• Lemon Press
  • Posts
  • ☀️ Америкийн нарлаг ирээдүй

☀️ Америкийн нарлаг ирээдүй

Шинжээчдийн ЭЗ-ийн таамаг | Ашиг ₮407 тэрбум | Японы тэтгэврийн ХО-ын сан

POWERED BY

Morning! Өчигдөр 41 мянган хүн НӨАТ-ын сугалааны азтан болжээ. Гэсэн ч манай ажлаас бол 1 ч азтан тодорсонгүй. Хожоогүй хэдээрээ нийлээд гандан орж “Хийморийн сан” тавиулах уу даа. 🤣

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: НДС-гаас олгож байгаа тэтгэврийг ₮100 мянгаар өсгөж, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв

MSE: Богд Банк ХК (BOGD)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 26-нд болно

POL: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

🔍 Шинжээчид юу гэв? 

Инфляц Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдаж, бодлогын хүү 1 нэгж хувиар буураадахлаа. Тэгвэл цаашид эдийн засаг юу болох вэ? 

  • Судалгаа: Монолбанкнаас гаргасан шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгаанд банкнуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны байгууллагуудын нийт 21 судлаач оролцжээ

Өсөлт саарна

Өнгөрсөн онд манай бодит ДНБ 7% өссөн. Харин шинжээчдийн нүдээр 2024 оны эцсээр энэ өсөлт бага зэрэг саарч 6.4% болохоор байгаа юм. 

  • Өснө, буурна: Түүнчлэн бодлогын хүү 1 нэгж хувиар буурч 12% болсон болон цаашид ч үргэлжлэн буурах хүлээлттэй байгаа. Тиймээс инфляцын хувьд оны эцэст нэмэгдэж 9.3%-д хүрэх, банкнуудын шинээр олгох зээлийн дундаж хүү бага зэрэг буюу 0.5 нэгж хувиар буурч 16.5% байх төсөөлөлтэй байна. 

Зуд эдийн засагт яаж нөлөөлөх вэ? 

Энэ жилийн хувьд уул уурхай болон түүнээс хамааралтай салбаруудын өсөлт хадгалагдахаар байгаа ч зудын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын уналт үргэлжлэх төлөвтэй. Тэгэхээр ДНБ-ий 10.1%-ийг бүрдүүлдэг ХАА-н салбарын нөлөө улам багасах нь. 

  • Эрсдэл: Нэмээд зудын нөхцөлөөс шалтгаалан малчдын зээлийн эргэн төлөлт доголдож, төлбөрийн чадварын хүндрэлд орох эрсдэлтэй байгаа. Үүний эсрэг малчдын зээлийн хугацааг сунгах, урт хугацааны хүүгүй зээл олгох зэрэг шийдвэрүүд ар араасаа гарч байна. Түүнчлэн улс орнуудаас $2.2 сая орчмын дэмжлэг ч ирсэн

Эцэст нь… Юутай ч энэ онд бодлогын хүү үргэлжлэн саарах төлөвтэй байна. Үүнийг дагаад инфляц буцаад өсөж магадгүй нь. Дээрээс нь зудын улмаас ХАА-н салбар нэлээд доройтох нь дээ. 

🆙 Intel хурдацтайгаар тэлэх нь

INTC: Ерөнхийлөгч Байден Intel-д чипийн үйлдвэр барихад зориулж $8.5 тэрбумын буцалтгүй тусламж олгоно. Компани үүнийг Аризона, Охайо, Нью Мексико, Орегон мужуудад баригдах үйлдвэрийн барилгын ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Уг буцалтгүй тусламжийг чипийн хараат байдлыг бууруулах зорилгоор баталсан CHIPS хуулийн хүрээнд олгож буй. XX зууны эцэст чипийн зах зээлийн 37%-ийг бүрдүүлдэг байсан Америк байр сууриа эргүүлэн авахын тулд үзэж тарж л байна даа.

🎯 HoReCa Mongolia Conference 2024

Жил бүр зохион байгуулагддаг зочлох үйлчилгээний салбарын хамгийн том арга хэмжээ болох HoReCa Mongolia Conference 2024 айсуй.

Энэ удаагийн арга хэмжээ Монгол үндэсний зоог, ундааг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Жуулчдаа дайлах Монгол зоог” сэдвийн хүрээнд болох ба тус салбарын төлөөллүүдийг хүрэлцэн ирж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах болон хэлэлцээр хийх боломжуудыг олгож буй.

📅 Хэзээ: 4 сарын 5
📍 Хаана: UG Palace

☀️ Америкийн эрчим хүчний нарлаг ирээдүй

Америкт нарны эрчим хүч нийт шинэ эрчим хүчний хүчин чадлын 53%-ийг бүрдүүлж түүхэн дээд түвшинд хүрлээ. Тус улсын цэвэр эрчим хүчний шилжилт хэр явж байна вэ? Нэг шинжээдэхье. 🔎

Нартай ойрхон 

Америкийн нарны эрчим хүчний хүчин чадал 2022 оноос 51% өсөж нийт суурилагдсан хүчин чадал нь 177 ГВт-д хүрчээ. Тус огцом өсөлт нь өнгөрсөн онд батлагдсан Инфляцыг бууруулах тухай хуультай холбоотой. Тухайлбал, тус хуулиар ЗГ-аас цэвэр эрчим хүчний технологи үйлдвэрлэхэд $369 тэрбумын санхүүжилт олгохын сацуу нарны зайн хавтанг суурилуулах татварыг 30% хөнгөлсөн юм

  • Нөхцөл байдал: Өнгөрсөн онд зөвхөн нийтийн аж ахуйн салбарт л гэхэд 22.5 ГВт нарны шинэ хүчин чадал нэмэгдсэн бол 800,000 орчим америкчууд гэртээ нарны хавтантай болсон аж.

  • Нарлаг ирээдүй: Сонирхуулахад, хэрэв тус бодлогыг амжилттай хэрэгжүүлсээр байвал нарны эрчим хүчний хүчин чадал 2034 он гэхэд 100 сая байшинг эрчим хүчээр хангах хэмжээнд ч хүрэх боломжтой гэнэ дээ. 

Илүү ногоон

Харин одоо Америкийн эрчим хүчний салбарын ерөнхий зураглалыг харвал өнгөрсөн онд тэд 4.2 их наяд кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Илүү энгийнээр гэвэл энэ нь 168 тэрбум гаруй цахилгаан машин (EV)-г бүрэн цэнэглэх дайны эрчим хүч юм. Үүний 60% орчмыг байгалийн хий, нүүрс, газрын тос зэрэг чулуужсан түлш бүрдүүлсэн бол 21.4%-ийг сэргээгдэх эрчим хүч,  19%-ийг цөмийн эрчим хүч тус тус бүрдүүлээд буй.

  • Бяцхан тайлбар: Хэрвээ танд байгалийн хий яахаараа чулуужсан түлшинд багтдаг билээ, гэх бодол төрж байгаа бол байгалийн хий нь хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан ургамал, амьтны чулуужсан, булсан үлдэгдлээс үүссэн тул чулуужсан түлшинд тооцогддог аж.

Монголд 

Одоогоор Монгол нийт эрчим хүчнийхээ 9.2%-ийг сэргээгдэх эрчим хүчнээр хангаж байгаа бөгөөд энэ тоог 2030 он гэхэд 30%-д хүргэнэ гээд ам гаргачихсан. 6 жилд багтаахад хэтэрхий ахадсан амлалт л байна даа. 🤔 Гэхдээ сайн мэдээ нь Өмнөговь аймаг дахь Баяндалай сумын Наран багийн төв аймгийнхаа хэмжээнд анх удаагаа нарны эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Тус багийн төв 20 КВт нарны эрчим хүчээр хэрэглээний бүх цахилгаан эрчим хүчээ хангалттай хангаж байгаа сурагтай. Уг нь нэг сайн жишиг нэвтэрвэл дэлгэрэх нь ч цаг хугацааны л асуудал даа.

Орлого x2  
Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний 2 сард 2.1 дахин өсөж ₮882 тэрбумд хүрлээ.
Зардал +93%
Харин нийт зардал нь 1.9 дахин өсөж ₮474.7 тэрбумд хүрсэн байна.  
Ашиг ₮407 тэрбум
Улмаар орон нутгийн төсөв 2024 оны эхний 2 сард ₮407.3 тэрбумын ашигтай гараад буй.

CoinGape

🔹Японы ЗГ-ын тэтгэврийн ХО-ын сан Биткойнд хөрөнгө оруулалт хийх талаар судалж байна. Тус сан нь дэлхийн томоохон тэтгэврийн сангуудын нэг юм. Тэд одоогоор дотоод, гадаадын бонд, хувьцаа, ҮХХ-д голчлон ХО хийдэг бөгөөд ирээдүйд алт, Биткойн зэргийг ХО-ын багцдаа нэмэх талаар судлаж байгаа аж. 

🔹Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулах ОУ-ын нээлттэй тендер зарлагдлаа. Сонгон шалгаруулалт 3 сарын 18-наас 8 сар хүртэл буюу 5 сар үргэлжлэх юм. Тус тендерийг 3 үе шаттайгаар олон нийтээс санал авах байдлаар зохион байгуулах бөгөөд шагналын сан нь ₮1.6 тэрбум байх гэнэ. 

🔹Асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөнийхөө 20%-ийг картаар авч, 80%-ийг хадгалах боломжтой болно. Тодруулбал, 14 ба түүнээс дээш насны хүүхдүүд хүүхдийн мөнгөнөөсөө ₮20,000-ийг өөрөө захиран зарцуулах харилцах данс нээлгэж цахим карттай болох боломжтой болоод буй.

🔹Малжуулах бодлогын хүрээнд малчдад ₮5-₮8 саяын урт хугацааны хүүгүй зээл олгоно. Тус зээлийн эх үүсвэрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах бөгөөд тус сангийн хөрөнгө ₮107 тэрбум байгаа юм. Гэснээс ойрын хугацаанд уламжлалт МАА-д тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь ээ.

  • Copywriter / Lemon Press: Бид бизнес багтаа уран сэтгэмжтэй, олон талаас бичих чадвартай хүн хайж байна. Хэрэв та контент бүтээх, бичих сонирхолтой бол ийшээ.👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

  • Graphic Designer / Lemon Press: График дизайны программыг хашраадаг, мэргэжилдээ хайртай хүн байна уу? Манай багт нэгдээрэй. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Мэд: Америк Оросын уранаас хэр их хамааралтай вэ? (VisualCapitalists)

  • Сонс: Амьдралаа өөрчлөхөд тань хэрэг болох 6 үг. (TEDxTalks)

  • Унш: Намуудын мөрийн хөтөлбөрт тусгах ХЗЗ-ийг хөгжүүлэх бодлогын саналууд. (LemonPress)

  • Турш: Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгээ шалгаарай. (Investing101)

📢 Найзаа уриад мерч ав!

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER