🐂 Бух унасан 5 жил

Өмнөд Солонгос short арилжааг хориглов | ХЗЗ-ийн өнгөрсөн 5 жил | Mongolia’s Capital Market Connectivity in Hong Kong

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Оросын шатахууны хориг Монголд нөлөөлөхгүй л гээд байсан бодит байдал дээр үгүй л бололтой. Дизель түлш, АИ-92-ын нөөц хэцүү байгаа сурагтай. Тиймдээ ч дизель түлшний үнэ дунджаар ₮3,708 болж 7 хоногийн өмнөхөөс ₮18-өөр нэмэгджээ. ⛽

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулна

MSE: Өчигдрийн арилжаагаар Айтүүлс ХК (ITLS)-ийн хувьцааны үнэ 11.1% өссөн бол Монложистикс Холдинг ХК (MLG)-ийнх 5.5% унав

GAZ: Орос 2024 онд Хятад руу 30 тэрбум куб метр байгалийн хий экспортолно.

📈 5 жилд 4.2 дахин өссөн салбар

Монголын ХЗЗ-ийн сүүлийн 5 жилийн шилдгийг шалгаруулах Grand Bull Awards энэ Баасан гарагт болно. Тэгвэл өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус салбарт юу болов?

Гялалзсан 5 жил

2018-аас 2023 оны II улирал хүртэл ББСБ-ын салбар 207.1%, даатгалын салбар 56.2%, банкны салбар 54.2% тус тус өссөн бол ХЗЗ хамгийн их буюу 337.9% өсжээ. Бусад сонирхолтой тоонуудыг харвал,

  • 22/30: Сүүлийн 15 жилд МХБ (MSE) дээр IPO хийсэн 30 компанийн 22 нь буюу 73.3% нь 2018 оноос хойш болжээ.

  • ₮1.4 их наяд: Мөн 2021 онд арилжааны хэмжээ хамгийн өндөр буюу ₮1.4 их наядад хүрсэн бол ХЗЗ-ийн ДНБ-д эзлэх хувь 2023 оны 10-р сарын байдлаар 17% болсон юм. 2018 онд энэ харьцаа 7.7% байв.

  • 0.1➡️0.3: ХЗЗ рүү нийлүүлэгдэх мөнгөний урсгал ч нэмэгдэв. Жишээлбэл, 2018 оны ХЗЗ-ийн үнэлгээг М2 мөнгөнд харьцуулсан харьцаа 0.1, 2023 оны III улирлынх 0.3 болсон юм.

Мөн, биржийн бус зах зээл ажиллаж эхэлснээс хойш буюу 2021 оны 9-р сараас 2023 оны II улирал хүртэл тус зах зээлд ₮2.1 их наядын өрийн хэрэгслийг бүртгэж ₮1.5 их наядыг татан төвлөрүүлжээ.

Ирээдүйд ч тавих хүлээлт их байна. Жишээ нь, 

  • Микро: МХБ энэ жилийн 9-р сараас эхлэн FTSE-н “хөгжиж буй зах зээл” ангилалд албан ёсоор орсон. Ингэснээр дэлхийд манай ХЗЗ нэртэй, монгол компаниуд данстай болсон нь гаднын стратегийн хөрөнгө оруулагчдыг татах нь гарцаагүй. 

  • Макро: Мөн УИХ анх удаа ХЗЗ-ийг дэмжих бодлогыг төсөвт оруулан баталсан юм. Тодруулбал, Монголоос авсан үнэт цаасаа борлуулахад гадаадын хөрөнгө оруулагчийн нийт орлогоос, дотоодын хөрөнгө оруулагчийн нийт орлогоос шимтгэлийн зардлыг хасан тус тус татвар ноогдуулдаг аж. Энэхүү ялгавартай тогтсон татварыг ирэх оноос болиулахаар төсөв батлагджээ.

Эцэст нь, сүүлийн 25 жил унтаа байсан ХЗЗ 5-хан жилийн дотор эрчтэй өсжээ. Тэгэхээр энэ өсөлтөд гар бие оролцсон ХЗЗ-ийн шилдгүүдтэй Баасан гарагт танилцах нь дээ.

👋 Ашгийн төлөө байв, баяртай

9988.HK: Alibaba зардлаа танахын тулд квант тооцооллын судалгааны төвөө хаав. Түүнчлэн тэд өнгөрсөн оноос эхлэн 30 мянга гаруй ажилчдаа цомхотгоод буй. Сонирхуулахад, компанийн өнгөрсөн III улирлын зардал орлогын 63%-тай тэнцэж, ¥26.7 тэрбумын ашигтай ажилласан юм. Үүнийг жилийн өмнөхөн ¥22.5 тэрбумын алдагдалтай ажилласантай нь харьцуулахад зардлаа танах бодлого өгөөжөө өгчээ.

🚫 Богино оролт хориотой

Өмнөд Солонгост short арилжаа хийхийг зогсоосныг гэдгийг мэдсэн үү? Мэдээж бөөн юм болсон тул жаахан хэрэгт дурлаад хэрээн хоншоорлочихъё. 

  • Гэснээс “short sell” гэж юу билээ? Өөртөө байхгүй хувьцааг зээлж зараад үнийн уналтаас ашиг хийх явдлыг short sell гэнэ. Хувьцаа эзэмшигчид хувьцааны үнэ өсөхөд баярладаг бол short арилжаачид эсрэгээрээ хувьцааны үнэ унахад баярладаг аж. 

Юу болоод байна?

Өнгөрсөн 11 сарын 5-нд Өмнөд Солонгос ирэх 6-р сарыг дуустал short арилжааг бүхэлд нь хориглохоор болсон. Үндэслэл нь Өмнөд Солонгост үйл ажиллагаа явуулж буй ОУ-ын хөрөнгө оруулалтын банкнууд их хэмжээний хууль бус short арилжаа хийснийг илрүүлсэн хэмээсэн юм. Тиймээс тус асуудлыг шийдэх нэмээд short арилжааны зохицуулалтын орчныг сайжруулах хүртэл хориглож, сунгах ч магадлалтай байгаа. 

Тус шийдвэрийг гаднын хөрөнгө оруулагчид ирэх 4 сард болох сонгуультай нь холбож шүүмжлэх болов. Яагаад уг асуудлыг сонгуультай холих болов?

  • Жараахайнуудаа хамгаална: Өмнөд Солонгосын жижиг хөрөнгө оруулагчид нэлээдгүй хугацаанд төр засгаасаа тус төрлийн арилжааны зохицуулалтыг чангаруулахыг хүссээр ирсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид давуу байрлалаас тоглодог гэдгээс эхлээд л явна, явна. 

  • Харин нөгөө талд: ОУ-ын хөрөнгө оруулалтын банкнуудын зүгээс хууль бус short арилжаа хийсэн нөхдүүдээ л шийтгэхгүй бүхэлд нь хориглосонд дургүйцэж, үүнийг зүгээр л ард иргэдээ аргадаж буй сонгуулийн өмнөх тактик хэмээн шүүмжлэх болов

Эерэг vs сөрөг нөлөө

  • Зохицуулалтын орчин сайжирна: Хориг хэрэгжиж эхэлснээс хойш эрх баригчид жижиг хөрөнгө оруулагчдад хамаарах зохицуулалтыг институт хөрөнгө оруулагчдынхтай нийцүүлэхээ мэдэгдэв

  • Сонирхолгүй байна гарлаа: Харин сөрөг үр дүн нь тус улсын ХЗЗ-д short арилжаа хийгсдийн дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулагчид байдаг. Улмаар гадаадын хөрөнгө оруулагчид ашиггүй гээд гарвал ХЗЗ-ийн хөрвөх чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд буй. 

Гэснээс, одоогийн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн амлалт дунд хууль бус short арилжаатай хатуу тэмцэх асуудал багтсан байдаг. Энэ ч утгаараа түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш хууль бус short арилжаачдын торгууль огцом нэмэгдсэн сурагтай

Өнөөдөр цаг хэмнэх арга хэлж өгнө өө. Дараах хэрэглүүрээр зөвхөн хувь бодохоос гадна нийлбэр, дунджийг ч олох боломжтой шүү. 😉

🎄 2024 он айсуй

Байгууллага, хамт олон болон найз нөхдөөрөө шинэ жилийн баяраа тэмдэглэх тав тухай орчин хайж байна уу? Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. 👀

ОУ-ын болон дотоодын хурал семинар, бүх төрлийн арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг Holiday Inn Ulaanbaatar зочид буудлыг санал болгож байна.

  • Тэд 100-200 хүртэлх хүний багтаамжтай 2 арга хэмжээний танхимдаа мэргэжлийн түвшинд бэлтгэсэн амтат хоол, үйлчилгээгээр зочдоо хүлээн авах болно.

  • Түүнчлэн Holiday Inn Ulaanbaatar-н Innjoy pесторан болон Timem Sports Bar-д шинэ жилийн захиалга авч байгаа гэнэ шүү.

Заа тэгээд амжиж захиалгаа өгөхгүй бол зарим хурлын танхим болон өдрүүд аль хэдийн дүүрсэн сурагтай шүү.

📱 Захиалга өгөх бол 👉 7014-2424, 8000-3521

Axios

🔹Орос Meta (META)-н төлөөлөгчийг эрэн сурвалжилж байна. Тодруулбал, Meta-н олон нийттэй харилцах хэлтсийн захирал Энди Стоуныг энэ оны 2-р сараас хойш эрэн сурвалжилж байгаа юм. Сонирхуулахад, тус улс өнгөрсөн оны 10-р сараас хойш FB болон IG-г хориглоод буй.

🔹2017-2019 онд 42 мянган айлыг цахилгаан халаагуураар хангахад ₮86.4 тэрбумыг зарцуулсан. Мөн 2018-2022 онд төсвөөс сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ₮823.6 тэрбумын санхүүжилтийг олгосон байна. Тус санхүүжилтийн 28.8%-ийг ХО-ын зардалд, 71.2%-ийг үндсэн үйл ажиллагаанд зарцуулжээ.

🔹Nickel Industries (NIC.AX) EV үйлдвэрлэгчдийг Индонезод хөрөнгө оруулахыг уриалав. Тэд никель агуулсан ширэм үйлдвэрлэгч бөгөөд EV руу өргөжихийн тулд тус улсад $2.3 тэрбумын үйлдвэр барьж байгаа юм. Сонирхуулахад, Индонез дэлхийн никель үйлдвэрлэлийн талаас илүү хувийг эзэлж байна.

🔹Инвескор Глобал Кью (INQ ETF) ETF-н анхдагч зах зээлийн арилжаа маргааш эхэлнэ. Энэхүү ETF нь Монголын анхны хамтын биржээр арилжаалагддаг сан юм. Тус арилжаа Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр Лхагва гаргийн 9-16 цагийн хооронд явагдах аж.

  • Сонирх: Шинэ жилийн гоёлоо түрээслээд өмс. (MoodRentley.mn)

  • Мэд: Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг Шанхай хотноо. (MSE)

  • Унш: Тодорхой бус цалингийн зөрүү гэж юу вэ? (WEForum)

  • Үз: Large-Language-Model-н талаар мэдмээр байна уу? (YouTube)

Reply

or to participate.