• Lemon Press
  • Posts
  • 🌆 Улаанбаатарын хүн ам 2.5 сая болно

🌆 Улаанбаатарын хүн ам 2.5 сая болно

Эрчим хүчний салбарын талаар тоймлов.

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд. Удаан хүлээсэн зун нэлээд хүчтэйгээр ирж байх шиг. Энэ 7 хоногт Улаанбаатарт хурц нартай байх төлөвтэй. Тиймээс эрхэм уншигч та наршихаас сэргийлнэ үү! ☀⛱

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Улсын төсвийн орлого оны эхний хагас жилд ₮1.1 их наядаар давж биелжээ.

CUS: Энэ оны эхний 5 сарын гадаад худалдааны нийт бараа эргэлт жилийн өмнөхөөсөө 35.3% өсөж $9.8 тэрбум болсноор гадаад худалдааны тэнцэл $2.8 тэрбумын ашигтай гарлаа.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮6.9 тэрбумын арилжаа хийгдсэний ₮2.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.

Тавантолгой дулааны цахилгаан станц ба үр өгөөж

ТТДЦС-ын төслийн тендерийг ойрын хугацаанд зарлаж ирэх намар гэхэд компаниудыг сонгон шалгаруулах тухай ЭХ-ний сайд өнгөрсөн 7 хоногт мэдээллээ.

Төсөл хэрэгжсэнээр

Өмнийн бүсийн уул уурхайн болон Оюу толгой төслийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Оюу толгойн уурхай нь жилд ойролцоогоор $100 гаруй саяын цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Гүнийн уурхайн олборлолт эхэлснээр энэ тоо ойролцоогоор $200 сая болсон.

  • Сануулахад: Өнгөрсөн онд Монголын нэгдсэн сүлжээнээс Оюу толгойн уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулсан юм. Улмаар 450 МВт-ын хүчин чадалтай ТТДЦС-ыг төр өөрөө байгуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон.

Санхүүжилт

Төсөл бүрэн хэрэгжихэд $808 сая шаардлагатай. Уг санхүүжилтийн 30%-ийг хувьцаа эзэмшүүлэх замаар Эрдэнэс Тавантолгой компаниас, 70%-ийг нь ЗГ-ын баталгаа гарган зээлийн хөрөнгөөр барих юм.

  • Шийдэл: Өнгөрсөн сард 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг үе шаттайгаар барьж байгуулах ТЭЗҮ-ийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тодруулбал, төслийг 300МВт+150МВт гэсэн 2 үед хуваан ашиглалтад оруулахаар болов.

Урьдчилсан тооцооллоор 300 МВт-ын хүчин чадалтай ТТДЦС-ыг барихад $600 орчим сая шаардагдах аж. Үүний 70%-ийг тендер авсан компани, үлдсэн 30% буюу $180 орчим саяыг 3 жилийн хугацаанд Эрдэнэс Тавантолгой компани хариуцна.

Эдийн засгийн үр өгөөж

  • Оюу толгойн уурхайн хэрэглээ болох 2.2 тэрбум кВт.ц эрчим хүчийг тус станцаас хангаснаар гадагшаа урсаж буй $120 орчим саяыг дотооддоо үлдээнэ,

  • Улс, орон нутгийн төсөвт жил бүр $34.5 саяын татвар хураамжийг төвлөрүүлнэ,

  • Говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд 2 ч удаа тендер зарлаад үр дүнд хүрээгүй ТТДЦС-ын төсөл сая нэг хөдөлгөөнд орлоо.

🛠 Өрөмдлөг

ERDN: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорац ХК Монголын баруун өмнөд бүсэд Хар морь талбайд алтны хайгуулын төсөл эхлүүлжээ. Тус өрөмдлөгийн хөтөлбөрөөр Хар морь талбайд үндсэн хүдэржсэн бүсээс гадна газрын дөт гүнд өндөр агуулга бүхий алтны хүдэржилт агуулагдаж байгаа эсэхийг шалгах аж.

☢ Атомын цахилгаан станцын шинэ эрин

Шинээр баригдаж буй атомын цахилгаан станц (АЦС)-ын 70% гаруй нь Орос болон Хятадад баригдаж байна.

Эрчим хүчний салбарын зураглал

2023 оны байдлаар 33 улсад 436 цөмийн реактор ажиллаж байгаагаас Америк хамгийн олон буюу 93 цөмийн реактортай аж. Түүнчлэн энэ онд нэмээд 50 гаруй АЦС шинээр баригдаж байгаа сурагтай. Одоогоор дэлхийн цахилгаан эрчим хүчний 10% орчмыг цөмийн эрчим хүч бүрдүүлдэг. Энэ хэмжээг нэмэгдүүлэх нь тус салбарын асуудлуудад шийдэл болж чадах юм. Учир нь,

  • Асуудал: Айл өрхийн тог цахилгаан, машин техник гээд бидний өдөр тутамдаа ашиглаж буй эрчим хүчний дийлэнх буюу 61%-ийг чулуужсан түлшээр хангадаг. Энэ ч утгаараа эрчим хүчний салбар дэлхийн томоохон хүлэмжийн хий ялгаруулагчийн нэг бөгөөд ногоорох ёстой салбар юм.

  • Нөхцөл байдал: 2011 онд болсон Фүкүшимагийн АЦС-ын дэлбэрэлтээс хойш улс орнууд цөмийн эрчим хүчнээс эмээх болж хамгийн сүүлд гэхэд Герман 3 том АЦС-аа унтраагаад буй. Ерөнхийдөө хамгийн олон АЦС-тай Хойд Америк болон Европт шинээр станц барих ажил удаашралтай байгаа. Гэхдээ Азид арай өөр…

Илүү ихийг барина

Энэ онд Орос болон Хятад тус бүр 33 АЦС-ыг барихаар төлөвлөөд буй. Орос л гэхэд, Хятад ОУ-д хамгийн олон буюу 20 АЦС барьсан бол Аргентинд 2, Пакистанд 5 үйлдвэрийг бариад буй. Ийн тус 2 улс бусад орон дахь цөмийн эрчим хүчний хамаарлаа нэмэгдүүлэх болсноор өнгөрсөн 4-р сард Америк, Их Британи, Франц, Канад, Япон ч цөмийн эрчим хүчний холбоо байгуулаад авав.

Эцэст нь… Орос болон Хятад Турк, Пакистан, Беларус зэрэг улсад АЦС барьж өгөх замаар цөмийн эрчим хүчний хамаарлаа зузаатгаж байгаа нь барууны орнуудад ибупрофен уугаад ч намдахгүй толгойны өвчин болоод буй. Тэгэхээр өнгөрсөн сард Францын Ерөнхийлөгч Монголд айлчлан АЦС барих асуудлыг хөндсөн нь тохиолдол байгаагүй бололтойдог шүү.

ТОП-20 индексийн хөдөлгөөн юу болж байгаа бол? Сүүлийн саруудад хэр өсөж буурсныг харцгаая.

  • 2022/09/30: 34,024

  • 2022/10/31: 35,005

  • 2022/11/30: 33,718

  • 2022/12/31: 37,565

  • 2023/01/31: 37,973

  • 2023/02/28: 40,386

  • 2023/03/31: 36,723

  • 2023/04/30: 37,775

  • 2023/05/31: 35,917

  • 2023/06/09: 35,985

Тус хугацаанд ТОП-20 индекс 2-р сард хамгийн өндөр түвшинд буюу 40,386 нэгжид хүрсэн бол 11-р сард хамгийн уналттай байсан аж.

✈ Ундаагаа уугаад Хонконгоор аялаарай

Ундаа ууж, бөглөөг нь шалгаад Хонконгоор аялмаар байна уу? 🤩

Тэгвэл та М-Си-Эс Кока-Кола компанийн 7 брэндийн “Open The Magic” гэсэн шар бөглөөтэй ундаанаас худалдан аваад Хонконг & Диснейландаар аялах 30 хүний нэг болоорой.

Аялах эрхийн эзэн болсноо хэрхэн мэдэх вэ?

Хэрэв танд DISNEYLAND бичиг таарсан тохиолдолд ундааныхаа сав болон бөглөөг өөрийн бичиг баримтын хамт М-Си-Эс Кока-Кола компанийн байранд авчирч, баталгаажуулах гэнэ шүү. Түүнчлэн 3 сарын хугацаанд хэдэн ч удаа хөтөлбөрт оролцох боломжтой аж.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Burlington Free Pres

🔹 Улаанбаатарын хүн ам 2040 он гэхэд 2.5 саяд хүрнэ. Өөрөөр бол Улаанбаатарын хүн ам дунджаар жил бүр 40 мянгаар нэмэгдэх нь. Улмаар суурь дэд бүтцийн хомсдол үүсэх тул хүн ам зүйн чиглэлээр баримтлах бодлогын асуудал нэн чухал байна.

🔹ЕХ чипийн судалгаанд €8 тэрбумын татаас олгохыг зөвшөөрөв. Энэ нь тэдний 2030 он гэхэд дэлхийн чип үйлдвэрлэлийн 20%-ийг бүрдүүлэх зорилттой холбоотой юм. Түүнчлэн чипийн судалгааны төслүүдийг хувийн хэвшлийнхэн ч мөн €13.7 тэрбумаар санхүүжүүлж байгаа аж.

🔹TikTok 2023 онд дэлхийн цахим худалдааны салбарт $20 тэрбумын бараа нийлүүлнэ. Тэдний зар сурталчилгааны бизнес удааширч байгаа тул цахим худалдааны салбар руу ханцуй шамлан орж, өнгөрсөн оныхоосоо 4 дахин их бараа нийлүүлэхээр болсон нь энэ.

🔹Robinhood (HOOD) нь Solana (SOL), Polygon (MATIC) болон Cardano (ADA)-г бүртгэлээсээ хасна. Тодруулбал, SEC Binance болон Coinbase (COIN)-н эсрэг нэхэмжлэл гаргасны дараа Robinhood 6 сарын 27-ноос хойш өөрсдийн платформд дээрх 3 криптовалютыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв.

  • Унш: Барак Обамагийн үргэлж сонсохыг хүсдэг ганц өгүүлбэр. (INC)

  • Айн? Зууш хийж сурсан робот. (UOC)

  • Мэд: Долларын ханшид ямар хүчин зүйл нөлөөлж байна? (advisorchannel)

  • Сонирх: Meta (META)-н Reels vs TikTok. (Insider)

  • Даваа: “Оросын өдөр" үндэсний баяр тохиох тул биржүүд амарна.

  • Мягмар: Америкийн өнгөрсөн 5-р сарын хэрэглээний үнийн индекс зарлагдана.

  • Лхагва: Харин Хятад өнгөрсөн 5-р сарын ажилгүйдлийн түвшнээ танилцуулах нь.

  • Пүрэв: Adobe (ADBE) ээлжит улирлын тайлангаа тайлагнана.

  • Баасан: 7 хоногийн төгсгөлд Европын Холбооны хэрэглээний үнийн индекс зарлагдах нь ээ.

Reply

or to participate.