- Lemon Press
- Posts
- 🗣️ $28 саяын скандал
🗣️ $28 саяын скандал
Зээлийн эхний хагас жил | $20 тэрбумын аврал | Энэтхэг төлөвлөгөөгөө цуцлав
POWERED BY
Өглөөний мэнд! Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт юу хийх гэж байна даа? Төлөвлөсөн ажилгүй бол энэхүү өдөр Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн том “Mining Week & MinePro 2025” арга хэмжээнд оролцохыг санал болгоё. ⛏️


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Ерөнхий сайд Оросын Владивосток хотноо зохиогдож буй Дорнын эдийн засгийн X чуулганд оролцож байна.
IND: Энэтхэгийн JSW Steel Монголоос коксжих нүүрс авах төлөвлөгөөгөө зогсоолоо.
OT: “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфелдэр ирэх 12 сарын 9-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө.

💰 Зээл эхний хагас жилд

Энэ оны эхний хагас жилд цалин, тэтгэврийн чанаргүй зээл өнгөрсөн оны мөн үеэс 3 нэгж хувиар өсөж 5%-д хүрчээ. Тус үзүүлэлтийг сүүлийн 8 жилээр нь харвал чанаргүй зээл 9.6 дахин өссөн зураглал харагдана.
🔻 Банкнуудын чанаргүй зээл
Ерөнхий зураглалаараа банкнуудын чанаргүй зээлийн хэмжээ буурч 5%-д хүрээд буй. Гэсэн хэдий ч чанаргүй болж буй зээл гэвэл цалин, тэтгэврийн зээлийн хажуугаар автомашины чанаргүй зээл 2 нэгж хувиар нэмэгдэж 14% болжээ. Харин нөгөө талд картын чанаргүй зээлийн хэмжээ мэдэгдэхүйц буюу 5 нэгж хувиар буурч 7%-д хүрэв.
🤔 Зээл ямар үед чанаргүй болдог вэ? Иргэд зээлийн төлөлтөө 90 хоногоос дээш буюу хавар, зун, намар зээлээ төлөөгүй бол тухайн зээл чанаргүй зээлийн ангилал руу шилждэг.
✒️ Онцлох хандлага
Буцаад цалин, тэтгэврийн зээл рүү ороход, цалин, тэтгэврийн зээл 2017 оноос хойш тогтвортой өссөөр сүүлийн 8 жилд 3 дахин өсөж ₮8.5 их наядад хүрсэн байна. Үүний зэргэлдээ 2017 онд чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ 1.3% орчим байсан бол 2025 оны эхний хагас гэхэд 4.8%–д хүрсэн буюу 3-4 дахин өсөөд авсан. Задлан харвал,
2019–2020 онд цалин, тэтгэврийн чанаргүй зээлийн хэмжээ эрс нэмэгдэж, 2019 оны 8-р сараас 2020 оны 2-р сар хүртэлх хугацаанд жилийн өсөлт нь 100% давж байжээ.
2021–2022 онд чанаргүй зээлийн өсөлт удааширч, 5% орчимд тогтворжсон байна.
Анхаарал хандуулах ёстой зүйл нь энэ оны 4-р сараас эхлэн чанаргүй зээлийн жилийн өсөлт ахин 100% давах болсон буюу 4-р сард өнгөрсөн оны мөн үеэсээ 103%, 5-р сард 129%, 6-р сард 140% тус тус өсөөд байна.
Юутай ч ирэх 7 хоногоос муу зээл, чанаргүй зээл гэх ойлголт байхгүй болж онооны систем рүү шилжиж байгаа. Эдгээр чанаргүй зээлийн үзүүлэлтээс иргэдийн санхүүгийн сахилга бат ямар түвшинд байгааг харж болно. Гол нь орлогоосоо хэтэрсэн хэрэглээ, зээлийг сайтар бодолцож байж шийдвэрээ гаргах хэрэгтэй шүү.

📈 Mining Pulse Podcast: Өндөр технологийн түүхий эд ба Эрдэс баялгийн ирээдүй. (MineProTV)
🗽 Нью-Йорк хот байгуулагдсаны 400 жилийн ой тохиож буй ч хүмүүс тоохгүй байна. (TheEconomist)
🐶 Амьтанд хайртай хүн бүрийн заавал очих өдөрлөг. (LuckyPawNGO)
🏠 Америкийн нэг тэрбумтан дунджаар 3 үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. (WSJ)

🤝🏻 $20 тэрбумын аврал
AAPL: Google-н шүүхийн маргаан эцэст нь дуусаж Chrome-г авч үлдэхээр болсон. Үүнтэй зэрэгцэн $GOOG нь Apple-н төхөөрөмжүүд дээр Google Search-г үндсэн хайлтын системээр хадгалах эрхээ хамгаалж үлдсэн аж. Ингэснээр $GOOG-н жил бүр төлдөг $20 тэрбумын онцгой эрхийн гэрээ цаашид үргэлжлэх болжээ. Тус мэдээний дараа $AAPL-н нэгж хувьцааны 3.8% өсөж $238.5-т хүрсэн бол Google-н нэгж хувьцааны үнэ 9% өсөж $231.1 хүрсэн гэнэ дээ.

🏀 Стив Балмерын $28 саяын скандал

Технологийн салбарын домгуудын нэг Microsoft (MSFT)-н үүсгэн байгуулагч Стив Балмер өөрийн эзэмшдэг LA Clippers (LAC) багийн тоглогч Кавай Леонардтай цалингийн гэрээнээс гадуур $28 саяын сурталчилгааны гэрээ байгуулсан хэргээр олныг донсолголоо.
🕵🏻♂️ Шуугианы мөрөөр
Тус баг нь 2022 онд Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны 2 удаагийн аварга Кавай Леонардтой 4 жилийн $176.3 саяын цалингийн гэрээ байгуулж байв. Үүнээс 9 сарын дараа Стив Балмерийн $50 саяар хөрөнгө оруулж үүсгэн байгуулагдсан мод суулгалтын KL2 Aspir компанитай тэрээр $28 саяын сурталчилгааны гэрээ байгуулсан аж. Тус гэрээ нь ажил хийхгүйгээр цалинжих нөхцөлтэй ба энэ нь NBA-н дүрмийг зөрчсөн үйлдэл болоод байна.
🚩 Асуудал юу байв?
Мэргэжлийн спортын лигүүдэд багуудыг шударга өрсөлдөхөд нь зориулж цалингийн цэсийг зааж өгдөг. NBA цалингийн цэсээ 2025-2026 оны улиралд $154.6 саяар тогтоосон ба одоогийн үүсээд буй LAC багийн асуудал нь тус дүрмийг зөрчсөн үйл явдал юм. Өмнө нь NBA-д тус хэрэгтэй адилхан кейс 25 жилийн өмнө гарч байлаа. Тухайн үеийн Minnesota Timberwolves баг буруутай нь тогтоогдож мөнгөн торгууль, драфтын эрхийг түдгэлзүүлэх, багийн үйл ажиллагаанд багийн эзнийг оролцох эрхийг нь хасах зэрэг олон шийтгэл оноосон гэнэ.
🔎 Хэрэг үүсэв: Тус хэргийн мөрөөр NBA-н зүгээс мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хэрэв буруутай нь тогтоогдвол асуудал цааш даамжирч мөнгө угаалтын гэмт хэрэгт сэжиглэгдэх магадлал өндөр юм.
Эцэст нь… Дэлхийд $152.8 тэрбумын хөрөнгөөрөө 8-т жагсаж буй Стив Балмер LAC-г 2014 онд $2 тэрбумаар худалдан авч байжээ. Сагсан бөмбөгийн улаан хорхойтон тэрээр багаа бүхий л талаар дэмждэг гэдгээрээ онцгой нэгэн. Тухайлбал, багтаа цоо шинээр технологийн дэвшилтэт Intuit Dome ордныг $2 тэрбумаар барьж өгсөн аж. Гэвч одоогийн үүсээд буй асуудлаас харахад өөрийн хоббиндоо хэтэрхий улайрчихсан л бололтой. 😬

💡 Таавар таацгаая!
… нь хөрөнгийн зах зээлд компанийн хувьцааны тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын хүлээлтийг хэмждэг бөгөөд зах зээлийн хэлбэлзэлд хувьцааны үнийн мэдрэмжтэй байдлыг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Ямар үзүүлэлт гэж бодож байна? Хариугаа бидэнд илгээгээрэй! 😎

🌠 Mobihome: Шинэ цагийн өрхийн үйлчилгээ

Интернэт, ТВ, суурин утас багцалсан концептийг шинэчлэн 5G интернэт, ТВ контент, смартхөүм бүхий хурдан, ухаалаг, хэрэглэгч төвтэй “Mobihome” өрхийн үйлчилгээ зах зээлд нэвтэрлээ!
🤯 Давуу тал нь юу гэж?
🛜 Байршил үл хамаарах интернэт: Mobihome-н интернэтийг шилэн кабель холбогдоогүй ямар ч байршилд хамгийн хурднаар ашиглаж болно.
🛒 Өөрт тохирсон багц: Хэрэглэгч өөрийн амьдралын хэв маягт тохирох багцын үйлчилгээг сонгох боломжтой.
🎬 Баялаг сан: Багцад үнэгүй кино сан, видео контент болон зөвхөн Mobihome-с үзэх боломжтой 31 олон ангит кино дагалдана.
🔥 Хамгийн супер нь Mobihome үйлчилгээг эхний 3 сар үнэгүй турших, ямар ч төлбөргүй гэртээ суурилуулах боломжтой ажээ. Мөн тун удахгүй 5G home утасгүй төхөөрөмжийг ашиглаж гэрийн бүх төхөөрөмжөө утсаараа удирдах боломж бүрдэх гэнэ.
🔗 Хэрэв захиалга өгөх бол ЭНД дарна уу.


Slate
🍋 AI-д суурилсан торгуулийн систем ирэх оны 1 сарын 1-нээс эхэлнэ. Өчигдөр цахим сүлжээнд AI-д суурилж иргэдэд торгууль ногдуулж эхэллээ гэсэн мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс няцаажээ. Мөн одоогийн хэрэгжиж буй дугаарын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хяналтын камерын систем ашиглан илрүүлж байгааг мэдэгдсэн аж.
🍋 Трампын хүү нарын хамаарал бүхий American Bitcoin Corp Nasdaq дээр арилжаалагдаж эхэллээ. Компани нийтдээ 908.6 сая хувьцаа гаргасан бөгөөд Дональд Трамп Жуниор болон Эрик Трамп нийлээд 20%-ийн эзэмшиж буй. Арилжааны эхний өдөр хувьцааны үнэ нь 50% өсөж $14.5 хүртэл өссөн бөгөөд хаалтын ханшаар тооцоход компанийн үнэлгээ $1.5 тэрбумд хүрчээ.
🍋 ХНС болон Америкийн түүхий эдийн фьючерс арилжааны хороо (CFTC)-ны крипто арилжааны хамтарсан санаачилгаа. Уг санаачилгаар тэд өндөр эрсдэлтэй, хөшүүрэгтэй, маржинтай болон зээлээр санхүүжсэн спот арилжааны талаар удирдамж гаргахаар болжээ.
🍋 BYD (1211.HK) энэ жилийн EV борлуулалтын төсөөллөө 16% буурууллаа. Компанийн зүгээс энэ оны эхэнд 2025 онд 5.5 сая EV борлуулахаар төлөвлөж байсан ч саяхан гарсан мэдээллээр 4.6-4.7 сая болгож бууруулсан аж. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт компанийн 2-р улирлын тайлан гарсан бөгөөд цэвэр ашгийн хэмжээ мөн үеэс 30% буураад байна.

💘 Ирээдүйн эрдэс баялгийн чиг хандлага

Хятад энэ онд газрын ховор элемент (ГХЭ)-тэй холбоотой 4 удаагийн албан мэдэгдэл гаргаад буй. Нөгөө талд ирээдүйн металл гэгдэх ГХЭ-ийн нийлүүлэлтийн 60%-70%-ийг хянаж буй тус улсын хамаарлыг багасгахаар бусад улсууд ч хөдөлж эхлэв.
⛏️ Олборлодог 14
Өдгөө 14 улс ГХЭ олборлож байгаа ч Монголоос эхлээд ГХЭ-ийн нөөц тогтоогдсон, бүтээн байгуулалтын шат руу зүтгэж буй улсууд олшрох болсон. 2023 онд дэлхий даяар хайгуул нь урагштай 146 төсөл байснаас эхнээсээ бүтээн байгуулалтын шат руугаа орох дөхжээ. Тухайлбал, Америкийн $120 саяын хөрөнгө оруулалттай хэрэгжиж буй Гринландын “Tanbreez” төсөл ирэх IV улирал гэхэд ТЭЗҮ-гээ бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.
Мөн Трамп өнгөрсөн 3-р сард дотоодын хайгуулаа эрчимжүүлэх шийдвэр гаргасны нөлөөгөөр өчигдөрхөн Magnum Америк дахь ГХЭ, алтны төсөлдөө голчлон анхаарахаа мэдэгдлээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply