😟 Гадаад өр +4.8%

Дональд Трамп CEO нарт юу амлав? | MMX-н бизнесийн төлөвлөгөө | Huawei P70

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Саяхан л хүүхдийн баяр болж байсан чинь одоо 6-р сар талаасаа хазайж явна. Нэг л мэдэхэд сонгууль дуусаад л наадам болох нь. Түүнээс өмнө тойрогт дэвшигчид, намуудын бодлогыг сайтар уншиж судлаарай. Мөн манай “Сонгууль 2024” буланг эргэж тойрч байгаарай. Хэрэгтэй мэдээлэл оруулна. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: Улсын нийт гадаад өр 2024 оны I улиралд өмнөх оны мөн үеэс 4.8% өсөж $35 тэрбумд хүрчээ

OIL: Саудын Араб нефтийн долларын гэрээгээ цуцалж, газрын тосоо евро, иен, юаниар худалдахаар болж байна

BOND: Ашид капитал ББСБ-ын нийтэд санал болгон гаргасан Simple III рейтингтэй бондын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.

УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой мэдээллийг түүвэрлэн хүргэж байна. 

  • ТэнГэр телевизийн “Мэтгэлцээн 2024”-н хотын асуудал сэдэвт дугаарыг ЭНД дарж үзнэ үү. 

  • Тус мэтгэлцээний залуусын оролцоо, залуусын хөгжил сэдэвт дугаарыг ЭНД дарж үзнэ үү.

  • Гадаадад оршин суугаа иргэд сонгуульд хэрхэн оролцох зөвлөмжийг ЭНД дарж үзнэ үү. 

📱 Huawei хүчирхэгсжээр

Технологийн эрин үед бид гар утасгүйгээр амьдралаа төсөөлнө гэдэг бараг л боломжгүй мэт. Хэрэглэгчдийн хязгааргүй хэрэгцээ, хүсэлд нийцэх гэж гар утас үйлдвэрлэгчид ч улам ширүүхэн өрсөлдөх болжээ. 

Ялгарал бол шалгуур 

Ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг компанийн хувьд ялгарал гэдэг амин чухал үзүүлэлт. Тухайлбал, Huawei нугардаг гар утасны борлуулалтаараа тэргүүлж энэ төрөлдөө өрсөлдөгч Samsung (005930.KS)-г ардаа орхилоо. Сонирхуулахад, Huawei-н нугардаг гар утасны нийлүүлэлт энэ оны эхний улиралд нийт гар утасны нийлүүлэлтийнх нь 35%-ийг эзэлсэн байна. Энэ нь он гарснаас хойш 21% өссөн үзүүлэлт аж. Тэд нугардаг утаснаас өөр төрөлд ч хүч үздэгийн илрэл нь саяхан танилцуулсан Huawei Pura 70 цуврал байв

Huawei Pura 70 series

Одоогоос 12 жилийн өмнө Huawei P цувралын анхны ухаалаг утас худалдаанд гарч эхэлжээ. Камер болон хэв загварын хил хязгаарыг үргэлж эвдсээр ирсэн гэх тодотголтой энэ цувралд Pura 70, Pura 70 Pro загварууд нэмэгдсэн ба энэ удаад юугаараа онцлог байгааг шинжье

  • Агшинг алдахгүй: Тус цувралын ультра гэрэлтүүлэгтэй камер болон XD motion хөдөлгүүртэй камер нь 200 км/ц хурдтай биетийн зургийг ямар ч сарнилгүй авдаг гэнэ. Ультра гэрэлтүүлгийн хувьд илүү тод, илүү нягтаршилтай зураг авах боломжийг бүрдүүлж буй. Аа бас, телефото камер нь алсын зүйлсийг 100 дахин ойртуулж зураг, бичлэг хийх чадалтай болжээ. Гар утасны камер мэргэжлийн камернаас дутахааргүй л болж байна даа.  

  • Сэтгэл санаагаа дэлгэц дээрээ харуул: Huawei Pura 70 цувралын дэлгэц дээр хэрэглэгчийн харцаар өөрчлөгддөг интерактив элементийг нэмж өгчээ. Тодруулбал, хэрэглэгч сэтгэл санааны байдлаа илэрхийлсэн хөдөлгөөнт эможи дүрсүүдийг дэлгэц дээрээ харуулах аж. 

  • Айдасгүй: Нүүр дэлгэц гэснээс Huawei Pura 70 цувралын кунлун дэлгэц энгийн шилнээс 20 дахин бат бөх болж, илүү хүчирхэгжжээ. Ийм дэлгэц нь уналтын эсэргүүцлийг 100% бууруулах тул хэрэглэгч утасныхаа дэлгэцийг хагалах вий гэх айдасгүй болох нь.

Эцэст нь… Ухаалаг утаснууд нээрээ улам бүр л супер болоод байна даа. Гол нь хэрэглэгчид бид бүрэн дүүрэн, утгаар нь хэрэглэж сурах л чухал болоод байна. Гэснээс Pura 70 цувралын гар утаснуудыг Sain Electronics албан ёсны эрхтэй борлуулж байгаа шүү. 

🥩 MMX-н бизнесийн төлөвлөгөө

MMX: Махимпекс ХК энэ онд дотоодын болон экспортын махны борлуулалтын үйл ажиллагаагаа нэмэгдүүлнэ. Ингэхдээ 1 удаад 70 тн хонины гулууз мах бэлтгэж савлах цехийг ашиглалтад оруулж, хэрэглэгчдэд ангилсан мах нийлүүлнэ гэнэ. Сонирхуулахад, тус компанийн хувьцааны үнэ он гарсаар 14.9% өсөж ₮4,000-т хүрээд байна.

💭 Дональд Трамп CEO нарт юу амлав? 

Өнгөрсөн Пүрэв гарагт Дональд Трамп Америкийн төдийгүй дэлхийн луугар компаниудын CEO нартай хаалттай уулзалт хийж Ерөнхийлөгчөөр сонгогдвол бизнесийн орчинд юу хийх талаар ярилцжээ. 

  • CEO нарын лобби бүлэг: Дональд Трамп Америкийн 200 гаруй томоохон компанийн CEO нарын лобби бүлэг болох Business Roundtable-н улирал тутмын уулзалтад очиж уулзалт хийсэн юм. Уулзалтад Жо Байденыг мөн урьсан ч тэрбээр Их 7-гийн хурлаар Италид байж таарсан шүү.

Дугуй ширээний ардах яриа

Тус уулзалтад Blackstone (BLK), JPMorgan (JPM) ,Citigroup (C), Bank of America (BAC), Nasdaq (^IXIC) Apple (AAPL)-н CEO тэргүүтэй дэлхийн нөлөө бүхий 100 гаруй CEO очсон сурагтай. Уулзалтын үеэр Дональд Трамп Ерөнхийлөгчөөр ахин сонгогдвол корпорацуудын татварыг 21%-иас 20% болгон бууруулах, бүр цаашлаад 15%-д аваачих талаар мэдэгдсэн юм

  • Татварыг бууруулна: Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгч байхдаа 2017 онд өөрийн нэрийн хуудас болсон “Татварыг бууруулах болон ажлын байрны тухай хууль”-ийн хүрээнд корпорацуудын татварын хэмжээг 35%-иас 21% хүртэл бууруулж байсан

  • Татварыг нэмэгдүүлнэ: Харин нөгөө талд өнгөрсөн 3-р сард Жо Байден корпорацуудын татварыг 28% болгон нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн бариад буй. Учир нь Дональд Трампийн татварын хууль $1.3 их наядын өртөгтэй байсан төдийгүй Жо Байдены үзэж буйгаар томоохон компаниудын татварыг нэмэгдүүлснээр ирэх 10 жилд $1.1 их наядыг төсөвт төвлөрүүлж төсвийн алдагдлаа нөхөх боломжтой аж.  

Бодлогын өрсөлдөөн

Мэдээж Дональд Трамп CEO нартай уулзсан нь сонгуулийн хандив босгох, дэмжлэг авах зорилготой. Тэрбээр өөрөө бизнес эрхлэгч болохоор бизнесийнхэнд элэгтэй ханддаг гэж шүүмжлүүлдэг ч түүнийг Ерөнхийлөгч байх үед хөрөнгийн зах зээлд нар гарч байсан. Гэснээс тэд 6 сарын 27-нд CNN, 9 сарын 10-нд ABC телевизээр мэтгэлцэхээр болсон. Хэрүүл хийх болов уу, бодлогоороо мэтгэлцэх болов уу? Хүлээж сууя. 

Эцэст нь… Уг нь бол улс төрийн болон улстөрчийн амлалт үнэ цэнтэй байх ёстой. Харин манай улс төрчид хэрэгжих эсэх нь мэдэгдэхгүй, болсон болоогүй амлалтыг хахтал нь хэлдэг. Эдгээр хүмүүс бол бодлого тодорхойлогчид. Угтаа бодлогоороо өрсөлдөж, мэтгэлцэж байж иргэдийн, бизнесийн төлөөллүүдийн дэмжлэгийг авах ёстой хүмүүс. Даанч гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг бодлогын өрсөлдөөн биш өөр юмны өрсөлдөөн л явдаг даа.

Үндэсний Статистикийн Хорооноос улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээг 2024 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр танилцууллаа.  

  • ₮12.7 их наяд: Төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ, 

  • 42.1%: Өмнөх оны мөн үеэс өссөн хувь,  

  • ₮12.1 их наяд: Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ,

  • 42.0%:  Өмнөх оны мөн үеэс өссөн хувь.

🌮🍸 Mexican night

Зуныг Zuga апп-тай зугаатай өнгөрүүлэхэд бэлэн үү?

Азийн орнуудад 10 гаруй жил Мексик хоолны тогоочоор ажилласан, Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын ерөнхий тогоочийн гарын хоолыг амтлуулах “CHEF’s TABLE Vol.3” ээлжит эвентээ тэд зарлажээ. Уг эвентэд хүрэлцэн ирснээр,

  • Мексикийн үндэсний 3 курс хоолыг амтлах,

  • Тухайн хоолны гарал үүсэл, орцуудын талаар мэдээлэл авах,

  • Мексик гаралтай коктейлууд шимэх,

  • Танилын хүрээгээ тэлэх гээд найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ нэг үдшийг дурсамжтай өнгөрүүлэх боломжтой гэнэ шүү.

За тэгээд, Zuga апп-аа энд дарж татаад зуныг гайхалтай өнгөрүүлээрэй!

📅 Хэзээ: 6 сарын 20
📞 Холбогдох: 80202407

🍋 Тээвэр хөгжлийн банк Монголд анх удаа металл картыг зах зээлд нэвтрүүллээ. Тодруулбал, тус банк 2024 онд Visa International болон UnionPay-тэй хамтран технологийн шинэлэг шийдэл бүхий цэвэр металл хийцлэлтэй өндөр зэрэглэлийн Stainless Steel “Billionaire цэвэр металл” дебит болон кредит картыг нэвтрүүлээд байна.

🍋Capital Markets Mongolia (CMM) компани Киргизийн хөрөнгө оруулалтын консултай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэхүү түншлэлийн хүрээнд бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, механизмыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтрах юм.   

🍋 Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд 318.6 мянган га талбайд тариалалт хийсэн нь жилийн өмнөхөөс 15.8% буурлаа. Ургамлын төрлөөр тариалсан талбайг авч үзэхэд, хүнсний ногоо тариалсан талбайн хэмжээ өссөн бол үр тариа, техникийн ургамал, төмс, таримал тэжээлийн тариалсан талбайн хэмжээ буурсан аж.

🍋 ХААН Банк (KHAN) Америкийн The Bank of New York Mellon (BK) банканд ам.долларын данс нээх зөвшөөрөл авчээ. Ингэснээр тус банк гадаад төлбөр тооцооны үйлчилгээгээ илүү түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж дэлхийн ам.долларын төлбөрийн системд дахин холбогдож буй. 

  • Бүр үү? Хэт таргалалттай гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тураах эм айсуй. (Quartz)

  • Баларсан: AI дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгаж байна. (NikkeiAsia)

  • Болоо доо: Хамгийн шилдэг удирдлагын багтай компаниуд. (FastCompany)

  • Бодлого? Орос ах нар биднийг баруунаас харамлаад сүйд. (Baabar.mn

  • Даваа: ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин гарна.

  • Мягмар: Үргэлжлүүлээд 5-р сард банкнуудын жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ хэр өөрчлөгдсөнтэй танилцах нь ээ

  • Лхагва: Монголбанкнаас өнгөрсөн сарын банкнуудын зээлийн тайланг танилцуулна

  • Пүрэв: Монголын гадаад худалдааны 5-р сарын тойм гарах аж

  • Баасан: “Mongol Nomad” олон улсын нохой сургалтын тэмцээн болох гэнэ.

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.