- Lemon Press
- Posts
- 🤯 359%-ийн өсөлттэй
🤯 359%-ийн өсөлттэй
Төв Ази ба Монгол | Apple-н эргэн тойронд | OpenAI-н орлого 3Х
POWERED BY
Hey! Төр засаг иргэдээ сонсохоор D-GOV.mn цахим системийг нэвтрүүлжээ. Аливаа санал 20,000-100,000 хүний дэмжлэг авбал ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ л гэнэ. Гэснээс өнөөдөр уул уурхайн салбарынхныг нэг дор цуглуулсан MiningWeek & MinePro арга хэмжээ эхэлж байна. 🔥


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Эрдэнэс Тавантолгой ХК-д онц дэглэм тогтоосон эхний 2 сард нүүрсний борлуулалт нь 1.6 дахин өсөж 2.7 сая тн-д хүрчээ.
NSO: Өнгөрсөн сарын инфляц 8.8%-тай гарлаа.
U.S.: Трамп Европын Холбоог Хятадад 100%, Энэтхэгт адил хэмжээний өндөр ариф ногдуулахыг тулгав.
GOV: ЗГ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгож, ирэх онд хар тамхитай тэмцэхэд ₮8 тэрбумыг зарцуулна.

🌐 Төв Ази х Монгол: Баялгийн хайгуул

Казакстан Монголтой газрын ховор элемент (ГХЭ) чиглэлд хамтарсан хайгуул хийх сонирхлоо илэрхийлэв. Ингэснээр Монголтой ГХЭ-ийн чиглэлд хамтран ажиллах сонирхлоо албан байдлаар илэрхийлсэн 3 дахь улс гарч ирлээ дээ.
📝 ГХЭ-ийн талбарт Хятад босс. Тиймээс улс орнууд Хятадаас хамаарах хамаарлаа бууруулахын тулд өөр улсаас ГХЭ импортлох өндөр сонирхолтой. Энэ утгаараа Их Британи хүртэл Монголтой ГХЭ болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтрах сонирхлоо илэрхийлсэн билээ.
🫴 Бидэнд туршлага, та нарт нөөц байна!
Зөөвч-Овоо төслийг хөдөлгөөнд орсон даруйд Казакстан манайд ураны хайгуул, олборлолтын чиглэлд хамтран ажиллах санал гаргаж байсан. Тус үйл явдлаас хойш 10 сарын дараа талууд уранаас гадна ГХЭ чиглэлд хайгуул, судалгаа, олборлолт, боловсруулалт хийх боломжтой талаар мэдээлэв.
🥇 Эрдэнэсийн эрэлд
Казакстан ГХЭ-ийг “шинэ газрын тос” хэмээн тодорхойлон, дотоодын хайгуулаа эрчимжүүлж, өнгөрсөн онд хайгуулын талбай нь 1.9 сая км2-ээс 2 сая км2 болж нэмэгджээ. Товчхондоо тэд нийт газар нутгийнхаа 75%-д нь хайгуул хийж байна.
😮💨 Харин бидний хувьд нийт нутаг дэвсгэрийн 4.3% нь л хайгуул, олборлолтын лицензтэй. Үүний хажуугаар 2016-2023 онд хайгуулын лиценз 2 дахин буурсан. Хайгуул хангалттай хийгдээгүй байхад л Монгол ГХЭ-ийн нөөцөөрөө Хятадын араас 2-рт бичигдэж байгаагаас харахад хайгуулаа эрчимжүүлбэл нөөц нэмэгдэх магадлал тун өндөр.
↗️ Чиг хандлага өөрчлөгдсөн: Дээрээс нь нэмээд энэ оны эхний 8 сард зэсийн экспорт нүүрснийхийг давж, нийт экспортын 37.6%-ийг бүрдүүлэх болсон. Дэлхий хэр хурдан цэвэр эрчим хүчинд шилжинэ, төдий чинээ манай нүүрс үнэгүйдэх тул бид цэвэр эрчим хүчний түүхий эдүүдээ солонгоруулж байхгүй бол горьгүй.
Эцэст нь… Төв Азийн орнууд ГХЭ-ийн асар их нөөц, нэмээд Ази Европыг холбож буй байршлын давуугаар од болж байна. Нөгөө талд тэд ч эдгээр эрдэс баялгийн эрэлтийг эдийн засгийн хөшүүрэг болгохоор асар их хөрөнгө зарж байна. Харин бид шилэн хоргоны цаанаас чихэр долоох мэт дэлхийд өрсөлдөх нөөцөө харж, ярьж суухаас өөр юмгүй дээ.

🛣️ Дэлхийн хамгийн аюулгүй замуудыг ийн цогцлоож. (OurWorldInData)
🛢️ Шатахууны үнэ хэрхэхээр байна? (Gogo)
⚙️ Хятад нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах аргаа хэдийнээ олчихжээ. (CGTN)
💸 Хүйсээс шалтгаалсан цалингийн ялгаа ихэссээр. (Axios)

🤯 359%-ийн өсөлттэй $ORCL
ORCL: Oracle-н 2026 оны санхүүгийн жилийн I улирлын тайлангийн дараа өчигдөр нэгж хувьцааны нээлтийн үнэ $319.2-оос эхэлсэн нь өмнөх өдрөөс 32.2% өссөн дүн болжээ. Нийт орлого өнгөрсөн оны мөн үеэс 12% өсөж $14.9 тэрбумд хүрсэн болон урьдчилж борлуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний орлого (Remaining Performance Obligations) 359% өсөж $455 тэрбум болж нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг сонирхлыг ихээхэн татаад байна.

🍎 Apple-н эргэн тойронд

Трэндээс хоцрох дургүй хэн бүхний хамгийн дуртай iPhone гар утасны шинэхэн загварууд, синхрон орчуулга шууд хийх Airpods Pro 3, илүү сайжирсан Apple Watch Series 11 гэх мэт олон бүтээгдэхүүнийг Apple (AAPL) уржигдар шөнө танилцууллаа. Ер он гарснаас хойш технологийн акул $AAPL-н эргэн тойронд юу болоод өнгөрөв?
💥 Сенсацтай 2025 он
Дан ганц $AAPL гэлтгүй олон томчуудын хувьд 2025 он сенсац ихтэй үргэлжилж байна. Тэр дундаа өнгөрсөн 4-р сард Доналд Трампын зарласан тарифын мэдэгдэл $AAPL-д тэнгэр нурах шиг цохилт болсон. Энэ мэдэгдлийн дараа компанийн хувьцааны нэгж үнэ 4 дараалан унаж, нийтдээ 23% буурч $172.4-т хүрсэн нь сүүлийн 1 жилийн хамгийн доод үнэ болжээ. Гол асуудал нь $AAPL-н бүтээгдэхүүний чухал эд ангиудыг Хятадын компаниуд нийлүүлдэг ба тарифын асуудал тэдний ашгийн маржинд хүчтэй дарамт үзүүлэх аж.
🇺🇸 Эх оронч ХО: Энэ оны эхээр $AAPL ирэх 4 жилд Америкийн компаниуд, нийлүүлэгч талуудад зориулж $500 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн бөгөөд саяхан 8-р сард хөрөнгө оруулалтын дүнгээ $100 тэрбумаар нэмэгдүүлэхээр шийджээ.
🎬 Нэмэлт орлого
Өнгөрсөн улиралд $AAPL-н орлого 2024 оны мөн үеэс 10% өсөж $94 тэрбумд хүрчээ. Мөн үйлчилгээний орлого $27.4 тэрбумд хүрсэн нь бүх цагийн үеийн дээд амжилт болж бүртгэгдсэн ба саяхан үүнтэй холбоотой нэг сайн мэдээ гараад амжсан. Тухайлбал, Google (GOOG) нь тэдний төхөөрөмжүүд дээр Google Search-г үндсэн хайлтын системээр хадгалах эрхээ хамгаалж үлдсэн гэнэ. Ингэснээр $GOOG-н жил бүр төлдөг $20 тэрбумын онцгой эрхийн гэрээ цаашид үргэлжилж, $AAPL-н үйлчилгээний орлогын ихэнх хувийг бүрдүүлсээр байх аж.
Эцэст нь… Тэдний хувьд дараагийн iPhone шиг тэсрэлт хийх бүтээгдэхүүн гэхээсээ илүү одоогийн бий болсон бүтээгдэхүүн хоорондын аварга экосистемээ улам бүр төгөлдөржүүлсээр. $AAPL iPhone 17 танилцуулах үеэр AI-н талаар бараг үг унагаагүй нь олны анхаарлыг татлаа. Энэ нь тэдний AI-н стратеги дээр илүү болгоомжлолтой хандаж буйг илтгэж байна.

₮11.2 их наяд
Улсын хэмжээнд 2020-2025 оны байдлаар нийт 25,095 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож ₮11.2 их наядын хохирол учирчээ.
53,092 техник
Энэ хугацаанд аврах ажиллагаанд нийт 232,045 хүн 53,092 техниктэйгээр ажиллахад ₮140 тэрбумыг зарцуулсан байна.
33.3 мянган иргэн
Үүнд онцгой байдлын алба хаагчид 33.3 мянга гаруй иргэний амь нас, ₮1.4 их наядын эд хөрөнгийг хамгаалж чадсан байна.

💻 Lenovo: Найдвартай, Ухаалаг, Хүчирхэг

Зөөврийн компьютероо илүү сайн хувилбараар шинэчлэх үү? 📢 Lenovo брэндийн зөөврийн компьютерүүдийг ITStore-н салбар дэлгүүрүүдэд албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна шүү.
📚 Тэд олуулаа иржээ: Lenovo-н зөөврийн компьютерүүдээс бизнесийн, хувийн, И-спорт сонирхогчдын, тоглоомын зэрэг төрлүүдээс хэрэглээндээ тохируулаад авах боломжтой юм.
🔦 Танилцъя: Илүү тодорхой танилцуулбал, бизнесийн буюу илүү мэргэжлийн хэрэглээнд ThinkPad, бизнес ба хувийн хэрэглээг хослуулсан ThinkBook, И-спорт гэхчлэн илүү өндөр хүчин чадал шаардлагатай бол LOQ, харин тоглоомыг хашраагчдад LEGION гэх төрөл тохиромжтой шүү.
За тэгээд хүссэн загвараа ITStore-н салбар дэлгүүрээс авах боломжтойгоос гадна itstore.mn-с захиалаад 5 цагийн дотор хүргүүлж болох нь ээ.


Financial Times
🍋 OpenAI энэ онд өнгөрсөн оноос 3 дахин их буюу $13 тэрбумын орлого олох төлөвтэй байна. Одоогоор тэдний орлогын хамгийн том буюу 40% гаруйг ChatGPT, 30% гаруйг API үйлчилгээ, 25%-ийг корпорац, түншлэлийн гэрээ, 5%-ийг лицензийг орлого бүрдүүлдэг. Тэгвэл компанийн хамгийн том API үйлчлүүлэгч нь Microsoft (MSFT) бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд тогтвортой түншлэх магадлалтай байна даа.
🍋 “Эрдэнэс Тавантолгой” ХК Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал нүүрсийг дахин боловсруулна. Баяжуулах үйлдвэр жилд 10 сая тн нүүрс баяжуулахад ойролцоогоор 1 сая тн хаягдал гардаг бөгөөд үүнийг дахин боловсруулснаар 200-300 мянган тн баяжуулсан нүүрс гарах боломжтой аж. Тэгвэл дахин боловсруулах үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
🍋 Klarna (KLAR.PVT) 2021 оны үнэлгээнээсээ 3 дахин бага буюу $15.1 тэрбумын үнэлгээтэйгээр IPO хийлээ. Юутай ч компани IPO хийхийн өмнө зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан нэгж хувьцаагаа $35-$37-ын хооронд даруухан үнэлж байв. Тэгвэл энэхүү хүлээлтээ эвдэж нэгж хувьцааг $40-оор, нийт 34.3 сая хувьцаа худалдаж, $1.37 тэрбумыг төвлөрүүлсэн байна.
🍋 “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ. Үүнд “Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөл”-ийн шинжээчдийн саналыг тусгасан бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр зэхэж буй. Тэгвэл төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд жилд 1,460-1,890 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэх нь.
🍋 ХББОСЯ Япон Улстай хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Энэ хүрээнд Улаанбаатарын төвлөрөл ихтэй хэсгүүдэд газар доорх явган хүний дэд бүтцийн худалдаа, үйлчилгээний цогц төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх, Улаанбаатар болон аймгуудад байрлах төвийн цэвэрлэх байгууламжуудын менежментийн асуудлаар хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply