- Lemon Press
- Posts
- ⚠️ 39 секунд = 1 халдлага
⚠️ 39 секунд = 1 халдлага
Говь ХК-ийн зээл | NVDA-н хувьцааны ханш | ХЗЗ-н үнэлгээ = ₮11.8 их наяд
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Парисын олимпод Монголын хоёр дугуйчин оролцохоор болжээ. Энэ удаагийн олимп нэлээд үзүүштэй болох нь дээ. 🚲
*Нэг өдрийн өөрчлөлт
BOND: Жилийн 18%-ийн хүүтэй Simple III бондын урьдчилсан захиалга эхэллээ.
FRC: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн I улиралд өмнөх жилээсээ 80.7% өсөж ₮11.8 их наядад хүрчээ.
MSE: Энэ оны эхний улиралд Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 127 удаагийн ₮2.5 их наядын дүн бүхий арилжаа явагдсан байна.
⚠️ 39 секунд = 1 халдлага
Дэлхий даяар өдөрт дунджаар 2,244 цахим халдлага үйлдэгддэг бөгөөд энэ нь ойролцоогоор 39 секунд тутамд нэг халдлага болдог гэсэн үг. Тэгвэл үүнээс яаж сэргийлэх вэ?
Монголд: 7 хоногт = 76,700 зөрчил
Монголд ч гэсэн цахим халдлага нэлээд газар авсан. 7 хоногт л гэхэд дунджаар 8,652 IP хаягт 76,700 зөрчил бүртгэгддэг аж. Эдгээрийн 71% нь хортой код, 20% нь системд хайлт хийх, 4.4% нь эмзэг байдлын цоорхой ашиглах, 2.1%-ийг нууц үг тайлах төрлийн зөрчил эзэлж буй.
4 тэрбум: Угаас манайд 2013 оноос хойш цахим халдлага эрчимжиж байгаа бөгөөд жилд дунджаар 4 тэрбум орчим халдлагын шинжтэй хандалт илэрдэг аж. Энэ он гарснаас хойш л гэхэд 7,560 цахим гэмт хэрэг бүртгэгдээд буй.
🦺 Хамгаалалтаа яах вэ?
Цахим халдлага нь компаниудад санхүүгийн томоохон эрсдэл учруулж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Зарим компаниудын вэбсайтын домайн, сошиал хаягууд халдлагад орж сонин^2 нэртэй болчихсон байдаг даа? Үүнээс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх болон халдлагыг илрүүлэх систем (IDS/IPS)-ийг нэвтрүүлэх нь чухал. Үүний хүрээнд Айтүүлс ХК (ITLS) дараах үйлчилгээг Монголд анхлан гаргаж буй.
Мониторинг үйлчилгээ: Системийн администраторууд серверийн ажиллах хугацаа, сүлжээний ачаалал, программын хариу үйлдэл зэргийг байнга хянахын тулд нарийн хяналтын хэрэгслийг ашигладаг. Мониторинг үйлчилгээ нь гарах магадлалтай асуудлуудыг урьдчилан илрүүлж, шийдвэрлэснээр өндөр өртөгтэй зогсолт, халдлагаас сэргийлэх боломжийг олгодог.
Нөөцлөлт: Аливаа байгууллагын амин сүнс нь дата мэдээлэл байдаг. Үүнийг нөөцлөлт буюу backup үйлчилгээгээр хамгаалах боломжтой аж. Ингэснээр дата мэдээлэл техник хангамжийн доголдол, цахим халдлага эсвэл санамсаргүйгээр устгагдсан тохиолдолд нөөцлөлтөөс хурдан сэргээх, сул зогсолтыг багасгах боломжтой болох юм.
Систем админы үйлчилгээ: Сүүлийн үед мэдээллийн технологийн чиглэлийн салбарт ч IT мэргэжилтний боловсон хүчний асуудал үүсэж буй. Тиймээс Айтүүлс ХК компаниудын системийн асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх, зөвлөх үйлчилгээ бүхий мэргэжлийн систем админы үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Эцэст нь… Ер нь бол компанийн сервер, дата мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд мэргэжлийн байгууллагын үйлчилгээг авах нь хамгийн оновчтой шийдэл билээ.
📈 TTL: BUY
TTL: Хөрөнгө оруулалтын банк, борлуулалт, арилжаа, судалгааны үйлчилгээ үзүүлдэг MICC компани Тавантолгой ХК-ийн хувьцааны судалгааг хийжээ. Тэдний үнэлгээгээр 67.2% өсөлттэй буюу худалдан авах зөвлөмжийг санал болгож байгаа аж. Тодруулбал, Тавантолгой ХК-ийн хувьцааны үнэ өнгөрсөн Баасан гарагийн байдлаар ₮22,760 байгаа бөгөөд MICC-н тооцооллоор ₮38,055.12 болж өсөх аж. Үүнийг компанийн орлого, арилжаа, түүхий эдийн зах зээл, эрсдэл зэрэг бүхий л үзүүлэлтийг тооцож гаргасан аж.
👀 Говь ХК энэ онд ашигтай ажиллах уу?
Говь (GOV) ХК Голомт Банк (GLMT) ХК-иас ноолуур бэлтгэлд зориулсан ₮9.5 тэрбумын зээлийг авахаар болжээ. Тус зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 5%-ийн хүүтэй зээлж буй. Энэ ямар учиртай зээл вэ? Ер нь компанийн эргэн тойронд юу болж байна?
Говийн амбиц
Говь ХК өнгөрсөн онд 500 тн ноолуур бэлтгэсэн нь нийт зах зээлийн 5%-ийг эзэлсэн байдаг. Компани уг дүнг ойрын 5 жилдээ 20%-д, цаашдаа 50%-д хүргэх зорилготой. Тиймээс тэд энэ амбицынхаа хүрээнд буюу ноолуур бэлтгэлд зориулж ₮9.5 тэрбумын зээл авч буй. Гэснээс компани хэр их өр зээлтэй байгаа билээ?
Нийт зээл: Энэ оны I улирлын байдлаар компанийн нийт өр төлбөрийн хэмжээ ₮339.8 тэрбумд хүрчээ. Үүний 77.9% нь богино хугацаат зээл, үлдсэн хэсэг нь урт хугацаат зээл аж. Тэгэхээр ирэх жилүүдэд эдгээр зээлээс гадна ₮9.5 тэрбумын зээлээ 1 жилийн дотор төлөх нь. Сонирхуулахад, тэд энэ жил ₮12.6 тэрбумын ашигтай ажиллах зорилт тавьсан гэж байгаа.
Хувьцаагаа эргүүлж авна
Цаашлаад, Говь ХК-ийн тухайд энэ жил хувьцаа эзэмшилд нь нэлээд том өөрчлөлт орсон. Тодруулбал, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Таван Богд Холдингс ХХК нь 2024 оны 3-р сард хувь эзэмшлээ нэмэгдүүлэн 85.29%-д хүргэсэн. Ингэснээр тэд компанийн хуулийн дагуу өөрийн эзэмшлийн хувьцаагаа компанид буцаан худалдах хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчийн хувьцааг нь 6 сарын 5 хүртэл худалдан авч буй.
Хардлага: Тус шийдвэртэй холбоотойгоор Говь ХК эргээд ХХК болох нь уу гэсэн хардлага олон нийтийн дунд гарсан. Харин компанийн зүгээс дээрх шийдвэр нь хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг хангах, тэгш боломжийг бүрдүүлэх зорилготой төдийгүй цаашид ч олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэвээр байна гэдгээ мэдэгдсэн билээ.
Эцэст нь… Ерөнхийдөө бол компани зээлийн санхүүжилтээрээ ноолуур бэлтгэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх нь. Нэмээд тэд энэ жил маркетингийн зардлаа бууруулж, хямдрал урамшууллын хувь хэмжээг багасгаснаар ашигт ажиллагаа руу шилжинэ гэж харж буй. Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар ч энэ жил ашигтай ажиллаж, ногдол ашиг тараахаар таамаглаж байгаагаа мэдэгдсэн. Тэгэхээр оны сүүлээр Говь ХК-ийн ашигтай тайланг харах нь уу, яах нь уу? 🤔
Энд тэнд дажгүй нийтлэл, бичлэг хараад дараа нь уншина даа гэж бодоод нэг мэдэхэд мартаж байсан л биз дээ. Тэгвэл Pocket-н тусламжтайгаар сонирхолтой санагдсан контент, нийтлэлээ хадгалаад марталгүй дараа нь унших боломжтой шүү. Туршаад үзээрэй. 🤝
🧑⚖️ Виртуал хөрөнгийн зохицуулалтын мэдлэгийг цогцоор нь
Фиделитас Партнерс ХХН-өөс виртуал хөрөнгө, түүнд суурилсан үйлчилгээний ойлголт, зохицуулалтын талаар видео хичээлүүдийг бэлтгэн хүргэж байна.
Эдгээр хичээлээр виртуал хөрөнгийн ойлголт, төрөл, ялгаа, төлбөрт ашиглах боломжуудыг эрх зүйн хүрээнд дэлгэрэнгүй тайлбарлах юм. Түүнчлэн хичээлийг үзсэнээр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэхэд шаардлагатай нөхцөл, баримт бичгийн талаар 36 хуудас дэлгэрэнгүй мэдээллийг татаж авах боломжтой.
Сонирхуулахад, тэд мэдээлэл технологийн салбарт хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, блокчейн технологид суурилсан виртуал хөрөнгө болон бүтээгдэхүүний хууль зүйн эрсдэлийг удирдах зөвлөгөө болон судалгааг хийж буй.
📲 Зөвлөгөө авах бол 77497070 дугаарт холбогдоно уу.
Investopedia
🍋 Өнгөрсөн 7 хоногт Nvidia (NVDA)-н хувьцааны үнэ анх удаа $1,000 давлаа. Тодруулбал, тус компанийн I улирлын борлуулалтын орлого $26 тэрбумд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 262% өсжээ. Компани хүлээлтээс давсан орлогын өсөлт үзүүлснээс үүдэж хувьцааны үнэ нь ийн өсөөд буй. Гэснээс тэдний хувьцааны үнийн өсөлт үргэлжилсээр өчигдрийн байдлаар $1,064-д хүрсэн байна.
🍋 Торгоны зам олон улсын авторалли-2024 уралдаан Монголд 7 сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уралдаанд урьдчилсан байдлаар ОУ-ын 1,000 гаруй тамирчин, 350-400 гаруй техник хэрэгсэл оролцохоор бүртгүүлээд буй. Сонирхуулахад, уралдааны санхүүжилтийг Оросын талаас бүрэн гаргахаар ярилцаж байгаа гэнэ.
🍋 Метроны инженер, геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг тэмдэгжүүлжээ. Инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай хийх бөгөөд 6 сарын 15-наас эхлэн тогтоосон байршлын дагуу 40 ширхэг цооногийг тус бүр 30 м-ийн гүн өрөмдөж, анхан шатны мэдээлэл цуглуулах аж.
🍋 Өмнөд Солонгосоос Монголд суух шинэ Элчин сайд Чой Жин Вон Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ингэснээр түүний Элчин сайдаар ажиллах бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлж байна. Тэрбээр гадаад харилцааны чиглэлээр 26 жил ажилласан туршлагатай төдийгүй тэр дундаа чөлөөт худалдааны хэлэлцээр, төлөвлөлт, хөрөнгө оруулалт чиглэлээр мэргэшсэн нэгэн юм.
Судлаач / АШУҮИС: Нийгмийн Эрүүл Мэнд, Эрүүл Ахуй, Био-Анагаахын чиглэлээр бакалаврын зэрэгтэй, англи хэлэндээ ус, цас, судалгаа хийх чадвартай хүнийг маш гоё боломж хүлээж байна. 👉 (Link)
Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)
Partnership and Client Solutions Specialist / Lemon Press: Бид багтаа бизнес, маркетинг, санхүү, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн, манай хамтын ажиллагааг хариуцаж, чин сэтгэлээсээ ажиллах хүнийг хайж байна. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Өө хөө: Z үеийнхний кредит карт ашигладаг 7 хүн тутмын 1 нь хэрэглээний хязгаараа тулгаж өрөнд ороод байгаа гэнэ. (CNN)
Сонирх: Үндэсний номын сангийн шинэ барилгаар ороод гараарай. (President)
Стартап: Дэлхийд өрсөлдөх үндэсний ялагч өнөөдөр тодорно шүү. (LemonPress)
Хэрэгтэй: Гадаадад байгаа иргэд хэрхэн саналаа өгөх вэ? (LeadAlumni)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриарай.
Ингэснээр referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болох боломжтой шүү.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply