- Lemon Press
- Posts
- 🤑 Монголчууд болзоонд хэдийг зарцуулдаг вэ?
🤑 Монголчууд болзоонд хэдийг зарцуулдаг вэ?
Оюу толгойн гүний уурхайн нээлтийг ОУ-ын хэвлэл яаж дүгнэсэн болон болзоонд инфляц нөлөөлж байгаа эсэх талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Жиргээчид анхаараарай! Twitte-с хэдэн жилийн турш огт идэвхгүй байсан хаягуудыг цэвэрлэж байгаа гэнэ. Тэгэхээр таны дагагчдын тоо буурч магадгүй нь ээ. 🔊
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Өнгөрсөн сарын инфляц 11.3%-д хүрлээ. Үүнд хүнсний барааны үнэ 17% өссөн нь голлон нөлөөлөв.
BNK: ХААН Банк (KHAN) Өмнөд Солонгосын Шинхан банктай дижитал шилжилтийн стратегийн түншлэл байгууллаа.
CHN: Хятадын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь I улиралд өмнөх улирлаасаа 7.7 нэгж хувиар өсөж 279.7% буюу дээд түвшинд хүрэв.
🥂 Болзоо & Инфляц
Таны болзооны амьдралд инфляц нөлөөлж байна уу? Ер нь Монголчуудын болзооны амьдралд инфляц хэрхэн нөлөөлж байгаа бол?
Санал асуулга: Энэхүү нийтлэл нь бидний 638 хүнээс “Таны болзоонд инфляц нөлөөлж байна уу” гэсэн санал асуулгын үр дүн болно.
Судалгаа
Санал асуулгад оролцогчдын дийлэнх буюу 54.4% нь эрэгтэйчүүд байсан бол үеийн хувьд Z үеийнхэн 59%-ийг бүрдүүлж байв. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 57.7% буюу 377 хүн өнгөрсөн сард болзоонд явсан гэж хариулсан бол үлдсэн 42.3% нь болзоонд яваагүй байна. Задлан харвал,
Зардал: Z үеийнхэн 1 болзоонд ₮50-₮100 мянгыг харин Milliennials үеийнхэн 1 болзоонд ₮100-₮200 мянгыг зарцуулдаг аж.
Хэн нь төлдөг вэ? Санал асуулгын хамгийн сонирхолтой хэсэг нь болзооны зардлыг хувааж төлөхийг Z үеийн эмэгтэйчүүд бусад үеийнхнээс илүүд үздэг аж. Тэгвэл эрэгтэйчүүд нь?
Эрэгтэй нь л: Z болон Millennials-н эрэгтэйчүүдийн ихэнх нь болзооны зардлаа бүрэн төлөх хандлагатай байна. Цаашлаад Millennials-н эрэгтэйчүүдийн хэн нь ч эмэгтэйчүүд болзооны зардлыг төлдөг гэж хариулсангүй.
Инфляц болзоонд нөлөөлсөн үү?
Үргэлжлүүлэн “Болзоонд үнийн өсөлт нөлөөлж байна гэж та бодож байна уу?” гэх асуултад нийт оролцогчдын 94% нь тийм гэж хариулжээ. Түүнчлэн тэдний 66% нь болзооны зардал нэмэгдэхэд хамгийн их нөлөөлж буй зардалд нь хоолны зардал гэсэн бол 14% нь үзвэр үйлчилгээний зардал нэмэгдсэн нь болзооны зардалд нөлөөлж байна гэж үзэв. Үүнтэй холбоотойгоор тэд юу хийв?
Оронд нь: Болзооны зардал нэмэгдэх болсонтой холбоотойгоор 34% нь болзоонд явахаа больсон бол 43.4% нь зардал багатай болзоо хийх болжээ. Үүнээс Z үеийнхэн зардал багатай болзоог илүү хийх болсныг онцлох нь зүйтэй болов уу.
Эцэст нь… Үе үеийнхний болзооны хандлага, зардал өөр өөр байгаа нь сонирхолтой. Гэснээс инфляцаас болоод болзоогоо багасгасан хосууд ЭНД байгаа санаагаар болзоод үзээрэй. 😉
☝️Өргөжнө
QCOM: Qualcomm Израилын автомашины чип үйлдвэрлэгч Autotalks-г худалдаж авлаа. Тэд тус компанийг өөрийн болгоход $350-$400 саяыг зарцуулсан сурагтай. Autotalks нь дан ганц чип үйлдвэрлээд зогсохгүй автомашины ослоос урьдчилан сэргийлэх технологиороо танигдсан компани тэднийг худалдаж авах нь Qualcomm-д бизнесээ өргөжүүлэх боломж олгох нь.
✨ SPARK DAY-2023
Тэсо Группээс 2 дахь жилдээ оюутан залуусын дунд зохион байгуулж буй Spark day төслийн уралдааны бүртгэл хаагдахад 4 хоног үлдлээ. Тус уралдаан нь оюутан залууст төсөл бичих, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах, цаашлаад Тэсо Группт ч ажиллах зэрэг олон боломжийг нээх юм.
Багууд 3 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ногоон бизнес, аялал жуулчлал, экспорт, технологи, хүнсний үйлдвэр гэсэн 5 сэдвийн хүрээнд төсөл бичих бөгөөд уралдаан 20 хоногийн турш үргэлжлэх аж.
⏲ Хэзээ: Нээлтийн үйл ажиллагаа 5 сарын 18-нд,
Эхний шатны материал хүлээн авах хугацаа: 5 сарын 28-29
👁️ Оюу толгой дэлхийн нүдээр
Өнгөрсөн 3-р сард болсон Оюу толгойн гүний уурхайн нээлтийн үйл ажиллагаанд олон улсын 9 хэвлэл мэдээллийн төлөөлөгч оролцож, 31 нийтлэл хэвлүүлжээ.
Хэн хэн ирэв?
Гүний уурхайн нээлтэд Австралийн бизнес, санхүүгийн сонин AFR болон тус улсын 3 том хэвлэл мэдээллийн төлөөлөл, дэлхийн шилдэг мэдээллийн агентлагуудын нэг Bloomberg болон Reuters, цаашлаад Sunday Times, South China Morning Post, Le Monde зэрэг алдартай хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ирсэн аж.
Тэд юу бичив?
Нээлтэд оролцсон төлөөлөгчид Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсон тухайгаас гадна өөр олон янзын өнцгөөр нийтлэл бичжээ. Тодруулбал,
Нийтлэг бичиглэл: Тэдний ихэнх нь Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн нь уул уурхайн түүхэн дэх томоохон үйл явдал болсон тухай бичсэн аж. Цаашлаад Оюу толгой 2028-2036 он гэхэд ил болон гүний уурхайгаас жил бүр 500 орчим мянган тн буюу жилд 6 сая орчим цахилгаан машин үйлдвэрлэх зэс олборлох төлөвтэйг онцолжээ.
Хувь нэмэр: Өмнөговийн элсэн цөл дэх $7.1 тэрбумын өртөгтэй уг төсөл нь дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг болж хагас зуун жилийн хугацаанд улс орныхоо болон дэлхийн эрчим хүчний шилжилтэд чухал хувь нэмэр оруулах төлөвтэй байна.
Бизнесийг өргөжүүлнэ: Оюу толгойн гүний уурхайд үйлдвэрлэсэн зэс нь дэлхийн жишигт бүрэн нийцэх тул Rio Tinto (RIO)-н зэсийн бизнесийг өргөжүүлэх нь.
Уурхай ба хөрш: Дэлхийн хэмжээнд жилд 25 сая тн зэс хэрэглэж байгаагийн 54.4%-ийг нь Хятад өөртөө шингээж буй. Тэгэхээр Оюу толгой Хятадын томоохон нийлүүлэгч болох юм.
Эцэст нь… Заа тэгээд Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн нүдэнд иймэрхүү байдлаар өртөж дээ. Харин бидний бичсэн гүний уурхай ашиглалтад орсноор ямар өөрчлөлт гарах тухай нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
Нягтлан бодогч / Стор Пэй ХХК: Тэд санхүүгийн тайланг нь гаргаж санхүүгийн тооцоолол хийх болон ачаалал даах чадвартай залууст ажлын байр санал болголоо. 👉 (Link)
График дизайнер / Акума Эрин ХХК: Компанийн сошиал медиа хөгжүүлэлт болон бүтээгдэхүүн үйлчилгээний график дизайн дээр ажиллах сонирхолтой хүмүүст нээлттэй шүү. 👉 (Link)
Эдийн засагч / БСБ Сервис ХХК: Банк, санхүү, ЭЗ-ийн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай хүн байна уу? 👉 (Link)
🎁 Урамшуулал дүүрэн - MonPay
Бодох тусам “гэр” шиг тухтай, дулаан хүн байдаг даа? Яг түүнтэй адил үнэнч хэрэглэгчдэдээ зориулан Монпэй-н зүгээс “MonPay - home” урамшуулал зарлажээ. 😎
Тэд 3, 4 ,5-р сард дараалан MonPay апп ашиглан гүйлгээ хийсэн хэрэглэгчдийнхээ дундаас 4 супер бэлгийн эздийг тодруулах гэнэ.
🎁 Ямар бэлэг вэ гэвэл:
MacBook Pro 13.3 M2 - 1 ялагч
iPhone 14 pro - 1 ялагч
iPhone 14 - 1 ялагч
Airpods Gen 2 - 2 ялагч тодрох ба 6 сарын 5-нд FB LIVE хийж шалгаруулах ажээ.
Сонирхуулахад, уг урамшуулал нь MonPay-н “Welcome back” урамшууллын үргэлжлэл гэнэ шүү. За тэгээд аппаа хэрэглээд урамшууллаас урамшуулал дамжаад байж дээ.
🔗 MonPay апп татах, шинэчлэх бол ЭНД дараарай.
🔹 Өлзий энд Ко капитал ҮЦК харилцагчдадаа талархах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. 2022 онд ТОП 4 ҮЦК-ий нэгээр тодорсон тэдний арга хэмжээнд ХасБанк, Моннис интернэшнл, ONDO болон уул уурхай, барилга, аялал жуулчлалын салбарын 12 компани, нийт 500 хөрөнгө оруулагч оролцжээ.
🔹Улаанбаатарт орон сууцны үнэ 4-р сард өнгөрсөн жилээс 9.9% өсөв. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ 10.9% өсөж 1 мкв нь ₮3.53 сая болсон бол хуучин орон сууцных 8.7% өсөж ₮3.34 саяд хүрчээ. Тус өсөлтөд орон сууцны барилгын өртөг 2022 оны мөн үеэс 33.4% өссөн нь голлон нөлөөлсөн бололтой.
🔹Bittrex дампуурлаа зарлалаа. SEC-с тэднийг олон жилийн турш бүртгэлгүй, хууль бус үнэт цаасны бирж ажиллуулсан хэмээн буруутгажээ. Улмаар тэд 11 хоногийн өмнө биржийн үйл ажиллагаагаа зогсоосон юм. Гэсэн ч компани Bittrex Global-н үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхийг мэдэгдэв.
🔹SMBC (SMFG) ирээдүйтэй Азийн финтек стартапт хөрөнгө оруулна. Тодруулбал, тэд Incubate Fund-тай хамтран $200 саяын сан хөрөнгө бүхий санг Сингапурт байгуулаад буй. Тэднээс гадна бусад Японы томоохон банкнууд ч Ази дахь финтек бизнест хөрөнгө оруулаад эхэлсэн билээ.
🔹 Энэ Бямба гарагт TomYo Talk 2023 арга хэмжээ болно. TomYo EdTech өнгөрсөн оны 8-р сард боловсролын чиглэлийн 80 ААН-ийг хамруулсан Боловсролын Томьёо арга хэмжээг зохион байгуулж байсан бол энэ удаад 8 илтгэгчтэй TomYo Talk 2023 арга хэмжээг зохион байгуулах нь ээ.
Танай гэр бүл өнгөрсөн өвөл ханиадны эм/эмчилгээнд хэдэн ₮ зарцуулав?
Энэ нь хүмүүс хүссэн газраа буугаад, хашаандаа жорлон ухаад, зуухандаа дуртай зүйлээ шатаасны нэг төлбөр.
— SimplenomicS (@Tumen_Tsengel)
6:15 AM • May 9, 2023
Товхимлоо хэр сайн уншиж байна даа? Шалгаад нэг үзэх үү? Доорх мэдээнүүдээс бурууг нь олоорой. 😉
A. Өнгөрсөн 4-р сард шинэ орон сууцны үнэ өнгөрсөн жилээс 10.9% өсөж 1 мкв нь ₮3.53 сая болжээ.
B. Инфляц өнгөрсөн сард 11.3%-д хүрлээ.
C. Болзооны зардлыг хувааж төлөхийг илүүд үздэг Millennials эмэгтэйчүүд бусад үеийнхнээс олуулаа.
Bug: Эдгээр апп-ийг ашигладаг бол яг одоо устгахыг зөвлөж байна. (Fox10News)
Scam: Америкчууд өнгөрсөн онд олон нийтийн сүлжээгээр дамжуулан $1.2 тэрбумыг залилуулжээ. (WSJ)
Tech: Метаверсд суралцах нь энгийн хичээлийн танхимд суухаас хэр үр дүнтэй гэж? (NikkeiAsia)
Scoop: Дархан-Уул аймагт электрон зарахыг хориглов. (GoGo)
Зөв хариулт C. Болзооны зардлыг хувааж төлөхийг Millennials эмэгтэйчүүд биш Z үеийн эмэгтэйчүүд бусад үетэй харьцуулахад илүүд үздэг шүү.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply