• Lemon Press
  • Posts
  • 🧾 Муу нэртэй луу данстай САН

🧾 Муу нэртэй луу данстай САН

Хятадын ҮХХ-ийн уналт ба ХО | Дуншсан ногдол ашиг | Хувийн тэтгэврийн сан

POWERED BY

Morning! Өнөөдөр “Эмо өдөр” гэнэ ээ. Цайныхаа цагаар эмормоор санагдвал эморох эрх чөлөөг өөртэй олгоорой. 🤪 Эмороход туслах playlist ЭНД байна. 

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Ирэх оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр гаргалаа

MSE: Өчигдрийн арилжаагаар Өндөрхаан ХК (ONH)-ийн хувьцааны үнэ хамгийн өндрөөр буюу 15% өссөн бол БиДиСек ХК (BDS)-ийнх 14.9% унав

FRC: Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх ААН-ийн мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журмыг шинэчлэн баталлаа.

🧾 Муу нэртэй луу данстай САН

Энэ намрын чуулганаар хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл ахин өргөн баригдаж хэлэлцэгдэж байгаа билээ. Тэгвэл тус хуулийн төслөөр юуг, яаж өөрчлөх гээд байгаа вэ? 

Өнөөгийн нөхцөл байдал болон асуудал

Одоогийн тэтгэврийн тогтолцоо нь НДШ төлөгсдийн төлсөн шимтгэлийг шууд тэтгэвэр болгон зарцуулдаг тул тэтгэврийн насныхны дийлэнх нь тэтгэвэрт гарахдаа мөнгөн хуримтлал үүсгэж чаддаггүй. Үүнээс гадна хамгийн том асуудал бол тэтгэврийн даатгалын сан (ТДС) тэлсээр өдгөө НДС-гийн зардлын 80%-иас дээш хувийг эзлэх болсон төдийгүй сүүлийн 13 жил алдагдалтай ажилласан гэдгээрээ муу нэртэй луу данстай сан болоод байгаа. 

  • Гялтайх юмгүй: ТДС-д ашигтай ажилласан жил тун цөөн төдийгүй алдагдлыг нь төсвөөс шууд татаас олгож тэнцвэржүүлдэг. Тухайлбал, өнгөрсөн 11-р сард ТДС-гийн орлого ₮2.5 их наядад хүрсэн ч зардал нь ₮3.3 их наяд болж төсвөөс ₮620 тэрбумаар тус сангийн алдагдлыг тэнцвэржүүлэх гэж олгосон байна.

  • Үүнээс харвал НДШ төлж буй иргэнд ТДС-д хамгийн их мөнгө төлдөг ч тэтгэвэрт гарах үедээ хуримтлал ч үгүй, авч байгаа тэтгэвэр нь дундаж цалингийн хаана ч хүрэхгүй байх жишээтэй. Тэгвэл хувийн тэтгэврийн сан юуг өөрчлөх билээ? 

Тэтгэврийн давхар тогтолцоо

Хувийн тэтгэврийн сангийн шийдэх хамгийн эхний асуудал бол тэтгэвэр авагсдын ирээдүйн баталгаа буюу тэтгэвэрт гарахдаа улсын болон хувийн сангаас тэтгэвэр авах боломж юм. Түүнчлэн хуулийн төсөлд, 

  • Хувийн тэтгэврийн санг хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд удирдах бөгөөд Монголбанкны бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй байхаар тусгаад буй

  • Өв: Олон жил яригдаж буй тэтгэврийн реформын нэг хэсэг бол тэтгэврийг өвлөгддөг болгох. Энэ ч утгаараа тус хуулийн төсөлд хувийн тэтгэврийн санд цугласан мөнгийг өвлүүлэх талаар тусгасан аж. 

  • Одоогоор бидний НДШ-ийн 24%-ийн 17%-ийг нь ТДС-руу ордог. Үүний 8.5%-ийг нь ажилтан, 8.5%-ийг ажил олгогч гэх замаар төлж байгаа. Тэгвэл шинэ хуулийн төслөөр, 17%-ийнхаа 4%-ийг хувийн тэтгэврийн санд төлөх сонголтыг бий болгож байгаа юм. 

Эцэст нь… Хууль нь л батлагдаагүй болохоос хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээ практикт хэдийнээ нэвтэрсэн. Ямартай ч олсноосоо илүү зарлагатай байдаг НДС-гийн тогтолцоо шинэчлэгдэхгүй бол насаараа НДШ төлөөд түүнийхээ үр шимийг хүртэхгүй байсаар дээшээ явах вий дээ.

⏳ Дуншсан ногдол ашиг 

MIE: Материалимпекс ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮285-ийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн аль 3 сарын 31-нд хаасан байдаг. Гэтэл ногдол ашиг нь үүнээс бараг 9 сарын дараа хувьцаа эзэмшигчдийн дансанд байршлаа. Ногдол ашиг олгогдох хугацаа ийм урт байхаар хэцүү л юм.

💴 Хөрөнгөө хамгаалах цаг

Хятадын үл хөдлөх хөрөнгийн (ҮХХ) зах зээл бусад зах зээлдээ нөлөөлж, улмаар иргэд хөрөнгөө өсгөх биш хэрхэн хамгаалж үлдэх вэ, гэдэг дээр санаа зовж байна. Энэ оны ЭЗ-ийн томоохон хямрал дундаж орлоготой иргэдэд хэрхэн нөлөөлөв?

Бүх юм хуваарилалтаас

Хятадуудын хөрөнгийн 70% нь ҮХХ-тэй уялдсан нь бүх юмны эхлэл болсон юм. Улмаар ҮХХ-ийн үнэ 5%-иар унах тутамд ҮХХ-ийн салбар нь $2.7 их наядыг алдах эрсдэлтэй болжээ. Мөн,

  • Ажилгүйдэл: Одоогоор ДНБ-ий 20%-ийг эзэлж байгаа ҮХХ-ийн зах зээл 2026 онд 16%-ийг л эзэлдэг болох тооцоололтой байна. Үр дүнд нь 5 сая иргэн буюу цагаан захтнуудын 1% ажилгүй болох эрсдэлтэй.

  • Ганцхан үл хөдлөх ч биш: Хятадын ХЗЗ-ийн 85%-ийг багтаадаг MSCI China Index энэ жилд 15% унаад байна. Түүнчлэн хамтын хөрөнгө оруулалтын сангууд энэ оны III улирлын байдлаар ¥204.5 тэрбумын алдагдалтай ажиллажээ.

Хэт их найдав

2012 онд Хятадын ҮХХ-ийн зах зээлийн хөрөнгө оруулалт ¥7.1 их наяд байсан бол 10 жилийн дотор 1.9 дахин өсөж ¥13.3 их наядад хүрсэн нь тус салбарын эрэлт их байсныг харж болно. Улмаар ҮХХ-ийн зах зээл доголдож эхэлснээс жилийн дараа буюу 2022 онд Хятадын 1 хүнд ногдох хөрөнгө тухайн жилдээ 2.2% буурч $75,731 болсон

  • Үүнээс үүдэн $1 саяас дээш хөрөнгөтэй хятадууд хөрөнгийнхөө 60%-ийг хөрвөх чадвартай хөрөнгө болох бэлэн мөнгө зэрэгт байршуулж ҮХХ дэх хөрөнгө оруулалтаа багасгах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Дүгнэхэд, Хятадын ДНБ-ий 20%-ийг эзэлж байгаа ҮХХ-ийн зах зээлд хэтэрхий их итгэн хөрөнгө оруулсан иргэд болон хөрөнгө оруулалтын компаниудын хөрөнгө дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна. Монголын хувьд ч орон сууцны үнэ жилийн дотор 9% өсөөд байгаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл эрсдэл багатай гэдэг ч энэ удаад хөрөнгө оруулагчдыг далаар нь тавьчихлаа даа, яана аа.

Өгөгдлүүдээ нэг дор идэвхжүүлэх боломжтой “Go to special” хэрэглүүрийг ашиглах нэг арга зааж өгье. Эхлээд F5 дарж Go To хэрэглүүрээ гаргаж ирэх ба enter дарж өгөгдлөө сонгохоосоо өмнө Ctrl-р бүх нүднүүдээ идэвхжүүлсэн байх ёстой шүү. 🍋

Reaction GIF

🔹Монголд төрийн албанаас гарах сэдэл бусад улс оронтой харьцуулахад хамаагүй өндөр байна. Төрийн албан хаагчийн судалгаагаар тэдний ердөө 22% нь цалиндаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд төрийн албанд тууштай ажиллах үзүүлэлт нь ОУ-ын дунджаас доогуур байгаа аж.

🔹ХААН Банк (KHAN) Улаанбаатар Гурил ХХК болон Мон Бийф ХХК-д зээл олгоно. Тодруулбал, Улаанбаатар Гурил ХХК-ийн хүчин чадлыг нэмэх ₮3 тэрбумын зээлийг 6%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар олгох юм. Харин Мон Бийф ХХК 5%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар ₮3 тэрбумыг зээлж эргэлтийн хөрөнгөө нэмэх аж. 

🔹Нүүрс борлуулалтын 4 оффтэйк гэрээний алдагдал нь $330.5 сая. Уг тооцооллыг хийхдээ нийт 9 гэрээг оффтэйкт хамааруулснаас 4 нь борлуулалтын гэрээ аж. Уг борлуулалтын гэрээний алдагдсан боломжийн зардлыг индексжүүлсэн дундаж үнээр тооцоход ойролцоогоор $330.5 сая болж байгаа хэрэг. 

🔹Энэ онд 42 улстай агаарын хэлэлцээр байгуулснаар нийт 115 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. Сүүлд л гэхэд Улаанбаатар-Дубай чиглэлийн анхны шууд нислэг үйлдэгдээд байна. Улмаар зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгджээ.

  • Төслийн багийн гишүүн / Голомт Банк: Тус компанийн системийн хөгжүүлэлтийг хийх, санхүүгийн мэдлэгтэй, эрсдэлийг урьдчилан тооцох чадвартай залуус байвал сонирхоорой. 👉 (Link)

  • Videographer / Lemon Press: Adobe premiere pro, After effect дээр ажиллах чадвартай, студи болон, видео продакшнд ажиллаж байсан туршлагатай залуус CV-гээ илгээ. 👉 (Link)

  • Санхүүгийн шинжээч / Mobicom: Санхүү эдийн засгийн чиглэлээр төгссөн, мэдээлэл нэгтгэх, дүгнэх, анализ хийхчадвартай хүн байна уу? 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Унш: 2023 оны шилдэг номууд. (ForeignAffairs)

  • Мэд: Хэврээ дэлхийг 2 сар дагадаг байсан бол амьдрал ямархуу байх байсан бол? (Discover)

  • Танилц: $97 их наядын өртэй шүү дээ! (VisualCapitalist)

  • Шалга: Арай их уугаад байгаа юм биш биз?(CNNHealth)

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.