- Lemon Press
- Posts
- 🇲🇳 ₮406.7 тэрбумын ашигтай компани
🇲🇳 ₮406.7 тэрбумын ашигтай компани
$CUMN анхаарлын төвд | Даатгалын хямрал | Сульфидын илрэл
POWERED BY
Hey! Lemonade in Korea цувралын маань 8 дахь дугаар цацагдлаа. Солонгост хар ажил хийе л гэсэн бодолтой очоод балетын гоцлол бүжигчин болсон Монгол залуугийн түүхийг ЭНД дарж үзээрэй. 🍋
NSO: Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны эцэст өмнөх оноос 8.4% буурч ₮1.9 их наядад хүрлээ.
MORG: Өнгөрсөн оны байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдлийн 97.7%-ийг хэвийн зээл, 1.4%-ийг анхаарал хандуулах зээл, 0.9%-ийг чанаргүй зээл бүрдүүлж байна.
MFA: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк дахь айлчлал маргааш эхэлж 1 сарын 19-нд өндөрлөнө.
🎯 $CUMN IPO төлөвлөгөөгөө давуулж эхэллээ
Премиум Нэксус ХК (CUMN) алдагдлаас ашигт ажиллагаанд хүрснээр хөрөнгө оруулагчдын харааг булааж буй. Тэдэнд хэн хөрөнгө оруулсан гээч?
👁️ Олон улсын нүдэнд
Өнгөрсөн онд хөгжиж буй орнуудын өндөр өгөөжтэй, өсөх боломжтой нээлттэй компаниудад хөрөнгө оруулалт хийдэг олон улсын сан болох Импера Капитал Хөрөнгө Оруулалтын Сан Премиум Нэксус ХК-д хөрөнгө оруулсан байна. Улмаар $CUMN-н үүсгэн байгуулагчдаас гадна ТОП 5-д эрэмбэлэгдэх хэмжээний томоохон хувьцаа эзэмшигч болсон аж.
🪄 Шилж сонгов: Импера Капиталын хөрөнгө оруулалтын стратеги нь бодит үнэлгээнээс доогуур үнэлгээтэй боловч өндөр өсөх боломжтой хувьцаануудыг илрүүлж хөрөнгө оруулах явдал. Тэгэхээр тэд $CUMN-г өсөх ирээдүйтэй гэж тооцсон хэрэг.
🤔 Юунд нь болов?
Премиум Нэксус ХК 6 жилийн хугацаанд зах зээл дэх байр сууриа тэлснээр өнгөрсөн оны эхний хагас жилээс ашигт ажиллагаанд хүрсэн. Улмаар өнгөрсөн оны III улирлын байдлаар цэвэр борлуулалт нь ₮434 тэрбум, цэвэр ашиг нь ₮26.4 тэрбум болж өссөн юм. Өөрөөр хэлбэл 2023 оны III улиралд -9.3% байсан цэвэр ашгийн хувь нь 6.1% болсон хэрэг. Үүний зэрэгцээ тэдний салбар дэлгүүрийн тоо оны эцэст 445-д хүрч Монголын конвиниенс дэлгүүрийн зах зээлийн 60%-ийг дангаараа бүрдүүлж байгаа бол Чингис Шар Айраг ХХК, Сэнтрал Коммерс ХХК тэргүүтэй 4 охин компани нь хурдтай тэлж хөрөнгө оруулалтын өгөөж нь нэмэгдэх төлөвтэй байна.
📌 Хамгийн чухал нь: Компани IPO-н үеэрх төлөвлөгөөнийхөө дагуу дунд хугацааны стратегийнхаа хүрээнд ажиллаж бүтцээ ч өөрчилж цар хүрээгээ тэлсэн. Тэд IPO танилцуулгадаа 2025 онд ₮35 тэрбумын цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бөгөөд одоогийн ашгийн өсөлтөөс харахад төлөвлөгөөндөө бүрэн хүрэхээр буй.
🔻 Нөгөө талд: Харин компанийн хувьцааны үнийн хувьд одоо ч тун бага үнэлгээтэй байгаа. Компани ашигтай ажиллаж эхэлснээс хойш хувьцааны үнэ өсөж он дуусахаас өмнө буюу 12 сарын 30-нд сүүлийн 1 жилийн дээд түвшинд хүрсэн ч дүн нь ердөө ₮208.53. Өөрөөр хэлбэл IPO-н дүнгээсээ ₮0.53-өөр л илүүрхсэн хэрэг. Иймд тэдний зах зээлийн үнэлгээ бизнесийн бодит үнэлгээнээс доогуур байгаа буюу Импера Капиталын байнд өртөх шалтгаан болсон гэсэн үг.
Эцэст нь… Премиум Нэксус ХК-ийн урт хугацааны үнэ цэн, ашигт ажиллагаа, зах зээл дэх байр суурийн өргөжилт урт хугацаанд ашиг өгөх хөрөнгө оруулалтыг сонирхогчдыг өдөөж эхэлж байна даа. Цаашид хэр их өсөх бол?
🤑📝 Голомт банкны ашиг: ₮406.7 тэрбум
GLMT: Голомт банк ХК 2024 онд ₮406.7 тэрбумын ашигтай ажиллаа. Энэ нь 2023 оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлт юм. Банкны ашиг ийн өсөхөд цэвэр зээлийн хэмжээ нь 57.8% өсөж ₮7.2 их наяд, хадгаламж нь 29.9% өсөж ₮4.8 их наядад хүрсэн нь голлон нөлөөлжээ. Улмаар тэдний удирдаж буй хөрөнгө тус онд 34.4% өсөж ₮15.4 их наядад хүрээд байна. Харин хувьцааны үнэ нь өнгөрсөн онд 36% өсөж ₮1,242-т хүрч байв. Энэ нь тэдний IPO үнээс ₮43-өөр татуу дүн юм.
🇺🇸 Даатгалын салбарын нуруу хугарахад бэлэн
Калифорни мужид гарсан гал түймэр 6 дахь хоногтоо үргэлжилж Америкийн түүхэнд урьд хожид байгаагүй их хэмжээний хохирлыг авчрах төлөвтэй байна. AccuWeather гагц эдийн засгийн хохирол л гэхэд $135-$150 тэрбумаар хэмжигдэнэ хэмээн тооцоолоод буй.
😖 Түймэрт автсанаас хойших 6 хоногт
161.8 сая га талбайг хамарч буй тус гал түймрийн улмаас 12,000 гаруй барилга байгууламж сүйдэн, 24 хүн амиа алдаад байна. Асар олон хүний эд хөрөнгийн хохирол яригдаж байгаа тул даатгалын компаниудын амь наана, там цаана. Түймэр идэвхтэй тархсан, Номхон Далайн Палисад дүүрэгт гэхэд байрны дундаж үнэ $3.5 сая, Малибуд $3.2 сая, Алтадена $1.3 сая орчим үнэтэй гэж байгаа.
☹️ 21 тохиолдол: 1990 оноос хойш дэлхийн хэмжээнд даатгалын нөхөн төлбөр нь $24 тэрбумыг давсан 24 ой хээрийн түймрийн тохиолдол гарсан ба 21 нь Америкт тохиож байснаас харахад л тус улсад гал түймрийн эрсдэл хэр байдаг нь харагдана.
🙂↕️ Даатгалын салбарын хариу үйлдэл
Харин энэ удаагийн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ $20 тэрбумаас давах төлөвтэй байгаа бөгөөд Америкийн түүхэн дэх ТОП-5 нөхөн төлбөр олгосон тохиолдол ч болох магадлалтай юм.
😓 Гонжров: Одоогоор хохирлын хэмжээг эцэслэн тооцох боломжгүй байгаа ч даатгалын компаниуд эхнээсээ даатгуулагчдынхаа даатгалыг цуцлах, заримыг нь сунгахгүй байх гэхчлэн хариу үйлдэл авч эхэлсэн тул мужийн захиргаанаас тус үйлдлийг 1 жилийн хугацаатайгаар хориглох нь тэр.
⚡🔥 Галын аюултай хуурай муж
Калифорни мужийн даатгалын компаниуд байгалийн гамшиг, тэр дундаа түймрийн улмаас олон ч удаа томоохон хохирол амсаж, дампуурсан нь олон. Тухайлбал, 2017 онд гарч байсан ой хээрийн түймрийн улмаас даатгалын компаниудын алдагдал өмнөх оноосоо 3 дахин нэмэгдэж $15 тэрбумд хүрч байв.
🫥 Хэд нь дампуурсан гэж бодож байна? Өдгөө тус мужид 12 том даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаагийн 5 нь зогсонги байдалтай байгаа аж.
😨 Нөгөө талд 2019 оноос хойш ой хээрийн түймэр давтамжтай гарч, 100,000 гаруй Калифорничууд ямар ч хамгаалалтгүй буюу даатгалгүй болоод буй. Товчоор бол тус мужийн галт түймрийн эрсдэл даатгалын компаниудын дааж чадах эрсдэлээс хамаагүй өндөр байгаа тул шинээр даатгал хийхгүй байх нь илүү зөв сонголт болоод байх шиг.
Эцэст нь… Калифорни муж хэт хуурай, улирлын чанартай гал түймэр олон гардаг тул даатгалын компаниуд ч эрсдэлээ тооцож, хураамжаа нэмэх, шинэ даатгал хийхгүй байх зэрэг арга хэмжээг авах болсон. Эрсдэл хэт өндөр байгаа болохоор ингэх нь аргагүй мэт ч нөгөө талд иргэд даатгалтай болох нь илүү үнэтэй болж хамгаалалтгүй болж буй нь харамсалтай.
Excel дээр олон мөрөнд байгаа мэдээллүүдийг багана болгох, эсвэл эсрэгээр нь хувиргахын тулд заавал нэг нэгээр нь хуулж тавих шаардлагагүй юм. 👇
Яах вэ гэвэл, эхлээд хувиргах өгөгдлүүдээ идэвхжүүлээд хуулж авна. Дараа нь шилжүүлэх талбараа сонгоод очоод mouse-нхаа баруун товч, эсвэл Ctrl + Alt + V дараад Paste Special➡️Transpose➡️Ok сонгоод л болох нь. Туршаад үзээрэй. 😉
💻💳 IT хэрэглээгээ хамгийн бага төсвөөр
Мэдсэн үү? ISO:9001:2015 ОУ-ын стандартыг үйл ажиллагаандаа цогцлоосон Dell technologies, Canon брэндийн албан ёсны дистрибьютер ITZone-н ITStore байгууллагуудын IT хэрэглээг хамгийн бага төсвөөр бүрдүүлэх Budget Keeper урамшуулалт аян зарлажээ. 📢
Дэлгэрэнгүй танилцах уу?
🚀 Сүүлийн үеийн: Тус урамшууллын Dell Dash хэсэгт Intel core ultra буюу NPU бүхий CPU -тэй 14-р үеийн AI зөөврийн компьютер,
✅ Баталгаатай: Харин Canon Color Burst хэсэгт бүх төрлийн хэрэглээний принтер, ялангуяа Canon-н хувилагчуудаас авбал 2 жил үйлчилгээ, угсралт суурилуулалт үнэгүй хийлгүүлэхээс гадна бэлгэнд хор авах нь.
📦 Багцаар нь: Эсвэл Growth Pack багцыг сонгоод ажилтан тус бүрийнхээ IT бүрдлийг нэг дор, хамгийн богино хугацаанд, хямдруулан авах боломжтой юм байна шүү.
Rigby Cooke Lawyers
🍋 Хятадын экспорт өнгөрсөн жил 10.7% өсөж $3.5 их наядыг давснаар бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрэв. Үүнд Дональд Трамп Ерөнхийлөгчийн суудалд албан ёсоор сонгогдохоос өмнө Америкчууд Хятадаас ихээр бараа бүтээгдэхүүн импортлон нөөцөлж эхэлсэн нь голчлон нөлөөлжээ. Тэгвэл Америк Хятадын экспортод 60% татвар ногдуулбал, энэ нь тус улсын ДНБ-ийг энэ онд 2.5% бууруулах төлөвтэй байна.
🍋 Asian Battery Metals (AZ9.AX) Oval ордын II үеийн өрөмдлөгөөр өндөр чанартай масс сульфидуудыг илрүүлжээ. Үүнд 1.8 метрт 3.21% зэс, 3.32% никель, 0.69 г/т E3 болон 0.14% кобальт агуулсан масс сульфид минералжилт, мөн 19.8 метрт 1.23% зэс, 0.98% никель, 0.36 г/т E3 агуулсан минералжилт илэрсэн байна. Тэгвэл энэ онд компани гүнд байрлах магмын эх үүсвэрүүдийг судлах аж.
🍋 TMK Energy (TMK.AX)-н “Гурвантэс XXXV” талбайд нэмж өрөмдсөн 3 туршилтын цооногоосоо хий олборлож эхэллээ. Ийнхүү тэд нийт 6 туршилтын цооногоос нэгэн зэрэг хий олборлож эхэлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нь 2 дахин нэмэгдэж буй. Цаашлаад TMK Energy энэ оны 4-р сараас эхлэн 5,000 - 15 мянган м^3 хий олборлож Jens Energie-д борлуулах юм.
🍋 НӨАТ-ыг 5% болгож буулгах хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Одоогоор ААН-ын НӨАТ-ын өр ₮540 тэрбумд хүрээд байгаа. Тэгвэл нийт НӨАТ төлөх 250 мянга орчим ААН байгаагаас 36.9% нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулж, үлдсэн 63.1% нь үйл ажиллагаагаа эхлээгүй, түр болон бүрэн үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай байна. Хуулийн төсөлтэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцаарай.
🩰 Lemonade in Korea-н VIII дугаарт Universal Ballet-н балетчин О.Ганцоож оролцлоо. (LemonPress)
🚔 Олны анхаарлын төвд буй хараахан шийдэгдээгүй хэргүүд. (News)
🍚 Монгол Улс 1991 онд Өмнөд Солонгосоос 1,000 тн будаа буцалтгүй тусламжаар авч байж. (iSee)
🎖️ Нэхмэлийн компанид 84 жил тасралтгүй ажиллаж гиннесийн “Хамгийн үнэнч ажилтан”-аар тодорсон эрхэм. (ExplainingTheUniverse)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц. Цэлмэг, А.Бат-Эрдэнэ
Reply