🗡️ 5-аас 1 шарх

FBI-н баривчилгаа | MNDL: Ашиг өссөн III улирал | Доналд Трампын өршөөл

POWERED BY

Happy Monday! Танай ажил дээр сав л хийвэл цухалдаад, хөмсгөө зангидаад, гүнзгий амьсгал аваад, муухай хараад байдаг хүмүүс байдаг уу? Тэгвэл өнөөдөр тэдний тэр занг зүгээр л хүлээн зөвшөөрч ойлгох өдөр тохиож байна. Хөөрхий минь дотроо юуг ч туулж явдаг юм билээ, хааяа ч гэсэн бие биенээ ойлгож, дэмждэг байгаарай. 🫂 

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Төгрөгийн ханш он гарснаас хойш долларын эсрэг ₮171 буюу 5% сулраад байна.  

MNG: Дулааны V цахилгаан станцыг барих гэрээг үзэглэв

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр нийт ₮128.9 тэрбумын болон $1.6 саяын арилжаа явагдлаа. Төгрөгийн арилжааны 45.4% нь анхдагч зах зээл дээр явагджээ.

🏦 ТОП банкнуудын шинжилгээ 

ХК-иудын III улирлын тайлан шувтрах цаг ирж байна даа. Энэ удаад хөрөнгийн зах зээлд маш том нөлөө үзүүлж байгаа ТОП-5 банкны улирлын өнгийг тодорхойлъё. Улаан өнгө зохиж уу, ногоон зохиж уу?

🔻 Хөрөнгө өссөн ч ашиг буурав

Системийн нөлөө бүхий банкнуудын хөрөнгө одоогоос 2 жилийн өмнө ₮44.5 их наяд байв. Гэтэл ердөө 2 намрын дотор ₮11.7 их наяд буюу 26.3% нэмэгдэж ₮56.2 их наяд болоод буй. Тэр дундаа ХААН Банк (KHAN) болон Голомт банк(GLMT)-ны хөрөнгийн хэмжээ хамгийн ихээр нэмэгджээ. 

  • 🔍 Зөвхөн өнгөрсөн улирлын хувьд: Сүүлийн жилүүдэд банкны салбарын тэлэлт нэлээд өргөжиж байгаатай холбоотойгоор ТОП-5 банкны нийт хөрөнгийн хэмжээ тайлант улиралд жилийн өмнөхөөсөө дунджаар 21.7% нэмэгдсэн аж. 

  • 📌 Чанаргүй зээл буурав: Хэдий тэдний хөрөнгө тэр дундаа зээлийн хэмжээ өсөж байгаа ч чанаргүй зээлийн хувь буурч буй. Тодруулбал, 2 жилийн өмнө ТОП-5 банкны чанаргүй зээлийн дундаж хэмжээ 7.1% байсан бол одоо 3.6% болтлоо буурсан. Үүнд ХХБ (TDB)-ны нөлөө их бий. Цагтаа тэдний чанаргүй зээл ₮1 их наядад хүрч байсан ч одоо ₮223 тэрбум болтлоо буурчээ. 

  • 🗡️ 5-аас 1 шарх: Банканд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид ашгийн өсөлтөд санаа зовж буй биз ээ. Уг 5 банкны цэвэр ашгийг жилийн өмнөхтэй харьцуулбал ганц $KHAN-н ашиг өсөж бусдынх нь буурсан. Иймд цэвэр ашгийн дундаж бууралт 13.5% болж байна. 

💰 ₮418 тэрбумын өсөлт

Харин тус 5 банкны зах зээлийн үнэлгээний хувьд, 2-ынх нь өсөж, 3-ынх нь унаж. Том зургаараа, 2024 оны III улирлын хаалтын үнийг энэ оны мөн үетэй харьцуулбал нийт зах зээлийн үнэлгээ нь ₮418 тэрбумаар нэмэгдсэн. Үүний дийлэнх нь $KHAN-н өсөлт. Үүний араас ХасБанк (XAC)-ных 15.6% өссөн байгаа юм. Хувьцааны арилжаа багасаж, зах зээлийн идэвх суларсан гэхэд боломжийн өсөлт хэдий ч $KHAN-н P/B харьцаа 0.9 байгаагаас харахад банкнуудын хувьцаа бодит үнэ цэнээсээ доогуур байгаа нь илт. 

Эцэст нь… Тайлангийн үеэр хэдэн банкныхаа улаан, ногоон өнгийг харж баясах юм даа. Араас нь салбар салбарын тоймыг базаад хүргэм зээ. Stay tuned!

  • 🎩 Монголын нүүрсний хулгайн схемийн ард хэн байгааг ингээд гаргаад ирдэг бол ч… (BBC)

  • 🏰 Цагаан ордны үдэшлэгийн танхимын бүтээн байгуулалтад хэн хэн хөрөнгө оруулав? (NYP)

  • 🧑🏻‍⚖️ ЕС-ыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн их суудлын дүгнэлт нийтлэгдэж. (ConstitutionalCourt)

  • 🏀 Netflix Кевин Дурантын баримтат киног бүтээнэ. (Netflix)

📈 MNDL: Ашиг өссөн III улирал

MNDL: Өнгөрсөн III улиралд Мандал Даатгал ХК-ийн даатгалын хураамжийн орлого 2024 оны мөн үеэс 3% өсөж ₮131.7 тэрбумд, цэвэр ашиг 11.3% нэмэгдэж ₮8.1 тэрбумд тус тус хүрчээ. Уг өсөлтөд Давхар даатгалын хураамжийн зардал буурсан болон орлогод тооцсон хураамж өссөн нь нөлөөлсөн аж. Үүнтэй холбоотой өнгөрсөн Баасан гарагт компанийн нэгж хувьцааны үнэ 3.7% өсөж ₮67.8 дээр хаагджээ. 

🚔 NBA-н дуулиант баривчилгаа

Өнгөрсөн 7 хоногт Америкт болсон FBI-н баривчилгаа спортын ертөнцийг шуугиулаад амжлаа. Тухайлбал, 11 мужаас 34 хүнийг хууль бус мөрийтэй тоглоом, мөнгө угаасан хэргээр баривчилсан бөгөөд үүний 3 нь NBA-н тоглогч, тамирчид гэнэ дээ. 

🏀 Бооцоот тоглоом

NBA нь 2018 оноос бооцоот буюу мөрийтэй тоглоомын платформуудтай албан ёсоор хамтарч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хамтрагч платформын тоо 17-д хүрээд байна. Том зургаар спорт мөрийтэй тоглоомын зах зээлийн үнэлгээ 2024 онд $13.7 тэрбумд хүрсэн нь түүхэн дээд дүн болж тэмдэглэгджээ.

  • 🎰 50 төрөл: NBA-н тоглолтууд дээр мөрий тавих боломж жилээс жилд нэмэгдэж байгаа ба нэг тоглолтод дунджаар 50 орчим төрлийн бооцоо тавих боломжтой аж.

🕵🏻‍♂️ Хэргийн мөрөөр

FBI-с нээсэн уг хэрэгт NBA-н Portland Trail Blazers багийн дасгалжуулагч Чонси Биллапс, Miami Heat багийн тоглогч Терри Розиер болон өмнө нь тоглогч болон дасгалжуулагч хийж явсан Дэмон Жонс нар холбогдоод байна. Ингэхдээ Терри Розиер, Дэмон Жонсоныг мөрийтэй тоглоом, тоглолт тохиролцсон хэргээр, Чонси Биллапсыг мафитай холбоотой покерын хэрэгт сэжиглэжээ. 

  • 🇮🇹 Мафийн оролцоо: Хууль бус покерт Нью-Йорк хот дахь Gambino, Lucchese, Bonanno, Genovese зэрэг Италийн мафийн бүлэглэлүүд холбогдож, алдартай хүмүүсээр түрүү барин X-ray ширээ, тусгай хөзөр, линз гэх мэт төхөөрөмж ашиглан хүмүүсийг мөнгийг залилж байжээ. 

  • Өмнөх түүх: Тоглолт тохиролцох нь NBA-н хувьд тийм ч шинэ хэрэг биш. Хамгийн сүүлд гэхэд Toronto Raptors багт тоглож байсан Жонтей Портер нь өөрийн тоглолтын статистик дээр мөрий тавьсан нь тогтоогдож NBA-с насан туршдаа хөөгдөж байв.

Эцэст нь… NBA-тэй холбогдсон дуулиант хэргийн талаар энэ сар дуусахаас өмнө Цагаан ордноос NBA-н комиссар Адам Силверийг тайлбар өгөхийг шаардаад байна. За тэгээд спортын хамгийн сайхан нь шударга өрсөлдөөн байхад ийм хэргүүд гараад байх нь онцгүй юм даа. 😔

Ий ти ти, гэснээс энэ жилийн 10-р сар урьд урьдынхаас хүйтэн байгаа мэт санагдсан уу? Арга ч үгүй, 10-р сарын дунд 10 хоногт 1981 оноос хойших хамгийн хүйтэн 10 хоног болж өнгөрсөн гэнэ дээ. Тодруулбал, 

  • Дээрх хугацаанд агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил дундаж температур -6.9 градусаар хүйтэн буюу -4.9 градус байсан аж. 

  • Тэр дундаа Монголын баруун өмнөд хэсэг болон зүүн хэсэгт байрлах аймгуудад -8 градус хүртэл хүйтэрсэн гэнэ шүү. 

За тэгээд нэрэлхэлгүй одооноос ноос, ноолууран малгай ороолтоо өмсөөд дулаан явбал өлзийтэй бөлгөө. 🧣

Wired

🍋 Дональд Трамп Binance-н үүсгэн байгуулагч Чанпэн Жаод өршөөл үзүүллээ. Компани 2023 онд мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлээгүйгээс $4.3 тэрбумын торгуульд унасан бол Чанпэн Жао $50 саяын торгууль төлж, 4 сарын хугацаанд ял эдэлсэн билээ. Тэрээр өнгөрсөн 5-р сард Трампын гэр бүлийн крипто төсөлд USD1 тогтвортой койн хэлбэрээр $2 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн юм. 

🍋 Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд ирэх онд ₮267 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно. Тус хөнгөлөлттэй зээл нь 6%-ийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай байх бөгөөд зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж төрөөс ₮23.1 тэрбумыг гаргахаар болсон байна. Гэснээс ССАЖЗЯ-ны сайдын багцад ₮169.4 тэрбумыг тусгасан. 

🍋 Blackstone (BX) Энэтхэгийн Federal Bank (FEDERALBNK.NS)-д $705 саяын хөрөнгө оруулна. Хөрөнгө оруулалтыг $BX-н Сингапурт байрлах охин компани Asia II Topco XIII хийх бөгөөд Энэтхэгийн Federal Bank-н 9.9%-ийг давуу эрхийн хувьцаа болон варрант ашиглан эзэмших юм. Улмаар Asia II Topco XIII нь Federal Bank-н УЗ-д Гүйцэтгэх үүрэггүй захирал томилох эрхтэй болох нь. 

🍋 PetroChina (0857.HK)-с Монголд нийлүүлэх шатахууны үйлдвэрлэл, ачилт энэ 7 хоногт эхэлнэ. Энэ сарын байдлаар Монголын компаниуд эхлээд 6,900 тн, нэмэлтээр 7,600 тн, нийт 15,500 тн АИ-92 захиалаад байгаа бөгөөд үүний 2,000 тн-г үйлдвэрлэж ачихад бэлэн болсон байгаа аж. Харин өнгөрсөн Баасан гарагт Оросоос 4,000 тн АИ-92 орж ирээд буй.

  • Даваа: Монгол Улс НҮБ-д элссэний 64 жилийн ойн өдөр. 

  • Мягмар: Евро бүсийн банкнуудын зээлийн судалгаатай танилцана

  • Лхагва: Орост бизнес эрхлэх хэр байгаа бол?

  • Пүрэв: Америкийн ДНБ-ий өсөлттэй танилцана

  • Баасан: Банкнуудын ногоон зээлийн тайлан гарах нь ээ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.