай дотны хүмүүстээ мод тариулах боломжтой ба 3 жилийн турш хийгдэх усалгаа, арчилгаа дагалдаж буй.

Сонирхуулахад, 1 га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа, униарын 30-35%-ийг өөртөө шингээдэг гэнэ шүү.

🔗 Апп-аа татаад модоо тарих бол ЭНД дараарай.

Мод тарьж мөнхийн дурсамжаа үлдээе.

Tenor

🔹Монгол Дэлхийн авьяас, ур чадварын үнэлгээгээр 64 улсаас 64-т эрэмбэлэгдлээ. Тодруулбал, Монгол өнгөрсөн оноос 2 эрэмбэ ухарч сүүл мушгиад байна. Уг үнэлгээг боловсролын систем, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 шалгуур үзүүлэлтээр үнэлдэг аж.

🔹2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг өөрчлөх талаар хэлэлцэхийг дэмжлээ. Хэрэв өөрчилбөл 2024 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ₮25.3 их наяд, төсвийн нийт зарлага ₮27.4 их наяд, тэнцвэржүүлсэн алдагдал ₮2.1 их наяд тус тус хүрэхээр байна.

🔹Golomt Capital Championship-н 31 дэх 7 хоногт ТОП-10 оролцогчийн жагсаалтыг Goldie дахин тэргүүлж эхэллээ. Удаах байруудад TJ болон BT орж, хүчтэй өрсөлдөж байна. Сонирхуулахад, өнгөрсөн 7 хоногт ТОП-100 оролцогчийн 75% нь Америк, 15% нь Азийн орнуудад арилжаа хийсэн аж.

🔹ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 9-р сарын эцэст ₮26.1 их наядад хүрчээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 13.5% өссөн үзүүлэлттэй юм. Мөн нийт зээлийн өрийн үлдэгдлийн 57%-ийг иргэдийн, 41.8%-ийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ.

  • List: 2023 оны технологийн компаниудын цомхотголын дэлгэрэнгүй мэдээлэл. (TechCrunch)

  • Default: Country Garden-н дампуурлын айдас хүйдэс. (BBC)

  • Lesson: Монголын марафоны тамирчнаас суралцах нь. (InsideHook)

  • Movie: Хаяао Мияазакигийн кинонд Кристиан Бэйл гэнэ үү? (Variety)

Reply

or to participate.