🤺 Өрсөлдөж чадах уу?

Монголын гадаад худалдааны өрсөлдөх чадвар | Сэндли ББСБ-ын тайлан | Хедж сангуудын ашиг

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Манай Lemon #101 контентийн ээлжит дугаараар хөрөнгө барьцаалсан зээлийг тайлбарлалаа. Мөн шинэ зочин тайлбарлагчтай маань танилцаарай. 😎

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Монгол болон Ираны ЗГ агаарын болон авто тээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулна

BOM: Нэг хүнд ногдох бодит ДНБ 1% өсөхөд өрхийн бодит орлого 0.64% өсдөг

RUS: Өнгөрсөн онд Оросын Хятад руу экспортолсон шингэрүүлсэн хийн хэмжээ 23% өсөж 8 сая тн-д хүрсэн байна.

 🤺 Өрсөлдөж чадах уу?

Дэлхийн Банк Монголын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээг хийжээ. Бидэнд ер нь өрсөлдөх чадвар байна уу? Алив нэг шинжээдэхье. 

Хамаарал өндөр, зардал өндөр

Гадаад худалдаа гээд яриад эхлэхээр экспортын төрөлжилт хязгаарлагдмал, түүхий эдээс хэт хамааралтай гээд ТОП асуудлууд сөхөгдөнө. Угаас өнгөрсөн онд нийт $15.2 тэрбумын экспорт хийсний 91.2%-ийг эрдэс баялгийн экспорт бүрдүүлж буй. Энэ нөхцөл байдал сүүлийн 20 жил дараалан үргэлжилснээр Монголын экспортын зах зээлд өрсөлдөх чадварыг бусад ижил төстэй улс орнуудтай харьцуулахад хязгаарлагдмал болгож байгаа. 

  • Хаягдагсад: Түүхий эдээс хамааралтай байх тусам үнийн савлагаанаас үүдэн тогтворгүй байдал үүснэ. Ингээд ирэхээр уул уурхайн бус экспорт боомилогдож, өрсөлдөх чадвар нь алдагдаж буй. Нийт экспортын 10% хүрэхгүй хэсэг нь түүхий эдийн бус экспорт байна гэхээр… 😖 

  • Логистик хоцрогдолтой: Сүүлийн жилүүдэд гадаад худалдааны үйл явцыг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарсан хэдий ч хилийн боомтууд дээр баримт бичгийн болон хил нэвтрүүлэх шаардлагуудыг хангахад улам их хугацаа шаардагдаж байгаа нь хил дамнасан худалдааны үр ашгийг бууруулж байгаа аж. 

Тэгээд одоо яах ёстой юм бэ? 

Цахимж. ОУ-ын стандартыг бүрэн хангахгүй, дотоодод мөрдөгдөж буй стандартын хэрэгжилт сул байгаа нь экспортын потенциалыг бууруулж буй. Тиймээс цахим дэд бүтэц хязгаарлагдмал байдал, хууль эрх зүйн зохицуулалтын орчин сул байгааг засах замаар урт хугацаанд гадаад худалдаагаа төрөлжүүлэх боломжтой байгаа юм. 

Яамдууд анхаар!

Дэлхийн Банкнаас холбогдох яамдуудад гадаад худалдааны өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх хэд хэдэн зөвлөмж хүргэсэн аж. Зөвлөмжийн дагуу бол үндэсний блокчэйн дэд бүтцийг бий болгох, ОУ-д мөрдөгдөж буй дүрэм, журмуудтай нийцсэн хууль эрх зүйн зохицуулалтыг мөрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Заа тэгээд экспортын зах зээлд хүчтэй өрсөлдөгч болдоггүй юм аа гэхэд хөгжилтэй нь хөл нийлүүлж алхах хэрэгтэй байна даа.

🫰 2 дахин нугарсан ашиг

SEND: Sendly-н ашиг 2023 онд 2 дахин өсөж ₮6 тэрбумд хүрчээ. Учир нь тус компанийн үйл ажилллагааны орлого нь 91.4% өсөж ₮6.7 тэрбумд хүрсэн байна. Тус өсөлтөд компанийн хүү болон шимтгэлийн орлого 83.6% өсөж ₮21 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлжээ.

💡 Хөрөнгийн зах зээлд бизнесээ тэлэх боломж

МҮХАТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл болон JCI Mongolia-н хамтран зохион байгуулж буй “Business plus” нетворкинг арга хэмжээ болоход 1 хоног үлдлээ.

Үйл ажиллагааны зорилго нь бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх боломжууд тэр тусмаа хөрөнгийн зах зээлд хэрхэн бизнесээ нэвтрүүлэх талаарх мэдлэг мэдээлэл өгч, үнэт цаасны компаниудтай шууд харилцаа холбоо үүсгэн хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэх аж.

Бид тус нетворкинг арга хэмжээний медиа партнераар ажиллаж байна.  

📅 Хэзээ: 2024.01.24 буюу Лхагва гарагт 18:00 цагт 
📍 Хаана: МҮХАҮТ-ын 1 давхар дахь Их Танхим

 👏 3 дахин илүү

Өнгөрсөн онд дэлхийн ТОП-20 хедж сангуудын ашиг өмнөх жилээс 3 дахин өсөж $67 тэрбумд хүрлээ. Сүүлийн 10 жилд байгаагүй их хэмжээний ашигтай ажиллахад юу нөлөөлөв?

  • Хедж сан буюу томоохон хөрөнгө оруулагчдад чиглэсэн нээлттэй ХОС нь энгийн ХОС-тай харьцуулахад эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтын стратегитай гэдгээрээ онцлог аж.

Хэн, хэдийг, хаанаас олов?

ТОП-20 хедж сан дунджаар 10.5%-ийн өгөөжтэй ажилласан нь нийт салбарын өгөөжөөс 4.1 нэгж хувиар илүү байв. Мөн нийт хедж сангуудын ашгийн 30.7%-ийг тус 20 сан дангаараа бүрдүүлжээ. Эдгээр компаниудаас онцолбол, 

  • Оройхон гараад: TCI Fund Management хамгийн сүүлд буюу 2004 онд байгуулагдсан бөгөөд 2022 онд тэд $8 тэрбумын алдагдалтай ажилласан бол өнгөрсөн онд $12.9 тэрбумын ашиг олжээ. Тэд General Electric (GE), Moody’s (MCO), S&P Global (SPGI), Visa (V) болон Aphabet (GOOG) зэрэгт их хэмжээгээр хөрөнгө оруулж урт хугацааны стратеги ашигласан аж. 

  • Уут дүүрэн ашиг: Citadel сангийн хувьд $8.1 тэрбумын ашигтайгаар 2023 оныг үдсэн. Улмаар тэд байгуулагдсанаас хойш $74 тэрбумын ашиг олсноор хамгийн өндөр ашигтай сан болжээ.

  • Сайн удирдаж чадсангүй: Bridgewater хамгийн том хедж сан гэгддэг ч өнгөрсөн онд $2.6 тэрбумын алдагдалтай ажиллав. Үүнд тэдний Pure Alpha сан 7.6%-ийн алдагдал хүлээсэн нь нөлөөлсөн юм. Улмаар тус сангийн хөрөнгө 2019 оноос 2.3 дахин буурч $72.5 тэрбумд хүрээд буй. Харамсалтай…

Дүгнэхэд, тус 20 сан $655.5 тэрбумын хөрөнгө удирдан $755.4 тэрбумыг оллоо. Энэ нь нэг талаасаа сангийн менежерүүд удирдаж буй хөрөнгөө ихэсгэх бус, хэр их ашиг олж байгааг илүү чухалчилж буйг батлаад байна. Харин одоо Монголын ХОС-гуудын 2023 оны тайланг харах үлдлээ.

Home -> Analyze Data цэсээс өгөгдлөө хэрхэн шинжлэх талаарх мэдээлэл авах боломжтой шүү. 🔍

Tenor

🔹Хотын төв дагуух зогсоолуудыг ногоон байгууламж болгоно. Үүнтэй холбоотойгоор одоогоор Энхтайваны өргөн чөлөө дагуух 26 карма зогсоолыг авто замын байгууламжийн тоноглолоор хаажээ. Цаашид тус зогсоолуудыг ногоон байгууламж болгох аж.

🔹Өнгөрсөн онд Хятад, Европыг холбосон галт тэрэгний ачаа тээвэр Эрээний боомтоор 3,294 удаа хийгджээ. Өмнөх жилээс 30.8% өсөөд буй гэнэ шүү. Эрээний боомт нь Хятадаас Европ руу ачаа тээврийн галт тэрэгний цорын ганц боомт билээ.

🔹Xanadu Mines (XAM.TO) STSM-тай заавал биелүүлэх гэрээ байгуулав. Улмаар Xanadu Mines Завхан аймагт байрлалтай Сант Толгой болон Оюут хайгуулын лицензийн 80%-ийг эзэмшихээр болов. Сант Толгой төслийн хувьд 40 гаруй км2 талбайг хамарсан зэс, никелийн өндөр агуулгатай байх магадлалтай бүс юм.

🔹Өнгөрсөн онд Хятадын компьютерын чип үйлдвэрлэгч тоног, төхөөрөмжийн импорт 14% өсөж $40 тэрбумд хүрчээ. Сонирхолтой нь тус улсын өнгөрсөн онд импортолсон нийт бараа бүтээгдэхүүний дүн 5.5% унаад буй. Америкийн чипийн хоригийг тойрон гарах зорилгоор Хятадууд чипийн үйлдвэр барихад ихээхэн хөрөнгө оруулж байгаа аж.

  • Гадаад арилжааны брокер / Голомт капитал ҮЦК: Санхүү, хөрөнгө оруулалт, үнэт цаасны гадаад арилжааны туршлагатай, аналитик ур чадвартай брокер таныг найрсаг, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна. 👉 (Link)

  • Стратегийн менежер / Дижитал Концепт ХХК (GS25): Шинжилгээ, судалгаа, статистик чиглэлээр 2+ жил ажилласан туршлагатай, мэдээлэл боловсруулах программуудыг эзэмшсэн, санхүүгийн тооцоолол хийх чадвартай хүн байна уу? 👉 (Link)

  • Мэдээллийн ажилтан / Голомт капитал ҮЦК: Үйлчилгээний маркетинг, бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй, харилцагчдад мэдээлэл өгөх, шаардлагатай үйлчилгээгээр хангаж ажиллах ажилтныг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Танилц: 2024-2030 он хүртэлх Монголбанкны олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх стратеги. (Mongolbank)

  • Тийм үү?: Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатарын өвлийн наадам болно. (Ulaanbaatar)

  • Турш: Амархан бухимдаад байвал үзээрэй. (PracticalPsychology)

  • Мэд: Хурууны хээ дахин давтагдашгүй гэдэгт итгэсээр л байна уу? (CNN)

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.