- Lemon Press
- Posts
- 🚘 🚖 Хятадын зах зээл ба Япон машин
🚘 🚖 Хятадын зах зээл ба Япон машин
Хятадын автомашины ЗЗ-ийн давамгайлал болон компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Та байгаа зүйлдээ талархах тусам та байгаагаасаа илүү ихийг авна. Та байхгүй зүйлсээ анзаарах тусам, танд бүхий л зүйл хангалтгүй санагдана.
~Oprah Winfrey
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг Монголд зохион байгуулна.
^IXIC: NASDAQ Composite индекс энэ онд 31.4% өслөө.
OIL: Өнгөрсөн 6-р сард дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 103 сая баррельд хүрч дээд амжилт тогтоосон бол энэ сард уг амжилт дахин эвдэгдэх төлөвтэй байна.
🏛 Өндөр үнэлгээ ➡ Өндөр засаглал
МХБ (MSE)-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниудын компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ II улиралд өмнөх улирлаасаа 12.7 нэгж хувиар өсөж 66%-д хүрлээ.
Судалгаа: СЗХ-ноос нээлттэй хувьцаат компаниудын компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээний II улирлын тайланг танилцууллаа. Харин компанийн кодексийн ойлголтыг ЭНД дарж хараарай.
Засаглал ба хамаарал
МХБ-д бүртгэлтэй компаниудын засаглалын кодексийн хэрэгжилт нь ЗЗ-ийн үнэлгээ нь өндөр байх тусмаа сайн, үнэлгээ нь бага байх тусмаа муу байна. Тодруулбал, ₮100 тэрбумаас дээш үнэлгээтэй компаниудын кодексийн хэрэгжилт 87.9% байхад ₮10 тэрбум хүртэлх үнэлгээтэй компаниудынх ердөө 56.4% байгаа аж. Тэгвэл үүнийг биржийн бүртгэлийн ангиллаар нь задалж харъя.
1️⃣: МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй 16 компанийн кодексийн хэрэгжилтийн үнэлгээ 18.4 нэгж хувиар нэмэгдэн 74%-д хүрчээ. Тэдний үзүүлэлтүүдээс ТУЗ-ийн гишүүдэд зориулсан сургалтын үзүүлэлт хамгийн муу байна.
2️⃣: Харин II ангилалд бүртгэлтэй 25 компанийн үнэлгээ 14.9 нэгж хувиар өсөн 65.1% болжээ. Уг компаниудын хувьд цахим хуудасны шинэчлэлийн үзүүлэлт нь асуудал дагуулж байгаа бөгөөд тэдний 54% нь цахим хуудастаа дутуу мэдээлэл байршуулсан байна.
3️⃣: Түүнчлэн III ангилалд бүртгэлтэй 6 компанийн кодексийн хэрэгжилтийн үнэлгээ хамгийн багаар буюу 4.8 нэгж хувиар нэмэгдэж дөнгөж 59%-д хүрчээ. Тэдний хамгийн муу үзүүлэлт нь ТУЗ болон дотоод аудитын тогтолцоотой нь холбоотой аж.
ТОП-ууд ба сүүл мушгигчид
Заа тэгээд засаглалын кодексийн хэрэгжилтээрээ тэргүүлэгч ТОП-10 компанийг харвал 70% нь I ангиллын компани, 30% нь II ангиллын компани байна. Мөн тэдний кодексийн хэрэгжилтийн үнэлгээ дунджаар 92.4% байгаа бол сүүл мушгисан 10 компанийн дундаж үзүүлэлт 20.4% байна. Эндээс хэр их ялгаатай байгаа нь харагдаж байгаа юм.
Эцэст нь… Олон нийтэд нээлттэй компаниудын хувьд компанийн зохицуулалтаа сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах нь эхний л алхам баймаар. Гэтэл нийт 108 нээлттэй компанийн талаас их буюу 51.9%-ийнх нь компанийн засаглалын кодексийн хэрэгжилт 50%-иас бага байна гэхээр маш хангалтгүй байх шиг.
⚠ Өөрчлөлт
ERDN: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК үнэт цаасны бүртгэлдээ өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал, тэдний энгийн хувьцааны тоо хэмжээг тус компанийн Канадын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 100,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлснээр нийт хувьцааны тоо нь 344,400,376 ширхэг болох аж.
🤔 Хятадын автомашин үйлдвэрлэлийн ЗЗ-д хэн давамгайлж байна?
Японы автомашин үйлдвэрлэгчдийн Хятад дахь борлуулалт буурч байгаа энэ үед иений ханш суларч буй нь тэдэнд амсхийх завдал өгөв.
Хятадууд Япон машинаас татгалзаж эхлэв
Иений ханшийн сулрал Toyata (7203.T), Nissan (7201.T), Honda (7267.T) зэрэг компаниудын тайланг эерэг гарахад нөлөөлсөн ч тус автомашин үйлдвэрлэгчдийн Хятад дахь борлуулалт буурсаар. Тухайлбал, Nissan-н Хятад дахь борлуулалт өнгөрсөн улиралд 46%, Honda-нх 5% тус тус буурчээ. Toyota-н хувьд Lexus-н борлуулалт бага зэрэг өссөн ч 2023 оны эхэнд 3% буурч байсан юм. Яагаад Хятад дахь гаднын автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт буурах болов?
Хамгийн том автомашин үйлдвэрлэлийн ЗЗ
Сүүлийн хэдэн жилд Хятадын автомашин үйлдвэрлэгчид Япон, Герман зэрэг топ автомашин үйлдвэрлэгч улсуудаас дутахгүй чанартай автомашиныг хямдаар үйлдвэрлэх болсон. Улмаар энэ оны эхний хагаст Хятадын автомашин үйлдвэрлэлийн ЗЗ-ийн 53%-ийг дотоодын үйлдвэрлэгчид нь дангаараа бүрдүүлсэн аж. Түүнчлэн эхний 7 сарын байдлаар Хятад 1.9 сая автомашин экспортолж Герман болон Японыг ардаа орхив.
Шалтгаан: Үүнд Хятадын Оростой хийх автомашины худалдаа нэмэгдсэнээс гадна EV-н борлуулалт эрчтэй өсөж байгаа нь голлон нөлөөлөв. Улмаар BYD тэргүүтэй Хятадын автомашин үйлдвэрлэгчид EV-н экспортоор дотоод төдийгүй дэлхийд ч цойлох болсон.
Ерөнхийдөө Япон төдийгүй дэлхийн алдартай автомашин үйлдвэрлэгчдийн Хятадын ЗЗ-д эзлэх хувь багасаж байгаа нь тэдний EV-д шилжих хурд Хятадын автомашины үйлдвэрлэгчдийнхийг гүйцэхгүй байгаатай холбоотой. Гэтэл Хятадын ЗГ-аас EV автомашин үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжсээр байгаа нь уламжлалт автомашинд түшиглэсэн гаднын автомашин үйлдвэрлэгчдэд томоохон сорилт болох шинжтэй.
Эцэст нь… Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн чанаргүй байдаг гэх ойлголт улиг болж тэд ч үүнийг дэлхий дахинд нотлон харуулсаар. Гэтэл бид муулаад суухаас цаашгүй байгаа нь харамсалтай.
Excel дээр багана хэлбэртэй датаг мөр болгох ийм амархан. Аан бас transpose формулаг ашиглах боломжтой шүү. 🤩
🌱 Хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ - Moni
Санхүүгийн яаралтай хэрэгцээгээ 5 секундийн дотор шийдвэл ямар вэ? 😎
Хаанаас ч, хэзээ ч уг асуудлаа шийдэх боломжтой Moni зээлийн апп орон нутгийн хэрэглэгчдэдээ улам ойртжээ. Тодруулбал, тэд дараах байршлуудад онлайн зээлээ олгож буй.
Баруун бүс: Баян-өлгий аймаг Өлгий сум, Ховд аймаг Аргалант сум;
Хангайн бүс: Өвөрхангай аймаг Арвайхээр сум, Орхон аймаг Баян-Өндөр сум, Хөвсгөл аймаг Мөрөн сум, Архангай аймаг Эрдэнэбулган сум;
Төвийн бүс: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Дархан-Уул аймаг Дархан сум, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум;
Зүүн бүс: Дорноговь аймаг Сайншанд сум, Дорнод аймаг Хэрлэн сум, Хэнтий аймаг Хэрлэн сум.
За тэгээд, Moni апп-тай байхад илүү хялбараар зээл авах нь ээ.
🔗 Апп татах бол ЭНД дараарай.
China daily
🔹Хятад жуулчид Монголд санхүүгийн үйлчилгээг шууд авдаг боллоо. Тодруулбал, тэд AliPay дансаар дамжуулан мөнгө шилжүүлэх, солих бусад үйлчилгээний төлбөрөө шууд шилжүүлдэг болов. Сонирхуулахад, Монголын финтек групп WeChatPay-н Монгол дахь албан ёсны түнш болжээ.
🔹Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн стэйкинг үйлчилгээний 1 жилийн дундаж хүү 19.1% байна. Үүнээс Complex-н APE стэйкинг хамгийн өндөр буюу 28%-ийн хүүтэй байгаа бол хамгийн бага хүүтэй нь idax-нх байгаа аж. Тодруулбал, тэд стэйкинг үйлчилгээний хүүгээ 10%-иар санал болгоод буй.
🔹 Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд ипотекийн 3%-ийн зээлд 176 зээлдэгч хамрагджээ. Зээлд хамрагдагсдын ихэнх нь Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт шилжин суугчид байв. Түүнчлэн нийслэлээс орон нутагт үйл ажиллагаа явуулахаар шилжиж буй ААН-үүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрдсэн аж.
🔹Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 15.3% өсөж ₮985 тэрбумд хүрчээ. Энэхүү өсөлтөд компьютер программчлал, зөвлөх үйлчилгээ 65.2%, утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 9.3%, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйлчилгээний орлого 21.1% тус тус өссөн нь нөлөөлжээ.
Англи хэлээр сайн ярьдаг болохын тулд 10,000 орчим үгийн сантай болох хэрэгтэй. Унаган хэлтэй хүмүүс 20,000 орчим үг хэрэглэдэг бөгөөд нэмээд 20,000 орчим үг таньдаг. Үгийн баялгаар нь хүний мэдлэг боловсролыг үнэлдэг. Монголд ч гэсэн ном уншдагууд нь үгийн баялаг сайтай байдаг.
— Amra Enh (@AmraEnh)
12:05 PM • Aug 13, 2023
Tech: Apple-н Macbook Pro-г ардаа хаях шинэ бүтээгдэхүүн. (Forbes)
Energy: Цэвэр эрчим хүч бол ирээдүй. (TheNewYorkTimes)
Worth to know: Yellow Tail-н дарсны шилийг буцааж өгөөд ₮500 авах боломжтой. (YellowTail)
Business: Amazon яагаад хувцасны брэндүүдээ баяртай гэж хэлэв? (WSJ)
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply