- Lemon Press
- Posts
- 🚮 Хогноос эрчим хүч
🚮 Хогноос эрчим хүч
Чанаргүйгийн цаана | $400 тэрбумыг хөрөнгө оруулалт | “Хүрэл үнэг” төсөл
POWERED BY
Шинэ сарын мэнд ээ! Он сар ч гэрлийн хурдаар өнгөрч, хүйтний эрч ч эрчимтэй чангарч байна. Дулаан хувцаслаад, ажлаа амжуулаад байж дээ, Лимонууд минь! 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
UB: Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын I шатыг 10 сарын 3-нд зарлана.
GOV: Монгол болон Вьетнамын харилцааны түвшинг шат ахиулан Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, Вьетнамд $200 мянгын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.
CHN: Хятадын CSI300 индекс (CSI) өнгөрсөн Баасан гарагт 6.22% өсөж 2008 оноос хойш үзэгдэж, харагдаагүйгээр өсөв.
👀 Чанаргүйгийн цаана
Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ буурч сүүлийн 10 жилийн доод хэмжээнд ирсэн ч одоог хүртэл шүдний өвчин хэвээр. Яагаад вэ гэхээр, 👇
Чимх тодорхойлолт: ОУ-ын санхүүгийн стандартын дагуу ихэвчлэн 90+ хоногийн хугацаанд төлөгдөөгүй зээлийг чанаргүй зээл (NPL) гэж үздэг. Чанаргүй зээлийн хувь ихсэх нь банкны активын чанарт сөргөөр нөлөөлж, ашигт ажиллагааг бууруулдаг.
5.9% 🆚 17% & 10.8%
Банкны салбарын хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 5.9% байгаа ч салбараар нь харвал бизнесийн зээлийн чанаргүй зээлийн хэмжээ нэлээд өндөр буюу 10.8%, уул уурхайн салбарынх бүр 17% байгаа. Тэгэхээр уул уурхайн салбарт олгосон 10 зээл тутмын 2 орчим нь эргэн төлөгдөхөд хүндрэлтэй болсон гэсэн үг.
➕ Нэмэгдсээр: Түүнчлэн энэ жилийн эхний хагаст шинээр бизнесүүдэд олгосон зээл өмнөх жилээсээ 61%, уул уурхайн салбарт олгосон нь 85.8% тус тус өссөн байгаа юм. Энэ нь тус салбаруудыг дэмжиж байгаа ч уул уурхайн салбар л гэхэд түүхий эдийн үнийн хэлбэлзэлд маш их эмзэг тул өндөр эрсдэлтэй.
😔 Өртөг дагуулсан чанаргүйдэл
Чанаргүй зээлийн гол асуудал нь, 4-8 жилийн дотор төлөгддөг. Энэ хугацаа нь банкны хөрөнгийн үр ашиггүй байдал, мөнгөн хөрөнгийн гацалтыг үүсгэдэг. Улмаар санхүүгийн байгууллагуудын төлбөрийн чадамж, зээлийн хүртээмжид сөргөөр нөлөөлдөг гэсэн үг.
❌ Урт удаан, хүүгүй: Чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэхэд ихэвчлэн шүүхийн маргаан үүсдэг бөгөөд энэ хугацаанд уг зээлд хүү тооцогддоггүй. Энэ нь зээлийн үр өгөөжийг багасгаж, банкны орлогод шууд сөргөөр нөлөөлдөг. Мэдээж Монголд шүүхийн процесс нь олон сар, жилээр үргэлжилдэг тул энэ хугацаанд банк хүүгийн алдагдалд орно.
Хорогдол: Чанаргүй зээлийн төлбөр хийхэд удаашрал гарах тусам барьцаа хөрөнгийн үнэ цэн буурна. Жишээ нь, уул уурхайн компани 10 жилийн ашиглалтын хугацаатай хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг барьцаанд тавьж 5 жилийн хугацаатай зээл аваад төлөөгүй тохиолдолд шүүхийн маргаан болон төлбөрийн хариуцлага хүлээлгэх процессыг дамжсаар банк барьцааг зарах үед анхдагч үнээсээ 40% доогуур үнэлэгдэж, зээлийг нөхөн төлж чадахгүйд хүрнэ гэсэн үг.
Эцэст нь… Чанаргүй зээл нийтээрээ буурч байгаа ч дотор нь харвал зарим салбарынх өндөр хэвээр. Нэмээд чанаргүй зээлийг шийдэх процесс нь тун ярвигтай. Банкнуудын хөрөнгө оруулагч та иймэрхүү анализ хийж байхад илүүдэхгүй болов уу.
🤝 Шилжүүлэг эцэслэгдлээ
WML.AX: Kincora Copper Монгол дахь зэс, алтны “Хүрэл үнэг” төслөө Woomera Mining-д худалдах хэлцлээ эцэслэлээ. Тэд эхний ээлжид $100 мянгыг бэлэн мөнгөөр төлсөн бөгөөд Kincora Copper-н Монгол дахь хөрөнгүүдийн 80%-ийг эзэмших болов. Woomera mining ойрын хугацаанд "Хүрэл үнэг" төсөлд өрөмдлөгийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөж, нөөцийн хүрээг тэлэхээр зорьж буй. Цаашид тэд 5 жилийн хугацаанд $4 саяын хөрөнгө оруулалт хийж, төслийн 80%-ийг эзэмших бөгөөд дараа нь үлдсэн 20%-ийг $10 саяар худалдан авах эсвэл үйлдвэрлэсэн металлын борлуулалт тутмаас 1%-ийн рояалти төлбөрийг Kincora Copper-д төлөх байдлаар төслийг бүрэн эзэмших аж.
⛏️ Mining Week & Mine Pro 2024
Уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ “Mining Week” энэ жил "MinePro 2024" олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтаар өргөжин 3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, эдийн засгийн интеграцчилал, олон салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилготой уг арга хэмжээнд оролцсоноороо 400 гаруй гадна дотоодын томоохон зочид, төлөөлөгчидтэй үр дүнтэй холбоо харилцаа үүсгэж, хамтран ажиллах боломж бүрдэх аж.
📍 Хаана: Тайж хайрханы бэлд
📅 Хэзээ: 10 сарын 2-5
🤠 Эрээн хотын боомтын цэцэглэлт
Хятад, Монголын логистикийн гол боомт болох Замын-Үүд Эрээн боомтын туршилтын 24 цагаар ажиллах журам өчигдөр дуусаад буй. Тус боомт 24 цагаар ажилласан 5 сарын хугацаанд худалдаа болон аялал жуулчлал мэдэгдэхүйц өссөн байна.
🎯 Зөв цагтаа, зөв бодлого
Хятад болон Монголын хамгийн том хуурай боомт болох Замын-Үүд Эрээн боомтын үйл ажиллагааг өнгөрсөн 4 сарын 1-нээс эхлэн 24 цагаар ажилладаг болгосон. Тус шийдвэр цаг үеэ олсон гэлтэй он гарснаас хойш ноолуур, цүнх, гутал, тэр ч байтугай тэмээний ноосны эрэлт өндөр байгаатай холбоотойгоор 2 орны уг боомтоор дамжсан цахим худалдааны захиалга болон зорчигчдын тоо эрчимжээд буй.
🧑🤝🧑 1.75 сая хүн: Тодруулбал, 9 сарын 5-ны байдлаар Эрээн хотын автозам болон төмөр замын боомтоор дамжин өнгөрсөн зорчигчдын тоо оны мөн үеэс 95% нэмэгдэж, 1.75 саяд хүрээд буй. Мөн ижил хугацаанд 442,000 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь 2023 оны мөн үеэс 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
🇲🇳 🇨🇳-ын худалдаа эхний 9 сард
Өнгөрсөн 8 сарын хугацаанд Монголоос Хятад руу хийсэн экспорт өнгөрсөн оны мөн үеэс 5.4% өсөж $9.7 тэрбумд хүрсэн бол импорт нь 30% өсөж $3 тэрбумд тус тус хүрчээ. Нүүрсний экспортын гол боомт болох Замын-Үүд Эрээний боомтыг туршилтаар ч болов хэсэг хугацаанд 24 цагаар ажиллуулсан нь Хятадтай хийх худалдаанд эергээр нөлөөлсөн.
Туршилт амжилттай? Монголын нийт экспортын бараг 80% нь Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн боомтуудаар хийгддэг. Боомтууд дээр тулгардаг гол асуудал нь оргил үе буюу баярын өдрүүдэд боомтын ачаа тээврийн урсгал нэмэгдэж, ачаалал ихэссэнээр ачаа тээврийн эргэлт удаашрах цаашлаад бүтээгдэхүүний үнэ өсөхөд ч нөлөөдөг байна.
Эцэст нь… Өдгөө Монголын нийт экспортын 92%-ийг Хятад, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний 57.7%-ийг нүүрс бүрдүүлж байна. Аливаа улс гадаадаас валют татах цөөн аргуудын нэг бол гадаад худалдаа байдаг. Энэ ч утгаараа худалдаа, логистикийн гол боомтуудаа 24 цагаар ажиллуулж байх нь ачаа тээврийн эргэлт, импортын барааны үнэд ч асар их нөлөөтэй байдаг даа.
Excel-д том хэмжээний өгөгдлийн багцаас шүүлт хийх үе бишгүй гардаг л биз дээ. Ялангуяа тухайн хайх гэж буй мэдээллийн бүтэн нэрийг мэдэхгүй, зөвхөн зарим үсгийг санаж буй тохиолдолд Ctrl+F функцийг ашиглах нь үр дүн муутай байдаг. Энэ тохиолдолд Excel-н “Wildcard” буюу орлуулах тэмдэгтүүдийг ашиглаж өгөгдлийн нарийвчилсан хайлт хийх аргыг зааж өгье. 👀
Гол 3 тэмдэгт:
Асуултын тэмдэг (?): Нэг үсгийг илэрхийлнэ. Жишээ нь, "B?t" гэж хайвал, "Bat", "Bit", "Bet" гэх мэт 3 тэмдэгттэй үгсийг олох болно.
Од (*): Хэд хэдэн үсгийг илэрхийлнэ. Жишээ нь, "B*t" гэж хайвал, "Bat", "Best", "Boat", "Bright" гэх мэт хэдэн ч үсэгтэй үгийг олох боломжтой.
Тилда (~): ? болон * зэрэг Wildcard тэмдэгтийг энгийн тэмдэгт болгож ашиглахад зориулагдана. Жишээ нь, хүснэгтэд "Product?A" гэж бичсэн өгөгдөл байгаа гэж үзье. Тэгвэл Ctrl+F дээр "Product~?A" гэж бичихэд, яг "Product?A" гэж тэмдэглэсэн өгөгдлийг хайж олох юм.
Эдгээр тэмдэгтүүдийг ашигласнаар та том хэмжээтэй өгөгдлөөс хурдан бөгөөд үр дүнтэй хайлт хийх боломжтой шүү. Туршаад үзээрэй. 😉
🛒 Ус ундаагаа хамгийн хямдаар, хүссэн газартаа
Өргөн хэрэглээний бараа болон хоол, хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэг дор багтаасан FreshPack хүргэлтийн апп шинэ урамшуулал зарлалаа. 📢
Ямар урамшуулал вэ? Тус апп-ийн “Бөөндье” цэсээс MCS Coca-Cola-н бүтээгдэхүүнүүдийг оффис болон хувийн хэрэгцээндээ зориулан хамгийн хямд үнээр худалдан авахаас гадна,
✨ Бонустай: ₮200 мянгаас дээш дүнгээр худалдан аваад 12ш Coca-Cola бэлгэнд аваарай.
📦 Хүргэлт үнэгүй: Мөн ₮60 мянгаас дээш дүнгээр худалдан аваад үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.
За тэгээд ЭНД дарж апп-аа татаад бөөндье урамшуулалд оролцоод бөөндөөд байж дээ. 😎
Giphy
🍋 2026 оноос хогийг газарт булалгүй шатааж эрчим хүч гаргаж авах боломжтой болох нь ээ. Тодруулбал, хог шатаах байгууламжуудыг Цагаан даваа болон Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт төр, хувийн хэвшлийн түншлэлээр, харин Нарангийн энгэрийн буюу Улаанчулуутын хогийн цэгт Өмнөд Солонгос улстай хамтран хэрэгжүүлэх талаар хэлэлцэж буй.
🍋 Дэлхийн чип үйлдвэрлэгчид 2025-2027 онд компьютерын чип үйлдвэрлэх тоног төхөөрөмжид $400 тэрбумыг хөрөнгө оруулна. Энэ дундаа Хятад $100 тэрбум, Өмнөд Солонгосын Samsung Electronics (SSNLF) болон SK Hynix (000660.KS) $81 тэрбум, түүнчлэн Тайваны TSMC (2330) $75 тэрбумыг тус тус хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
🍋 Булган аймаг болон Өмнөд Солонгосын Ёсү хот ХАА, газар тариалангийн салбарт хамтран ажиллана. Тодруулбал, талуудын хамтын ажиллагаа тариалангийн төрөл бүрийн ХАА-н байгууламж барих болон газар тариалангийн хөгжлийн технологийн хүрээг хамрах аж. Мөн тус хотын зүгээс Булган аймгийн ХАА-н салбарт технологийн хөнгөвчилсөн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
🍋 Төрийн албан хаагчдын англи хэлний түвшинг Лондоны “uTalk” платформоор тогтооно. Боловсролын яам болон Лондоны Professional Language Solutions-н хамтын ажиллагааны хүрээнд уг апп-ийг ашиглах юм байна. Үүнээс гадна хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хэрэглээнд зориулсан практик англи хэлийг хөгжүүлэх цахим сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.
Борлуулалтын менежер / Gobi Group K.K: Япон хэлэндээ ус цас, Японы зах зээлийг судалж, бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчлах төрмөл авьяастай хүмүүс байвал ийшээ. 👉 (Link)
Хүний нөөцийн менежер / Аглут ХХК: Англи хэлний мэдлэгтэй орчин үеийн залуустай хамтран ажиллах шинэлэг хүний нөөцийн бодлогыг бий болгож, ажлыг удирдан чиглүүлэх хүн хэрэгтэй байна аа. 👉 (Link)
Татварын нягтлан бодогч / SCC: Татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах ясны гярхай, НББОУС болон татварын хууль тогтоомжид нийцсэн зардлын бүртгэлийг хөтлөх хүнийг хайж байна. 👉 (Link)
✅ Орон нутгийн сонгуультай холбоотой цогц мэдээлэл түгээх хуудас. (ikon)
📑 Ажлын сонгон шалгаруулалтад өндөр үр дүн үзүүлэх CV загварууд. (Forbes)
💭 Дата солилцох нь ажлын байран дээрх харилцааны шинэ чиг хандлага болох уу? (HBR)
📚 Бизнес эхлүүлж буй хүмүүсийн заавал унших 12 ном. (Entrepreneur)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply