- Lemon Press
- Posts
- 🔥 3 дахин үржигдэх WMT
🔥 3 дахин үржигдэх WMT
ТОП-5 банкны IV улирлын ашиг | Galaxy AI is here | 3 дахин үржигдэх WMT
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Цагаан сарыг угтан өчигдрөөс эхлэн энэ сарын 15 хүртэл Нийслэлийн 9 дүүрэгт бүх нийтийн цэвэрлэгээний уралдаан эхэлсэн байна шүү. За тэгээд гэрт орж Үнсгэлжин, гадаа гарч Үнсгэлжиндэх өдрүүд хөврөх нь дээ. 🧹


*Нэг өдрийн өөрчлөлт
MED: Баруун аймгууд Орос руу 3 нэр төрлийн 400 гаруй бараа, бүтээгдэхүүнийг татваргүй экспортолдог болно.
MSE: Ард Кредит ББСБ ХК (ADB)-ийн олон нийтэд нээлттэй хүрээнд нэмж гаргаж буй хувьцааг бүртгэлээ. Энэ талаар хагассайн өдрийн тусгай дугаараас дэлгэрэнгүй уншаарай.

🏦 Тэд тэлсээр

Зээ хүсэн хүлээсэн ХХБ (TDB)-ны тайлан гарч, нээлттэй 6 банкны 2023 оны үр дүнг харьцуулан дүгнэх цаг ирлээ. Хэн “A”, хэн “F” авав? Кофегоо аягалаад, анхааралтай уншаарай. Сайхан гэгч тоймлоодохъё.
Таван “🅰️”, нэг “🅱️“
Нийт 71 мянган хөрөнгө оруулагчтай болсон 6 банк ₮52 их наядын хөрөнгийг удирдаж байна. Энэ дүн 2022 оны мөн үеэс 26.8% өсжээ. Заа тэгээд банк тус бүрээр нь задлаад шинжвэл,
Ангийн аварга: Тус салбарын акул ХААН Банк (KHAN)-ны ашиг 24.5% өсөж ₮558.8 тэрбумд хүрснээр нээлттэй 6 банкны нийт ашгийн бараг тал буюу 46.3%-ийг дангаараа бүрдүүлжээ.
Өсөн дэвшигчид: Цаана чинь цэвэр ашгаа 80% өсгөж ₮181 тэрбумд хүргэсэн банк байна. Хэн бэ гэж үү, Голомт банк (GLMT). Тэдний харилцах болон хадгаламжийн хэмжээ л гэхэд 37.5% өсөж ₮7.7 их наядад хүрсэн аж. Мөн Богд Банк (BOGD)-ны ашиг 52.7% нэмэгдэж ₮29 тэрбум болжээ. Хадгаламжийн хэмжээ нь л гэхэд 92% өссөн хойно арга ч үгүй биз. Хас болон ХХБ-ны ашиг ч өсөөд амжиж.
Ганц улаан: Аа харин нөгөө талд Төрийн банк (SBM) ганцаараа улаанаар эргэв. Тодруулбал, нээлттэй 6 банкны ашиг дунджаар 30.5% өссөн байхад тус банкных 9.4% урууджээ. Түүнчлэн тэдний ROE буюу эздийн өмчийн өгөөж нь 6 банк дундаа хамгийн бага буюу 15.5% байна. Тиймээс л тэдэнд “B” үнэлгээ өгсөн хэрэг.
Шар гэрэл: 2022 оны III улиралд ХХБ-ны чанаргүй зээлийн хэмжээ ₮1 их наядад хүрч байв. Харин уг дүн 2023 оны эцэст 2 дахин буурсан ч нийт зээлд эзлэх хэмжээ өндөр хэвээр буюу 9.1% байна. Харин ХасБанк (XAC)-ных 2.9% байгаа юм. Тэнгэр газар шиг байгаа биз?
2 VS 4
Цаашлаад тэдний P/B харьцааг харвал ХХБ болон ХасБанкных 1-ээс их байгаа бол бусад банкных 1-ээс бага байна. P/B харьцаа 1-ээс их байвал уг хувьцаа дансны үнээсээ өндөр эсрэг тохиолдолд хямд гэсэн утгатай гэдгийг санаж байгаа биз дээ? Тэгэхээр 4 банкны хувьцаа хямд байна гэсэн үг. Угаас ХААН болон ХасБанкнаас бусад банкны хувьцааны үнэ IPO үнээсээ доош ороод байна.
Эцэст нь… Манай банкны томчуудын өнгө зүс жилээс жилд л сайжирч байна даа. Одоо тэгээд ар араасаа ногдол ашиг тараах шийдвэр гаргах болов уу, яах бол?

☕ Урам хугаллаа
SBUX: Starbucks-н американо шиг гашуун тайлан хөрөнгө оруулагчдыг гайхшируулж чадсангүй. Учир нь тэдний орлого жилийн өмнөхөөсөө 8% өсөж $9.4 тэрбумд хүрсэн нь шинжээчдийн таамаглалаас нэлээд доогуур байлаа. Түүнчлэн 2024 оны санхүүгийн жилийн хувьд тус компани орлогын өсөлтөө 7%-10% гэж таамаглаж байгаа нь өмнөх таамаглалаас буурсан байна. Үүгээр ч зогсохгүй тэдний Хятад дахь борлуулалтын өсөлт 4%-6% буурах төлөвтэй байгаа аж.

🕺🏻 Walmart: 25 жилийн дараа хувьцаагаа хуваана

Америкийн худалдааны гигант Walmart (WMT) хувьцаагаа 3 хуваахаар боллоо. Яана гэсэн үг билээ? Юу болох гээд байна?
25 жилийн дараа: Гэснээс компани түүхэндээ 11 удаа хувьцаагаа хувааж байсан бөгөөд хамгийн сүүлд 1999 онд хувьцаагаа хувааж байжээ.
Давай! Илүү олон хувьцаа эзэмшигчид
Компани ирэх 2 сарын 23 буюу Баасан гарагт хувьцаагаа хуваах товтой байгаа. Ингэснээр Walmart-н 100 ширхэг хувьцааг эзэмшдэг хүн байлаа гэхэд тус үйл явдлын дараа 300 ширхэг хувьцаатай болох юм. Харин шинэ хувьцаа эзэмшигчдийн хувьд Walmart-н хувьцааг $169-оор биш $56-оор авах боломж бүрдэж байна.
7.8 тэрбум ширхэг WMT: Компани одоогоор 2.6 тэрбум ширхэг хувьцаа гаргасан бөгөөд хувьцаагаа хувааснаар 7.8 тэрбум ширхэг хувьцаатай болох төлөвтэй байна.
Энгийнээр бол илүү олон хүмүүст WMT-г боломжийн үнээр авах цаашлаад арилжааны идэвхийг нэмэгдүүлэх төлөвлөгөө юм.
Одоо л хуваадаг цаг!
Өнгөрсөн 11-р сард Walmart-н хувьцааны үнэ түүхэн дээд буюу $169-д хүрээд авсан. Түүнчлэн тус онд тэдний хувьцааны үнэ 5% өссөн төдийгүй ирэх 5 жилд Америкт шинээр 100 гаруй дэлгүүр нээнэ гээд ер нь л бизнесээ өргөжүүлэх гэж байгаа болохоор одоо л цаг нь гэж үзсэн бололтой.
Бодлогын цаадах бодлого: Түүнчлэн компанийн мэдээлснээр тус үйл явдал жижиг хувьцаа эзэмшигчдээс гадна ажилчдынхаа ХО сагсан дахь WMT-г нэмэгдүүлэхэд чиглэх аж. Ингэснээр компани ажилчдадаа жил бүр $20,000 хүртэлх хувьцааны урамшуулал олгох боломж бүрдэх нь ээ.
Эцэст нь… Хувьцаагаа хуваасан Америкийн томчуудыг харвах нь ээ, 2020 онд Apple (AAPL) хувьцаагаа 4, 2022 Amazon (AMZN) болон Google (GOOG) хувьцаагаа 20 хувааж байсан бол тус цуваанд Walmart 2024 онд нэгдлээ дээ.

Түүхийн мэдлэг тань хэр зузаан бэ? 👨🏻🏫
Нэгэн цагт Оросын цэргийн командлагчийн дор Оросын цэрэгт хүчин зүтгэж байсан тэрбээр Москва хотыг галдан шатаасан гэж өөрийгөө ярьдаг. Гэвч эцэст нь өөрийн улсын парламентын гишүүдэд хэтэрхий их зардалтайгаар дайнд оролцсон гэж шүүмжлүүлэн цөлөгдсөн түүхэн хүн.
Би хэн бэ?

📱 Galaxy AI is here

Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг гар утасны шинэ эрин үе Samsung Galaxy S24 цувралыг танилцуулж байна. 🤖
Тус цуврал нь AI технологиор илүү хүчирхэгжсэн ба дэвшилтэт хайлтын системийг нэвтрүүлcэнээрээ онцлог юм. Тухайлбал,
Circle to Search: Хайхыг хүссэн зүйлээ дугуйлаад л Google-c шууд хайлт хийнэ.
Live Translate: Дуу хоолой, текстийг 13 орны хэл дээр шууд орчуулна.
Хялбар тэмдэглэл: Аудиог бичвэр рүү хөрвүүлэх, гол санааг дүгнэх зэрэг олон давуу талтай аж.
За тэгээд, уг шинэ цувралыг сонирхож байгаа бол PC mall-г зориорой. Тэд албан ёсны эрхтэйгээр бүх салбаруудаараа худалдаалж байгаа ба урьдчилгаагүй лизингээр санал болгож буй.
Мөн худалдан авалт бүрд Galaxy Watch 6 ухаалаг цаг болон кейс бэлэглэж байгаа гэнэ шүү.


InfoWorld
🔹Qualcomm (QCOM)-н цэвэр ашиг өнгөрсөн улиралд өмнөх жилийн мөн үеэс 24% өсөж $2.8 тэрбумд хүрчээ. Чип үйлдвэрлэгч Qualcomm тус улиралд борлуулсан чипийн үнэ 16% өсөж $6.7 тэрбум болов. Тэдний гол хэрэглэгч Samsung (005930.KS)-н 2023 оны S23 утасны борлуулалт ихээхэн нөлөөлсөн байна.
🔹Чингис Хаан Банк 2023 онд ₮57 саяын алдагдалтай ажиллалаа. Гэхдээ тэд 2022 оны ₮261 саяын алдагдлаа бууруулж чаджээ. Мөн тус банкны нийт хөрөнгө 1.2% буурч ₮296.9 тэрбумд хүрсэн байна. Чанаргүй зээлийн хувьд, 9.2 нэгж хувиар өсөж 29.1% болж салбарын дунджаас 21.7 нэгж хувиар муу байв.
🔹Инвескор Капитал ҮЦК уул уурхайн бүтээгдэхүүний биржийн брокерийн эрхтэй болов. Ийнхүү 5 үнэт цаасны компани уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд брокероор оролцохоор болжээ. Сонирхуулахад, энэ оны 1-р сард 40 удаагийн арилжаагаар 163.9 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдав.
🔹Universal Music Group (UNVGY)-н уран бүтээлчдийн дууг TikTok-с сонсох боломжгүй. Тодруулбал тэд шинэ лицензийн гэрээн дээр санал нэгдээгүй тул Тэйлор Свифт зэрэг дуучдын дууг TikTok дахин ашиглах боломжгүй болжээ. Сонирхуулахад, UMG-н орлогын 1%-ийг TikTok эзэлсэн байна.

Yellow: Илон Маск Америкийн түүхэн дэх хамгийн өндөр буюу $55 тэрбумын цалин урамшуулал авах гэж байсан ч бүтэхгүй бололтой. (NPR)
Green: Австралийн ЗГ-ын тэтгэлэг зарлагдсан шүү. (AustraliaAwards)
Black: Хэрэв Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд Тайлор Свифттэй өрсөлдсөн бол ялагдана гэнэ үү? (Insider)
Blue: МИАТ ТӨХК-ийн бизнес зэрэглэлийн онгоц гаднын аялагчийн нүдээр. (OneMileAtaTime)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply